Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Жудо

Postby Цоомоо » Tue Apr 13, 2010 1:35 am

Түвшинбаяр - Тэмүүлэн 2-ыг барилдахад ордон дүүрэн үзэгч чив чимээгүй болж байна лээ. Эхний минут гаруйн хугацаанд ёстой ялаа ниссэн ч сонсогдохоор байсан. Даанч энэ жил хүйтэн байгаа болохоор ялаа байхгүй байгаа нтр...
90-д мөнгө авсан Батбаяр гээд илт сайжирч байгаа, сул жингийн нэгд юм дуулгаж мэдэхээр залуу гэж олон хүн ярьж байсан ч аваргын төлөө барилдаанд тохойгоо мултлаад хүнд гэмтлээ. Уйлаад л байсан, медаль авч байхдаа. Аргагүй байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жудо

Postby Чуугий » Tue Apr 13, 2010 8:02 am

Энэ Долгормаа чинь 2004 оноос хойш барилдаагүй байж байгаад одооноос л буцаад барилдаж эхэлж байгаам байна шдээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жүдо

Postby munkhbayar_AC » Tue Apr 13, 2010 9:51 am

Тэх төгөлдөр чинь японд жудогийн сургуульд сурдаг гэсэн одоо төгссийн байлгүй.Бас болоогүй Даваабаатар Төв аймагт түрүүлдэг жил үзүүрлэж аймгийн заан болчихсон гэжуга
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жүдо

Postby Цоомоо » Tue Apr 13, 2010 1:32 pm

Жудогийн сургуульд сурдаггүй гэж байгаа.
Японд сурдаг гэхээр л жудогийнх гээд хүмүүс тэгээд байгаа. Уг нь бол хичээлийнхээ хажуугаар л жудогийн бэлтгэл хийдэг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жүдо

Postby munkhbayar_AC » Tue Apr 13, 2010 3:03 pm

а/з болдог жил нь Баярсайхан өөрөө тэгж ярилцлага өгсөн байна лээ хө
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жүдо

Postby Цоомоо » Tue Apr 13, 2010 3:15 pm

Тэр үед тийм байгаад төгсөөд одоо өөр сургуульд байгаа хө.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жүдо

Postby rildo » Tue Apr 13, 2010 7:53 pm

тэр тохойн мултардаг гар аймар байсааан. нодлин бас мөнгө авсан гэсэн. олимпийн аваргийн хувид сайн бна лээ их хөнгхөн тоглож байлаа дээ.
OASIS FOOTBALL CLUB
User avatar
rildo
 
Posts: 190
Joined: Fri Jun 02, 2006 12:44 am
Location: Mongolia

Re: Жүдо

Postby Чуугий » Mon May 03, 2010 9:53 pm

Тайландын нийслэл Бангкок хотноо жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд манай долоон тамирчин хүч сорьж бүгд медаль авч сайхан амжилт үзүүллээ.
Б.Цэрэнчимэд, Э.Базаррагчаа, Э.Гэрэлмаа нар хүрэл, Б.Ганхайч, Б.Цэвд ,С.Адилцэцэг нар алтан медалийн эзэн боллоо.

Ийнхүү манай эмэгтэй тамирчид багаараа хоёрдугаар байранд шалгарсан байна. Эрэгтэйчүүдийн хувьд одоогоор Г.Алтанбагана, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ. Дараагийн жингийн барилдаан үргэлжилж байна.
Б.Батсайхан
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жүдо

Postby luuvan_gal » Wed May 19, 2010 7:40 am

С.Мияарагчаа: Олимпод барилдахыг үнэхээр их хүсч байгаа

-Бразилын “Их дуулга” болох гэж байна. Манайхан хэзээ явах вэ?

-18-нд Монголоос ниснэ. Тэмцээн нь бол 22-23-нд болно л доо.

-Бразилын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд таны олимпийн эрхийн оноо хэдээр нэмэгдэх вэ?

-Түрүүлбэл 300 оноо, мөнгө авбал 180, хүрэл 120 оноотой.

-Сая болсон Тунисын гранприд түрүүлсэн бөхөд 200 оноо өгсөн байсан?

-Тийм. Одоо Бразилд болох тэмцээн “Их дуулга” гэдэг утгаараа тэмцээний чанар өндөр болохоор оноо нь илүү байгаа.

-Манайхаас хэдэн хүн явах вэ, Бразил руу?

-Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа бид тав ямар ч байсан явна.

-Жүдо бөхийн холбоо сар бүр жүдочдын чансаа гаргадаг. Тавдугаар сарын 9-ний байдлаар 66 кг-ын хувьд Х.Цагаанбаатар тэргүүлж, та өөрөө хоёрдугаарт бичигдсэн байсан. Энэ эрэмбэ хэвээрээ байгаа юу?

-Би яг одоогоор гуравт яваа юм байна лээ. Испанийн Сугой Уриарте гээд дэлхийн аваргын мөнгөн медальтай бөх сая Европын аваргаас оноо аваад миний өмнө орсон. Одоо оноогоо нөхөж авна даа, Бразилд.

-Хэдийгээр С.Мияарагчаа сайн жүдоч гэлээ ч энэ оны эхээр болсон “Мастерс” дэлхийн шилдэг жүдочдын тэмцээн таныг олон улсад илүү тод нээж өгсөн юм шиг санагддаг. “Мастерс”-ын өмнө таны чансаа хэддүгээрт байсан бэ?

-Манай жинд Цагаанаа 1140 оноогоор нэгд, Испанийн Сугой Уриарте 728 оноогоор хоёрт, би бүр 272 оноогоор 11-д эрэмбэлэгдсэн байсан. “Мастерс”-т түрүүлээд 400 оноо авч, эхний тавд орж ирсэн.

-Олимпийн эрхийн оноо өгөх тэмцээн жилд хэд болж байгаа вэ?

-Жилд дунджаар 13 тэмцээн болно. Мэдээж хэрэг бүгдэд нь орж амжихгүй л дээ. Боломжоороо жилд 5-6 тэмцээнд ороод байхад амжилт гаргавал оноогоо аваад байж болох байх. Ер нь бол 2012 оны тавдугаар сар хүртэл эрхийн тэмцээн үргэлжилнэ. Ингэж явсаар эрхийн тэмцээнээс цуглуулсан оноогоороо жиндээ эхний 22-т бичигдсэн жүдоч Лондонгийн олимпод оролцох эрхтэй болно. Дүрэм нь тийм.

-Одоо Бразилын “Их дуулга”-д Х.Цагаанбаатар та хоёр хоёулаа 66 кг-д барилдах уу?

-Тэгнэ.

-Үнэнийг хэлэхэд, та хоёрын нэг жинд барилддаг нь олон хүний толгойны өвчин болж байх шиг байна?

-Яахав дээ, спорт бол спорт шүү дээ. Бид хоёр ингэж ярьдаг байхгүй юу, “Дэлхийн том тэмцээнд хоёулаа аваргын төлөө үлдээд, алтан медалийн төлөө барилдах гээд зогсч байх юмсан” гэж. Монголын хоёр тамирчин алтан медалийн төлөө хоёр талаас гарч ирнэ гэдэг бахархал биз дээ. Магадгүй, тэр бодол маань одоо Бразилд биелэхийг хэн байг гэхэв. Бид хоёр хоёулаа л тэрний төлөө хичээж байна.

-Та хоёрт Францын “Их дуулга”-д аваргын төлөө хоорондоо таарч барилдах боломж байсан. Энэ оны хоёрдугаар сард билүү?

-Боломж байсан. Тэгэхэд Цагаанаа Өмнөд Солонгосын бөхийг хожиж яваад цаг дуусахын өмнө өөрөө мэх хийгээд ухачихсан. Би нөгөө талд Францын бөх Дэвид Ларосег ялаад, аваргын төлөө Цагаанааг ялсан нөгөө солонгост ялагдсан л даа. Уг нь тэнд бид хоёрт гоё боломж байсан.

-Он гарснаас хойш медалийн цуглуулгаа хэдээр нэмээд байна?

-“Мастерс”-ын алт, Европын цувралаас гурван мөнгөн медаль авсан.

-Монголд “Мастерс” тэмцээн зохион байгуулах эрх өгсөн гэж сонссон. Энэ үнэн юм болов уу?

-Тэрийг ёстой мэдээгүй. Уг нь бол жил бүр Бусанд зохион байгуулна гэж байсан.

-“Мастерс”-ыг энэ жил анх удаа явуулсан ч жүдо сонирхогчдын хамгийн анхаарал татсан тэмцээн болсон байна. Таны хувьд Сувонд түрүүлнэ гэж тэмцээний өмнө бодож байсан уу?

-Үнэнийг хэлэхэд, ёстой зүүдлээ ч үгүй. Ямар ч байсан медаль авчих юм сан л гэж бодож байсан. Гэхдээ явахын өмнө байдал их хүнд байсан. Би чинь “Мастерс” болохын өмнө чансаагаараа бүр 46-д /2009 оны арваннэгдүгээр сарын байдлаар/ эрэмбэлэгдсэн байсан. “Мастерс”-т эхний 16 тамирчин оролцох эрхтэй байдаг. Ядаж байхад Монголд болсон “Дэлхийн цом”-д би их муу барилдсан ш дээ. Тэр үед ханиадтай, халуураад бие тааруу байсан юм. “Дэлхийн цом”-д муу барилдсан болохоор Япон, Өмнөд Солонгос руу явах эрх олдоогүй. Аргагүй л дээ, бүр эхний тойрогтоо ялагдчихсан юм чинь. Тэгээд байж байтал арваннэгдүгээр сарын сүүлээр Хятадын Чиндаод гранпри тэмцээнд оролцох нэг боломж гараад, тийшээ зүтгэсэн дээ. Явах гэсэн зардал байхгүй, хэцүү юм болсон. Зардал олддоггүй. Аргаа бараад найзынхаа машиныг ломбарданд тавьж, 1300 ам.доллар олж аваад Хятад явлаа. Манай жүдогийн О.Болд-Эрдэнэ тэгэхэд баг ахалж явсан юм. Болдоо ямар сайндаа тэгж байсан, “Мияа хүрлийн болзол хангачаад нүүр нь ягаараад, дуу нь тодроод шал өөр болоод ирсэн” гэж. Аргагүй ш дээ, хүний машин ломбарданд тавиад явчихсан хүн, дээрээс нь гадагшаа тэмцээнд явах, үгүйгээ шийдэх чухал барилдаанд орж байгаа гээд сэтгэл санааны хувьд хүнд байсан. Үнэхээр тэр тэмцээнд орохдоо би айж байсан. Түрүүлээд алтан медаль авчихаад, 3000 ам.доллараар шагнуулчихаад үнэн сэтгэлээсээ баярлаж байлаа. Тамирчид бидний амьдрал өнөөдөр тийм л байдаг. Юуг нь нуухав. Чиндаогийн тэмцээнд түрүүлснээрээ би чансаан дээрээ 200 оноо нэмж авсан. Дээр нь Азийн аваргын хүрэл медалийн 72 оноо нэмэгдээд, 272 оноо авснаар 46-гаас 11 рүү эрэмбэлэгдсэн. Тэгж байж л “Мастерс”-т оролцох эрхээ олж авсан даа. “Мастерс”-т явахын өмнө маш олон хүн намайг дэмжиж байсан. Би ер нь их сүжигтэй л дээ. Хүн надад ямар нэгэн сайхан үг хэлэхэд, дотроо энэ ерөөл бат оршиг гэж бодож явдаг юм. Хүний сэтгэлийн хүч гэж үгээр илэрхийлэхэд хэцүү зүйл байдаг байх. “Мастерс”-т түрүүлсний маргааш надад өчигдөр нь болсон барилдаан зүүд юм шиг л санагдаад байсан /инээв/.

-Тэр үед IJF-ийн сайтад өөрийг чинь “Аюултай Монгол” гэж онцолж бичсэн байсан?

-Таны түрүүн хэлснээр үнэхээр “Мастерс” тэмцээн намайг дэлхийн жүдогийн татамид нээж өгсөн гэдэгтэй би санал нэг байна. Олон улсын жүдо бөхийн холбооны сайтад “Dangerous Mongol” гээд биччихсэн байсан. Монгол гэдэг нэр гарч байна гэдэг чинь хамгийн сайхан шүү дээ. Огшиж л байлаа. Оны эхээр бид хэд Европын цувралд барилдсан. Тэгэхэд ч гэсэн дэлхийн хөнгөн жингийн, ялангуяа 66 кг-ын шилдгүүд Монголд байна гэж бусад орны хүмүүс ярьж, бичиж л байсан. Ерөнхийдөө С.Мияарагчаа гэж хэн юм бол гэдгийг жингийн хүмүүс анхааралтай ажиглаж эхэлсэн юм шиг санагдсан. Үнэхээр гоё л доо. Цагаанаа нэгд, би хоёрт, манай Б.Хишигбаяр бас эхний 20-д байгаа. Гурван монгол сайн байна гэж бичсэн байсан шүү. Сайхан л санагдаж байсан.

-Үнэнийг хэлэхэд, хүмүүс олимпийн аварга Н.Түвшинбаяраас илүүтэй Х.Цагаанбаатар та хоёрын барилдааныг сонирхож байна. Та хоёр шиг ийм сайн бөхчүүд нэг жинд байгаа нь харамсалтай. Эцсийн дүндээ нэг нь л олимпод очино?

-Хүний зурсан зураг гэж байдаг байх. Би олимпод барилдах хувьтай бол явна, тийм нөхцөл бүрдэхгүй бол үлдэх л байх. Ямар ч байсан олимп хүртэл хичээнэ.

-Х.Цагаанбаатар та хоёр чансаагаар эхний 22-т багтсан ч манайхан өөрсдөө хэнийг нь явуулахаа шийдэх журамтай. Тэр тохиолдолд Х.Цагаанбаатарыг олимпод явуулахаар сонговол та яаж хүлээж авах бол. Тэр үеийн нөхцөл байдалд та сэтгэлзүйгээ бэлддэг үү?

-Мэдээж хэрэг би бид хоёрын хэн нэг нь олимпод барилдана гэдгийг сайн мэдэж байгаа. Цагаанааг олимпод явууллаа гээд би гомдохгүй, найзыгаа дэмжээд л үлдэнэ. Өнгөрсөн жил дэлхийн аваргад явахын өмнө ч гэсэн бид хоёрын хэнийг явуулах вэ гэдэг маргаантай байсан. 2009 онд Монгол Улсад болсон таван тэмцээнд тавууланд нь би ялсан. Тэр утгаараа надад дэлхийн аваргад оролцох эрх байсан. Тухайн үед Цагаанааг дэлхийн аваргад явуулна гэж шийдэхэд би гомдоогүй. Угаасаа миний найз олон улс, дэлхийн дэвжээнд сайн барилддаг. Би тэр үед Цагаанаад “Миний найз заавал түрүүлээрэй. Түрүүлэхгүй бол харин найз нь гомдоно шүү” гэж хэлээд л үлдэж байсан. Түрүүлээд ирэхэд нь би онгоцны буудал дээр уйлаад л тосч байсан. Яг үүн шиг л бид хоёрын хэн нэг нь олимпийн өмнө нэгэндээ зам гаргаж өгөх нь мэдээж. Гэхдээ одоо олимпийн тухай бодоход сэтгэлзүй бэлэн биш байна. Үнэндээ бол би олимпод оролцохыг маш их хүсч байна. 2008 онд би Бээжингийн олимпод очингуутаа онгоцны буудал дээрээс хасагдаж байсан ш дээ. Цагаанаа хоёр эрх авсан байсан л даа. Уг нь бол нэг хүн хоёр жинд эрх авсан тохиолдолд өөрийнх нь сонгоогүй жинд тухайн улсаас өөр тамирчин орж болдог байсан юм. Олимпийн өмнө энэ журамд өөрчлөлт орсон учраас би хасагдсан. Гэхдээ тэр яахав ээ. Би юм боддоггүй. Бээжингийн олимпиос Монгол Улс аваргатай болсон, тэр л бидний хувьд хамгийн том сэтгэл хөөрөл, сэдэв биз дээ.

-Н.Түвшинбаяр аваргыг цаашид яаж барилдах бол гэдгийг дэлхий нийтээрээ хүлээж байна. Олимпийн аваргын дараагийн амжилтын талаар ямар бодолтой явдаг вэ. Та нар үргэлж хамт байгаа хүний хувьд илүү бодитой зүйл хэлэх байх?

-Олимпийн дараа хүнд хагалгаанд орсныг хүмүүс мэдэж байгаа. Энэ хугацаанд бэлтгэлгүй байсан болохоор жин их нэмсэн. Одоо жиндээ орчихлоо. 120 гаруй кг жингээс -100 руу орно гэдэг Н.Түвшинбаярын хувьд эхний нэг том алхам нь гэж бодож байгаа. Хүмүүс ярьж л байна, Түвшээгийн голчлон хийдэг мэхийг хориглосон учраас амжилтад нь нөлөөлөх болов уу гэж. Би бол харин тэгж бодохгүй байгаа. Төрөлхийн авьяастай бөх гэж байдаг ш дээ. Түвшээг би төрөлхийн авьяастай тамирчин гэж хэлнэ. Ядардаггүй, сэтгэлзүй маш сайтай. Н.Түвшинбаяр дэлхийн хэмжээний бөх гэдгээ дахин батална аа. Тэгж боддог.

-Олимпод Н.Түвшинбаяр хатуу сугалаа татсан. Очиж очиж жүдогийн домог болсон Сузуки?

-Бид нар бол үнэнийг хэлэхэд айж л байсан. Гэхдээ Сузукиг харсан чинь нэг л тийм цонхигор царайтай байсан ш дээ. Тэгсэн манай Түвшээ ямар ч айж сандарсан юмгүй, харин ч их тайван “Өө том “дайсан”-тайгаа хамгийн эхлээд таарчих чинь амар байдаг юм” гээд л зогсч байсан. Түвшээ их сонин, барилдахынхаа өмнө толгойгоо хаялаад ирэхээрээ сайн барилддаг байхгүй юу. Яг тэр үед Сузуки тэр хоёрын барилдааны дундуур бид хэд ярьж байсан, “Түвшээ толгойгоо хаялаад ирлээ шүү, манай хүн ч ялах юм байна даа” гэж /инээв/. Анзаараад үзээрэй. Нөгөө хүнээсээ үнэлгээ авахын өмнө л Түвшээ нэг юм боддог байхгүй юу, толгойгоо хаялаад л.

-Бразилаас медальтай ирнэ гэж яг одоо та амлаж чадах уу?

-Хичээнэ. Гэхдээ би тэмцээний өмнө ам гарах жаахан дургүй. Санаа зовдог. Ер нь тэгээд хүн даруухан байх ёстой гэж бодож өөрийгөө нэлээн дардаг гэх үү дээ. Хэчнээн сайн байсан ч “Болох байх аа, чадвал медаль авна аа” гэсэн дундаж хариулт өгдөг.

-Бэртэл гайгүй юу. Өвдөг нь бэртсэн байсан?

-Гайгүй дээ. Байнга шарлага хийлгэж байгаа.

-Дотоодын тэмцээнүүдийг харсан ч тэр, олон улсын чансааг бодсон ч тэр 66 кг-ын дэлхийн №1 жүдоч Х.Цагаанбаатартай хамгийн ширүүн өрсөлдөх хүний нэг нь өөрөө. Харин та өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгчийг хэн гэж боддог вэ?

-Үнэнийг хэлэхэд, би тэр энэ гэж хэлж чадахгүй. Барилдаан, тэмцээн бүхэн миний хувь заяа, миний өрсөлдөгч, миний тэмцэл байдаг. Гадны бөхчүүдийг би боломжийнхоо хэрээр судалж л байна. Цагаанаа надаас олон жил гадаадын шилдгүүдтэй барилдсан болохоор тэдний талаар илүү сайн мэднэ. Тэр утгаараа байнга надад зөвлөдөг. Бид хоёр байнга шахуу л тэмцээнд хамт явж байна. Хэдийгээр бид хоёр нэг жинд барилдаж байгаа өрсөлдөгч гэлээ ч шийдвэрлэх үед миний найз миний хамгийн сайн зөвлөгч болдог. Би барилдааны өмнө Цагаанаагаас бусад бөхчүүдийн тухай асуудаг. Энэ бөх ямар барилдаантай вэ, би яаж барилдвал дээр вэ гэх зэргээр. Олон улсын дэвжээнд би Цагаанаагийн хэлснээр л барилддаг.

-Х.Цагаанбаатарыг дэлхийн аварга болоод ирэхэд хоёулаа таарч байсан. “Миний найз дэлхийн аварга болчихлоо” гээд нүдээ хавдтал уйлчихсан эр хүнийг хараад гайхаж, таниар бахархаж байсан?

-Би тэгэхэд өөрөө дэлхийн аварга болсноос өөрцгүй баярласан. Хүн ер нь их зөв бодолтой явах ёстой. Ямар ч үед. Хүний амьдрал бодлоо дагадаг юм шиг хааяа санагддаг л юм. Зарим хүмүүс асуудаг л даа, “Цагаанаа та хоёр нэг жингийн өрсөлдөгчид болохоор энгийн үед ямар харилцаатай байдаг вэ” гэдэг ч юм уу. Энэ тийм сонирхолтой байдаг юм бол “Бид хоёр өдийг хүртэл нэгнийгээ дэмжиж, тусалж, хамтдаа босч ирсэн сайн найзууд” гэж хариулмаар байна. Ер нь эцсийн дүндээ бөх 100 хувь миний амьдрал биш шүү дээ.

-Спортоор харьцангуй сүүлд хичээллэж эхэлсэн байх?

-Жүдогоор хичээллээд 11 жил болж байна. Миний аав Ж.Санжаасүрэн гэж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, цэргийн арслан цолтой, самбын дэлхийн аваргын мөнгөн медальтай хүн байсан. Аавыгаа дагаж, тамирчин болох юмсан гэж багаасаа боддог байлаа. Гэхдээ аав намайг хожуу барилдуулж эхэлсэн. Эрт барилдвал зүрх нь үхнэ, муу барилдана, эрт харина гээд гуйгаад байхад барилдуулдаггүй байсан. 15 настайгаас маань л барилдахыг зөвшөөрсөн. Нээрээ ч би аавын хэлснээр үеийнхнээсээ сүүлд барилдаж эхлээд, одооноос л амжилт гаргаж эхэлж байна. Аавыгаа би миний анхны багш гэж хэлнэ. Ааваасаа хойш би Ч.Насантогтох багшийгаа аавын минь оронд аав болж яваа хүн гэж боддог. Манай багш их бөхийн хараатай хүн ш дээ. Монголын жүдо бөхийн аав гэж хэлж болох байх. Н.Түвшинбаярыг анх улсын аваргад түрүүлдэггүй байхад нь л Насаа багш гадагшаа тэмцээнд явуулах зэргээр их дэмжиж, ур чадварт нь нөлөөлдөг байсан. Намайг ч гэсэн юу ч мэдэхгүй, улсын аваргаас медаль ч авч үзээгүй хүүхэд байхад л 2002 оноос шигшээгийнхэнтай хамт бэлтгэл хийлгэж, гадагшаа тэмцээнд авч явдаг байсан. Ер нь Насаа багшийн олж, дэмжсэн хүүхдүүд бүгд л сайн барилдаж байгаа.

-IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/-ийн ерөнхийлөгч таны барилдааныг үзэх дуртай болсон гэж би сонссон?

-Тиймэрхүү зүйл ярьсан байсан. Өнгөрсөн жил Монголд ирэхдээ манай бэлтгэлийн заалаар орссон юм. Тухайн үедээ манай холбооныхонд “Мияарагчаа цаашид сайн барилдах жүдоч байна” гэж хэлж байсан гэсэн. Дараа нь намайг “Мастерс”-т түрүүлж, чансаагаараа хоёрт орсны дараа, саяхан Монголд ирэхдээ “Би чамайг сайн барилдана гэдгийг мэдэж байсан юм. Сайн бөхийг таньж чадсандаа баяртай байгаа” гэж хэлж байсан. Сайхан л санагдаж байсан. Монголд ирэхэд нь уулзсан.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гуравхан сарын хугацаа байна. Бэлтгэл ямар байгаа гэж бодож байна?

-Тэмцээн есдүгээр сарын 9-нд Токиод болно. Бэлтгэл сайн хийж байгаа. Өссөн, төрсөн газрын онцлог гэж зүйл байдаг юм шиг байна. Би чинь хотод өссөн болохоор их хэмжээний ачаалал авахдаа муу ш дээ. Том тэмцээний өмнө их хэмжээгээр бэлтгэл хийдэггүй. Ачаалал бага аваад явдаг. Богино хугацаанд тэсрэлттэй барилдаан гаргадаг онцлог надад байх шиг байна. Манай зарим жүдочид бол тэмцээний өмнө бэлтгэлийнхээ ачааллыг илүү нэмдэг. Би бол эсрэгээрээ. Сүү, тараг биш крантны ус ууж өссөн хүмүүст бас дутагдал байна аа /инээв/. Гэхдээ би Дундговийнх гэж овоглуулах дуртай. Хүмүүс ярьдаг юм, “Танай Дундговь бөхгүй” гэж. Би энэ ярианд хариулт өгнө гэж дотроо боддог шүү /инээв/.

-С.Мияарагчаа маань хоёр хүүгийн аав. Бага хүү нь одоо хэд хүрч байна?

-Хоёр хүүтэй. Том нь одоо найман настай. Бага маань хоёр ой гарантай. Миний эхнэрийг С.Болорсайхан гэдэг. Манай хүн хувийн компанид ажилладаг. Ер нь спортын хүний гэр бүл байх хэцүү юм шиг байна лээ. Манай гэр бүлийн амьдралыг эхнэр маань л нуруундаа үүрнэ шүү дээ. Би тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт гээд алга болчихно. Ар гэрийн ажил, хүүхдийн сургууль соёл гээд бүх зүйлээс л хөндийрчихдөг. Анзаараад байхад манай хүн тэр бүхэнд жаахан бухимддаг юм шиг байна лээ. Ханьдаа “Найз нь олон жил спортод байх биш дээ. Их спорт хүний залуу насыг хүссэн хүсээгүй спортод л зориулахыг шаарддаг. Тийм учраас ханийгаа намайг ойлгоосой гэж хүсч байна. Намайг барилдахаа больсны дараа хоёулаа сайхан амьдарна аа” гэж хэлэхийг хүсч байна. Одоохондоо үнэхээр би хань ижил, үр хүүхэд, гэр бүл гээд бүхнээ хоёрдугаарт тавиад зөвхөн спортын төлөө амьдарч байгаа нь үнэн л дээ. Гэхдээ өнөөдрийн миний сонгосон замд төгсгөл гэж байгаа. Тэр үеэс гэр бүлдээ илүү санаа тавих болно, бидний амьдралд шатраар бол өөр нүүдэл байгаа гэж л би бодож явдаг даа.

-Таныг мэдээж дэмжих байх. Бразилд Цагаанаа та хоёр аваргын төлөө барилдаасай гэж хүсч байна?
luuvan_gal
 
Posts: 12
Joined: Mon Apr 05, 2010 10:51 pm

Re: Жүдо

Postby Чуугий » Mon May 24, 2010 4:37 pm

Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд тэргүүтэй жүдо бөхийн шилдэг тамирчид Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр хилийн дээс алхах ажээ. Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-30-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод болох юм. Багийн бүрэлдэхүүнд нийт 20 гаруй жүдоч багтаж байгаа бөгөөд хамгийн ахмад насны ангилалд улсын харцага Ч.Өвгөнхүү зодоглох гэнэ. Ахмадын дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдыг “Сүлд” спорт хорооны дарга Г.Пүрэв-Очир ахлах юм байна.

Б.Энх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жүдо

Postby Чуугий » Mon May 31, 2010 6:34 pm

Жүдочдын он гарсаар үзүүлсэн амжилтууд.

"World Masters". 2010.01.16-17. БНСУ.
С.Мияарагчаа /66 кг/ алтан медаль.

“Их дуулга”. 2010.02.06-07. Франц.
С.Мияарагчаа /66 кг/ мөнгө
Х.Цагаанбаатар /66 кг/ хүрэл

“Дэлхийн цом”. 2010.02.13-14. Австри.
Д.Төмөрхүлэг /60 кг/ алт
С.Мияарагчаа /66 кг/ мөнгө

“Дэлхийн цом”. 2010.02.27-28. Чех.
М.Мияарагчаа /73 кг/ мөнгө

“ОУ-ын Гранпри”. 2010.02.20-21. Герман.
Х.Цагаанбаатар /66 кг/ алт
С.Ням-Очир /73 кг/ алт
Д.Төмөрхүлэг /60 кг/ хүрэл

“Дэлхийн цом”. 2010.05.15-16. Египет
Ц.Мөнхзаяа /63 кг/ алт
Ч.Болдбаатар /60 кг/ хүрэл

“Их дуулга”. 2010.05.22-23. Бразил.
С.Мияарагчаа /66 кг/ хүрэл

“Дэлхийн цом”. 2010.05.29-30. Бразил.
Х.Цагаанбаатар /66 кг/ алт
М.Бундмаа /52 кг/ мөнгө
С.Ням-Очир /73 кг/ хүрэл

Б.Бадмаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жүдо

Postby Чуугий » Fri Jun 04, 2010 7:51 pm

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо өнгөрсөн лхагва гаригт /06.02/ жүдочдын дэлхийн чансааны жагсаалтыг шинэчлэн гаргалаа. IJF-ын гаргасан амжилтын жагсаалтад дэлхийн аварга Х.Цагаанбаатар 66 кг-ын жингийн ангилалд бичигдсэн 200 гаруй жүдочийг тэргүүлсэн хэвээр байгаа бол /1266 оноогоор/ түүний араас чансааг удаалж байсан манай тамирчин, ОУХМ С.Мияарагчаа 996 оноогоор гуравдугаарт бичигджээ. Энэ жингийн хоёрт тавдугаар сарын 13-14-нд Бразилд болсон “Их дуулга”-д түрүүлсэн ОХУ-ын бөх Алим Гаданов (ОХУ) – 1076 оноогоор бичигдэн, С.Мияарагчааг гүйцэж түрүүлээд байна.

Дэлхийн жүдочдыг эрэмбэлээд буй одоогийн чансааг 2009 оны нэгдүгээр сарын 24, 25-нд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс /эрэгтэй: Гүрж, эмэгтэй: Болгарт/ эхлэн хөтөлснийг дашрамд сануулъя. IJF-ээс өмнөх жагсаалтыг тавдугаар сарын дундуур гаргасан бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд болж өнгөрсөн Тунисын гран-при, Египет болон Бразилд болсон “Дэлхийн цом”, мөн Бразилд болсон Их дуулгын тэмцээний амжилт энэ удаагийн шинэчилсэн жагсаалтад багтжээ. Ингэснээр Египетийн нийслэл Каир хотноо болсон тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Мөнхзаяа, хүрэл медаль хүртсэн Ч.Болдбаатар нар болон Бразилийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн С.Мияарагчаа, “Дэлхийн цом”-д аваргалсан Х.Цагаанбаатар, мөнгөн медаль хүртсэн М.Бундмаа, С.Ням-Очир нар оноогоо ахиулж, чансаа өгсч чадсан юм.
Жүдочдын чансаа:

60 кг:

1. Хироаки Хираока (Япон) – 1270 оноо
2. Ришод Собиров (Узбекистан) – 1236 оноо
3. Георгий Зантарая (Украин) – 1118 оноо
...14. Даваадоржийн Төмөрхүлэг (Монгол) – 380 оноо
...21. Чимэд-Ёндонгийн Болдбаатар (Монгол) – 258 оноо
...22. Ганбатын Болдбаатар (Монгол) – 254 оноо

66 кг:

1.Хашбаатарын Цагаанбаатар (Монгол) – 1266 оноо
2. Алим Гаданов (ОХУ) – 1076 оноо
3. Санжаасүрэнгийн Мияарагчаа (Монгол) – 996 оноо
...48. Бүүвэйбаатарын Хишигбаяр (Монгол) – 108 оноо
...167. Даваасүрэнгийн Дөлгөөн (Монгол) – 8 оноо

73 кг:

1.Ван Ки-Чунь (БНСУ) – 1480 оноо
2. Дирк Ван Тишельт (Бельги) – 1134 оноо
3.Бан Гүй-Ман (БНСУ) – 990 оноо
...12.Сайнжаргалын Ням-Очир (Монгол) – 416 оноо
...68. Пүрэвдоржийн Ганболд (Монгол) – 64 оноо

81 кг:

1. Ким Жэ-Бум (БНСУ) – 1260 оноо
2. Иван Нифонтов (ОХУ) – 1066 оноо
...57. Гантөмөрийн Дашдаваа (Монгол) – 78 оноо
...64.Дамдинсүрэнгийн Нямхүү (Монгол) – 60 оноо

90 кг:

1.Такаши Оно (Япон) – 1500 оноо
2.Кирилл Денисов (ОХУ) – 1100 оноо
3.Дилшод Чориев (Узбекистан) – 914 оноо
...53.Сайнжаргалын Батбаяр (Монгол) – 80 оноо
...107.Дамдинсүрэнгийн Нямхүү (Монгол) – 18 оноо
...139.Батбаярын Ариун-Эрдэнэ (Монгол) – 4 оноо

-100 кг:

1.Такамаса Анаи (Япон) – 1428 оноо
2.Элько Ван дер Геест (Бельги) – 1280 оноо
3.Рамадан Дарвиш (Египет) – 1030 оноо
...22.Баттулгын Тэмүүлэн (Монгол) – 276 оноо
...84. Найдангийн Түвшинбаяр (Монгол) – 24 оноо

+100 кг:
1.Тедди Ринье (Франц) – 1350 оноо
2. Кэйжи Сүзүки (Япон) – 994 оноо
...31.Доржпаламын Ганхуяг (Монгол) – 156 оноо

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жүдо

Postby Чуугий » Wed Sep 01, 2010 7:28 am

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааны жагсаалтыг шинэчлэн гаргалаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааны жагсаалтыг багагүй хугацаанд тэргүүлсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ удаад ч дэлхийн чансааг манлайлж, 1276 оноогоор тэргүүн байрт бичигдсэн байна. Мөн тус жинд манай жүдоч С.Мияарагчаа 996 оноогоор гуравдугаарт бичигджээ.

Манай тамирчдаас мөн 73 кг-д С.Ням-Очир 12-рт, -100 кг-д Б.Тэмүүлэн 20-р байрт бичигдсэн бол олимпийн аварга Н.Түвшинбаяр жиндээ 45-р байрт жагссан байна. Харин манай эмэгтэй жүдочдоос 52 кг-ын жинд М.Бундмаа 12-рт, 63 кг-д Ц.Мөнхзаяа 10-р байрт тус тус бичигдээд байна.

Манай тамирчид ирэх сарын эхээр Токио хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцвол чансаагаа нэлээд ахиулах боломжтой юм. Дашрамд сануулахад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь олимпийн наадмыг эс тооцвол хамгийн өндөр оноо олгодог. Тодруулбал, дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртсэн тамирчин өөрийн чансааны оноонд 500-г нэмж авах бол мөнгөн медалийн эзэн 300, хүрэл медалийн эзэд 200 оноо нэмэх боломжтой ажээ. Түүнчлэн тавдугаар байрт шалгарвал 100, долдугаар байрт 80 оноо гэхчилэн шатлалтайгаар чансааныхаа оноог ахиулах боломжтой.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жүдо

Postby Баясаа » Thu Sep 09, 2010 4:19 pm

Түвшинбаяр хагас шигшээд үлдчихээд байна. 2008 онд хүрэл авч байсан Голландын Хенк Гролтой барилдана, ялвал аваргын төлөө Япон, Куба хоёрын ялсантай барилдана
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Жүдо

Postby Аагий » Wed Oct 13, 2010 2:47 pm

Туркийн Анталъя хотод энэ сарын 30, 31-нд багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдана.

Жүдогийн бусад тэмцээнээс онцлогтой нь гэвэл эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд өрсөлдөж аваргаа тодруулдаг юм байна. Дэлхийд амжилтаараа тэргүүлж байгаа шилдэг багуудад урилга илгээсэн учир нэлээд ширүүхэн тулаан өрнөх бололтой. Манай улсаас оролцох жүдогийн бүрэлдэхүүн тодорчээ.

Эрэгтэй
66кг-Х.Цагаанбаатар
73кг-Б.Одбаяр
81кг-О.Ууганбаатар
90кг-Э.Энхбат
+90кг-Н.Түвшинбаяр

Эмэгтэй
52кг-М.Бундмаа
57кг-Т.Баттөгс
63кг-Ц.Мөнхзаяа
70кг-н.Мөнхцэцэг
+70кг-П.Лхамдэгд

www.gogo.mn
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Жүдо

Postby 21Grams » Wed Oct 13, 2010 9:31 pm

Чуугий wrote:Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд тэргүүтэй жүдо бөхийн шилдэг тамирчид Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр хилийн дээс алхах ажээ. Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-30-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод болох юм. Багийн бүрэлдэхүүнд нийт 20 гаруй жүдоч багтаж байгаа бөгөөд хамгийн ахмад насны ангилалд улсын харцага Ч.Өвгөнхүү зодоглох гэнэ. Ахмадын дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдыг “Сүлд” спорт хорооны дарга Г.Пүрэв-Очир ахлах юм байна.

Б.Энх



Эндээс манай найз хүрэл авсан юм байна шд. 66кгд Баяртулга гээд. Ахмадын дэлхийн аварга байсан юм уу? Уг нь 80 оны л залуу юм сан.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Жүдо

Postby chukcha2002 » Thu Oct 14, 2010 3:35 pm

хахаха, 80 оны гар ахмадын тэмцээнд орчихдог,... манайхан нээрээ өсвөрт нас дарна, одоо ахмадад нас өргөж орж байхын байна лд
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Жүдо

Postby Captain » Wed Oct 27, 2010 10:54 am

сая энд болсон залуучууд гэx үү өсвөрийн гэx үү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдрийг үзлээ манайхаас 3 хүн барилдсан 3уулаа 3 даваад тэгээд дагах барилдаанууд дээрээ бүгд мултарчихлаа жоохон харамсалтай ...
тэгээд хамт нэг зураг татууллаа ... :ногоон:
Image
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Жүдо

Postby Captain » Wed Oct 27, 2010 10:56 am

энэ урд сууж байгаа шар подволктой нөхөр бярдана гэж үзүүлдэг нөхөр байна лээ хувинтай ус сэгсчиж байгаа аятай :ногоон:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Жүдо

Postby Мянхай » Fri Oct 29, 2010 7:13 pm

Одоо багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юу юугүй эхлэлээ дээ. Монголынхоо баг тамирчдад өндөр амжилт хүсье ээ.
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Жүдо

Postby Мянхай » Sat Oct 30, 2010 6:00 pm

Өө көөркийс, Хүүхнүүд маань эхний тойрогт Нидерланд, дараагийн барилдаанд Туркт ялагдлаа.
Маргааш эрчүүд маань эхний барилдаанаа Турктэй хийх юм байна. Охидуудынхаа хариуг авчих байх аа. Тэгвэл дараа нь Бразил Франц хоёрын ялсантай нь барилдана. Амжилт!
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Жүдо

Postby Odgerel » Mon Nov 01, 2010 9:06 am

Өчигдөр эрчүүдийнхээ барилдааныг нэтээр гацан барин үзлээ, тэмцээн болж байгаа улсын АйТи-гийн хөгжлийг дамжуулж байгаа нэт-ийн хурдаар нь тодорхойлж болох ч юм шиг, Турк хэрэг алга, манайхан тэгэхэд Чингис хаан цомын тэмцээнийг яаж гайүй гацалгүй дамжууллаа даа, Туркууд манайхнаас суралцаасай.
Ер нь бусад улсуудаас ирсэн бөхчүүдийг харахад энэ тэмцээнд нэг их ач холбогдол өгөөгүй бололтой ихэвчлэн залуу нэр, зүс нь мэдэгдэхгүй нөхдүүд байна лээ. Манай аваргуудад Түвшээ, Цагаанаа 2-т бол жулдсан тэмцээн болсон.
Эхний тойрогт нутгийн эзэн Турктэй үзэв, Туркууд харин бөхөө эр эмгүй их сайн үзэж манайхан шиг орилж хашгирч дэмждэг юм байна лээ.
Манай Цагаанаа эхэлж гараад Турк нөхрөөр бэлтгэлээ хийсэн, давуул шидээд л, тонгороод л зүгээр л бааварлаж байна лээ, шууд л ганц мэхээр цэвэр хийх юмийг биеээ халаая гэж бодсон уу яасан татаж босгоод л нухаж байгаад 3 дахь минутад хөмрөөд цэвэр.
За тэгээд 73, 81, 90-д барилдсан нөхдүүд бол муу юм байна лээ 3-лаа ялагдсан, ядаж нэг нь сайн байсан бол манайхан хөнгөхөн аваргын төлөө үзэх байлаа.

100-д Түвшээ өөрөөсөө том Туркийг 2 удаа ороож этэж унагаагаад 2 мин-д цэвэр, манайхан 2:3 хусуулсан, Туркийн баг бол муу л баг байсан.

Дараа дагах барилдаанд Францтай хийсэн гэсэн басл 3:2-оор хусуулсан гэсэн, 2 аварга ялаад нөгөө 3 чад ...

Одоо Азийн тоглолтооор энэ хэдийг харна даа ...
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Жүдо

Postby Чуугий » Mon Nov 01, 2010 5:39 pm

“Гуанжоу-2010”-д оролцох Монголын жүдочид:

Эрэгтэй:
60 кг: Д.Амартүвшин
66 кг: Х.Цагаанбаатар
73 кг: Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар
90 кг: Э.Энхбат
-100 кг: Н.Түвшинбаяр
+100 кг: Б.Сугаржаргал
Үнэмлэхүй: Х.Мөнхбаатар

Эмэгтэй:
48 кг: Б.Бат-Эрдэнэ
52 кг: М.Бундмаа
57 кг: Т.Баттөгс
63 кг: С.Энхзаяа
70 кг: Ц.Нарангэрэл
-78 кг: П.Лхамдэгд
+78 кг: Д.Цэрэнханд
Үнэмлэхүй: Д.Цэрэнханд
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жүдо

Postby enhe » Mon Nov 01, 2010 8:22 pm

харин тиймээ эмэгтэй багаас нэг ч хүн, нэг ч ялаагүй. Тэр 90-н энхбат өчнөөн олон жил барилдаж байж, тактикийн талаар бол ямар ч мэдлэггүй нөхөр байна лээ. Өөрөө алдаад л бна лээ ш. энгэрийн барЬц шууд л өгч байна лээ дээ
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Жүдо

Postby ТӨӨГӨӨ » Tue Nov 02, 2010 12:58 pm

Captain wrote:энэ урд сууж байгаа шар подволктой нөхөр бярдана гэж үзүүлдэг нөхөр байна лээ хувинтай ус сэгсчиж байгаа аятай :ногоон:

Тэр хамгийн зүүн талын арын эгнээний нөхөр л эвгүй дээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests