Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Sat May 15, 2010 9:26 am

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо үргэлжилж буй бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ. Чөлөөт бөхийн хамгийн хүнд жин болох 120 кг-ын жинд өрсөлдсөн Ж.Чулуунбат эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Узбекистаны бөх Шухрат Альевийг 8:0 харьцаатай хожсоноор хүрэл медалийн төлөө барилдаж, Киргизстаны тамирчин Айаал Лазаревийг 4:1 харьцаагаар хожсон. Улмаар аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Марид Муталимовтой барилдаж, 2:1 оноогоор ялагдсанаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
Мөн өчигдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84 кг-ын жингийн барилдаан болж, манай тамирчдаас Т.Даваахуяг /55 кг/, П.Өнөрбат /66 кг/, Д.Түгждорж /84 кг/ нар Азийн аваргын дэвжээнд гарч барилдсан. 55 кг-д хүч сорьсон Т.Даваахуяг эхний барилдаандаа тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Рахул Баласахеб Аваретай барилдаж, 8:6 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 84 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн Д.Түгждорж эхний тойрогт Киргизстаны бөх Айбек Усуповд 3:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Харин 66 кг-д П.Өнөрбат эхний барилдаандаа Туркменистаны тамирчинг ялсан боловч удаахь тойрогт БНСУ-ын бөх Ким Дэ-Сунд 4:1-ээр ялагдсан. Гэвч манай бөхийг ялсан БНСУ-ын бөх цаашид амжилттай барилдаж, аваргын төлөөх барилдаанд шалгарсан учир П.Өнөрбат дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон юм. Дагах барилдаанд манай тамирчин Иран, БНХАУ-ын бөхийг дараалан ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн бүх жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Д.Баасанжаргал /48 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, С.Батцэцэг /59 кг/, Т.Мөнхтуяа /63 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/, Г.Наранчимэг нар Азийн аваргын дэвжээнд өрсөлдөх юм. Барилдаан Монголын цагаар 18.00 цагаас эхэлнэ.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby ABC » Sun May 16, 2010 2:37 pm

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотноо зохиогдож буй бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй жүдочид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
хахаха
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: чєлєєт бєх

Postby ABC » Sun May 16, 2010 2:38 pm

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотноо зохиогдож буй бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй жүдочид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн бүх жингийн барилдаан баасан гаригт болж өнгөрсөн бөгөөд манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, 59 кг-ын жинд С.Батцэцэг, 67 кг-ын жинд Б.Оюунсүрэн, 72 кг-ын жинд Г.Наранчимэг нар мөнгө, 55 кг-ын жингийн ангилалд С.Бямбацэрэн хүрэл медалийн эзэд болсон.



Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд найман тамирчин өрсөлдсөнөөс С.Батцэцэг эхний тойрогт Тайванийн Чянт Юуань-чиг 7:0 оноогоор ялж, дараагийн барилдаандаа Японы бөх Юүрика Итог 3:0 харьцаатай ялснаар аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Лью Фенминтэй өрсөлдөж, 11:7 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин Б.Оюунсүрэнгийн тухайд 67 кг-д өрсөлдөж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд дараагийн барилдаандаа Казахстаны Ольга Жанибековаг 8:0-ээр ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Медалийн өнгө хувиргах барилдаанд манай тамирчин Японы бөх Чиаки Ижимад ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн бол 72 кг-д Г.Наранчимэг БНХАУ, Киргизстаны бөхийн дараалан ялж, аваргын төлөө Казахстаны Гузель Манюуровад 4:0 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин 55 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн С.Бямбацэрэн эхний тойрогт зохион байгуулагч Энэтхэгийн Гита Гитаг ялсан боловч удаахь тойрогт БНХАУ-ын тамирчинд ялагдсан. Гэхдээ манай бөхийг ялсан тамирчин цаашид амжилттай барилдаж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон учир С.Бямбацэрэн дагах барилдаанд зодоглож, Казахстаны Айим Абдилдинаг 11:7 харьцаатай ялснаар хүрэл медаль хүртсэн байна.

Сануулахад, тэмцээний эхний хоёр өдрийн барилдаанд манай эрэгтэйчүүдээс Ж.Чулуунбат мөнгө, П.Өнөрбат хүрэл медаль хүртсэн билээ.
news.mn
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Sun May 23, 2010 11:18 pm

Дэлхийн таван удаагийн аварга, алдарт бөх Али Алиевын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны 41 дэх удаагийн олон улсын тэмцээн өчигдөр Дагестаны Махачкал хотод эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Э.Ням-Очир нар оролцож байгаа бөгөөд өчигдөр тэмцээний эхний өдөр 55 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар мөнгөн медаль хүртсэн байна. Манай тамирчин аваргын төлөө ОХУ-ын бөх Нариман Испрапиловтой өрсөлдсөн аж.

Дасгалжуулагч Б.Баяраагийн хамт Дагестаныг зорьсон Б.Наранбаатар, Э.Ням-Очир нар энэхүү тэмцээний өмнө Дагестанд хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд бэлтгэлийн үеэр гавьяат тамирчин Б.Наранбаатарын хөмсөг нь задарч, бэртэл аваад байсан юм. Тиймээс Б.Наранбаатар гавьяатын хувьд тэмцээний өмнөх өдрүүдэд бэлтгэлд хамрагдахгүй байж байгаад дэвжээнд гарсан байна. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдааны өмнө түүний хөмсөг нь дахин задарсны улмаас шийдвэрлэх барилдаанд бэртэлтэй зодогложээ.
Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хувьд өмнө нь Али Алиевын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Өнөөдөр болох хоёр дахь өдрийн барилдаанд манай тамирчин Э.Ням-Очир 60 кг-ын жинд өрсөлдөнө. “Арслан” клубын тамирчин, ОУХМ Э.Ням-Очирын хувьд өнгөрсөн гуравдугаар сард болсон ДанКоловын нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, манай шилдэг залуу бөхчүүдийн нэг юм.

Эхний өдрийн медальтнууд:

55 кг:
1. Нариман Исрапилов (ОХУ)
2. Баяраагийн Наранбаатар (Монгол)
3. Артем Гебеков (ОХУ)
3. Гегам Бабаханян (Армен)

66 кг:
1. Зелимхан Юсупов (ОХУ)
2. Эльдар Нажмутдинов (ОХУ)
3. Магомегажи Абакаров (ОХУ)
3. Шамиль Батиров (ОХУ)

84 кг:
1. Абдусалам Гадисов (ОХУ)
2. Магомед Ибрагимов (ОХУ)
3. Хаджимурад Нурмагомедов (Армен)
3. Новруз Темрезов (Азербайжан)

Б.Энх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Mon May 24, 2010 4:45 pm

Азийн аваргаас манай тамирчид.
Эрэгтэй баг тамирчдаас:

120 кг жинд Г.Чулуунбат Мөнгөн медаль
66 кг жинд Б.Өнөрбат Хүрэл медаль

Эмэгтэй баг тамирчдаас:

72 кг жинд Г.Наранчимэг Мөнгөн медаль
59 кг жинд С.Батцэцэг Мөнгөн медаль
57 кг жинд Б.Оюунсүрэн Мөнгөн медаль
55 кг жинд С.Бямбасүрэн Хүрэл медаль тус тус хүртлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby galaa039 » Fri Jun 04, 2010 10:14 am

Манайхан нэг л урсгалаараа л яваад байна даа. Эргэлт хийх цаг аль хэзээний болоод байгаа
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: чєлєєт бєх

Postby galaa039 » Fri Jun 04, 2010 10:20 am

Энэ сэдвүүд хөгжихгүй юм даа
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Sun Jul 18, 2010 5:13 pm

О.Насанбурмаа мөнгө, Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ

FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны Алтан гран-при тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо болж өнгөрлөө. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Азербайжаны ерөнхийлөгч асан Гейдар Алиевичийн нэрэмжит тус тэмцээнд дэлхийн 18 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай улсаас чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй нэг, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглосож, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ О.Насанбурмаа мөнгөн медаль хүртсэн бол 51 кг-д зодоглосон Монгол улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медадлийн эзэн болсон юм.

О.Насанбурмаагийн тухайд эхний тойрогт хийлж, улмаар Испани болон Америкийн бөхийг дараалан ялж, финалд шалгарсан боловч аваргын төлөөх барилдаанд Польшийн бөх Моника Эва Мичаликт 3:1 оноогоор ялагдаж, мөнгөн медаль хүртсэн байна. Харин Ц.Энхжаргал мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчин Замира Рахмановад ялагдсан боловч дагах барилдаанд зодоглож, Молдавын Наталия Будуг 9:3 харьцаатай илт давуу ялалт байгуулж, хүрэл медалийн эзэн болжээ.

Алтан гран-при тэмцээнд зодоглосон манай бусад тамирчдын тухайд 67 кг-д өрсөлдсөн Б.Одончимэг эхний барилдаандаа ялагдсан бол 72 кг-ын жинд О.Бурмаа шагналт байрт шалгарсан байна.

Харин эрэгтэйчүүдээс ганцаараа Бакуг зорьсон гавьяат тамирчин Б.Наранбаатар харамсалтай нь медалийн тавцанд гарч чадсангүй. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьсон манай тамирчин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаандаа тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Азар Пашаевыг төвөггүй ялж, улмаар дараагийн барилдаандаа Бээжингийн олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, Европын аваргын мөнгө, хүрэл медальт Болгарын шилдэг бөх Радослав Великовт 4:1 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

С.Цэлмэг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Mon Jul 19, 2010 5:34 pm

Манай залуучуудын шигшээ баг Унгарын нийслэл Будапешт хотноо болох залуучуудын ДАШТ-д маргааш эх орноосоо мордох гэж байна.Шигшээ багийн бүрэлдэхүүнд.

Эрэгтэй: Б.Төгс /50 кг/, Б.Номин /55 кг/, Б.Хаш-Эрдэнэ /60 кг/,
Эмэгтэй: Э.Нарангэрэл /44 кг/, Б.Даваасүрэн /48 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, Б.Номин-Эрдэнэ /55 кг/, С.Батцэцэг /59 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/, С.Пүрэвхүү /67 кг/, Б.Наранчимэг /72 кг/ нар хүч үзэх нь ээ.
Тэмцээн маргааш сонгомол бөхийн барилдаанаар эхлэх бөгөөд 21нд өндөрлөж 22,23нд эмэгтэйчүүд 24,25нд эрэгтэйчүүд нь хүч үзэх нь.
Залуустаа амжилт.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby Чуугий » Fri Jul 23, 2010 10:36 am

Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж буй бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд гарсан эхний өдрөө манай тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.

Тэмцээн энэ сарын 20-нд эхэлсэн боловч эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болсон учир манай тамирчдын хувьд өчигдрийн барилдаан эхнийх нь байлаа. Унгарыг зорьсон манай баг тамирчдын салхийг хагалж, өчигдөр Э.Нарангэрэл /44 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, С.Батцэцэг /59 кг/, С.Пүрэвхүү /67 кг/ нар дэлхийн аваргын дэвжээнд зодоглосноос Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, С.Пүрэвхүү нар хүрэл медаль хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн барилдааны хамгийн хөнгөн жин болох 44 кг-ын жинд өрсөлдсөн Э.Нарангэрэл медалийн төлөөх барилдаанд Румыны Октавия Илеана Добрескутай барилдаж, 4:2 харьцаатай ялсан бол 51 кг-ын жингийн төлөөлөгч Д.Отгонцэцэг Энэтхэгийн тамирчинг илт давуу буулган авснаар медалийн тавцанд гарчээ. Мөн 67 кг-д хүч сорьсон С.Пүрэвхүү хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхийг ялснаар хүрэл медаль энгэртээ зүүсэн байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 44, 51, 59 болон 67 кг-ын барилдаан болж, тус жинд өрсөлдсөн манай дөрвөн тамирчин бүгд хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон талаар бид мэдээлж байсан билээ. Харин харамсалтай нь, 59 кг-ын жинд зодоглосон С.Батцэцэг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Японы бөх Канако Муратад 11:7 харьцаатай ялагдсанаар медалийн тавцанд гарах боломжгүй болсон байна.

Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 63 болон 72 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Б.Даваасүрэн /48 кг/, Б.Номин-Эрдэнэ /55 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/, Б.Наранчимэг /72 кг/ нар өрсөлдөх юм.

С.Цэлмэг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby Чуугий » Sat Jul 24, 2010 2:48 pm

Унгарын Будапешт хотноо бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч сорьсон Б.Даваасүрэн дэлхийн аваргын алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Виктория Энтонитой барилдаж, 9:0 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо. Манай тамирчин эхний тойрогтоо хийлж, улмаар Болгар, Беларуссийн тамирчдыг илт давуу буулган авснаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөхийг ялж, аваргын төлөө барилдах эрхтэй болоод байсан юм.

Харин өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 50, 60, 74 болон 96 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Б.Төгс /50 кг/, Б.Хас-Эрдэнэ /60 кг/ нар дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана.

С.Цэлмэг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Thu Aug 05, 2010 10:44 am

манай Ц.Баярсайхан, дасгалжуулагч болоод овоо явж байна шүү. Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч гэж байгаа. хэд хэдэн газар мэргэжил дээшлүүлсэн.

Хангайгаа л тараалгасан нь жаахан тийм л байна.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Чуугий » Fri Aug 06, 2010 10:23 am

Тайландын нийслэл Бангкок хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид хоёр медальтай ирлээ. Долдугаар сарын 30-наас энэ сарын 2-ны өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнд Ази тивийн 20 гаруй орны бөхчүүд ирж зодоглосон бөгөөд манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 42 кг-д өрсөлдсөн Б.Батзаяа, мөн эмэгтэйчүүдийн 60 кг-д хүё үзсэн н.Цэрэнчимэд нар хүрэл медаль хүртсэн байна.

С.Цэлмэг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby Чуугий » Fri Aug 20, 2010 10:07 am

ДАШТ-нд оролцох тамирчдын нэрс тодорчээ.
Эрэгтэй:
55 кг: Б.Наранбаатар
60 кг: Э.Ням-Очир
66 кг: Б.Батзориг
74 кг: М.Мэндсайхан
84 кг: Д.Түгждорж
96 кг: Я.Алтантулга
120 кг: Ж.Чулуунбат

Эмэгтэй:
48 кг: Ц.Энхжаргал
51 кг: Д.Отгонцэцэг
55 кг: С.Бямбасүрэн
59 кг: С.Батцэцэг
63 кг: О.Насанбурмаа
67 кг: Б.Одончимэг
72 кг: О.Бурмаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby asa » Wed Sep 15, 2010 2:47 pm

Саяхан С1 дээр 73 оны Азийн аваргын бичлэгийг гаргалаа. Манайхны чөлөөтийн Алтан үе гэж ярьдаг үнэхээр аргагүй юм байна лээ. Хойлогдорж, Нацагдорж, Зэвгийн Ойдов, Мөөеө аварга, Баянаа аврга гээд л хэн хаана байна арчаад өгье л гэдэг байсым байнөө.

Монголд болсон Азийн аварга 8 жингийн 6 -д нь аварга хийж байна лээ шдээ. Хойлогдорж, Ойдов хоёрыг бол бүр шүтсэн. Хойлогдорж бараг л өөрөө унаж өгч ардаа гаргаж оноо өгч байгаад эргээд дээр нь гараад л цэвэр дарчихын, Ойдов гуай бол хөлөө өгч хөлтэйгээ зодолдуулж байгаа л цэвэр шаачихын. Тактик энэ тэр тасархай тасархай...
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Чөлөөт бөх

Postby Чуугий » Wed Sep 15, 2010 7:38 pm

Чөлөөт сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэггэй баг тамирчид алтан медаль хүртэж тус холбооны нэр хүндийг авч гарлаа. Харин эрэгтэй шигшээ багийнхан маань дахиад л ганзага хоосон ирэв. Хамгийн өндөр үзүүлэлтийг гавъяат тамирчин Б.Наранбаатар үзүүлж, шагналт тавдугаарт байрт орсныг эс тооцвол тэд ямар ч амжилтгүй Москвагаас ирж байгаа юм. Өнгөрсөн жил ч гэсэн Данийн Хернинг хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүд мөнгө, хүрэл медальтай ирж холбооныхоо нүүрийг тахалж байсан удаатай. Хичнээн тэмцээнд ороод амжилт гаргадаггүй чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн бүтцэд өөрчлөлт хийхээ тус холбооны ерөнхийлөгч өчигдөр мэдэгдлээ. 2012 оны олимпд амжилт гаргах нь тус холбооны хамгийн том зорилт болоод байгаа. Тиймээс эрэгтэй шигшээ баг шинэ гишүүдээр халаагаа сэлгэж, ирэх олимпд бэлдэх нь ээ.

Эх сурвалж: “Нийслэл таймс”
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Thu Oct 07, 2010 12:48 pm

Батзориг нэг медаль хүртэхгүй бол клубын амжилт гээд байх юм байхгүй боллоо шүү
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Oct 11, 2010 10:16 am

Чөлөөт бөхийн олимп дэлхийн аваргын медальтнууд.

Олимп

Алтан медаль
?

Мөнгөн медальтнуудэ

1. Ж.Мөнхбат - 1968
2. Х.Баянмөнх - 1972
3. З.Ойдов - 1976
4. Ж.Даваажав - 1980

Хүрэл медаль

1. Ч.Дамдиншарав -1968
2. Д.Сэрээтэр - 1968
3. Т.Артаг - 1968
4. Д.Оюунболд - 1980

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд

Алтан медальтнууд:

1.Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) - 62кг
2.Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) - 62кг
3.Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) - 100кг
4.Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ)

Мөнгөн медальтнууд:

1.Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) - 48кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) - 100кг
3.Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) - 57кг
4.Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) - 100кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) - 68кг
6.Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) - 68кг
7.Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) - 82кг
8.Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) - 62кг
9.Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) - 68кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) - 58кг
11.Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) - 60кг
12.Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) - 55кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани) эм: 72 кг
14. Даваасүхийн Отгонцэцэг (2011 он, Истанбул, Турк) эм: 51 кг

Хүрэл медальтнууд:

1.Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) - 87кг
2.Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) - 74кг
3.Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) - 57кг
4.Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) - 48кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) - 68кг
6.Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) - 68кг
7.Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) - 57кг
8.Нанзадын Бүргэдаа (1979 он, Скопье, Югослав) - 52кг
9.Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) - 74кг
10.Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) - 62кг
11.Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) - 74кг
12.Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) - 82кг
13.Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) - 57кг
14.Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) - 55кг
15.Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) - эмэгтэй 48кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) - эмэгтэй 59кг
17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) - эмэгтэй 67кг
18. Б.Одончимэг (2009 он, Хернинг, Дани) эм: 67 кг
19. Очирбатын Насанбурмаа (2011 он, Истанбул, Турк) эм: 63 кг
Last edited by galaa039 on Fri Sep 16, 2011 8:57 am, edited 1 time in total.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Oct 11, 2010 10:22 am

ОЙДОВ Зэвэгийн

Image

Төрсөн он: 1949. 08. 24. Өвөрхангай аймаг, Лүн сум,
Азар гэдэг газар төрсөн /Одоогийн өвөрхангай аймгийн Хар хорин сум/
Цол: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1994/,
Монгол Улсын Гавьяат тамирчин /1974/, Олон
улсын хэмжээний мастер, Спортын мастер
/1971/, Олон улсын шүүгч /1983/, Улсын шүүгч /1982/
Оролцсон тэмцээн:
Олимп: 1972 оны Мюнхений XX Олимпийн
наадам ХБНГУ/, 1976 оны Монреалын XXI
Олимпийн Москвагийн XXII Олимпийн наадам
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
XII. ДАШТ. 1971 он XXIY байр /Софи,Болгар/
XIY. ДАШТ. 1973 он YI байр /Тегеран, Иран/
XY. ДАШТ. 1974 он алтан медаль/Станбул, Турк/
XYI. ДАШТ. 1975 он алтан медаль /Минск,ЗХУ/ XYII. ДАШТ. 1977 он хүрэл медаль
/Лозань, Швейцарь/ XYIII. ДАШТ. 1978 он IY
байр /Мехико, Мексик/ XIX. ДАШТ. 1979 он IX
байрт /Сан- Диего, АНУ /
Ази тивийн наадам:
1974 оны Ази тивийн YII наадам мөнгөн медаль
/Иран/, 1975 оны Ази тивийн YIII наадам
алтан медаль /Тайланд/

Ази тивийн аварга:
1973 оны Ази тивийн аварга алтан медаль /Монгол/
Олон улсын тэмцээн:
1966 он мөнгөн медаль /Тбилис, ЗХУ/, 1971
оны Дан Коловын тэмцээний алтан медаль
/Болгар/, 1977 оны “Универсиад-77” тэмцээний
алтан медаль /Москва, ЗХУ/, 1975 оны
Зеелинбиндер тэмцээний алтан медаль
/БНАГУ/,1972, 1973, 1974, 1976, 1980 оны
Интернациональ тэмцээний алтан медаль,
1973 оны Найрамдалт армиудын тэмцээний
/СКДА/ хүрэл медаль, 1971 мөнгөн медаль,
1978 оны алтан медаль, 1970 оны “ Нөхөрлөл”
тэмцээний алтан медаль /Унгар/, 1973, 1974 оны
Эрх Чөлөөний тэмцээний алтан медаль /Унгар/,
1975 Бухарестийн тэмцээний алтан медаль /Румын/
Улсын аварга шалгаруулах тэмцээн:
Нийт 8 медаль /6 алт, 1 мөнгө, 1 хүрэл/
З. Ойдов нь Монголын тамирчдаас дэлхийн
аваргын титмийг хоёртоо хүртсэн мөн
Олимпийн наадмын мөнгөн медалийг эх
орондоо авчирсан аугаа их гайхамшигт бөх
билээ.
Дасгалжуулагч: Д.Бямба, С.Магсар
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Oct 13, 2010 11:25 am

БАЯНМӨНХ Хорлоогийн

Image
Төрсөн он: 1944. 02.22. Увс аймаг. Хяргас сум
Цол: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1992/,
Монгол Улсын Гавьяат тамирчин /1971/,
Спортын мастер /1963/, ЗХУ-ын Спортын
Гавьяат тамирчин /1972/, Олон улсын шүүгч
/1992/, Үндэсний бөхийн Монгол Улсын
Далай даян даяар дуурсагдах дархан аварга.

Оролцсон тэмцээн:
Олимп: 1964 оны Токиогийн XYIII Олимпийн наадмын X байр /Япон/,
1968 оны Мехикогийн XIX Олимпийн наадмын Y байр /Мексик/,
1972 оны Мюнхений XX Олимпийн наадмын мөнгөн медаль /ХБНГУ/,
1976 оны Монреалын XXI Олимпийн наадмын Y байр /Канад/,
1980 оны Москвагийн XXII Олимпийн наадмын YIII байр

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
YIII. ДАШТ. 1965 он YIII байр /Манчестер, Англи/
IX. ДАШТ. 1966 он YII байр /Толедо, АНУ/
X. ДАШТ. 1967 он YIII байр / Дели, Энэтхэг/
XI. ДАШТ. 1969 он YI байр / Мар де Палата, Аргентин/
XII. ДАШТ. 1970 он IY байр /Эдмонтон, Канад/XIII. ДАШТ. 1971 он мөнгөн медаль /Софи, Болгар/
XIY. ДАШТ. 1973 он IY байр /Тегеран, Иран/
XY. ДАШТ. 1974 он мөнгөн медаль /Станбул, Турк/
XYI. ДАШТ. 1975 он алтан медаль /Минск, ЗХУ/
XYII. ДАШТ. 1977 он YI байр /Лозань, Швейцарь/
XYIII. ДАШТ. 1978 он /Мехико, Мексик/
XIX. ДАШТ. 1979 он /Сан- Диего, АНУ/ тус тус шалгарсан.


Ази тивийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн:
1973 он /Монгол/ сонгомол ба чөлөөт бөхийн төрөлд алтан медаль,
1974 он /Тегеран, Иран/ сонгомол ба чөлөөт бөхийн төрөлд алтан медаль
Дэлхийн цом:
1975 оны Дэлхийн цомын хүрэл медаль, багаар мөнгөн медаль /АНУ/
Олон улсын тэмцээн:
1966 оны Тбилисийн тэмцээний алтан медаль,
1968 оны мөнгөн медаль,
1970, 1971, 1972 онуудад хүрэл медаль, /ЗХУ/,
1971 оны Дан - Коловын тэмцээны мөнгөн медаль / Болгар /,
1974 оны алтан медаль, 1976 оны мөнгөн медаль,
1969 оны Иран эзэн хааны тэмцээний хүрэл медаль / Иран /,
1972, 1973, 1975 оны Интернациональ тэмцээний алтан медаль,
1974 оны хүрэл медаль,
1971 оны Найрамдалт армиудын тэмцээний /СКДА/ алтан медаль,
1969, 1971 оны хүрэл медаль,
1974 оны Эрх Чөлөөний тэмцээний алтан медаль /Унгар/
Улсын аварга шалгаруулах тэмцээн:
Нийт 12 алтан медаль /1965, 1967, 1969, 1971,
1972, 1974, 1975, 1977, 1978, 1979, 1980, 1981
онуудын 12 удаагийн аварга/

Монголын тамирчдаас таван олимп, арван хоёр удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
хоёр удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож спортын дээд
амжилтуудад хүрсэн аугаа их гайхамшигт тамирчин мөн. Тэрээр 1974 оны самбо
барилдааны дэлхийн аваргын титмийг ч хүртсэн.

Дасгалжуулагч: О.Цэрэндагва, С.Магсар
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Oct 13, 2010 11:26 am

МӨНХБАТ Жигжидийн

Image
Төрсөн он 1941. 06. 01. Төв Аймаг. Баянбараат сум
Цол: Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар /1994/,
Монгол Улсын Гавьяат тамирчин /1967/,
Олон улсын хэмжээний мастер /1963/,
Спортын мастер /1974/, Олон улсын шүгч,
Үндэсний бөхийн Монгол улсын Далай даян,
даяар дуурсагдах дархан аварга цолтой
Оролцсон тэмцээн:
Олимп: 1964 оны Токиогийн XYIII Олимпийн
наадмынYII байр /Япон/, 1968 оны Мехикогийн
XIX Олимпийн наадмын мөнгөн медаль /Мексик/, 1972 оны Мюнхений XX Олимпийн
наадмын XXIII байр
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
YII. ДАШТ. 1963 он X байр /Болгар/ YIII. ДАШТ.1965 он /Манчестер, Англи/
IX. ДАШТ.1966 он IY байр /Толедо, АНУ/
X. ДАШТ.1967 он хүрэл медаль /Дели, Энэтхэг/
XI. ДАШТ.1969 он Y байр /Мар де Палата,Аргентин/
XII. ДАШТ.1970 он IY байр /Эдмонтон, Канад/
Дэлхийн цом: 1987 он мөнгөн медаль /Монгол/
Ази тивийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн:
Ази тивийн YII наадмын хүрэл медаль, 1975
оны Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
Олон улсын тэмцээн:
1970, 1971 оны Тбилисийн тэмцээн хүрэл
медаль 1968 оны мөнгөн медаль, 1968 оны ДанКолов
тэмцээний мөнгөн медаль, 1964 оны
Зеелинбиндерийн тэмцээний мөнгөн медаль,
1967, 1970 оны Найрамдалт армиудын /СКДА/
тэмцээний алтан медаль, 1971 оны хүрэл медаль
Улсын аварга шалгаруулах тэмцээн:
Нийт 6 медаль /1965, 1966, 1967, 1969, 1973,
1974 оны алтан медаль/
Дасгалжуулагч: О.Цэрэндагва, С. Магсар

Дасгалжуулагчаар:
Олимп: 1976 оны Монреалийн Олимпийн наадам /Канад/
1964 оны Токиогийн XYIII Олимпийн
наадмынYII байр /Япон/, 1968 оны Мехикогийн
XIX Олимпийн наадмын мөнгөн медаль /
Мексик/, 1972 оны Мюнхений XX Олимпийн
наадмын XXIII байр
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
YII. ДАШТ. 1963 он X байр /Болгар/
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
1973, 1974, 1975, 1977 онууд
Ази тив: 1973, 1974 онуудад ажилласан
Ж.Мөнхбат нь Монгол улсын спортын түүхэнд
анхны Олимпийн мөнгөн медаль дэлхийн
анхны хүрэл медаль хүртсэн аугаа бөгөөд
гайхамшигт тамирчин билээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Oct 13, 2010 11:26 am

ДАВААЖАВ Жамцын

Image
Төрсөн он: 1952. 06 .20. Булган аймаг. Тэшиг сум
Цол: Монгол Улсын Гавьяат тамирчин /1990/,
Олон улсын хэмжээний мастер /1977/,
Спортын мастер /1975/
Үндэсний бөхийн улсын начин цолтой

Оролцсон тэмцээн:
Олимп: 1980 оны Москвагийн XXII Олимпийн наадмын
мөнгөн медаль /ЗХУ/, 1976 оны Монреалийн
XXI Олимпийн наадам сонгомол төрлөөр /Канад/,
1988 оны Сөүлийн Олимпийн наадамд дасгалжуулагчаар оролцсон
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
1977 он Y байр /Швейцарь/, 1978 /Мехико/,
1979 он IY /АНУ/, 1981 он Y байр /Югослав/
Дэлхийн цом:
1981он мөнгөн медаль /АНУ/
Дэлхийн залуучуудын аварга:
1975 он хүрэл медаль /Болгар/
Ази тивийн наадам:
Ази тивийн YIII наадам 1978 он хүрэл медаль /Тайланд/
Олон улсын тэмцээн:
1973 оны Залуучуудын “Нөхөрлөл” тэмцээний хүрэл медаль /Монгол/,
Универсиад-77 тэмцээний хүрэл медаль /Софи, Болгар/,
1979, 1980, 1981 оны Интернациональ тэмцээний алтан медаль,
1973 оны “Нөхөрлөл” тэмцээний хүрэл медаль /Монгол/,
1978 оны Найрамдалт армиудын тэмцээний /СКДА/ алтан медаль
Дасгалжуулагчаар:
1989 он, 1990 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
1990, 1997 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.

Ж. Даваажав нь Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас Олимпийн наадамд дөрөв дэх
мөнгөн медаль хүртсэн аугаа тамирчин бөгөөд дэлхийн болон олон улсын тэмцээнүүдэд олон
арван шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасан нэрт дасгалжуулагч билээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээн:
Нийт 9 медаль /5 алт, 2 мөнгө, 2 хүрэл/
Дасгалжуулагч: С.Магсар, Ч.Дамдиншарав
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Oct 13, 2010 11:27 am

ДАМДИНШАРАВ Чимэдбазарын

Image
Төрсөн он: 1944. 03. 21. Өвөрхангай аймаг. Гучин-Ус сум
Цол: Монгол Улсын Гавьяат тамирчин /1971/,
Спортын мастер /1964/, Олон улсын шүүгч
Оролцсон тэмцээн:
Олимп: 1964 оны Токиогийн XXYIII Олимпийн наадам
YIII байр /Япон/, 1968 оны Мехикогийн
XIX Олимпийн наадам хүрэл медаль /Мексик/,
1972 оны Мюнхены XX Олимпийн наадамд
сонгомол бөхийн төрлөөр оролцсон
анхдагчдийн нэг /ХБНГУ/
Дасгалжуулагчаар:
Олимп: 1980 оны Москвагийн XXII Олимпийн наадам
/Ж.Даваажав, Д.Оюунболд нар нар мөнгөн, хүрэл медаль хүртсэн/,
2000 оны Сиднейн Олимпийн наадам /Австрали/,
2004 оны Афины Олимпийн наадам /Грек/
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
1978, 1979, 1981, 1983, 1985, 1998, 1999, 2001, 2002, 2003 онуудад
Дэлхийн цом: 1981, 1986
Ази тив: 1978, 1982, 1998, 2000, 2002, 2003 онуудад
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
1965 он YIII байр /Англи/, 1966 он /АНУ/,
1967он /Энэтхэг/, 1970 он YIII /Канад/
Азийн аварга шалгаруулах тэмцээн:
1973 оны багийн алтан медаль /Монгол/
Олон улсын тэмцээн:

1964 оны Зеелинбиндерийн тэмцээний
алтан медаль /БНАГУ/, 1967, 1968 оны Дан-Колевын
тэмцээний хүрэл медаль /Болгар/, 1967оны
Найрамдалт армиудын тэмцээний /СКДА/ алтан медаль
Улсын аварга шалгаруулах тэмцээн:
Нийт 7 медаль /5 алт, 2 мөнгө/
Ч.Дамдиншарав нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Олимпийн наадамд анхны хүрэл медаль
хүртэгчдийн нэг болох аугаа тамирчин юм. Дасгалжуулагчаар ажиллах хугацаа буюу “мөнгөн” үед
олимпийн наадмаас Ж. Даваажав мөнгөн медаль Д.Оюунболд хүрэл медаль дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс Б.Болд хошой мөнгөн медаль, А. Энхээ мөнгө, хүрэл медаль, Д. Оюунболд, Н. Бургадаа хүрэл
медаль болон Ази тивийн олон арван медальт тамирчдыг төрүүлэн гаргасан дасгалжуулагчдын нэг билээ.

Дасгалжуулагч: О.Цэрэндагва, С.Магсар
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Oct 13, 2010 11:27 am

СЭРЭЭТЭР Данзандаржаагийн

Image
Төрсөн он: 1943. 04. 23. Төв аймаг. Лүн сум
Цом: Монгол Улсын Ардын Багш /2007/, Монгол
Улсын гавьяат тамирчин /1968/, Олон улсын
шүүгч /1974/, Спортын мастер /1963/,
Үндэсний бөхийн улсын харцага цолтой
Оролцсон тэмцээн:
Олимп: 1968 оны Мехикогийн XIX Олимпийн наадмын
хүрэл медаль /Мексик/, 1972 оны Мюнхений XX
Олимпийн наадам /ХБНГУ/
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
YII. ДАШТ. 1963 он /Софи, Болгар/
YIII. ДАШТ. 1965 он YI байр /Манчестер,
Англи/ IX. ДАШТ. 1966 он /Толедо, АНУ/
X. ДАШТ. 1967 он YIII байр /Дели, Энэтхэг/
XI. ДАШТ. 1969 он YI байр /Мар де Палата,
Аргентин/ XII. ДАШТ. 1970 он хүрэл медаль /Эдмонтон, Канад/
XIII. ДАШТ. 1971 он YI байр /Софи, Болгар/
XIY. ДАШТ. 974 он /Станбул, Турк/
Ази тивийн наадам:
1974 он мөнгөн медаль /Иран/
Олон улсын тэмцээн:
1965 оны Тбилисын тэмцээний мөнгөн медаль,
1966 оны хүрэл медаль, 1968 оны алтан медаль,
1967 оны Дан-Коловын нэрэмжит тэмцээний
мөнгөн медаль, 1968 оны алтан медаль, 1969
оны Иранын Эзэн хааны тэмцээний мөнгөн
медаль /Иран/, 1964 оны Зеелинбиндерийн
нэрэмжит тэмцээний мөнгөн медаль /БНАГУ/, 1965, 1967,
1970, 1971, 1974 оны Интернациональ
тэмцээний алтан медаль
Улсын аварга шалгаруулах тэмцээн:
Нийт 9 медаль /7 алт, 1 мөнгө, 1 хүрэл/
Д. Сэрээтэр нь Олимпийн наадмын анхны
хүрэл медаль хүртэгчдийн нэг бөгөөд 1965 онд
Улаанбаатар хотноо зохиогдсон Найрамдалт
армиудын /СКДА/ олон улсын тэмцээнд анх
түрүүлсэн. Тэрээр үндэсний
бөхийн барилдаан, орчин үеийн чөлөөт бөхийн
барилдааныг хослуулан монгол хүний барилдах
урлагт манлайлан дуудсан аугаа бөгөөд
гайхамшигт бөхийн нэг юм.
Дасгалжуулагч: О. Цэрэндагва, С. Магсар
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Oct 13, 2010 11:27 am

АРТАГ Төмөрийн

Image
Төрсөн он: 1943. 04. 10. Увс аймаг. Тэс сум
Цол: Монгол Улсын Гавяьат тамирчин /1990/
Олон улсын хэмжээний мастер /1981/,
Спортын мастер /1968/,
Үндэсний бөхийн улсын начин цолтой

Оролцсон тэмцээн:
Олимп: 1968 оны Мексикийн XIX Олимпийн наадмын хүрэл медаль,
1972 оны Канадын XX Олимпийн наадмын X байр.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
1969 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Y байр /Аргентин/,
1970 он Y байр /Канад/,
1971 он YI байр /Болгар/,
1973 он Y байр /Иран/

Олон улсын тэмцээн:
Залуучуудын “Нөхөрлөл–67” алт /Польш/,
1967 оны “Олимпийн долоо хоног“ алтан медаль /Мехико/,
1969 оны “Ираны эзэн хааны тэмцээн“ мөнгөн медаль /Иран/,
Найрамдалт армиудын тэмцээн СКДА :
1969 оны хүрэл медаль,
1970 оны алтан медаль,
1971 оны хүрэл медаль,
Интернациональ тэмцээн:
1972 оны алтан медаль, 1973 –1975 оны хүрэл медаль,
1973 оны Тбилисиын тэмцээний хүрэл медаль /ЗХУ/
Дэлхийн цом:
1975 оны Дэлхий цомын хүрэл медаль, Багийн мөнгөн медаль
Ази тив: 1973 оны Ази тивийн аварга
Олон улсын тэмцээн:
Унгарын олон улсын тэмцээний хүрэл медаль
Улсын аварга шалгаруулах тэмцээн:
Нийт 8 медаль /5 алт, 2 мөнгө, 1 хүрэл/
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд олон жил тав дугаар байрын тогтмол “өвөрмөц“ амжилт гаргасан гайхамшигт тамирчин юм.

Дасгалжуулагч: Д. Лодой, С. Магсар
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron