Энэ жилийн Аваргуудын Лигт бид дахиад АC Milan-тай учирах нь. Хэсгийн нөгөө 2 учираа маань францын Осер болон голландын алдарт Аяакс. Тэгэхээр үүнийг бараг үхлийн хэсэг ч гэж нэрлэж болохоор байна.
Хэсгийн эхний 2 тоглолтоо Аяакс болон Осер багуудтай хийгээд 3 болон 4 дэхь тоглолтондоо өнгөрсөн жилийнх шиг Милантай тоглоно. Өнгөрсөн жил Милан биднийг Сантиагод маань 3-2 оор хожсон, харин Сан Сирод болсон тоглолт 1-1 ээр өндөрлөсөн. Гэхдээ энэ жил их зүйл өөрчлөгдсөн. 2 баг 2уулаа шинэ дасгалжуулагчийн удирдлага дор аваргуудын лигт хүч үзнэ. 2 тал хэн хэнийхээ эсрэг болгоомжтой тоглох бөгөөд нөгөө талд Осер болон Аяакс багууд нилээд хүндхэн эсэргүүцэл үзүүлэх нь мэдээж. Голландын баг манай эсрэг хийсэн сүүлийн 4 тоглолтоо хожлоор дуусгасан үзүүлэлт бий.
Сугалаа явагдсаны дараа Эмилио Бутрагено: "Хамгийн хэцүү өрсөлдөгчид маань 3,4-ээр пот-оос гарч ирлээ. Үнэндээ бол Милантай таарсан нь миний санааг тийм ч их зовоохгүй байна. Хамгийн хэцүү санагдаж байгаа зүйл нь Осерой таарсан явдал, тэд 4-ээр пот-д байсан хамгийн чанга баг."
Тэр ингэж хэлсэн нь гайхахаар зүйл биш, Милан болон Голландын багууд мэдээж хэрэг хэцүү өрсөлдөгчид байх боловч түүнээс дутахгүйгээр хэцүү зүйл нь франын баг байх болно. Реал Мадридын францад хийсэн тоглолтууд ихэвчлэн тийм ч таатай биш үр дүнтэйгээр дуусаж байсан.
Дээр нь AC Milan бол өнгөрсөн жилүүдийнх шиг хөгшчүүл байхаа больсон. Энэ зун тэд хэд хэдэн сайн наймааг хийж чадсаны дунд Испаниас Златан Ибрагимовичыг буцаан авчирлаа. Шинэ дасгалжуулагч нь Аваргуудын Лигт хэдий туршлагатай биш ч гэсэн Италидаа бол танигдсан нэгэн. Сугалааны дараа тэрээр хэлэхдээ: "Манай болон болон Интерын хэсэг хамгийн хүнд нь байна. Бид адилхан хэцүү өрсөлдөгчтэй таарах нь. Реал Мадридын эсрэг тоглоно гэдэг ямар нэг онцгой, сэтгэл хөдөлгөм зүйл. Бид 2 удаа маш сонирхолтой тоглолт хийх нь эргэлзээгүй гэж бодож байна."
АС Милан бол хир баг бүрэлдсэн бэ гэдгээ харуулах, шүүмжлэгчдэд хариу өгөхөд яг тохирсон өрсөлдөгч. Өнгөрсөн хэдэн жил бүрийнх шиг л энэ удаагийн Аваргуудын Лиг бидний хувьд итгэл найдвар, урам зоригоор дүүрэн эхэлж, 10 дахь цомыг хүлээж байна. Гэхдээ бас л шинэ дасгалжуулагч, шинэ баг....Гэхдээ цор ганц ялгаатай зүйл байгаа нь "Онцгой нэгэн" гэж нэрлэгдсэн хүн манайд ажиллаж байна.
Та Раулыг одоо ч гэсэн багийнхаа тоглогчдын бүрэлдэхүүнд байсан бол дуртай байх байсан уу?Тийм, яагаад гэвэл тэр Мадридын билэг тэмдэг, мэргэжлийн тамирчны билэг тэмдэг, ялагч клубын бодит түүх шүү дээ. Гэхдээ би түүнийг ямар ч байсан клубээс өгсөн эрхийнхээ дагуу өөрийн хүссэн багаа сонгож, өөрийн сонгосон замаар явах эрхтэй хүн гэж бодож байна. Тэр бүх тоглолтонд тоглоыг хүсдэг, гэхдээ тэр Гонзало болон Карим гэсэн 22хон настай довтлогчид байгааг, өөрийнх нь орчин өөрчлөгдсөнийг мэдсэн. Тэр зоригтой шийдвэр гаргасан.
Каналес шинэ Гути байж чадах болов уу?Би харьцуулах дургүй. Тэр Мадридад түүхийг бүтээсэн. Хөлбөмбөгт дуртай хүн бүрийн мартахааргүй моментуудыг тэр бий болгож байсан. Түүнд мэдээж талбай дээр Гути-тэй төстэй зүйлүүд бий. Тэр магадгүй илүү тэмцдэг, илүү довтолдог байх. Гутид байдаг олон зүйл түүнд бий.
Реал Мадрид сүүлийн 6 жилий турш Аваргуудын Лигийн эхний хасагдах шатыг давж чадаагүй нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна?Би тэр талаар бодохгүй байна. Мадридад байгаа хамгийн том асуудал нь топ түвшинд өрсөлдөж чадахгүй байгаа явдал. Намайг дасгалжуулж эхлэх үед бүгд л ийм л байдалтай байдаг байсан, Порту, Челси, Интер гээд л...Тэд топууд биш байсан. Надад топ гэгдэж байгаа багийг дасгалжуулах завшаан таарч байсангүй. Энэ нь байдлыг илүү хэцүү болгодог. Чи илүү хэцүү өрсөлдөгчтэй таардаг, түүнийг давах ёстой болдог. Хэрэв чадахгүй бол бүр л илүү хэцүүтэй таарна гэсэн үг.
Энэ багт ирснээс хойш таныг хамгийн ихээр гайхшруулсан зүйл юу вэ?Надад хамгийн гайхалтай онцгой санагдсан зүйл нь ялалтанд тэмүүлж буй тоглогчид байсан. Хүмүүсийн бодож байгаа шиг тэд зүгээр тайван суугаагүй байна. Учир нь тэд Реал Мадридын төлөө тоглож байна. Яг эсрэгээрээ-тэд хожихыг, өсөн дэвжихийг хүсэж байна. Би ийм багтай ажиллах дуртай. Энэ төгс баг биш. Гэхдээ энд байгаа тоглогчидтой ажиллахад таатай байна.
Реал Мадрид өнгөрсөн жил Барселонаг л ялж чадсан бол аварга болж чадах байсан. Энэ талаар тусгайлан бодох хэрэгтэй юм шиг?БИ тэр 2 тоглолтыг 2ууланг нь үзсэн, санаж байна. Мадридад болсон тоглолтонд Барселона илүү баг нь байсан. Харин Ноу Камп-д алийг нь ч хэлэх боломжгүй байсан. Тэр тоглолтууд бол маш нарийн тогтсон философиор явагдсан тоглолтууд байсан. Энэ жил Барселона яг л тэр философиор, тийм л хөдөлгөөнөөр, тэр л дасгалжуулагчтай тоглоно. Харин Реал Мадрид өөр баг байх болно, илүү сайн, эсвэл илүү муу. Тэгээд бид өнгөрсөн улиралд хүртэж чадаагүй ямар нэг зүйлийг хожихыг хичээх болно.
---------------------------------------------------
МаллоркаМаллоркад хожих нь их чухал боловч энэ лигийн аваргын төлөөх тулаан биш. Реал Мадридтай таарсан баг илүү идэвхждэг. 15 хоногын дараа бид Осасуна-тай тоглоно. Ялалт биднийг санаа амар байхал туслана. 3 оноо хэзээд чухал байдаг, учир нь улирлын төгсгөлд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
Маллорка өнгөрсөн улирлд 5-аар байранд орсон бүрэлдэхүүнээ бараг хэвээр хадгалж үлдсэн. Лаудруп сайн дасгалжуулагч, ялахад амаргүй л байх. Гэхдээ Реал Мадрид бол Реал Мадрид, биднийг ялах нь хэнд ч амархан биш байх болно.
КаналесКаналес довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглох болно. Улирлын өмнөх хэд хэдэн тоглолтуудад оролцсон, тэр сайн байсан. Түүнийг тоглуулах нь багийнханд миний санааг ойлгуулахад их нэмэртэй байдаг. Тэр хараахан нэрд гараагүй, үнэд хүрээгүй, бас нас нь залуу. Энэ юуг хэлж байна вэ гэхээр багийнханд тоглох цагыг нь амлаж чадахгүй гэсэн үг юм. Игуайн, Роналду, Алонсо дээр нь 7 тоглогч солигдож гараанд гарах болно.
ЛассЛасс бол гайхалтай багийн тоглогч. Нилээд хэдэн сар тасралтгүй тоглосон нь түүнд сайжрах боломж олгосон. Түүнтэй анх Челсид уулзаж байсан үеийнхээс тэр хамаагүй илүү олон талтай тоглогч болсон байна.
БүрэлдэхүүнБи бүх тоглогчдоо тоглох бүрэлдэхүүнд багтааж чадахгүй. Диаррагын гэмтэл дөнгөж эдгэсэн учир бүрэлдэхүүнд багтаагүй байгаа. Марсело гараанд, сэлгээнд нь Арбелоа байгаа учир надад Дренте хэрэггүй. Ван дер Ваарт бол маш бүтээлч тоглогч.
Бид 2 сарын дараа илүү сайн тоглоно. 4 сарын дараа бүр л илүү сайжирна. Миний багууд 2 дахь улирлаасаа эхлэн амжилт гаргадаг. Гэхдээ агуу баг бол эхнээсээ л амжилт гаргах ёстой, бид сэтгэл зүйн хувьд үүнд бэлэн байна. Бидний хүрч чадах зүйл юу вэ гэдгийн мэдэх нь чухал, энэ нь биднийг зоригжуулна. Бид тоглоход бэлэн.
Шигшээ багуудын тоглолтуудын үеээр надад 2 хаалгач, гэмтсэн тоглогчид Гранеро, Леон нар байна. Мөн би кастиллагын тоглогчдыг хамт бэлтгэл хийлгэнэ.
Өзил, Хедира 2ын хувьд тэдэнд дасан зохицоход амаргүй байх болно. Гэхдээ би тэднийг 2хон хоногын дотор бүх нөөц бололцоогоо гарга гэхгүй. Тэд тайван, удаанаар ахих хэрэгтэй.
Аль баг түрүүлэхийг урьдчилан хэлэх хэцүү. Гэхдээ хүмүүс Реал болон Барсаг гол өрсөлдөгчөөр сонгох нь хэвийн зүйл гэж бодож байна.