АС Милантай гэрээ байгуулсан Робиньо, Айрланд, Бенжани, М.Петров нартай нэгджээ...
26 настай Бразил од хэлэхдээ:
- Хьюс, Манчини аль аль нь намайг огт ойлгодоггүй байсан. Тэд хөлбөмбөгийн клубыг яг л бизнес оффис шиг байлгадаг байсан. Тоглогчид клубын хооронд ямар ч харилцаа, дотно холбоо байхгүй. Бэлтгэлд ирлээ, дууслаа, баяртай. Тэмцээнд оролцлоо, дууслаа, баяртай. Тэд мэдээж зөвхөн спортын талаас нь аливааг хардаг байсан байж болох юм. Харин би тийм биш. Би Бразил хүн. Би хөлбөмбөгт хайртай. Би амьдралынхаа хэсэг бүрээс, хөлбөмбөгөөс кайф авахгүйгээр хамгийн сайнаа гарган тоглож чадахгүй. Гэхдээ энэ бол миний асуудал байх л даа.
Би Реалаас явах ёсгүй ч байсан байж магадгүй. Уг нь би Сколаригийн Челси рүү явах байсан юм. Гэнэт Сити гараад ирсэн. Энэ шийдвэрийг 2 клуб тохиролцож хийсэн болохоор миний оролцоо бага байсан.
Эхэндээ бүх зүйлс сайхан нааштай байсан, харин Англид дасахад надад хэцүү байсан. Элано Жо 2 надад их тусалдаг байсан. Харамсалтай нь Эланог явуулсан. Яагаад явуулсныг би ойлгоогүй. Тэр сайн тоглож байсан. Бид 2-ийг Хьюс сайн тоглуулж чадаагүй юм шиг санагддаг. Бразилийн шигшээд бид сайн ойлголцож байгаа.
Манчини ч надад итгэдэггүй байсан. Зээлээс Сантос руу явуулсан. харин би тэнд конфидэнсээ олж авсан. Тайтл авсан, Бразилийн шигшээд дуудагдсан. Харамсалтай нь эргэн ирэхэд минь Сити намайг зарахаар шийдчихсэн байсан.
Намайг анх ирэхэд Сити тун удахгүй МанЮгаас илүү болно гэж байсан. Харин одоогоор юу ч өөрчлөгдөөгүй л байна. Мөддөө өөрчлөгдөхгүй байх.
Манчестер хот хөлбөмбөгийн хувьд агуу ч амдрахад их хэцүү газар. Харанхуй, хүйтэн өвөл нь их хэцүү.
АПЛ бол дэлхийн шилдэг лиг. Стадиумууд үргэлж дүүрэн байдаг. Гэхдээ хүн болгон энд амархан дасаж тоглож чадахгүй. Анфиэлд, Олд Траффорд их сайхан стадиумууд.
Би Ситигийн төлөө хийсэн анхны гоолоо хэзээ ч мартахгүй. Миний энд байсан хамгийн аз жаргалтай мөч. Ситигийн фенүүд ч намайг байх хугацаанд үргэлж намайг дэмжиж байсанд талархаж байна.
Тевез, Аде нартай ямар ч асуудал надад байхгүй. Би байдгаараа хичээсэн Манчини харин тэгж бодоогүй бололтой.
Робиньо бол сэлгээнд суугаад, эсвэл зээлээр энд тэнд явж байх тоглогч биш. Би бол од тоглогч. Би үүнийгээ Испанид нотолж чадсан. Харин Англид чадсангүй. Италид амжилт гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна...
нэг ийм юм байна ккк