манайхан аймаар бухимджээ.. арай ингэж бухимдсан байна гэж бодсонгүй.
myidoliszidane wrote:Манайд үнэхээр жигүүрийн тоглогч алга. Маню дээр Жо-г Торрэсийн ард тоглуулвал би Хожсонг зөнөсөн мал бн гж бодно. Раул Жэррард 2 төвд бхад хангалттай юм бн.
4-5-1 ээр тоглосон н дээр юмшиг бн.
Яг үнэн...
ерөөсөө манай жигүүрийн тоглогчид гэж бантангууд байгаашт... манайхан тэхээр 4-4-2 р тоглоно гэж яриад байх юм. 4-4-2 чинь ерөөсөө жигүүрийн тоглолт голчлон шаарддаг тактик.. Тэхээр яаж ч бодсон 4-5-1 нь бидэнд хамгийн өлзийтэй арга барил.
Шинэ цэргүүдээс дүгнэвэл Кончески бол бас хамгаалалтанд давгүймаа.. ер нь боломжийн шүү.
Харин Раул Мейрэлэш гэж залуу ч итгэл эвдэхээргүй харагдлаа.
Орж ирээд Жи-тэй тун давгүй холбогдож тоглож байна. 2уулаа довтолгоо дэмжиж байна. Тэгээд Раул гарч ирээд Жи-тэй сайн холбогдож тоглож байхад Поулсен дагаад бас хөөрхөн тоглох гээд байна лээ.. гэхдээ бас бүтэлгүй талдаа.. Хамгийн гол нь энэ бүтэлгүй нь чухал биш
Жи болон Раул нар дунд гарахад ард нь Лукас байнуу, Поулсен байнауу ялгаагүй дагаад хөөрхөн тоглочих санагдав.
Яахав Поулсенг магтаад байгаач үнэндээ Раул-г орж ирэхээс өмнө Лукас нь арай л чүд чүд дээр тоглож байсан харагдсан...Заяа хэлж л байсан... Поулсен тэгээд идэвх муутайм. Одоо намайг Лукасаа өмөөрлөө гээд бариад идчихнээ..
Ийм байна. Лукас-г ерөөсөө супер дупер гээгүй. муу л байна. Гэхдээ манайд 4-5-1 гэсэн тактик хамгийн сайн зохицох одоо цагт Раул, Жи 2-н ард заавал 1 цэвэрлэгч хэрэгтэй байгаам. Энэ 2-г арагш татчихаад урд нь Жо-г тавчихвал ёстой Жо-р зай бөглөнө гээч нь болох санагдаж байна. ДМ дээр Лукас, Поулсен 2-н сайн гэснийг нь гаргах л хэрэгтэй өөр арга байхгүй. Раул, Жи 2-г ДМ дээр тавьбал жинхэнэ тэнэглэл болно.
Жигүүр үнэхээр тантан...Жое-г ирвэл зүүнд гаргах хэрэгтэй. баруун уулаасаа тантан болцон байгаашт. хэлээд л байгаа. Макси, Койт 2 бол арай л биш байгаа. Чили-н хэлдэг үнэн шт. Жонсон бол баруун жигүүрийн хүн. ард нь Келли-г гаргамаар байгаам. Энэн дээр санал нэгтэй.
аа тийм. Рейна маань харин супер дупер байлээ дээ..
Рой харин буруу шийдвэр гаргаж байгаа харагдлаа шүү.. тэгээд Бирмингэм-н цэнхэрүүдийн талбай дээрх анбийтн амжилт манайхыг дахин иртэл үргэлжлэх болтугай.
эцэст нь манайхан жаахан биеэ бодоцгоо.