Солилцоо наймаа..Энэ зуны хүн-наймааны зах дээр манайхан тун дажгүй ажилласан.. Ноён Рой Бэнитэз эрхэмийн 5н жилд босгосон багийн гол цөм болсон тамирчидаа алдаагүйн дээр хэд хэдэн тоглогчидийг эергээр улаануудын эгнээг тэлээд байгаа билээ.. Дэлхийн Аварга 10, Алдарт глактико-2, Каталоны нэр төр Барселона.. Хурган баячууд Ситизэнчүүдийн буянаар тоглогчдийн үнэ “тэнгэрт хадаад” байгаа үед Манайхан “даруухан” хэрнээ ашигтай солилцоонуудыг хийж амжаад байна...
1.Жонжо Шэлви.. 1992 онд төрсөн.. Одоо 18тай вондэркидүүдийн нэг.. Английн өсвөрийн багт тоглож байгаа.. 16 тайгаасаа Чарлтон Атлетикийн гараанд гарсан ба нийтдээ 42 тоглолтонд оролцож 5н гоал оруулаад байна..Ирээдүйд энэ хүүг 3н арслангийн өмсгөлтэй энэ хүүг харах нь дамжиггүй..Чарлтон Атлетикээс зуны цонхоор £1.7 сая фунтээр шилжсэн.. Тэр 33 дугаартай тоглоно..
2.Йованович...Энэ шилжилт бол аль өвлийн цонхоор л яригдаж байсан ч түүний Стандарт дэ Лигэ багтайгаа байгуулсан гэрээ нь энэ зун дуусаж чөлөөт агэнт болох байсан учраас манайхан Сэрбийн могойг сохор зоос төлөлгүй өөрсдийн болгох боломжийг алдалгүй ашиглаж улаануудын эгнээрүү татан оруулсан билээ.. Түүнийг ямархуу довтлогч вэ гэдгийг стат аас хархад л мэдэгдэнэ. 116 тоглолтонд 52 гоал.. Бэлгийн шилдэг тоглогч 2008онд.. Алтан шаахайг 2009 онд тус тус хүртэж байсан.. Мөн дэлхийн аваргаар Германы хаалгыг мялаасан санагдаж байна.. Өнгөрсөн улирал Торрэсийн минь орлох хүн үгүй (Нгог :P) бэртэл авч тоглолтоо гаргаж чадаагүйн дээр дэлхийн аваргад ч олигтоо тоглоогүй бол энэ жил түүнийг “Йованович” энэ сэрби залуу хангалттай орлож чадна. Тэр Ливерпүүлийн төлөө 2013 он хүртэл зүтгэнэ. Тэр мэдээж үнэгүй ирсэн..
3.Жой Коул...Маш олон асуулт араасаа дагуулсан шилжилт.. Английн шигшээн дасгалжуулагч ноён Капелло хүн хуурахгүйгээр хөлбөмбөг тоглодгүй гэж Англичуудад хатуухан сануулж байсан удаатай..
Энэ дутагдлыг нөхөж чадах сонголт бол Жой Коул.. Нүд баясгам бөмбөг эзэмшилт, хол ойрын пасс.. Довтлогчтой ойлголцох чадвар... Хурд, тэхник гээд бүх юм энэ залууд бий.. Түүнийг цэнхэрүүд чөлөөт агентээр тависаны дараа Тоттэнхэм, Арсенал гээд олон багууд хөөцөлдөж байсан ч түүнийг бид мөн л копайт болгож дөнгөсөн.. Ирсэн даруйдаа Йовановичаа 10 дугаарыг нь “дээрэмдэж” авсан.. 28 н настай англи залуу маань 2014 он хүртэл Эйнфилдэд Ливерпүүлийн төлөө хүчин зүтгэнэ..
4. Данни Вилсон...Шотландын вондэркид... Хоёрдугаар давхарт тоглох өндөр нуруу, тоглох уншиж чадвар, баланс, бөмбөг таслах чадвар гээд энэ хүүд мөн л их зүйл бий.. Одоо ердөө эрийн цээг шүргэж байгаач аль хэдийнээ Рэйнжирс багийн гараанд гарч тоглож Шотландуудын итгэлээ хүлээлгэх “хөлбөмбөгч” болжээ.. Энэ жилжилт £2 сая фунтээр хийгдсэн ба тэр мөн л 2014 он хүртэл Ливерпүүлийн төлөө зүтгэнэ.. Ирээдүйд Карраг орлох залуу болж чадна гэсэн итгэлийг ч копайтууд түүнд “итгэж” байна... Тэр 22 дугаартай тоглоно..
5.Фабио Аурэлио..Энэ залуу бидэнд их зүйлийг өгсөн.. “Цахилгаан” хочит Рийз Пэпэгийн хаалганд мөргөж багаа хөөдөж одсоноос хойш түүний байрыг нэр төртэй манаж ирсэн билээ.. Эргэлзээгүй спайн эрхэм Рафагийн шилдэг наймаануудын нэг.. Тэр чухал тоглолтонд (Чөтгөр, Хээнцэр) гоалдаж чаддаг.. Чөлөөт цохилтоос гайхалтай цохиж эсрэг багт хүнд цохилт өгөх чадвар.. Холын пасс.. 90 минут тогтвортой тоглох стамина.. Бразил эр гэмтэх хүртлээ тогтвортой тоглолтыг үзүүлж байсан билээ.. Хожсон Инсуагын ирээдүйн өөр газарт гэдгийг мэдсэн даруйдаа чөлөөт агэнт байсан Аурэлиог багтаа буцаж нэгдэх санал тавьсан.. Тэр даруйд ч Аурэлио дуртайяа хүлээн авч 2012 он хүртэл тоглох гэрээнд гарын үсгээ зурав.. Одоо харин 12 дугаартай биш Рийзийн 6 дугаартай тоглох юм байна..
6.Кристан Поулсэн...Энэ наймаа манай бяцхан удардагчийн ирээдүйг бараг шийдчих шиг боллоо.. Шалкэ, Ювэнтус, зэрэг багуудаар хэсэж явсан тэрээр эл өдөр копуудын эгнээнд нэгдлээ.. Хамгаалалтын тал дээр нас ахисан удаан байх талтай.. Гэхдээ түрэмгий тоглолт, ойрийн пассаараа талбайн төвд диспитчэрийн үүргийг гүйцэтгэх нөөц бий.. Хувийн амжилт Данийн шилдэг хөлбөмбөгч 2005,06.. Данийн шинэ залуу тоглогч 2001 он... Ер нь хариж яваа тоглогч гэж ойлгож болно.. Хожсон гэхдээ нэгийг бодсон биз.. Тэр 28 дугаартай 3н жил буюу 2013 он хүртэл
Улаануудын төлөө байлдана..
7.Раул Мэйрэлиш..Мань эрийг бол танихгүй хүн байхгүй байх.. Төвийн хагас хамгаалагч болон хамгаалалтын чиглэлийн хагасаар тоглодог.. Тэр энд машэгийн орон зайг нөхөхөөр ирсэн.. Үүндээ ч итгэлтэй байгаагаа харуулж
"Би бол би, машэ бол машэ надтай түүнийг бүү зүйрлүүл.." гэж хэлсэн .. Португалын 2008,2009 аварга авхад мөн ноднин гэхэд л 25, 28, 28 гэсэн тоглолтуудад сүүлийн 3н жил оролцсон гэхээр форм бол дээд цэгтээ байгаа л гэсэн үг.. 1983 онд төрсөн одоо 27 настай.Биен өндөр.. 1.78м
2004–2010 Портуд тоглохдоо 137тоглолтонд 15 гоал хийсэн үзүүлэлттэй.. Шигшээдээ 6н гоал оруулаад байгаа ба 2006 оноос хойш тогтмол сайн тоглож нийтдээ 36н тоглолтонд оролцоод байгаа..(10 оны аваргад бүх тоглолтонд гараанд гарсан)..
Тэр Аквилани зээлээр явсаны дараа 4 дугаарыг авсан ба Эйнфилдэд 2014он хүртэл зүтгэнэ.. Бид португаас түүнийг £11.5M газардуулсан..
8.Поул Кончэски..1997–2005 Charlton Athletic 149 (5)
2003 → Tottenham Hotspur (loan) 12 (0)
2005–2007 West Ham United 59 (2)
2007–2010 Fulham 97 (2)
Тэрээр одоо 29 настай өндөр нь 1.78м.. Анх хөлбөмбөгчний кареераа Чарлтон клубээс эхлэж байсан.. Ингэхдээ хамгийн залуу буюу 16 нас 93 хоногтойдоо гараанд гарсан рекорд(саяхан Жонжо Шэлви эвсэн) тогтоож байжээ.. Примэрь лигт олон жил тоглосон гэмтэж барих нь хол.. Тогтвортой тоглолт, баланс, агаарын дамжуулалт хэрэгтэй үед үхлийн цохилт өгөх хүчирхэг зүүн хөл гээд харвал зүүн жигүүрийн хамгаалалт найдвартай болсон мэт..Финнанаас хойш эзэнгүй байсан 3 дугаарыг зүүн тоглоно.. Тэрээр 2014 он хүртэлх 4н жилийн гэрээнд үзэглэсэн.. Фулхэмд бид £3M төлж Мэрсэйсайдад авчирлаа..
9.Брад ЖонэсАвстралийн хаалгач өмнө нь 2001-2010 хооронд Мидлэсбро багт харъяалалтай байхдаа Shelbourne, Stockport County, Rotherham United, Blackpool, Sheffield зэрэг багуудад зээлээр тоглож байжээ.. Түүнийг бид 2010 оны 8 сарын 19нд £2.3M аар албан ёсоор өөрийн болгосон.. Тэрээр 3н жилийн гэрээ байгуулж мөн Кавалэриг явсаны дараа түүний 1 дугаарыг авсан байна..
Явсан...1.Албэрт Рэйра..Кэвэллийн дараа жигүүрт тогтвортой тоглох тамирчин төдий л гараагүй.. Кэвэллийг явсаны дараах Райн Бабэлийн хамаг итгэл найдварыг хөсөр шидсэн хүн бол энэ спайн залуу.. Ирсэн улиралдаа заналт Чөтгөрүүдийн хаалганд гоалдож улирлын ихэнх тоглолтонд оролцож Примэрь лигт үзүүрлэхэд энэ залуугийн нөлөө чамгүй.. Харин дараагийн жилүүд тийм ч гэгээлэг байсангүй.. Гэмтэл бэртэл.. Гарааны эрх гээд.. Улмаар ч мань эр багаа сүйрч буй хөлөг онгоцтой зүйрлэсэн.. Үүнийг сонссон хэн ч түүнийг хотон шувууны өмсгөлтэй хархыг хүсэхгүй.. Удаачгүй тэр Грэкийн Олимпиаксруу замаа зассан.. Энэ нь Грэкийн хөлбөмбөгийн лигийн түүхэнд хамгийн өндөр үнээр хийгдсэн шилжилт болсон. £5m шилжсэн спайн залууд цаашид нь карээрт нь амжилт хүсье даа..
2.Сан Хосэ..1989 онд төрсөн ирээдүйн спайны шигшээн төвийн хамгаалагч.. Уг нь түүнийг эгнээндээ үлдсээсэн бол тэр эргэлзээгүй гараанд гарах байсан.. Гэвч түүн зүрх сэтгэл нь багаасаа тоглож мэргэжлийн тамирчин болсон Атлетик Билбоа багтаа үлдэхийг хүсжээ.. Сүүлийн 2 жил түүнийг төрөлх багт нь зээлээд байсан ба Вилсоны шилжилттэй холбогдуулан түүнийг багт нь буцааж £2.6m сая фунтээр зарлаа.. Карээрт нь амжилт хүсье..
3.Ёсси Бенаюн..Израйл залуу..Алтан сэлгээ.. Бэнитэзийн нууц зэвсгүүдийн нэг байсан.. Тэр талбайд гарсан даруйдаа тоглолтын темпийг эвдэж чаддаг.. Бөмбөг эзэмшилт гайхамшигтай.. Түүний хөлнөөс бөмбөг салгах хэцүү.. 2007 оны аваргуудын лигт Чэлсигийн эсрэг Торрэст өгдөг гоалын дамжуулалт бол гайхамшиг.. Олон гайхалтай үдшийг тэр бидэнд бэлгэлсэн.. Харин энэ жилээс бид түүнийг Ливерпүүлийн өмсгөлтэйгээр биш Чэлсигийн цэнхэр өмсгөлтэй харна.. Энэ шилжилт £5.5m сая фунтээр хийгдсэн..
4.Диэго Кавалэйри2002-08 оны турш Бразилийнхаа Паламэйрс клубт тоглодог байж байгаад 2008 онд Ливерпүүлтэй 4н жилийн гэрээ £3 орчимоор байгуулж байсан.. Гэтэл Пэпэ Рэйнагын тогтвтортой тоглолт түүнд гараанд гарах боломж өгсөнгүй буцаалаа.. Тэрээр 2жилийг Ливерпүүлд үдэхдээ 10н тоглолтонд оролцсон.. Жонэсийг авахтай холбогдуулан Ливерпүүлийн босс Хожсон түүнийг явуулах болсноо 2010 оны 8н сарын 18нд зарласан.. Үүний дараа Бразил залуу маань Италийн Cesena багруу £1.2 өөр явсан билээ.. Кареерт нь амжилт хүсий даа..
5.Хавиэр Машерано..Тэрээр анх Вэстхэм 2007 онд £17.0 саяаар ирж..4н жил тоглохдоо 94 тоглолтонд оролцож
1 гоал оруулж, Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд какаг кармаалж, Олд траффордод улаан картаар шагнуулж Ливерпүүлийг тэгшилж, Затир бамбуушын духанд хэдэн үрчлээс нэмсэн гээд тоочоод байвал дуусахгүй паянтай аргентин залуу..
2010 оны 8н сарын 28нд түүнийг өөрийнх нь хүсэлтээр Барселона гэдэг багруу €21 million чөлөөлж явууллаа.. Тэрээр 4н жилийн гэрээ тэнд үзэглэсэн ба дөнгөж очингуутаа л
"The truth is it's a dream, it's a great joy" гэж Спайн дахь паянгуудаа эхлүүлсэн байна..
Зээл...Ирсэн тоглогч байхгүй..
Явуулсан :
1.Филип Дэгэн...
Копайтуудын дунд “Шилэн хөлт” гэж алдаршсан нэгэн.. Ирсэн цагаасаа хойш гэмтэл бэртэл түүнийг тойрсонгүй.. Өнгөрсөн жил түүнийг бид “хоосонгүй” гэдгийг нь хэд хэдэн тоглолтонд харсан.. Хурд, тэхник алсын дамжуулалт гээд гэмтэл бэртэл аваагүй бол нөөц байгаа гэдгийг харсан боловч Хожсон түүнийг ирээдүйн төлөвлөгөөнд багтаасангүй.. Түүнийг дараа зун хүртэл Штуттгарт клубт зээлээр явууллаа..
2.Албэрто Аквилани..Ноён Бэнитэзийн дуулиантай наймаануудын нэг.. Манайх бол хэр баргийн гэмтэлтэй тоглогчид £20 төлдөг баг биш.. Асар их итгэл хүлээлгэн ямар сайндаа л хайртай Хюпиагынхаа дугаарыг хүртэл өгч эрхлүүлж байсан боловч нодлин төдийлөн олигтой тоглоогүй.. Гэмтэл нь эдгэрхээр л ханиад хүрчихнэ.. Өнгөрсөн жилийн улирлын сүүлээр уг нь хэн гэдгээ харуулж эхлэж байсан.. Түүнд нөөц болоцоо бий.. Хожсон гэхдээ тэгэж бодоогүй бололтой.. Түүнийг Ювэнтүс клубрүү дараа жилийн 6н сар хүртэл зээлээр явууллаа..
3.Набил Эл Зар.Аль 2006 онд л шижигнэсэн 20той залуу ирж байсан.. 5 жилийн хугацаанд ердөө 21 удаа гараанд гарсан ч гоал оруулж амжаагүйн байна.. Уг нь хурд, тэхник бол байгаал юм шиг байлээ.. За ямар ч байсан Хожсон босс маань түүнийг дараа жилийн 6н сар хүртэл Panthessaloníkios Athlitikós Ómilos Konstantinoupolitón, гэдэг багруу зээлээр явууллаа..
4.Эмилано Инсуа..Түүнийг 2007 онд Бока Хуниорсын 2р багаас нь Ливерпүүлийн скуадууд шууд илрүүлж авчирч байсан..Өнгөрсөн жил Арсеналын Рэзэрвтэй хийсэн Карлинг капын тоглолтонд хийдэг гоал нтр бол бас агуулдаа.. Аурэлиог гэмтсэний дараа уг нь нилээд тогтвортой зүүн жигүүрийн хамгаалалтыг авч явж байсан юмсан.. Олон ч хүний итгэлийг дааж байсан Хожсон бас л үгүй гэж бодсон бололтой.. Түүнийг Түркийн Галацарай багруу дараа жилийн зун хүртэл зээлээр явууллаа..
Дүн..Үрсэн.. ▼£25сая фунт.. Зуны цонхоор.. Өвөл тоглогч аваагүй..
Тоглогч зарсан.. ▲ £38.8 сая фунт.. Зуны цонх.. Өвөл тоглогч зараагүй..
Цэвэр ашиг.. ▲ £13.8 сая фунт ...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Last update.. 2010-09-01 8.25 AM..