ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby SuperZolo » Mon Aug 23, 2010 11:53 am

Ингээд бас нэг хөдөлгүүрээ зарсан баг болж хувираваа... Ливерпүүл Хаби-гаа хөдөлгүүр гэдгээ мэдсээр байж зарсан бол. Астон вилла бас л тэглээ.
Харин хөдөлгүүр нь өөр газар очоод шууд тэр багтаа яг ижилхэн тоглодог бол ямар гоё вэ.
Даанч тийм тоглогчид хуучин багтаа уусцан байдаг болохоор тийм тоглогчтой болохын тулд худалдаж авах биш тарьж, өсгөх л хэрэгтэйм шиг санагдхиймдаа.
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby mgl_fcb » Mon Aug 23, 2010 12:25 pm

SuperZolo wrote:
Даанч тийм тоглогчид хуучин багтаа уусцан байдаг болохоор тийм тоглогчтой болохын тулд худалдаж авах биш тарьж, өсгөх л хэрэгтэйм шиг санагдхиймдаа.
Яг манайхан шиг. :ногоон:

МОН байхгүй учираа олохоо больж бх шиг бн даа.гэхдээ юу ч болж мэднэ.урт улирал бн хэн юу болохийг таашгүй.
Мара г сонгоод үзвэл ч уг нь зүгээр юм шиг санагдаад бга юм.
Ялсан ч ялагдсан ч шилдэг нь......
User avatar
mgl_fcb
Culé
Culé
 
Posts: 285
Joined: Wed Aug 18, 2010 11:26 pm
Location: Тал нутагтаа

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Tue Aug 24, 2010 10:19 am

Image
Дэслэгч Генерал Чарлес Крулак

Манай багийн гүйцэтгэх захирал, олон нийттэй харилцах албаны дарга, Боардын дэд тэргүүн Генерал Чарлес Крулак Ньюкастлын эсрэг тоглолтын дараа Астон Виллагийн фенүүдийн албан ёсны сайтанд доорх мэдэгдэлийг гаргажээ.
Дэслэгч Генерал Крулак, Лернерийг Виллад ирэхэд цуг ирсэн бөгөөд ирсэн цагаасаа байгаа байдал, хэлж ярьж байгаа үгс, аливаа зүйлд хандаж байгаа хандлагаараа Виллагийн фенүдийг байлдан дагуулж чадсан. Нэг ёсондоо ёстой сайхан, аль ч багт байхгүй тийм мужик Дэд тэргүүн гэсэн үг хэхэ. Нөгөө Лернерийн өмнөөс МОНтой мууддаг нөхөр, тэгээд Крулак 2 Лернерийн баруун зүүн гарууд гэсэн үг л дээ. Крулак бол баруун гар нь, багт яг л нэг сайхан том ах шиг түшигтэй байдаг хүн.
Мань эр өөрөө Америкийн домогт генерал Виктор Крулакын хүү, хар залуу байхдаа Вьетнамын дайнд буудлагын ангид бага дарга хийж байсан, Персийн булангийн дайнд Хангамжийн 2-р батальоныг (ингэж орчуулах нь зөв үү хэхэ) удирдаж байсан. Энэ батальон нь байлдааны талбар дээрх анги нэгтгэлүүдэд зэвсэг, хоол хүнс, шуудан гээд бусад хэрэгцээтэй зүйлсийг түгээдэг хүний биеэр бол судас нь болсон, их өндөр зохион байгуулалт шаарддаг анги нэгтгэл. Нөгөө айхтар цөлийн шуурга ажиллагааг гар бие удирдсан хүмүүсийн нэг. Калифорнийн тэнгисийн агаарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Америкийн тэнгисийн явган цэргийн ерөнхий командлагчаар ажиллаж байсан мундаг хүн.
Гол нь цэрэг хүн гэдэг утгаараа товч, тодорхой, ойлгомжтой, нялуун биш шулуун сайхан хүн байдгым.

Зарим фенүүд фенклубын албан ёсны сайтанд клубын удирдлагууд клубыг фенүүд шиг хайрлахгүй байна, сэтгэл нь өвдөхгүй байна, шинэ тоглогч авахгүй байа, шинэ менежер авахгүй байна гэх мэтээр багийн удирдлагын талаар гомдоллосон захидлууд явуулсанд мань эр хариу өгч байгаа байдал. Энэ сайтанд манай форум шиг Виллагийн фенүүд санал бодлоо солилцдог. Генерал Крулак энэ сайтаар дамжуулан албан бусаар фенүүдтэй ярилцдаг, зарим нэг клубуудын удирдлагуудтай харьцуулбал их сонин өвөрмөц дотно харилцаа л даа...

- Хүмүүсийн комментуудад өөрийнхөө хамаг чадлаараа бичиж, өөрийгөө ойлгуулах гэж ингэж суугаа минь нэг бодлын их сонирхолтой ч нөгөө бодлын их утгагүй ч юм шиг санагдах юм. ИНгэж их хичээл зүтгэл гаргаж бичсэн бүхэн минь дараа нь аа энэ Крулакын ПР гэж хэлэгдэнэ гэж бодохоор инээдтэй санагдах юм. Тэхдээ одоо бичнэ дээ, дараагийн менежер хэн байхав, дараагийн тоглогчид ямар тоглогчид байхав гээд л... Тэхдээ яг эдгээр зүйлсийн талаар одоо ярихад бас их сонин байна л даа...Жишээ нь менжерийн асуудал. МОН бинийг улирал эхлэхээс 5 хоногийн өмнө орхисон. Хамгийн авъяасдаг, шилдэг менежерүүд аль хэдийн ажлаа олчихсон. ТЭд гэртээ суугаад биднийг утасдахыг хүлээгээгүй шүү дээ. За яахав зарим нь манайд ажиллах бодол байгаагаа илэрхийлж л байна. Гэхдээ хэн юу хийдэг, яадаг ийдгийг нь судалж, бодол санааг нь сонсож, сайтар нягталж байж менежерээ сонгохоос биш 2 хон 7 хоногийн дотор яараад авчихдаг зүйл биш гэдгийг ойлго. Та бүхэн нэг ийм л зүйл хүсээд байх шиг байна. Гэхдээ ажил та бүхний бодож байгаа шиг хялбар бүтэхгүй шүү дээ. Та бүхний ихэнх нь миний хэлж байгаа зүйлсийг тархи угааж байна гэж бодох байх. МакДоналд яг яах нь тодорхойгүй, өөрөө шийдвэртэй хариу өгөхгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэгэс ингэс хийгээд байдлыг намжааж, нөхцөл байдлыг харж байж шийдвэр гаргах гээд байх шиг байна. Тэглээ гээд энэ хүн муу хүн гэсэн үг биш шүү дээ.
Лернер мөнгөө харамлаж байна, удирдлага ажлаа хийхгүй байна гэцгээх юм. Өнгөрсөн 4 жил түүний багийнхаа төлөө зориулсан санхүүжилт нь түүнийг багийнхаа төлөө хэр сэтгэлтэйг нь хангалттай харуулаагүй гэж үү? Та нарын зарим чинь зүгээр л наймааны цонх хаагдахаас өмнө шинэ довтлогч авчируулахын тулд л шинэ менежер шаардаж байгаа. Энэ бол үнэхээр явцуу бодол шүү дээ. Тэгээд ч ямар авъяаслаг довтлогч хаана зарагдах гээд хүлээгдээд байгаан? Та бүхэн скаут, агентуудаас илүү мэднэ гэж үү?

Ренди болон удирдлагууд фенүүд шиг сэтгэл нь өвдөхгүй байна гээд байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Фенүүдэд Бурханаас өгөгдсөн клубынхаа төлөө цохилох зүрх байдагчлан, багийг худалдаж аваад, хөрөнгө мөнгө, хөлс хөдөлмөрөө шингээгээд 4 жилийн турш зүтгэсэн бидэнд ч гэсэн энэ багийн төлөөх сэтгэл зүрх маш их байгаа. Та бүхний заримтай харицуулахад тийм их удаагүй ч бид клубтээ хайртай. Биднийг багийн төлөө цөөхөн жил зүтгэсэн болохоор багтаа бага хайртай гэж ярьж байгаа хүмүүс байна. Тэд бол адгийн тэнэгүүд. Яг л би өөрийнхөө тэнгисийн явган цэрэгт зүтгэж байгаа залуухад офицерт чи над шиг удаан ажиллаагүй учраас над шиг тэнгисийн явган цэрэгт хайртай биш гэж хэлж байгаатай л адилхан сонсогдож байна. Иймэрхүү яриа надад огт таалагдахгүй байна. Миний хувьд шүү. Ренди, Паулыг энд би яриагүй. Ямар ч байсан миний хувьд, миний цусаар Виллагийн төлөө гэсэн цус гүйж байгаа. Би энэ клубт хайртай. би энэ сайт руу хэн нэгэн албаны хүний дүрээр албан ёсоор орж ирж мэдэгдэл хийх гэж орж ирдэггүй. Харин би энэ клубын төлөө сэтгэл зовнидог болохоор орж ирж юм бичдэг. Та нар намайг хэн ч гэж нэрлэж, яаж доромжилж болно, харин намайг Астон Виллад клубт хайргүй, түүний төлөө та нар шиг сэтгэл зовдоггүй гэж хэлэх гэж байгаа бол зүгээр байгаарай. Би наадхыг чинь тэвчихгүй шүү...


За яахав муу клуб минь унаж босоод явж л байна...Багийн маань арын албаны гол хүмүүсийн нэг иймэрхүү байдалтай байгааг харах хүндхэн л байна. гэхдээ нэг сайхан юм нь дээрээсээ аваад доошоогоо хүртэл бүгд багийнхаа энэ хүнд хэцүү үед нь яах вэ ийх вэ, гээд санаа бодлоо солилцоод, багийнхаа төлөө сайдаж муудаад явж байгааг харахад сайхан л байна. Ямар ч байсан манай удирдлагуудын хувьд энэ клуб зөвхөн бизнес биш гэдэгт бид 100 хувь итгэдэг. Одоогоор Монгол дахь Виллагийн фенүүд багийнхаа удирдлагын талд орж, тэдний бүх шийдвэрийг дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол дахь Астон Виллагийн фенүүдийн холбооны ерөнхийлөгч Вилла Баяраа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Gunnerz » Tue Aug 24, 2010 10:25 am

хаха би дэд ерөнхийлөгч болъё нтр
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby MrO » Tue Aug 24, 2010 11:16 am

gunnerz_14 wrote:хаха би дэд ерөнхийлөгч болъё нтр


Шууд урвааский? Албан тушаалын төлөө айн?
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby MrO » Tue Aug 24, 2010 11:17 am

Баярааг уг нь форумын тэмцээн дээр ирвэл танилцъя гэж бодож байсан, гэвч мурьсан гэсэн хэхэ
Last edited by MrO on Tue Aug 24, 2010 3:15 pm, edited 1 time in total.
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Цогоо » Tue Aug 24, 2010 2:23 pm

Villa_Bayaraa wrote:Image
Дэслэгч Генерал Чарлес Крулак

Яг л би өөрийнхөө тэнгисийн явган цэрэгт зүтгэж байгаа залуухад офицерт чи над шиг удаан ажиллаагүй учраас над шиг тэнгисийн явган цэрэгт хайртай биш гэж хэлж байгаатай л адилхан сонсогдож байна.
Гоё хэлсэн байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Aug 27, 2010 2:07 am

Image
Хувцас солих өрөөнд цувралаас #2-1
Рапид Виенатай тоглох Европа Лигийн тоглолтын өмнө...

БигМак: За залуусаа, хэн гэдгээ харуулцгаая, өшөөгөө авцгаана шүү!!!

Баннан: Яасан гэж өшөө авах билээ? Өнгөрсөн тоглолтонд бид тэнцсэн шд тийм биз дээ? Тэглээ ч тэд тийм ч муу залуус биш байсан...

A.Яанг: Барри, өнгөрсөн жил наадуул чинь биднийг тэмцээнээс хассан шүү дээ! Тэр талаар ярьж байна!

БигМак: Үгүй дээ Ашли минь! Австричуудын энэ дэлхий ертөнцөд авчирсан тэр бүхнийг нь хар л даа... Гитлер, Фрицл (эхнэр хүүхдээ олон жил зоориндоо хорьж байсан гаж донтон), Шварценеггер гээд л...

A.Яанг: Шварценеггер үү? Тэр чинь дажгүй хүн шд, Ихрүүд энтэр гээд кинонд сайн талын дүрд тоглодог биз дээ?

БигМак: Хммм, за яахав болог...Гэхдээ Австрийн бусад юм бол хог доо, тэр Виенийн Вальс байна! Би л лав ерөөсөө бүжиглэж чаддаггүй.

Кларк: Виеннийн Вирлс (Австрийн алдарт жигнэмэг) ямарав, босс?

*Кларк халааснаасаа хэсэг мушигиа жигнэмэг гарган ирэв*

БигМак: Тэдний мушгиа санаанаас нь гарсан мушгиа жигнэмг үү? Ямар олиг байдгийн...

*Дельф хувцсаа өмсөн гарахыг завдав*

БигМак: Хаачих нь вэ? Дельф?

Фабиан: Би явж Вэеман бацааныг зодлоо... (Академийн бүтээгдэхүүн Вэеман Австри гаралтай)

БигМак: Больж үз Дельф дараа бол, гэснээс Агбон маань гэмтлээс эргээд ирсэн байна шүү дээ!

*бүгд алгаа ташин Агбон орж ирэв. Айрланд инээмсэглэн түүн рүү очоод гараа сунган*

Айрланд: Сайн уу Агбон? Би Стефен Айрланд.

Агбон: Сайн уу Стефен? Би Агбон Английнх.

БигМак: За одоо залуусаа одоо Агбоны энэ улирлын анхны тоглолт Айрландын дебют тоглолт учраас хамтдаа хичээцгээе...

Айрланд: Дебют ээ? Би Ням гарагт тоглочихсон шүү дээ?

БигМак: Больж үз Ирландын Стефен! Та нарын хэн чинь ч Ням гарагт огт тоглоогүй шүү дээ, огт хөдлөөгүй!

*Агбон гараа өргөв*

Агбон: Нээрээ Моцарт ямарав босс?

БигМак: Моцарт? Тэдний багт Моцарт тоглодгиймуу?

Агбон: Яагаав Вольфганг Моцарт, 18-р зууны суут хөгжмийн зохиолч. Тэр бас Австри хүн болохоор муу хүн үү?

*tЗалуус бүгд Агбон руу харав*

Агбон: Яасан?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mojul » Fri Aug 27, 2010 2:27 am

:-D :eek:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby haka » Fri Aug 27, 2010 8:57 am

Харамсалтай л юм болж дээ. Шинэ дасгалжуулагчтай болохгүй бол явцгүй ээ
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby CR7 » Fri Aug 27, 2010 9:22 am

FT Aston Villa [2 - 3] Rapid Vienna
22' [1 - 0] G. Agbonlahor
52' [1 - 1] A. Nuhiu
77' [2 - 1] E. Heskey
78' [2 - 2] M. Sonnleitner
81' [2 - 3] R. Gartler
Вилла мулт явжээ хөөрхий
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Aug 27, 2010 9:39 am

Нэг бүдэрвэл 7 бүдэрнээ гэж...Хожиж яваад хожигддог, заяагүй юмнууд...Хохь нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby zigo » Fri Aug 27, 2010 9:41 am

Айрланд: Сайн уу Агбон? Би Стефен Айрланд.

Агбон: Сайн уу Стефен? Би Агбон Английнх.

:-o

CR7 wrote:FT Aston Villa [2 - 3] Rapid Vienna
22' [1 - 0] G. Agbonlahor
52' [1 - 1] A. Nuhiu
77' [2 - 1] E. Heskey
78' [2 - 2] M. Sonnleitner
81' [2 - 3] R. Gartler
Вилла мулт явжээ хөөрхий


Ээ здаа, хожиж яваад нухуулцан байнашд. Энэ баг энгээд эргээд уруудаад эхлэвүүдээ. МОН эхлүүлсэн ажлаа гүйцээгээд л явахгүйдээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Буучин » Fri Aug 27, 2010 9:45 am

Онцгүй нухуулж дээ...Азгүй юмдаа
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Seikoni » Fri Aug 27, 2010 9:56 am

наад Крулакын аав чинь дэслэгч генерал Виктор Крулак юм байна шд. Чарлэс Крулак чинь генерал буюу ааваасаа нэг цол дээгүүр гэсэн үг.

1988 онд бригадын генерал
1992 оны 3 сард хошууч генерал
1992 оны 9 сард дэслэгч генерал :!:
1995 онд генерал цол авсан юм байна.

амжуулдаг гар байна шүү. 7 жилийн дотор дээд офицерын 4 цол авсан байна шд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Bayara » Fri Aug 27, 2010 9:58 am

Villa_Bayaraa wrote:Айрланд: Сайн уу Агбон? Би Стефен Айрланд.
Агбон: Сайн уу Стефен? Би Агбон Английнх.

:-o
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Funky » Fri Aug 27, 2010 10:26 am

Bayara wrote:
Villa_Bayaraa wrote:Айрланд: Сайн уу Агбон? Би Стефен Айрланд.
Агбон: Сайн уу Стефен? Би Агбон Английнх.

:-o

:-D :eek: :-o Мон-гүй гэхдээ жоохон эвгүй бна шүү хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby livefan » Fri Aug 27, 2010 12:12 pm

харамсалтай байна. Энэ жил манай танай 2 ч эрт барцадаа гаргажийндаа
User avatar
livefan
 
Posts: 214
Joined: Tue May 04, 2010 10:14 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby SuperZolo » Fri Aug 27, 2010 12:49 pm

Онигоо шигээ юм болжээ хөөрхий
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sat Aug 28, 2010 1:30 am

Image
Хувцас солих өрөөнд цувралаас #2-2
Рапид Виенад хожигдсоны дараа



*Залуус Европа Лигээс мултарсны дараа хувцас солих өрөөнд Агбон баяр хөөр болон чанга чанга инээсээр орж ирэв*

Агбон: 'Бид Европоор аялах болно!' Үү үүүү!

*Залуус бие биен рүүгээ гайхан харна*

Агбон: Яагаад манараад байна залуусаа? Бид Европа лигт орно гоё доо...Та нар миний гоолыг харсан биз дээ? Ашли надад май хөгшөөн гээд пасслаал, би май чи гээл гоол хийсэн. Хүмүүс орилоол Агбон эргэн ирлээ гээл ёоо ямар гоё байв аа...

*залуус чимээгүй сууцгаасаар л байв*

Коллинс: Чи тоглолтоо яаж дуусахыг хараагүймуу Агбон?

Агобн: Үгүй ... Би нөгөө, эмч дээр байсан шд...бид дараагийн шатанд шалгарсан биз дээ Хабиб?

*Бэеэ харц буруулан доош харав*

Агбон: Куртис? Бид дараагийн шатанд орсон гээд хэлээд өгөөч ...

*Дэвис доош харц буруулахад хацрыг нь даган ганц дусал нулимё урсана*

Агбон: Та нар блаффдаж байгаа биз дээ, тэ манайхаан?

*Куэлляар өврөөсөө хөзөр гаргаж ирэн сэмхэн харснаа Агбон руу хараад толгой сэгсрэв*

БигМак: Юу л даа Агбон, нөгөө, Бид харин Европын аялалд гарахааргүй болсоон...

Агбон: Юуу уу!?

БигМак: Би нөгөө чамайг ... Завиар Франц руу авч явъя тэх үү?

Агбон: Франц ий!?

БигМак: Европын дисней явахымуу?

Агбон: Та надаар тоглоод байна уу? .... Тэнд чинь Алладдин байгаа юу?

БигМак: Байгаа байхаа.

Агбон: За яахав болж байна ...

БигМак: Яг бол залуусаа бид Европын аялалд явмааргүй байсан юм. Манай баг цөөхөн хүнтэй, Тоглолтууд олон абйна, хувиар шахуу байна. Лигтээ анхаарцгаая тэх үү?

A.Яанг: Босс, та анхан шатны менежрүүдэд зориулсан гарын авлага барьчихсан байна уу даа?

БигМак: Үгүй шд яасан?

A.Яанг: Та гартаа барьчихсан л байна даа!

*БигМак номоо бушуухан далд хийж халааснаасаа ууттай чихэр гарган ирэв*

БигМак: Ммм .... Чихэр идэх хүмүүс байна уу? Амттан бас байгаа шүү?

A.Яанг: Наад арга чинь андер 18, ресервийнхэнд л тохирох байх...

*Агбон гараа өргөв*

Агбон: Надад наад санаа чинь таалагдаж байна... Тэхээр бид нар чинь ресервүүд байх нь ээ?

*Залуус түүн рүү муухай харав*

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby zak » Sat Aug 28, 2010 4:22 am

livefan wrote:харамсалтай байна. Энэ жил манай танай 2 ч эрт барцадаа гаргажийндаа

Танай 2-т ч урт улирал болно доо......
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby zak » Sat Aug 28, 2010 4:32 am

Агбон: Та надаар тоглоод байна уу? .... Тэнд чинь Алладдин байгаа юу?

БигМак: Байгаа байхаа.
:-o :-o Бирмингэм-ийн нэгдүгээр багт аз жаргал хүсэж байна хэхэхэхэ арай гомо юм болчлоо! Танайх дараа жил Еurofa Cup-д тоглоосой
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Жонон » Sat Aug 28, 2010 5:28 pm

Европт орох эрх олж авч чадах уу гэдэг асуудал байна.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Aug 29, 2010 11:53 am

ӨНөөдрийн гэртээ хийх тоглолтын дараа манай багийг энэ жилийн туршид уирдах менежерийг зарлах сурагтай байна. БигМак бол бараг болих байх. Мань эр жоохон арьсаа хамгаалсан маягийн байдалтай байгаад байгаа.
Харин МОНы үлдээсэн томоохон орон зайг нөхөх хүмүүсийн жагсаалтанд Роналд Коеман, Иорген Клинсман 2 эхний эгнээнд явж байгаа гэнэ.
Боб Брадлейг арай туршлагагүй, арай болоогүй, гол нь сайн танигдаагүй, тоглогчидтой харилцаа холбоо танил тал бага гэж үзэж энэ удаад режектэлж байгаа сурагтай.
Надад таалагдаж байгаа ганц юм нь манай багийн удирдлага бас тодорхой хэмжээнд АПЛий топ багуудын нэг гэсэн амбицаа алдаагүй, шийдвэр сонголтондоо энэ амбицаа харуулж байгаад баярлаад байгаа. Манайх топ клуб учраас бидний амбицанд хүргэж чадах топ менежер л хэрэгтэй гэж мэдэгдэл хийгээд байгаа.
Коеман бол албан ёсоор Виллагийн менежер болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Клинсман Лернерийн сайн найз нь юм байна. Мань эр хэрвээ би багт очвол миний бодлого, филсофийг ойлгож хамтран ажиллаж чадах, гол нь зөв алсын хараатай түүнийхээ төлөө зөвөөр тэмцэх тийм клуб хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Хамгийн таалагдаж байгаа нь мань 2 2уулаа би багаа довтлуулж тоглуулна гэдгээ мэдэгдээд байгаа...

Image
Клинсман

[img]http://valencia.theoffside.com/files/2008/04/400x400_ronaldkoemannew2.jpg[/img
Коеман
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby NikkEi_Hotspur » Sun Aug 29, 2010 12:10 pm

Villa_Bayaraa wrote:ӨНөөдрийн гэртээ хийх тоглолтын дараа манай багийг энэ жилийн туршид уирдах менежерийг зарлах сурагтай байна. БигМак бол бараг болих байх. Мань эр жоохон арьсаа хамгаалсан маягийн байдалтай байгаад байгаа.
Харин МОНы үлдээсэн томоохон орон зайг нөхөх хүмүүсийн жагсаалтанд Роналд Коеман, Иорген Клинсман 2 эхний эгнээнд явж байгаа гэнэ.
Боб Брадлейг арай туршлагагүй, арай болоогүй, гол нь сайн танигдаагүй, тоглогчидтой харилцаа холбоо танил тал бага гэж үзэж энэ удаад режектэлж байгаа сурагтай.
Надад таалагдаж байгаа ганц юм нь манай багийн удирдлага бас тодорхой хэмжээнд АПЛий топ багуудын нэг гэсэн амбицаа алдаагүй, шийдвэр сонголтондоо энэ амбицаа харуулж байгаад баярлаад байгаа. Манайх топ клуб учраас бидний амбицанд хүргэж чадах топ менежер л хэрэгтэй гэж мэдэгдэл хийгээд байгаа.
Коеман бол албан ёсоор Виллагийн менежер болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Клинсман Лернерийн сайн найз нь юм байна. Мань эр хэрвээ би багт очвол миний бодлого, филсофийг ойлгож хамтран ажиллаж чадах, гол нь зөв алсын хараатай түүнийхээ төлөө зөвөөр тэмцэх тийм клуб хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Хамгийн таалагдаж байгаа нь мань 2 2уулаа би багаа довтлуулж тоглуулна гэдгээ мэдэгдээд байгаа...

Image
Клинсман

[img]http://valencia.theoffside.com/files/2008/04/400x400_ronaldkoemannew2.jpg[/img
Коеман

Юрген ирчүүл ч манай нэг домог англид буцаж ирэх нь байна даа. :sup: Велком
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 61 guests
cron