Ялагдал шиг ялалтЯаая... одоо яахав... Хүн бүр хожихыг, түрүүлэхийг боддогчлон бид ч бас түрүүлнэ л гэж бодож орсон...
Реалыг Реалисттай нь төлөвлөгөө хэрэгжсэн ч юм шиг үгүй ч юм шиг... Ялахын хувьд бид ялсан... гэвч хүлээсэн үр дүн арай л биш байлаа... Бид Реалд цор ганц боломж олгосон нь харууслын үнэ цэнийг дагууллаа... Мөнхийн өрсөлдөгч байвал зүгээр ч юм шиг...
Эхний хоёр тоглолтод ядаж нэг бөмбөг дутуу алдсан бол... Эсвэл нэг гоол нэмээд хийчихсэн бол... хэхэ иймэрхүү бодолд хэсэг дарагдлаа... Хамгийн хэцүү туссан нь Кайо л байх даа... Тэгж гоё тоглож, тийм сайн нүдчихээд ганцхан хаалттай цохилтыг алдчих гэж...
БИД ЯЛЛАА... Гэхдээ үр дүн баяр цэнгэл авчирсангүй... Эхний хоёр тойрогтоо ямар муу тогловоо... Манай Күлэ дээр айлынхан прессинг хийгээд бусад нь олигтой туслахгүй, лазандуу байсаар байгаад нухуулваа гэж... Эхний хоёр тоглолтын үр дүн 4-1... Бид 4 гоол алдаж, ганцыг л оруулсан.
Калчио багийнхан 9 оноо авч МанЮ, Реал 3 оноотой болоод байсан. Харин бидний оноо ТЭГ байлаа... Гэхдээ хэрвээ Реалыг 2-оос дээш гоолын зөрүүтэй хожвол бид тэр хоёрыг хэсэгтээ үлдээгээд аварга авах замдаа шулуухан гарах болно...
-------------------------------------------------
Яагаад ч юм багийн гишүүд ярилцаж байгаад эхний тоглолт дээр гарааны бэлтгэсэн бүрэлдэхүүнээ гаргасангүй... Дээрээс нь манай үндсэн хаалгач Чахлуун байдаггүй. Барсик хаалган дээр зогсож 2 гоол алдаснаар бид Калчиод ялагдсан. Хоёрдугаар үед манай Сүпэрстарын маань дамжуулалтаар Күлэ ганган мөргөсөн. Зоригоо юу ч хийж чадаагүй алмайран харсаар өнгөрч билээ..
(нүдний өмнө зурайх
) Дараа нь МанЮ-тай яаж тоглож байгааг ёстой ойлгох юм алга... Үндсэн хаалгачийн маань гараас хоёр удаа бөмбөг ойгоод хоёр гоол...
Эхний хоёр тоглолтын үр дүнд манайх -3 гоол...
Калчио 9 оноотой, +5 гоолтойгоор нэгээр гарах нь тодорхой болоод байлаа... Тэдний хаалгыг зөвхөн манай вингэр Күлэ л мялаасан... (Бүх тэмцээний туршид тэд ганц гоол алдсан нь Күлэгийнх... Катеначчиогийн эсрэг Барса стайл
)... Харин хоёроор хэн бол?
МанЮ -4 гоол (бүх тоглолтоо хийж, манайхыг хожин 3 оноотой)
Реал 0 гоолтой (МанЮ-г 2-1 -ээр хожиж, Калчиод 1-0 хожигдсон)
Манайх -3 гоолтой... (МанЮ-д 2-0, Калчиод 2-1 хожигдож, 0 оноотой)
Гэхдээ бидэнд боломж байлаа. Хэрвээ РЕАЛ-ыг 2-оос дээш гоолын зөрүүгээр хожвол цааш шалгарна...
Гараагаа анх хэлэлцэж тохирсон үндсэн бүрэлдэхүүнээрээ гаргалаа... Эхний тоглолтуудад яагаад ингээгүйг ойлгох юм алга
-------Халиун
Тайван-----Херо Лио
--------Күлэ
---Барсик
Цоомоо----Ортиз
Өмнөх тоглолтод бид голдоо элэглүүлсээр байгаад хожигдсон тул төвд илүү бөмбөг эзэмшихийн тулд Күлэг дефенсив мидфилдэрээр тавилаа... Урдхан талд нь Барсикийг туслуулахаар зогсоож, хоёр довтлогч маань бөмбөгдөж өгөхөөр болов.
Жинхэнэ Испани хэв маягийн Тики Така эсвэл Тотал фүүтбол биш ч гэлээ бидэндээ бол үнэхээр супер тоглосон... Реалыг зүгээр л бөмбөгдөж өгсөн. (Флорентино Реалистыг үнэлэхгүй байхын аргагүй... тэр үнэхээр супер наймаа хийжээ... Адмирал гэгч шинэхэн цэргийг ноднингийн шилдэг хаалгач Сээвэж + нэг жэрси гэсэн үнээр худалдан авахад бүгд гайхаж байлаа...Гэтэл Селтикийн фэн залуу үнэхээр супер кийпэр байж...
) Манайхны шүд зуусан шуурган довтолгоо зөвхөн хаалгач дээр очоод л зогсож байлаа...
Гэвч нэгдүгээр үеийн дунд хавицаа Күлэ маань зүүн жигүүрээр дриблдэн орж ирээд 16-ын шугамын гаднаас гайхалтай цөм цохин гоолдлоо... түүнээс гадна манайхан хэдэн ч удаа хаалганы шон болон хаалгачыг оносныг тоолохын аргагүй
Хоёрдугаар үед бид бас л нүдсээр... Күлэгийн дамжуулалтыг хоосон хаалганд Цоомоо хийж чадсангүй... 2-0 болгох сайхан боломж хийсэн одлоо... Гэвч бид нэгийн эсрэг 3-уулаа гарч ирэн Цоомоо алдаагаа цайруулж, Адмиралыг энэ удаа аргалж дөнгөлөө... маш тайван, төгс цохилт
2-0 гайхалтай мөч... Үнэхээр гайхалтай...
Ээлж дараалсан шуурган довтолгоог айлын хамгаалалт эцсийн мөч хүртэл хориглож дийлсэнгүй...
Гэвч бид шүүгчийн нэмэлт цаг дуусах тун дөхсөн үед (худалч хүнд хоёр секунд л үлдсэн байсан байх
) 16-ын шугамын баруун ирмэг дээрээ алдаа гаргалаа... Хаалттай цохилтыг Реалист үнэхээр аймшигтай хийлээ... шипинийхээ хамраар өлгөсөн цохилт, Тайвангийн толгой дээгүүр 90-ын буланд Сүннн.... Бид хэсэг шоконд орлоо...
Хэдэн жилийн өмнө 3-2 -оор Алтетиког хожиж яваад Кун Агуэрод даблдуулдаг... Өнгөрөгч улиралд Интерийн автобус дүүрэн хамгаалалтыг 1-0 -ээр хожсон үе шиг маш таагүй мэдрэмж.........
Хэдийгээр бид РЕАЛЫГ РЕАЛИСТ-тай нь хожсон ч эцсийн дүндээ бид хожигдлоо... Тэд бидний үүрдийн өрсөлдөгчид байсаар байх бололтой... Яг л ноднингийн Моуриньог ялсан ч ялагдал хүлээсэн шиг л....
Бояныг гоолдлоо гэж бодон аймшигтай баярлаж байгаад гоолыг тооцоогүй гэдгийг нь мэдэх тэр эгшин... Тэр тоглолтын шүгэл дуугарах мөч... Яг л тэрэн шиг мэдрэмж...
---------------------------------------------------------------
Хожсон ч хожигджээ бид... Ганцхан бөмбөгийн илүүгээр Реал цааш шалгарлаа... бид хэсэгтээ гуравдугаар байранд... Ардаа улаан чөтгөрүүдтэй...
Гэхдээ би л лав багаараа бахархаж байна... Сүүлийн тоглолт бол яг л бэлтгэл дээр яаж тоглож байсан яг л түүнийгээ харуулсан... гайхалтай комбинациуд.... гайхалтай эрч хүч...
Халиун, Ортиз, Күлэ, Цоомоо, Тайван, Бат-Оргил, Жүржинхүн, Ээс, Херо Лио, Кайо, Барсик болон Миг28 -д бид ЧАДЛАА гэж.... Бүгд л маш сайн тоглосон... Гэхдээ бидний бүтэн баярлах ээлж биш байж... (дас-ынх нь тавьсан зорилт биелсэн боловч яг энэ мөчид бол хэтэрхий жул зорилго байжээ...
Миний буруу... манайхан зөвхөн Реалыг л хожно гэж тоглож байсан нь миний буруу... ккк
)
Өө нээрээ бас манайх нэг шагналтай шүү дээ... Кайогийн найз охин үзэгч бүсгүйчүүдийн дундах тэмцээнд түрүүлж шагнал авсан... Ямар ч тохиолдолд бид шагналгүй үлддэггүй...
Дараа жил бут авнаа... дараа жилийн Спорт Цонхын цомд Барса клубын бүрэлдэхүүнд орох эрх нээлттэй күлэ нарт бүгдэнд нь бий... Бид форумд үргэлж анхдагч, тэргүүлэгчид байсаар ирсэн.... Цаашдаа ч байх биз.... Ирэх жилийн тэмцээнд зөвхөн АВАРГА гэсэн л ганц зорилготой орно...
Дахин сануулахад форумд идэвхтэй бичдэг, олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог Барсагийн фэн бүх л гишүүдэд оролцох эрх бий... Гагцхүү таны идэвхээс л шалтгаална гэдгийг сануулах юун...
Заавал Барсагаа ТВ-ээр үзэх албагүй шүү дээ... намар бүр 97-р сургуулийн ногоон талбайд тэд бас байдаг гэдгийг дахин сануулъя... та тэдний нэг байж болох юм...Ирэх жилийн цом ч нэг л мэдэхэд болно доо....
Тэр цагт бид аваргалах болно гэдэгт бат итгэлтэй байна...