УЕФА болон түүнээс зохион байгуулдаг Аваргуудын лиг, Европа лиг зэрэг тэмцээнүүдийн талаар мэдээллээ солилцож байя гээд энэ сэдвийг нээлээ. Эдгээр тэмцээнүүдийн талаар мэдээ, түүх, стат гээд сонсч мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаарай
Аваргуудын лиг
Аваргуудын лиг нь 32 баг бүхий 8 хэсгүүдээс бүрдэх бөгөөд, лиг эхлэхээс өмнө 4 шат бүхий сонгон шалгаруулалт явагддаг. Сүүлийн сонгон шалгаруулалтыг плэй-офф ч гэж нэрлэдэг. Гишүүн улсуудын бүх аварга багууд Аваргуудын лигт багаа илгээх эрхтэй ч дээгүүр эрэмблэгдсэн орнууд 4 баг илгээх эрхтэй байдаг. Томоохон улсуудын зарим баг шууд хэсгүүдэд хувиарлагддаг бол үлдсэн нь сонгон шалгаруулалтын шатаар дамжина.
3-р сонгон шалгаруулалтад хожигдсон баг Европа лигийн 4-р сонгон шалгаруулах шатанд орно. 4-р сонгон шалгаруулалтад хожигдсон баг Европа лигийн хэсгийн шатанд оролцоно. Хэсгийн шатны 3-р байранд оролцсон баг Европа лигийн эхний хасагдах шатанд оролцоно.
Цомын эзэн шууд хэсгийн шатанд оролцох эрхтэй. Хэрэв тухайн баг хэдийн Аваргуудын лигт оролцох эрхээ авсан бол оролцох багуудын тоонд өөрчлөлт орохгүй. Харин 13т эрэмблэгдсэн орны баг шууд хэсгийн шатанд шалгарах, эсвэл 16т эрэмблэгдсэн орны баг 3-р хасагдах шатанд оролцох зэргээр нэмэлт нэг багийг оруулна.
Хэрэв хэсгийн шатанд 2 эсвэл түүнээс олон баг ижил оноотой үлдвэл:
1. Багуудын хоорондын тоглолтод илүү оноо авсан нь
2. Багуудын хоорондын тоглолтод оруулж, алдсан гоолын зөрөөгөөр
3. Айлын талбайд илүү гоол оруулсан нь
4. Хэсгийн бүх тоглолтуудад оруулж, алдсан гоолын зөрөөгөөр
5. Хамгийн гоол оруулсан нь
6. Багуудын коеффициентээр
дарааллаар багуудыг эрэмблэнэ.
Европа лиг
Европа лиг нь гишүүн орнуудын цомын аваргууд болон, лигтээ дээгүүр байранд орсон багуудын хооронд зохиогддог тэмцээн юм. Тухайн орноос оролцох баг нь улсуудын коеффиентээс хамаарна. Цаашлаад зарим багууд нь Аваргуудын лигийн сонгон шалгаруулалтаас болон УЕФА-ийн цэвэр тоглолтын үзүүлэлтээр оролцдог.
Хэсгийн сонгон шалгаруулалтын дүрэм Аваргуудын лигтэй адил байна.
Аваргуудын лигийн хувьд өнгөрсөн улирлын аварга Интэр Милан хэсэгтээ шалгараад байгаа. Ийм учраас 13т эрэмблэгдэж байгаа Шотландын аварга баг Глазгов Рэнжэрс шууд хэсгийн шатанд орсон. Мөн 16т эрэмблэгдэж байгаа Данийн аварга баг шууд сонгон шалгаруулалтын 3-р шатанд, 48,49т эрэмблэгдэж байгаа Фарое болон Луксэмбургийн аварга багууд 2-р шатанд орсон байна.