AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Рома энэ улиралд ...

Ээлжит удаагаа Интертэй аваргын төлөө өрсөлдөнө
23
25%
Аваргуудын лигт дор хаяж шөвгийн найм хүртэл явна
16
17%
Ямар ч байсан Италийн цомтойгоо
8
9%
Өндөр амжилт үзүүлэхгүй ээ
46
49%
 
Total votes : 93

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Г.Баяраа » Tue Aug 24, 2010 2:30 am

Мексесийн энэ дайчин чанарт ямар дуртай гээч...ийм тоглогчийг түрүү жил банзанд суулгаж байсан гэхээр ....үнэхээр бриллиант байсандаа цомд
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Shaggy » Tue Aug 24, 2010 3:57 am

Францын шигшээн ахлагчийн туузыг зүүгх болсон нь түүний зан характерт сайн нөлөөлсөн бнлээ... бас рома гийн төлөө гэх сэтгэлийг нь бишрэхгүй байхын аргагүй
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby kamizake » Tue Aug 24, 2010 12:18 pm

2хон жилийн өмнө л хамгийн шилдэг хамгаалагчдын эгнээнд байсан хүн шүү дэ
Гэмтэл бэртлээс болж яалтчгүй банз халаасан л да
Ядаж байхад Бурдиссо сайн байсныг хэлхүү
Гэснээс Бурдиссог 6 саяд бол зарчих л юм бн лээшд
Өөрөө ч Интерт үлдэх сонирхолгүй байгаа гэнэ лээ Ювэ манай 2ын нэгэнд л ирэх байх гэхдээ мэдээж одоогийн байдлаар Ювэд илүү боломжтой
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Tue Aug 24, 2010 3:47 pm

Тэхдээ өөрөө Ювэд очихоос татгалзсан гэж байна лээ.
Мэксэсийн хувьд миний хайртай тоглогчидийн нэг. Ромын төлөө гэсэн сэтгэл нь Тотти, Дэ Россигоос дутхааргүй юм шиг санагддаг. Хамгийн сүүлд л гэхэд Сампдориад хожигдоход нулимас унагааж байсан. Алдар нэр, мөнгөний хойноос гэдэггүй бас л жинхэнэ эр хүн. Кареерийнха үлдсэн жилүүдийг Ромд үдэж, удахгүй манай домгуудын нэг болно гэж найддышд.
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Г.Баяраа » Tue Aug 24, 2010 11:13 pm

ээ бүү үзэгд..энэ зайлкум байналдаа..оффил сайтийн скуад дээр багтчж..авхуулсан зураг нь энэ ахаха
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby focus_mn » Tue Aug 24, 2010 11:19 pm

kamizake wrote:2хон жилийн өмнө л хамгийн шилдэг хамгаалагчдын эгнээнд байсан хүн шүү дэ
Гэмтэл бэртлээс болж яалтчгүй банз халаасан л да
Ядаж байхад Бурдиссо сайн байсныг хэлхүү
Гэснээс Бурдиссог 6 саяд бол зарчих л юм бн лээшд
Өөрөө ч Интерт үлдэх сонирхолгүй байгаа гэнэ лээ Ювэ манай 2ын нэгэнд л ирэх байх гэхдээ мэдээж одоогийн байдлаар Ювэд илүү боломжтой


Танай Бурдиссог чинь манайх авдаггүй юм байхдаа, манайх уул нь сайн хамгаалагч хайгаад байгаа шд.. сайн рекламдаач :ногоон:
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Shaggy » Wed Aug 25, 2010 1:01 am

Г.Баяраа wrote:ээ бүү үзэгд..энэ зайлкум байналдаа..оффил сайтийн скуад дээр багтчж..авхуулсан зураг нь энэ ахаха
Image

энэ новшийг зайлахгүй бол алчиёоо!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Captain » Wed Aug 25, 2010 2:16 am

энэ хэн гээч нь вээ? царай шигээ тоглодог бололтой :ногоон:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Shaggy » Wed Aug 25, 2010 2:42 am

Лорио гээд үнэн дүйчихсэн амьсгаа яаж яваад мэргэжилийн хөл бөмбөгт орсоны нь өөрөө ч тайлбарлаж чаддаггүй байх
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby ..::Affictor::.. » Wed Aug 25, 2010 1:20 pm

Мексесийг том багууд ч залуу байхаас нь л зулгааж авах гэж нэлээн үздэн байсан да.Одоо ч нас нь нэлээн явж байна да.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Wed Aug 25, 2010 1:59 pm

Анх Лориаг ирж байхад. Баяраа бид 2. Мэксэс, Хуан хоёрын сэлгээнд суух дажгүй туршлагатай хамгаалагчтай боллоо гэж ярьж байсан :ногоон: Тэгсэн чинь юу вээ хахаха. Хурдан зайлаасай
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby meesh » Wed Aug 25, 2010 2:03 pm

Яасан тийм аймар алуурын гар юм уу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Wed Aug 25, 2010 2:07 pm

Гэснээс одоо фрии-агэнт байгаа, түрүү жил Шахтарт тоглож байсан бразил баруун арыг манайхан сонирхоод байгаа бололтой. Надад бол Бехрамид 5-6 саяыг өгч байснаас энэ нөхөр илүү юм шиг санагдаад байхын. Гэхдээ 2 милан, ювэ бас шавар хааж байгаа бололтой.
Image
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Wed Aug 25, 2010 2:09 pm

meesh wrote:Яасан тийм аймар алуурын гар юм уу?

Ярих юм биш. 2 жилийн өмнө АЛ-д шөвгийн 16-д Арсеналын эсрэг гарч тоглож байсан. Тэр үед бараг Ромын бүх фанатуудын зүрх нь зогсох дөхсөн байх. :ногоон:
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Хашка » Wed Aug 25, 2010 5:23 pm

focus_mn wrote:
kamizake wrote:2хон жилийн өмнө л хамгийн шилдэг хамгаалагчдын эгнээнд байсан хүн шүү дэ
Гэмтэл бэртлээс болж яалтчгүй банз халаасан л да
Ядаж байхад Бурдиссо сайн байсныг хэлхүү
Гэснээс Бурдиссог 6 саяд бол зарчих л юм бн лээшд
Өөрөө ч Интерт үлдэх сонирхолгүй байгаа гэнэ лээ Ювэ манай 2ын нэгэнд л ирэх байх гэхдээ мэдээж одоогийн байдлаар Ювэд илүү боломжтой


Танай Бурдиссог чинь манайх авдаггүй юм байхдаа, манайх уул нь сайн хамгаалагч хайгаад байгаа шд.. сайн рекламдаач :ногоон:


манайх, манайх маанаайх
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby kamizake » Thu Aug 26, 2010 1:39 pm

Тиймээ Интерийнх шд
Гэхдээ манайд л хандраад байгаа хүн дэ
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Г.Баяраа » Thu Aug 26, 2010 3:28 pm

Мөнхийн хотынхон аваргуудын лигт эргэн ирлээ...өнө шөнө 00.00 цагаас сугалаатай.
манайх түрүү жил европад үзсэн болохоор Уефа-гийн коффицент арай доошилж Б потод 3-рт бичигдэжээ....83.867 оноотой..

Тоттенэм орсон хэсэг л үхлийн хэсэг болох нь дэ...ер нь нэг английн багтай хэсэгт багтах байх
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Хашка » Thu Aug 26, 2010 3:51 pm

Танайх ч Манюгаас бусадыг н бол үнсээл тавина биддээ :ногоон:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Г.Баяраа » Thu Aug 26, 2010 3:59 pm

тэгж цаг алдаад яахав..зүгээр гальт гальт хараад л өнгөрөхөөс
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Thu Aug 26, 2010 4:55 pm

Пармагаас Кастэлинни гэж зүүн ар ирж байгаам байна. Улиралын төгсгөлд жинхлэх нөхцөлтэйгөөр лоанаар ирлээ.
Image
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Thu Aug 26, 2010 4:56 pm

Ингэхэд шөнө сугалаа аль нэг сувагаар гарах эсэхийг мэдэх хүн байвал бичээрэй
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Г.Баяраа » Thu Aug 26, 2010 6:14 pm

Жинхэнэ хөлбөмбөгч !

Image
''Надад олон санал ирж байсан. Гэхдээ би цом одоо шагналаар цангахгүй байна''
Энэ бол Италийн шилдэг хамгаалагчдын нэг байсан Кристиан Пануччигийн зодог тайлахдаа хэлсэн үг. Карьерийнхаа туулж өнгөрүүлсэн он жилүүдээ эргэж хараад ингэж сэтгэл хангалуун хэлж чадаж байгаа тоглогчыг л жинхэнэ хөлбөмбөгч гэж нэрлэх болов уу. Үнэндээ Пануччигийн туулсан карьер цом шагналуудыг нь харах юм зарим тоглогчид шиг хэдэн арван саяар дуулиан шуугиан дагуулан зарагдаж, долоо хоногийн хэдэн мянган фунтын цалин авч, хэвлэлийн нүүрэнд баатар болон үнэтэй костюмтэй заларсан юм байхгүй.

Харин багийнхаа фенүүдэд, тоглодог багтаа хүндлэгдэж, нэр хүндээрээ тодорхой оргилд хүрсэн тоглогч. Төрсний эцэст үхэх нь үнэн гэдэг шиг тоглогчын карьер нэгэн цагт дуусаж л таараа. Тэр цагт хичнээн их хөрөнгө мөнгө цуглуулж, цом цуглуулсан байлаа гээд хэн ч чамайг хүндлэхгүй, дурсахгүй бол харамсалтай биш үү. Ийм л зүйлийг Пануччи маш сайн ойлгодог. Тиймээс ч тэр мэргэжлийн хөлбөмбөгт зүтгэсэн 20 гаран жилийнхээ хугацаанд дэлдэн чихтэй мөнгөлөг цом бус харин хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлд урам хайрлах гал улаан өнгөтэй хүндлэл хэмээх цомыг шагналынхаа өрөөнд бахархалтайгаар байрлуулж чадсан юм.

Хэзээ нэгэн цагт, олон жилийн дараа Пануччи гэж ямар тоглогч байсан юм бэ гэж хэн нэгэн танаас асуувал асуувал тэр бол жинхэнэ хөлбөмбөгч байсан юм гэж та хариулаарай. Жинхэнэ хөлбөмбөгч ийм байх ёстой гэсэн шалгуур, заалт байдаггүй ч миний бодлоор хөгжөөн дэмжигчдийн хүндлэл гэдэг зүйлээс бүх зүйл эхэлдэг. Энэ бол нэг ёсондоо жинхэнэ хөлбөмбөгчийн гол шалгуур бөгөөд зуун зуун жил өнгөрсөн ч чиний нэрийг тэд дурсан санасаар байх болно.
Домогт Диего Марадона яагаад одоо ч Аргентинд бурхан мэт хүндлэгддэг юм бэ. Дэлхийн аваргын цом авчирсан болохоор уу, эсвэл Английн хаалгыг хоёр гайхалтай гоолоор мялаасан болохоор уу ?
Үгүй ээ, харин тэр Аргентиний ард түмэнд итгэл найдвар, баяр жаргалыг, өөрсдөдөө итгэх итгэлийг авчирсан учраас тэдний хүндлэлийг хүлээж, тэнгэрт байдаг бурхнаас илүү шүтэгдэж чадсан юм. Мэдээж тоглогч болгон түүн шиг бүх л бүтэн ард түмэн улс оронд шүтэгдэж, тахигдах гайхамшиг бүтээж чадахгүй. Хүн болгоны хувь тавилан өөр өөр. Тоглогч болгон өөр өөрийн хэмжээндээ гайхамшиг бүтээж, цөөхөн ч гэсэн хүмүүсийн сэтгэлийг татаж, тэдэнд баяр баясал бэлэглэж чадаж байгаа нь л жинхэнэ хөлбөмбөгч гэсэн шалгуурт хүрэхийн нэг шижим.

Эргээд Пануччигийн тухай ..
Image
Тэр Ромагийн фенүүдэд яг л Марадона Аргентинчуудад хүндлэгддэг шиг нэр хүндтэй. Магадгүй түүнийг мэдэхгүй зарим нэгэн нь youtube-ээс тоглолтын бичлэгийг нь хайж, ямар нэгэн зүйл мэдэх гэж оролдох байх. Гэхдээ тэнд олигтой зүйл байхгүй гэдгийг өмнө нь хэлчихье. Интернетэд тавигдсан гэр гоолуудаас Пануччигийн хэн бэ гэдгийг мэдэж чадахгүй. Харин Ромагийн фенүүдийн сэтгэл зүрхнээс, цэнгэлдэхэд цуурайтах уухайн дундаас түүнийг хэн бэ гэдгийг мэдэж авах нь хамгийн зөв арга.

Зөвхөн Рома ч бус Италийн шигшээд ч гэсэн Пануччи нэр хүндтэй. 1994–2008 оны хооронд Аззуригийн төлөө зүтгэхдээ Пануччи жаргалтай, гунитай олон мөчийг туулж, мэдэрсэн. Хамгийн хүнд мөч нь мэдээж 2002 оны ДАШТ гэдэгт би эргэлздэггүй. Тэр үед юу болсныг хөлбөмбөг сонирхогчид санаж буй байх. Заль мэх, харалган шүүлтээр дүүрэн энэ тэмцээний гол будлиантуулагч Өмнөд Солонгосын эсрэг хийсэн шөвгийн 16-гийн тоглолтонд Пануччи байж боломгүй алдаа гаргаж Сөүл Ки Хюны нэмэлт цагийн гоолын эхлэлийг тавьчихсан. Үүнээс болж Аззурри тэмцээнийг орхисон ч ганц Пануччиг Италийн ялагдалд буруутгах нь утгагүй хэрэг.

Үлгэрлэвээс асар их дарамтан дунд багийнхаа сүүлчийн торгуулийн цохилтыг гүйцэтгээд алдсан тоглогчид ямар ч буруу өгөх аргагүйтэй адил. Тэр тоглолтонд зохион байгуулагчдын булхай, луйвар арай дэндүү байсан гэдгийг хэн ч хэлнэ.
Энэ харамсалтай алдаанаасаа болж Пануччи хангалттай зэмлүүлсэн болохоор дахиж шүүмжлэх гээд хэрэггүй. Евро 2004-ын дараа Марчелоп Липпи Пануччиг шигшээ багт дуудахаас татгалзсан нь хачирхалтай. Итали хамгаалагчдын хувьд 31 гэдэг ид нас учраас ийм ''залуудаа'' дахин эх орныхоо төлөө тоглох боломжоо алдана гэдэг түүнд хэцүү байсан биз. ДАШТ-2006-д түүнийг гараанд гаргахгүй ч ядаж сэлгээнд суулгаад 20 жил эх орхныхоо төлөө зүтгэсэн хөдөлмөрийг нь ДАШТ-ий цомоор шагнаж болох л байсан юм. Харин Липпигийн халааг авсан Донадони Пануччиг дахин шигшээ багт дуудсан юм.
Евро 2008-ын урьдчилсан шатны Гүржтэй хийсэн тоглолтонд Пануччи оролцсоноор Италийн төлөө 50 дахь удаагаа талбайд гарчээ. Энэ 50 жилийн ойн үеэр газар зүйн байрлал гайхалтай зохицож түүний карьераа анх эхлүүлсэн Генуа хотын цэнгэлдэхэд тоглолт явагдсан байдаг.
Хожмоо Пануччи ''Өөрийнхөө өссөн багийнхаа цэнгэлдэхэд тоглох үнэхээр сайхан байна. Энэ яг л зохиол шиг зүйл болж байна. Намайг талбайд гарахад үзүүлсэн алга ташилтыг би хэзээ ч мартахгүй'' гэсэн байна. 2007 оны 11 сард Шотландтай хийсэн хариуцлагатай тоглолтонд Пануччи мөргөж хожлын гоол оруулснаар Италичууд Евро 2008-ын эрхээ өвөртөлсөн юм. Улмаар тэр тэмцээнд Кристиан Румыны хаалганд гоол оруулж Еврогийн түүхэн дэх хамгийн хөгшин гоол оруулсан тоглогчоор тодорсон юм.

Хамгийн анхны бас дахиад хамгийн анхны
Image
Пануччигийн карьер дэх хамгийн, анхны гэсэн тодотголууд үүгээр зогсохгүй. Тухайлбал 1996 онд Пануччи Реал Мадридад шилжиж Сантьяго Бернабеугийн зүлгэнд мөрөө гаргасан анхны Итали тоглогч болсон. Зөвхөн Реалд ч биш Ла лигт мөрөө гаргасан анхны Итали гэвээс зохилтой. Цаашлаад Ла лигт түрүүлсэн анхны Итали (1996-1997), Аваргуудын лигт Испаний багт хамт түрүүлсэн анхны Итали (1997-1998) гээд хөвөрч өгнө.
Түүнийг Эзэн хааны багт тоглож байх хугацаанд нилээд олон дасгалжуулагч солигдсон. Харин 1996-1997 оны хооронд Реалыг удирдаж байсан Фабио Капелло хэмээх эрхэмтэй Пануччи хувь заяаны эргүүлгээр дахин учрах тавилантай байжээ. Тэдний анх уулзсанаас 5 жилийн дараа буюу 2001 онд Капелло Рома клубыг Сери А лигт түрүүлүүлж Ромд тахин шүтэгдэж байлаа. Тухайн үед манай гол баатар Францын Монакод зээлээр тоглож байсан. Хэрвээ ганцхан жилин өмнө Ромд газардсан бол тэр Ромад өнгөрүүлсэн гайхалтай карьераа Скудеттогоор чимэх байлаа. Даанч цаг хугацааны зохицол тэгж таарсангүй.

1999 онд Пануччи Эзэн хааны багаас явж Интер Миланд 2 жил тоглосон. Тоглосон ч гэж ер нь зээлээр явсаар байгаад таарсан л даа. 2000 онд Лондоны Челсид, 2001 онд Монакод зээлээр зугаалж яваад 2001 оны зун Мөнхийн хотод ирсэн юм. 2002 оны 7 сард Рома түүнийг албан ёсоор өөрийн болгож 9.81 сая еврог Интерт төлсөн. Энэ мөнгө зарим багуудын хувьд инээд хүрмээр бага боловч Пануччи Ромагийн төлөө хийсэн бүхнээрээ дээрхи 9 саяа хэдэн 10 дахин нугалж Ромад эргүүлэн төлсөн юм. Тэр зөвхөн талбай дээр лидер байгаад зогсохгүй талбайн гадна ч манлайлан удирдагч байж чаддаг.

Хал цэргийн үнэ цэнэ

Image
Хүнд хэцүү ялагдлын дараа Пануччи хэвлэлийнхэнтэй уулзах хүнд ажлыг даан авч сэтгэлээр унаасан фенүүдээ зоригжуулах үгсийг хэлж чаддаг. 2007 оны аваргуудын лигийн шөвгийн наймын тэр гунигт үдшийн дурсамж ямар ч Ромагийн фений сэтгэлээс гарахгүй. Болдогсон бол цаг хугацааг ухраагаад тэр үдэш болсон бүхнийг түүхийн хуудаснаас арчин хаяахсан. Гэвч болсон юм болсон чигээрээ л үлдэнэ. Пануччигаас өөр тоглогч тийм ялагдлын дараа сэтгүүлчдийн басамжилсан, доромжилсон, тэсэхийн аргагүй хатуу үгтэй, асуултуудын өөдөөс хариулж чадахгүй байсан болов уу.
Энэ л хөлбөмбөгч хүний сэтгэлийн хатыг шалгах сорилт шалгалт юм.
Пануччигийн олон лигүүдэд тоглож хуримтлуулсан туршлага Ромад маш их тус болсон. Тэр хэдийгээр хамгаалалтын байрлалд тоглодог ч гэсэн хоёрдугаар давхарт сайн зүтгэдэг, байрлалаа зөв эзэлдэг чанаруудаа ашиглан олон биш ч чухал гоолуудыг багтаа авчирч байсан юм. Нэг хэсэг Франческо Тоттиг бэртэлтэй үед Пануччи бараг довтлогч шиг л тоглолт болгонд гоолдож байсныг санаж байгаа байх.
Рома дахь сүүлийн жилүүд нь түүнд хүнд байсан гэдэг. Гол нь Лучиано Спаллеттитэй тэр таарамжгүй харилцаатай байсны улмаас ихэнхидээ сэлгээний сандалд сууж байв. 2009 оны 1 сард Наполигийн эсрэг хийх тоглолтонд Кристиан сэлгээнд суухаас татгалзсан учраас Спаллетти түүнийг бүрэлдэхүүнээс хассанаар барахгүй, аваргуудын лигийн бүрэлдэхүүндээ оруулааагүй нь байдлыг хурцатгасан юм
. Үйл явдал цааш өрнөж өвлийн наймааны цонхоор Пануччи өөр баг руу явах тухай хэвлэлүүд шуугиж эхэллээ. Гэсэн ч тэр багтаа үлдсэн юм.
Тэдгээр өдрүүдэд Ромагийн фенүүд түүнийг ингээд яваад өгнө гэдэгт итгээгүй байх. Би ч гэсэн арай ингээд явчихна гэж бодохгүй л байсан. Талбайд гарахгүй ч Пануччигийн зөвлөгөө нөмөр нөөлгө багт үнэхээр хэрэгтэй. Эцэст нь тэр багтаа үлдэж фенүүд болон багийнхаа андуудаас уучлалт хүсэн эргэн ирсэн.
2009 оны 6 сарын 30нд Пануччигийн Роматай байгуулсан гэрээ дууслаа. 2001 оноос эхэлсэн түүний Ром дахь амьдрал ингээд төгсгөл бол Парма багт тэр шилжсэн. Эдгээр жилүүдэд тэрээр Ромагийн өмсгөлтэй 311 тоглолтонд оролцож 29 гоол оруулсан байна. Хамгаалагч хүний хувьд маш өндөр үзүүлэлт. Ромагийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан хамгаалагч гэдгийг дурьдах нь илүүц биз.
Нийтлэлийнхээ эхэнд ''Надад олон санал ирж байсан. Гэхдээ би цом одоо шагналаар цангахгүй байна'' гэсэн түүний үгээр эхэлсэн. Тэрээр цааш нь хэлэхдээ ''Америкийн хэд хэдэн багууд намайг авахаар сонирхож байсан ч би татгалзсан. Яагаад гэвэл би хөлбөмбөгт хийх зүйлээ хангалттай хийсэн гэж бодож байна. Миний карьерийн хамгийн дурсамжтай мөч бол Реалтай аваргуудын лигт түрүүлсэн явдал. Бас мэдээж Рома дахь сайхан жилүүд минь тэр чигээрээ багтана. Намайг дэмжиж, намайг хүндэлдэг байсан бүх фенүүддээ маш их баярлалаа''...


Товч анкет :

Бүтэн нэр : Кристиан Пануччи
Төрсөн огноо : 1973.4.12
Төрсөн газар : Итали, Савона
Өндөр : 184 см
Тоглодог байрлал : Төвийн хамгааагч, баруун жигүүрийн хамгаалагч
Шагналууд : Сери А лигин аварга - 1993-94, 1995-96 (Миланд), Ла лигийн аварга - 1996-1997 (Реал Мадрид), Аваргуудын лигийн ялагч - 1997-1998) (Реал), Италийн цомын аварга - * 2006-07, 2007-08(Рома), Италийн супер цомын эзэн (1993, 1994, 2007) (Милан, Рома),УЕФА-гийн супер цом - 1994 (Милан)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Rosso Neri » Thu Aug 26, 2010 6:20 pm

Гайхалтай нийтлэл байна! :-D :eek:
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Thu Aug 26, 2010 10:20 pm

Баяраа гоё бичжээ :eek: :-D Энэ залууг бол шүтэхээс аргагүй зүгээр нэг хөлбөмбөгчинөөр зогсохгүй жинхэнэ эр хүн.
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Г.Баяраа » Fri Aug 27, 2010 1:05 am

E хэсэгт

Байерн Мюнхен
Рома
Базель
Клуж (09 онд биднийг яалаа..одоо хонзонгоо авнааа)

гэж таарлаа...дажгүйээ...бараг хэсгээсээ нэгээр ч шалгарах боломж байна. Гол нь Байернаас л оноо салгах хэрэгтэй. Хэрвээ Тони байсан бол хуучин багийнхаа эсрэг тулах байлаа.

Базель, Клуж хоёр гэж таарсан нь сайхан сугалаа гэхээс өөр юу гэхэв
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 41 guests
cron