Бадруул wrote:Бүрэн шинэчлэлт гээд бүгдийг нь ор тас хусах нь ч бас хаашайн... Тэхдээ хасмаар, татгалзмаар гарууд бол байна шд.
Барри, Лэмпс, Рио гээд л ер нь хөвөрнө дөө. Оронд нь сайхан сайхан залуусыг энэ хэдэн нөхөрсөг, Еврогийн урьдчилсан шатны тоглолтууд болгонд оруулж, туршиж, цочроог нь арилгаж, юм үзүүлэх хэрэгтэй.
Довтлогчийн тухайд бол бөөн асуудал. Үхэр нээрээ энэ янзаараа горьгүй ээ. Хичнээн ч удаан гоолгүй байв даа. Одоо харж байгаарай. Удалгүй гоолуудыг цаад чинь угсруулна шигшээдээ. Тэгээд л одоо л Рүүний лаах нь уу гэтэл гол тэмцээн (Евро-2012) дээрээ сугарна... Яг үнэндээ бол одоогоор Рүүнийгээс өөр олигтой сонголт байхгүй гэдэг нь тодорхой. Тэхдээ энэ янзаараа сугараад байвал Англи маань хэцүү л санагдаад байна. Эсвэл шулуухан Дэфое, Замора, Агбон нарыг байнга гаргасан нь дээр...
Тэх Рүүнийгээс бусад довтлогч нартаа боломж олгомоор байна. Бас ДМ дээр Барриг зайлуулах хэрэгтэй. Лампсыгаа суулгуулмааргүй л байна. Герман дээр жаахан урагшлаад тоглоход их л сайн байсан шдээ. Барсагийн тактикаар үзээд Ламп Ж 2 цугтаа найруулаад хойноо тотын залууг тавьчихад урд 3г бол формыг нь харж байгаад баруунд Леннон, Валкот
зүүнд Милнер, А.Жонсон, Төвдөө рүүний,Замора гээд үзвэл ч... Ер нь тэгээд Капелло мал юм дөө. Ийм потенциалтай багийг авч явж чадахгүй. Капелло ирснээс хойш топ баг хоживуу ер нь. Сугуудаа хожоод хэсэгтээ лаагаад байхын