:::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby RedChili » Fri Aug 20, 2010 8:38 pm

Барнаба ах сайхан санаа... :eek:

Таны хувьд лиг-н нээлтэд Арсенал-тай хийсэн тоглолтын талаар юу гэж бодож байна?
Үнэндээ бодох хүсэл алга.. Хамгийн сүүлд муу хүүхдүүдийг хэзээ хожсоныг мартаж.. Аваргуудын лигт нэг Хюпиа мөргөж.. Бабэл "булшилсан" санагдаж байна.. Ядаж үзсэн бол бичихсэн.. Хэрэг алга зурагт ч алга.. Нгог бол ворлд класс аймшигтай цохисон юм байлээ.. манайх нэг дүгээр үед олигтой тоглоогүй харин 2р үед жое коулыг гарсаны дараа лаасан л гэж сураг дуулсан...

Мөн Сити-н лиг-н нээлтэд Спөрс-тэй хийсэн тоглолтын талаар юу гэж бодож байна?
Тэнцсэн гэсэн.. Сити Тэвка гаар ахлуулчихсан.. Хагас хамгаалагчид бол хараад ч хэрэггүй.. Хамгийн гус нь Виэра гэхээр л чанга учраалдаа..

Таны хувьд энэ улиралд баг ямаршуу амжилт үзүүлнэ гэж найдаж байна? Одоогоор бүх тэмцээн нээлттэй байна. /энэ оноолтын өмнөх таамаг/
Сэтгэл маань мэдээж Тайтлаар "цангаж" байна.. Даань тархи маань бодит байдалтай эвлэрнэ.. Эхний жил ЕПЛ тайтл хүлээхгүйээ.. Энэ багаараа ойлголцоод эхний жилдээ 4төө багтчаасай гэж бодож байна.. Европа лигийг бол авчих байх.. Ноднин уг нь овоо итгэл хүлээлгэж байсан юмсан.. Ер нь том багуудад халгаатай.. Яс юман дээрээ энэ таваг чинь кэцүү юм байгаашд энэ тэр..

Таны хувьд багийн чинь хэн хэн нь эсрэг багт хамгийн их аюул учруулах вэ?
Мэдээж Торрэс.. 3н цохилт 1 гоал.. Хэн ч хэлнэ... Энэ улирал Бабэлийг хараад байна.. Түүнд бүх юм бий.. Түүнд зөвхөн байлдах зайг нь гаргаад өг.. Тэр хүссэн үр дүнг чинь авчирна.. Машэ бол физикал талаасаа тактик талаасаа аль аль наар нь айлийг уландаа гишгэнэ.. Үлдчээсэй

Таны хувьд багийн чинь хэн хэн нь санааг чинь зовоож байна?
Эрийг нас уулыг цас гэдэг.. Ноднин Каррагаа хараад хичнээн их санаагаар унаваа.. Хамгаалалт бол шүүрэн шанага л байсан.. Энэ улиралд хэр байгаан болдоо.. Үзээгүй болхоор мэдэхгүй юм.. Нөгөө талд.. өнгөрсөн улиралд дараа жил харшаагаад өгнө гээд хамгаалаад байсан Ромын ханхүү маань явах явахгүй дээрээ тулчихаад явж байдаг.. Аквиланиг үлдэж гараанд гараасай гэж бодож байна..

Таны хувьд эсрэг багийн хэн хэн нь манай багт хамгийн их аюул учруулах вэ?
За тэгээл.. Гарууд байшд.. Даравгар хар, Тэвка.. Ламбаа гээд л.. Гэхдэ асуулт их ойлгомжгүй байна.. 2 хон багтай лиг юмуу.. эсвэл хэн хэн гэж багуудын нэр асуугаад байнауу.. Багууд гэвэл би хамгийн түрүүнд Буучдыг хэлнэ..Нээлтийн тоглолтын дараа Төрөөнөө ахаас бид нар үнэхээр буучдыг бархаа байцымуу гэж асууж билээ..

Таны хувьд эсрэг багийн хэн хэн нь манай багийн эсрэг муу тоглох вэ?
...

Таны хувьд 2 багийн сэтгэлд хоногшсон 1 тоглолтын талаар яриач...
Астон Виллагын эсрэг ноднин хийдэг тоглолт.. Цас бударсан үдэш Копуудын бахархад Нандо гээд Төрөөнөө ахын бичлэг санаанд тод үлдэж.. Тэр үед ч яг би энэ "дундаа" орж ах эгч нараас сайшаасан үг сонсоод сайхан байждээ.. Нандо тэр тоглолтонд 60% л фит байсан байх.. Тоглолтын турш харагдаагүй.. Гэхдэ Нандо бол Нандо.. 1 боломж 1 гоал.. 3н оноо өөр юу хэрэгтэй гэж.. Шинэ жилийн гайхалтай мартагдашгүй бэлэг... Дахиад Баярлалаа Нандо...


Таны хувьд гараа болон тактик ямар байвал боломжийн гэж үзэж байна?
Би бол одоогийн тактикийг эвдмээр л санагдаад байгаашд.. ДЭлхийн аваргад ихэнх гранд багууд 4-2-3-1 ээр тоглож байсан.. Бямбагийг төвдөө эзэмшиж бариж тоглох хамгаалах тактик.. Энэ Аваргуудын лиг мигт л ингэж тогловол зүгээр байх.. Манай багт нэг юм ажиглагдаад байдаг... Өөдөөс нь довтлох гэж гарч ирсэн багууд МанЮ, Чэлси, Тотт гэх мэт багуудыг хожоод гараад ирдэг.. Төвдөө бариж байгаад л сөрөг довтолгооноор гоалддог.. Харин Стоук, Бирминг, Фулхэм зэрэг "дундаж" багуудтай тоглохоор 2 талдаа хамгаалсаар байгаад тэнцээд дуусгачдаг.. Уржнан яг л тийм юм болсон шд.. Баахан хэрэггүй тэнцээ.. Хожсон ирээд өөрчлөөсэй гэж бодож байсан.. Тэгэхгүй юм шиг байна.. Надаа бол 4-4-2 эсвэл Диамонд оор ч тоглосон болышд..

Таны таамаг?
Энэ жил ПЛ лиг 3т дуусгах байх.. Европа лигийг бол ямар ч байсан шигшээ тоглолтонд хүрэх байх... Торрэс алтан шаахай авч.. Рэйна бээлийгээ авдгаараа авах байх.. Жилийн шилдэг тоглогчоор Жий маань авах байх..
Миний хувьд нэг иймэрхүү л бодож байна.. АА бас Энд идэвхтэй оролцоосой гэж уриалж байна.. Хэн юу бодож явааг харъяа.. Хуваалцая... Энэ л форумын гол учир биздээ.. :ногоон: :mongol:
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby ††‡MaRSHaLL‡†† » Fri Aug 20, 2010 8:55 pm

хэхэ чили наа асуултууд чинь сититэй тоглох талаар асуугаад байх шиг байнашд
чи болохоор бүтэн улирлаа дүгнэчихэж :ногоон:
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Чуугий » Fri Aug 20, 2010 9:17 pm

liverpoolfan wrote:Куйт ис нот фор сэйл гэж Интерэт хэлсэн байна лээ


http://www.corrieredellosport.it/serie_ ... +all'Inter
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Барнаба » Fri Aug 20, 2010 9:57 pm

Иймэрхүү байдлаар хариулцгаагаад явбал ямар вэ. Учраа болгон дээр.. юу ч гэсэн эхлээд хэсэг ПЛ дээрээ яваад үзий..


Image
Image вс Image

Таны хувьд лиг-н нээлтэд Арсенал-тай хийсэн тоглолтын талаар юу гэж бодож байна?
- Үнэндээ хожлоо алдчихсан. хайран 2 оноо. их л харамсаж байна даа.

Мөн Сити-н лиг-н нээлтэд Спөрс-тэй хийсэн тоглолтын талаар юу гэж бодож байна?
- Яг үнэндээ бол Сити-н тоглогчид өөрсдийн ур чадвараар тоглохоос ямар ч багийн тоглолт харагдаагүй. Нэг баг болж чадаагүй байгаа нь илт байна лээ.

Таны хувьд энэ улиралд баг ямаршуу амжилт үзүүлнэ гэж найдаж байна? Одоогоор бүх тэмцээн нээлттэй байна. /энэ оноолтын өмнөх таамаг/
- Улирал эхлэж байна. миний хувьд Тайтл-г л хүсжийна. дараа нь Европын цом. ФА кап, Карлинг нтр-т магадгүй эрт хасагдах байх.

Таны хувьд багийн чинь хэн хэн нь эсрэг багт хамгийн их аюул учруулах вэ?
- Ахлагчдаа найдаж байна. мөн Торресдоо найджийна. Сити-д гоалдоосой гэж хүсжийнэ. Бабел-г гараанд харвал ямар нэгэн юм хүснэ.

Таны хувьд багийн чинь хэн хэн нь санааг чинь зовоож байна?
- Төвийн хамгаалалт бага зэрэг санаа зовоож байна. мөн баруун жигүүр.. Сити-н урд шугмын тоглогчид ур чадвар сайтай тул хурдаар ааглуулах вий гэж айж байна. мөн 2 давхарт

Таны хувьд эсрэг багийн хэн хэн нь манай багт хамгийн их аюул учруулах вэ?
- Хамгийн түрүүнд ЯЯ-г нэрлэнэ. тэр үнэхээр шилдэг. магадгүй Марио хүү гараанд гарвал гай тарьж мэднэ гэж таамаглаж байна.

Таны хувьд эсрэг багийн хэн хэн нь манай багийн эсрэг муу тоглох вэ?
- магадгүй магтаад байгаа хаалгач нь орон гарантаж мэднэ байх. мөн Сити-н зүүн ар нь тааруу тоглож мэднэ байх.

Таны хувьд 2 багийн сэтгэлд хоногшсон 1 тоглолтын талаар яриач...
- 2008/09 оны улирал Сити-г талбай дээр нь Торрес-н 2 гоалын ачаар 3-2 р хожсон тоглолт тун чиг сайхан байлаа.

Таны хувьд гараа болон тактик ямар байвал боломжийн гэж үзэж байна?
- Гараа болон тактик:
....................Рейна
Жонсон...Карра...Шкртел..Аурелио
................Маше
.....................Лукас
Койт........Жеррард........Бабел
...............Торрес...............................гэж гараасай гэж бодож байна. Рой Аку-г зээлэх бодолтой байгаа болохоор гараанд гаргахгүй байх гэж бодов. Маше-г тоглох боломжтой гэсэн тул дунд гарах байх. Бабел-д боломж олгоно гэж бодож байна.

Таны таамаг?
- Сити багийн тоглолт гээч юм байхгүй. манайхан ямар нэгэн хайнга алдаа гаргалгүй чамбай тоглож чадах юм бол Сити-г хожчих байх гэж бодож байна.
2-1 р хожил авна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby meesh » Fri Aug 20, 2010 10:06 pm

Хэтэрхий олон асуулттай байнаа...Жохон багасгаад бас товчилоод дугаарлачвал.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Amaraa1010 » Fri Aug 20, 2010 10:10 pm

RedChili wrote:Таны таамаг?
Энэ жил ПЛ лиг 3т дуусгах байх.. Европа лигийг бол ямар ч байсан шигшээ тоглолтонд хүрэх байх... Торрэс алтан шаахай авч.. Рэйна бээлийгээ авдгаараа авах байх.. Жилийн шилдэг тоглогчоор Жий маань авах байх..


Гоё санаа гоё ч хариулсан бна. Гэхдээ энэ дээр таний таамаг гэсэн мань хүн , хүслээ хэлцэн
тал ажиглагдаж бна. Локигийн хувьд Gerrard оны шилдэг аваад, Nando алтан гутал, Reina алтан бээлий
авсан дохиолдолд Liverpool яаж яваад 3-т орох вээ гэдэг л сонин ээдрээтэй болоод эрж бна. Гэтэл Chili-н
хүсэл юм болуу гэсэн чинь Liverpool 3-т ороод гэхээр бүүүр ээдрээтэй болоод эрж бгаам даа. Гэхдээ
энэ аянаа цааш нь үргэлжилүүлээрэй.

up UNITED
Image
User avatar
Amaraa1010
 
Posts: 1550
Joined: Wed Oct 01, 2008 2:43 pm
Location: UB, Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby hosko » Fri Aug 20, 2010 10:22 pm

Өө ийм **н** юманд хариулаад л байж байна гэдэг... Бүгд л тодорхой байгаа ш дээ... Хайран цаг зав....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Баясаа » Fri Aug 20, 2010 10:49 pm

Хариулах нэг нь хариулаад яваж болох байлгүй дээ
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby mick » Sat Aug 21, 2010 12:54 am

Дараагийн тоглолт хожиж чадах болов уу л гэдэг ганц асуултад хариулахад л болно шт. кк
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Г.Баяраа » Sat Aug 21, 2010 12:56 am

Акуаг ингээд Юве -рүү явуулчдаг
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Mojul » Sat Aug 21, 2010 1:04 am

Баяраа ингээд Улаануудыг дэмжигч байхаа болиод Ювег дэмждийм байжээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby che » Sat Aug 21, 2010 4:02 am

Хужаа авахаа больсон тухайгаа хэлжээ эзэд болон бусад хүмүүс хариу өгөлгүй хүлээлгээд байсийм байх. Гол зорилго нь Ази дахь фэн хүрээллийг томсгох байсан юм гэнэ. Одоо Энэтхэг, Сири энэ тэр л үлдлээдээ.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Барнаба » Sat Aug 21, 2010 9:40 am

боль боль залхуу туучинууд вээ. :RD
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby mr_ganzo » Sat Aug 21, 2010 11:14 am

Ene Remy nuhur chini zurhnii asuudaltai gar baijee...
***You Will Never Walk Alone***
User avatar
mr_ganzo
Liverpool No12
 
Posts: 1409
Joined: Thu Aug 27, 2009 8:56 am
Location: Эх орондоо

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Должко » Sat Aug 21, 2010 11:16 am

mr_ganzo wrote:Ene Remy nuhur chini zurhnii asuudaltai gar baijee...


Чи болиочээ ганцаараа Латинаар бичээд байх юм.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby mr_ganzo » Sat Aug 21, 2010 11:24 am

Aan mergejliin ontslog hehe
***You Will Never Walk Alone***
User avatar
mr_ganzo
Liverpool No12
 
Posts: 1409
Joined: Thu Aug 27, 2009 8:56 am
Location: Эх орондоо

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby mr_ganzo » Sat Aug 21, 2010 11:26 am

Olon ch udaa heluuleed bur dujirchij...
***You Will Never Walk Alone***
User avatar
mr_ganzo
Liverpool No12
 
Posts: 1409
Joined: Thu Aug 27, 2009 8:56 am
Location: Эх орондоо

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Должко » Sat Aug 21, 2010 11:29 am

mr_ganzo wrote:Aan mergejliin ontslog hehe

http://krilleer.blogspot.com
Энүүгээр бичэж бай бүгд л Кириллээр бичэж байхад гав ганцаараа Post a reply дээр үгүү бичэж хуул оруулах хэцүү биз дээ.....

Монгол хэлээрээ бичээд сураач Монгол хэлээрээ хурдан бичээд сурчуул бас л нэг жижкээн эрдэм..... :ногоон:

Чаталсан бол Сорри устгаж болно.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby mr_ganzo » Sat Aug 21, 2010 11:33 am

dolchko wrote:
mr_ganzo wrote:Aan mergejliin ontslog hehe

http://krilleer.blogspot.com
Энүүгээр бичэж бай бүгд л Кириллээр бичэж байхад гав ганцаараа Post a reply дээр үгүү бичэж хуул оруулах хэцүү биз дээ.....

Монгол хэлээрээ бичээд сураач Монгол хэлээрээ хурдан бичээд сурчуул бас л нэг жижкээн эрдэм..... :ногоон:

Чаталсан бол Сорри устгаж болно.....

Анхаарал тавьсанд баярлалаа... Үнэний ортой үг бичсэнд талархлаа хэхэ... Энэ Монгол гарны драйв нь хуучнаараа бсан бол амар бхгүй юу...
***You Will Never Walk Alone***
User avatar
mr_ganzo
Liverpool No12
 
Posts: 1409
Joined: Thu Aug 27, 2009 8:56 am
Location: Эх орондоо

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Spectre » Sat Aug 21, 2010 1:24 pm

Гоё санаа байна Барнаба би дэмжинээ харин асуултаа тоглолт болохоос өмнөхөн тхвьж байгаарай

Таны хувьд лиг-н нээлтэд Арсенал-тай хийсэн тоглолтын талаар юу гэж бодож байна?
Сайн байсаан харин Росицки орж ирснээр айлын учраа олохгүй байсан довтолгоо арай илүү үр дүнгээ өгсөн гэж бодож байна Жо нэг их сайн байсангүй харин Жи ар талд нэлээн хүч нэмж байна лээ Нгог дажгүй байсан Нандо харин тэр нэг бацааныг гүйцэхгүй бөмбөгөө алдаад байсан нь харамсалтай Гарцаагүй хожил байсаан

Мөн Сити-н лиг-н нээлтэд Спөрс-тэй хийсэн тоглолтын талаар юу гэж бодож байна?
Тэднийхэн муу байна лээ цаасан дээр талбай дээр 2 шаал өөр шүү дээ хожигдсон бол шударга үр дүн болох байсан

Таны хувьд энэ улиралд баг ямаршуу амжилт үзүүлнэ гэж найдаж байна? Одоогоор бүх тэмцээн нээлттэй байна. /энэ оноолтын өмнөх таамаг/
Дээгүүр үзнэ эргэлзээгүй

Таны хувьд багийн чинь хэн хэн нь эсрэг багт хамгийн их аюул учруулах вэ?
Торрес Жеррард Бабел

Таны хувьд багийн чинь хэн хэн нь санааг чинь зовоож байна?
Удаан хамгаалагч нар ялангуяа төвд

Таны хувьд эсрэг багийн хэн хэн нь манай багт хамгийн их аюул учруулах вэ?
Адъяаг битгий гараасай гэж бодож байна манай хамгаалагч нар гүйцэхгүй Гарсан ч сэлгээгээр 2-р үеэс

Таны хувьд эсрэг багийн хэн хэн нь манай багийн эсрэг муу тоглох вэ?
Хартыг л байгаасай гэж хүсэж байна

Таны хувьд 2 багийн сэтгэлд хоногшсон 1 тоглолтын талаар яриач...
мэдээж 3-2 р дуусдаг

Таны хувьд гараа болон тактик ямар байвал боломжийн гэж үзэж байна?
хамгаалалт хэвэндээ байвал зүгээр юм байна лээ Харин Жи-г урагш нь Нандог дэмжүүлбэл Мөн Акуаг хэсэг ч болтугай хармаар байна
Айл харин өмнөхөөрөө гарчихаасай билээ

Таны таамаг?
2-0

Дажгүй санаа байна :eek:
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Lenin » Sat Aug 21, 2010 1:30 pm

Шиттиг хүний үнэргүй зан чанартай нь, өчнөөн сая ногоонтой нь, юм үзээгүй Араб эзэнтэй нь мөнгөний дон туссан тоглогчидтой нь арчаад гараарай. Мэдээж хэцүү тоглолт болно. Гэхдээ золбин цэнхэр өмсгөлтөнгүүд учир начраа тийм ч сайн ололцоогүй байгаа байх. Лавтай 3 оноо.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby slo mo jones » Sat Aug 21, 2010 1:58 pm

Lenin wrote:Шиттиг хүний үнэргүй зан чанартай нь, өчнөөн сая ногоонтой нь, юм үзээгүй Араб эзэнтэй нь мөнгөний дон туссан тоглогчидтой нь арчаад гараарай. Мэдээж хэцүү тоглолт болно. Гэхдээ золбин цэнхэр өмсгөлтөнгүүд учир начраа тийм ч сайн ололцоогүй байгаа байх. Лавтай 3 оноо.


Аймар үзэн ядалт хорсол байнадаа.
Золбин гэнэ үү. :-o
Эвтэй байялдаа. Манайх бол бүгд хожихыг хүсэж байгаач гол нь бэртэл гэмтэлгүй улаан хуудасгүй үзүүштэй тоглолт гаргаасай гэж хүсэж байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Чинзо » Sat Aug 21, 2010 1:58 pm

Таны хувьд лиг-н нээлтэд Арсенал-тай хийсэн тоглолтын талаар юу гэж бодож байна?
Ер нь бол авууштай нь хуучины прессинг хийж бөмбөг тасладаг тактик буцаж ашиглагдаж байх шиг байсан. Тэр нь ч үр дүнгээ өгч байсан. Жигүүрээр ямар ч довтолгоо байхгүй ядж байхад зүүнд нэг амиа нөхөр гаргацан. Алдсан гоол дээр Рэйнагаас гадна хамгаалах ёстой тоглогчид маш муу байсан. Хөндлөн кроссыг блоклох эсвэл кросс хаяхаас өмнө аюулгүй болгох байсан. Чамахыг сул мөргүүлсэн. Хамгаалалт бас л хайнга байна лээ.

Мөн Сити-н лиг-н нээлтэд Спөрс-тэй хийсэн тоглолтын талаар юу гэж бодож байна?
Тотенхамд нүдүүлсэн сурагтай байсан. Энд тэндхийн эрээвэр хурааварууд нээлтийн тоглолтуудад сайн тоглоно гэж бодохгүй байсан маань ч биелэлээ олсон. Нэг баг болох болоогүй байна лээ. Манчини Фүүтбалл менежер тоглохоос өөр юм хийгээсэй...

Таны хувьд энэ улиралд баг ямаршуу амжилт үзүүлнэ гэж найдаж байна? Одоогоор бүх тэмцээн нээлттэй байна. /энэ оноолтын өмнөх таамаг/
Тайтлын төлөө л өрсөлдөөсэй гэж бодож байна. Аа мөн ФА кап. Бусад нь бол хүнд хэрэгтэй биш

Таны хувьд багийн чинь хэн хэн нь эсрэг багт хамгийн их аюул учруулах вэ?
Миний муу Ж л байна даа. Бэртэл гэмтэл түүнээс минь хол байг :)

Таны хувьд багийн чинь хэн хэн нь санааг чинь зовоож байна?
Нандогын форм санаа зовоож байна. Хурдан формондоо ороод бүрэн бүрэлдхүүнээрээ тоглоод ирхэд санаа зоволтгүй байх гэж бодож байна

Таны хувьд эсрэг багийн хэн хэн нь манай багт хамгийн их аюул учруулах вэ?
Тевез, Силва 2.

Таны хувьд эсрэг багийн хэн хэн нь манай багийн эсрэг муу тоглох вэ?
Тевез, Силва 2 гах гах

Таны хувьд 2 багийн сэтгэлд хоногшсон 1 тоглолтын талаар яриач...
Нандогын 2, Куйтын 1 гоолоор ком бэйк хийдэг тоглолт л байх шив.

Таны хувьд гараа болон тактик ямар байвал боломжийн гэж үзэж байна?
Жонсон---Кара---Аггер---Аурелио
-------Маше-----Лукас-----------
Куйт--------Ахлагч---------Бабел
-------------Нандо---------------

Таны таамаг?
1-0-р хожино
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Lenin » Sat Aug 21, 2010 2:02 pm

slo mo jones wrote:
Lenin wrote:Шиттиг хүний үнэргүй зан чанартай нь, өчнөөн сая ногоонтой нь, юм үзээгүй Араб эзэнтэй нь мөнгөний дон туссан тоглогчидтой нь арчаад гараарай. Мэдээж хэцүү тоглолт болно. Гэхдээ золбин цэнхэр өмсгөлтөнгүүд учир начраа тийм ч сайн ололцоогүй байгаа байх. Лавтай 3 оноо.


Аймар үзэн ядалт хорсол байнадаа.
Золбин гэнэ үү. :-o
Эвтэй байялдаа. Манайх бол бүгд хожихыг хүсэж байгаач гол нь бэртэл гэмтэлгүй улаан хуудасгүй үзүүштэй тоглолт гаргаасай гэж хүсэж байна.

Энд лав чи бид 2ын эв түнжин хамаагүй. Би лав хөл бөмбөг сонирхогч байсан бол ийм өлөн баг дэмжэхгүй байх байсан. Би Сити дэмжиж байгаа хүмүүсийг үнэхээр гайхдаг. Яахав энэ их олон наймаанаас өмнө дэмждэг байсан бол ойлгож болохсон. Би лав багаа одоо байгаа байдлаасаа танайх шиг болвол, бүүр фен байхаа болино гэж шаахгүй ч ямар ч байсан гутрана. шууд хариулкаад энд биччлээ цэнхэр нэртэй хүмүүс устгаад өгнө биздээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby ††‡MaRSHaLL‡†† » Sat Aug 21, 2010 2:12 pm

манай сэдвээр ситигийнхэн их эргэлддэг болжээ янз нь
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron