•~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Буучин » Tue Aug 17, 2010 9:26 am

Нэг бодлын тийм ч гэлээ ... Багийн ирээдүй , ашиг сонирхолыг авч үзэх хэрэгтэй байх л даа...Өвөө Цонх хаагтал юу хийхийг хараад суух л үлдлээ дээ
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue Aug 17, 2010 9:27 am

алимаагийн зэргийн хаалтыг хийх л байх гол нь чухал үед баг алахгүй л байвал болоо өөр ч нээх класс тоглолт хүсэх нь хайшаа юм
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Буучин » Tue Aug 17, 2010 9:29 am

Тийм дээ.. Хаалгач ингээд болчлоо гэж үзэхэд.. Төвийн хамгаалалт цэвэрлэгээний байрлалаа яах гээд байгаа юм болдоо... Сонгоо энэ жил
чардайлтал нь тоглуулах гэж байгаа юм байхдаа
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby BLGN » Tue Aug 17, 2010 9:34 am

Үнэхээр сайн хаалгач авъя гэж байгаан бол Шварцер лав биш.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Буучин » Tue Aug 17, 2010 9:37 am

Ганц нэг жилдээ л хаалгуулах гээд байгаа гэсэндээ...Дараа нь Польш хаалгач юм бишүү...
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Beb » Tue Aug 17, 2010 9:41 am

Шварцэрийг илүү тогтвортой тоглолттой гээд илүү үзээд бгаа бх, яг аймар гар авий гэвэл Ллорис, Буффон энэ тэр лүү зүтгүүл зтгэх л бсан биз тэгээд аль нь ч яах вэ хурдан аваад, хамгаалагч нэмж зулгаамаар бдаг. Одоо голоод яадын сэлгээндээ ганц 2 хамгаалагчтай болийлдоо
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby CrossBonez » Tue Aug 17, 2010 10:40 am

Алимаагаа ч өрөвдөхийн хувьд өрөвдөөд л байна, гэсэн ч багийн ирээдүйг бодохоор шинэ хүн хэрэгтэй байгаад байдаг, би бол энэ улирал Тайтл авна л гэж үзэх байх гэж горьдоод байгаа, тэхийн тулд сайн хаалгач авах хэрэгтэй юмсан, Алимаа, Польш 2 ч дээ мэдэхгүй, Маннонэ бол хэдэн жилийн дараагаас Бриллиант болох хүн, Ллорисыг авчаасай...
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Gooner » Tue Aug 17, 2010 10:43 am

Ашгүй дээ...
Алцагнаад байсан асуудлыг нэг тийш болголоо
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Beb » Tue Aug 17, 2010 10:49 am

Юу болсийн?
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Буучин » Tue Aug 17, 2010 11:09 am

David Seaman: Mark Schwarzer and Shay Given are worth a try
Image
David Seaman хэлэхдээ
Lukasz Fabianski -д гайхалтай ирээдүй байна. Гэхдээ Арсеналд хэрэгтэй байгаа тэр хаалгач гэж бодохгүй байна. Тэр дэндүү тайван ер бол эмоцгүй сэтгэл хөдлөл багатай чимээгүйхэн хаалгач.
Алимаа Буучидын хаалгачаар үлдээд хэрэггүй гэжээ...
Schwarzer болон Given нар их таалагддаг. Өвөө хараандаа одоо авчихаад л байгаа
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue Aug 17, 2010 11:11 am

албан ёсний манай домог шүү дээ тэгж байгаад нэг бичлэг оруулна нэг юм бэлдцэн байгаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue Aug 17, 2010 11:19 am

Дм гэснээс фримпонг ийстмонд гэж 2 сайхан хүү байгаа ш д
Фримпонгийг харин энэ жилээс нүдүүлж эхлэх байх шүү
Ийстмондийн физикал өвөөгийн санаанд одоо болтол таарахгүй байгаа юм уу ядралт их хурдан авдаг хүү бололтой
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby El Payaso » Tue Aug 17, 2010 12:13 pm

Шварцер Алимааг бодход алдаа бага гаргах байх... тэрнээс ур чадвар нэг их ялгаагүй л дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby attilla » Tue Aug 17, 2010 12:42 pm

Гивэн ч Шварцераас хол илүү шүү лоондчихгүйн байхдаа
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Цогоо » Tue Aug 17, 2010 12:47 pm

Гивэнийг үнэгүй байхад нь аваагүй юм чинь одоо мөнгө төлж авна гэж ч байхгүй байх аа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Цоомоо » Tue Aug 17, 2010 12:53 pm

Гүэ нэг ганц хаалгач авчхад яадаг байна аа ер нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby У.Тэмүүжин » Tue Aug 17, 2010 12:57 pm

Nadaa 25n sayiig uguud hoyor CB neg GK olood ir gedguun bhdaa
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Yogii » Tue Aug 17, 2010 3:02 pm

Жигнэж үзэхүй...

Би бууз хуушуур, мах гээд идэх уух юмыг жигүүр дээр тавиад жигнэх тухай ярихгүй нь ойломжтой., өөрийн дуртай, зүрх сэтгэлээ зориулдаг, зарим тохиолдолд эхнэрээсээ хүртэл илүүд үздэг Хөлбөмбөг, тэр дундаа тоглолтуудыг шимтэн үздэг EPL-ийн шинэ улирлын тухай Улирал эхлэхийн өмнө бүх багуудыг жигнүүр тавиад жигнээд үзье.

Энэ жигнүүр дээрээ ЕПЛ-ийн шилдэг 7 багийг тавиад хэн хаана байрлах вэ? гэдгийг та бүхэнд таамаглан өгүүлье.

Мэдээж миний энэ бичлэг хүн болгонд таалагдахгүй нь тодорхой. Тиймээс миний өчүүхэн жижиг хөлбөмбөгийн мэдлэгээс хуваалцаж өөр өөрсдийн бодлоор тунгаан бодож илүү их зүйлийг дэлгэрэрүүлэн өгүүлнэ гэж бодож байна.

За ингээд багуудынхаа шинэ улирлын өнгийг Үсгийн дарааллаар эхэлье...

Астон Вилла
Өнгөрсөн улирлалд 64 оноотойгоор 6-р байрыг эзэлсэн. Мэргэн буудагч болон Агбонлахор 38 тоглолтонд 13 гоал, Карев 10 гоал хийснээс харвал довтлогчуудын хувьд хангалтгүй үзүүлэлт юм.
4, 5 саруудад болсон 8 тоглолтынхоо 4 хожил, 3 хожигдол, 1 тэнцээ... Ялангуяа сүүлийн 5 сард болсон 2 ЕПЛ-ийн тоглолтонд хожигдсоноор тэд ЧЛ-ийн эрх авах мөрөөдөл нь замхран одсон юм. Тэдэнд бол хангалттай боломж байсан. Гэвч тэд ашиглаж чадаагүй.

Өнгөрсөн улиралд Залуу Астон Вилла бүх тоглолтуудад үнэхээр чадварлаг тоглож том багуудтай үнэхээр оноо салгаж бүүр 3-р сард хожигдоогүй гэсэн гайхамшигтай амжилтыг үзүүлсэн юм.

Зуны арилжаа наймааны цонхоор тэд хүн зарсан уу гэхээс биш худалдаж аваагүй байсаар л...

Улирлын эхэнд 7 тоглолт хийснээс 3 хожиж, 3 хожигдон, 1 тэнцссэн амжилттайгаар улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудыг өнгөрүүлсэн.

Нөхөрсөг тоглолтууд боломжийн байгаа ч тэд энэ улирлыг хүндхэн эхлүүлж байна. Багийн гол тоглогч болох Милнерээ өөр багт алдах дөхөж, Ноён нуруу болсон Мартин Онейл ажлаа хүлээлгээд өгчихлөө. Тэгэхээр багийн гол хөдөлгүүр болсон залуучуудын учрыг олж тоглуулна гэдэг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л болох байх даа.

Шинэ улирлын гол тоглогч:
Милнер. Гэвч ирэх улиралд Милнерээ үдэхээр төлөвлөчихөөд байна.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Эшли Яанг. Өнгөрсөн улирал бүтэн улирал бэртэлтэй байсан. Милнер явахаар өөрийгөө багийг авч явж чадах хүн гэдгээ харуулах цаг нь ирсэн. /Янг явсан тохиолдолд хэн лидер болох тал дээр ёстой мэдэхгүй юм. Вилла Баяраа л мэдэх байх./
Давуу тал:
Одоо тэдэнд давуу тал гэхээр юм үгүй болжээ... Үнэхээр бичье гэсэн ч юм олдохгүй байна.
Сул тал:
Тэд хүчирхэг бүрэлдэхүүнгүй ч үнэхээр гоё тоглодог байсан нь Мартин Онейлтой холбоотой. Тэр одоо явсан. Одоо юу болох бол...?
Аюул:
Дасгалжуулагч. Тэднийг тоглуулдаг байсан дасгалжуулагч явснаар тоглогчдын сэтгэл зүйл тогтворгүй болж эхэлж байгаа байх. Тэд чинь залуу хүүхдүүд шүү дээ.

Арсенал
Өнгөрсөн улиралд нийт 75 оноотойгоор 3-р байрыг эзэлсэн ч энэ үзүүлэлт бол тэдэнд үнэхээр чамлалтай үзүүлэлт юм. Учир нь тэд хоёрдугаар байранд орсон багаас бүхэл бүтэн 10 оноогоор тасарсан байсан. Ихээр /10 оноо/ оноо алдсан шалтгаан улирлын төгсгөлийг маш муу хийсэнтэй холбон тайрбарлаж болно. Тэд улирлын сүүлийн тоголтонд 7 тоглолт хийснээс 3 хожил 4 хожигдол гэсэн үзүүлэлтийг үзүүлээд байлаа.

2009-2010 оны улирал тэдэнд тийм таатай сайхан байсангүй. Улирлын эхэнд багийн гол довтлогч Ван Перси гэмтэж довтлогчийн дутагдалд, ЕПЛ-ийн тоглолт үедээ үргэлжилж байхад багийн гол найруулагч Фабре хэсэг хугацаанд гэмтэл авсан нь үүнтэй бас холбоотой. Фабре өнгөрсөн улирлын 38 тоглолтоос 27 тоглолтонд л оролцсон. Гэхдээ л өнгөрсөн улиралд 15 гоал хийж багийн мэргэн бууч болсон. /кккк... Хагас хамгаалагч багийн мэргэн бууч болсон гэж бодохоор...кккк/

Өнгөрсөн улиралд тэдэнд бас нэг хүндээр туссан зүйл бол яах аргагүй улирлын оноолт байлаа... Тэд Астон Вилла, МАНЮ, Челси, Ливерпүүл гээд тоглосон гэж бодохоор Английн хөлбөмбөгийн холбоо оноолтыг хэтэрхий хатуу тааруулсан сэтгэгдэл төрснийг хэлэх нь зүйтэй байх.

Зуны арилжаа наймааны цонхоор зүгээр суусангүй. Жил болгон Арилжааны цонхоор ашигтай ажилладаг дасгалжуулагч гэгддэг Венгер өвгөн бүх багуудаас түрүүлж ажиллаж эхэлсэн.

Одоогийн байдлаар явуулсан: Кэмпэл, Эдуардо, Сендерос, Мерида, Кокүелин
Авсан хүмүүс: Коселни, Чамах
Арилжаа хийгдсэн байдлыг хараад байвал довтолгоо, хамгаалалт хоёртоо анхаарсан хүмүүсийг авсан. Цаашдаа ч энэ баг наймаа хийж дуусаагүй байгаа бөгөөд хүмүүс авна гэсэн шуум гарсаар байгаа. Учир нь хамгаалалт, хаалгачийн асуудлаа шийдэж чадахгүй бол тэд цом авахад үнэхээр хүнд болно.

2010-2011 оны улирлын эхэнд тэд 6 тоглолт хийж 5 хожил 1 тэнцээ аваад байна. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт ч сүүлд хийсэн нөхөрсөг тоглолтондоо гарааны бүрэлдэхүүний гаргаад 5 гоал алдсан гэхээр Венгэр өвгөн нэг юм бодож байгаа даа.

Шинэ улирлын гол тоглогч:
РВП, Фабри, Шава гурав... Фабри Барса руу явна гэж баахан сэтгэл санаа хоёрдсоны эцэст шийдвэрээ гаргасан. Тэр одоо 1-2 улирал Англид тоглочихоод төрөлх нутаг руугаа буцна гэж таамаглаж байна.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Коселни. Галласыг явуулаад оронд орлуулахаар авчирсан. Хоёрдахь Верминатор болж чадах үгүйг харж л байя.
Чамах. Арсеналд дутагдаад байгаа довтлогчийн асуудлыг шийднэ гэж найдаж байна.
Давуу тал:
Арсенал бол Авьяаслаг залуучуудын баг...
Багийн зохион байгуулалттай, уран гоё довтолгоо, Венгэр өвгөний дасгалжуулах чадвар.
Сул тал:
Хаалгач. Тэдэнд шилдэг туршлагатай хаалгач хэрэгтэй.
Залуу тоглогчдын сэтгэл зүй. Улирлын эхлэлийг гайхалтай тавьдаг өрсөлдөөн ихсэх тусам тоглолт нь тогтворгүй болж эхэлдэг.
Аюул:
Гэмтэл бэртэл. Гол тоглогчид нь бэртэхдээ амархан. Ямар сайндаа өнгөрсөн улирал Шава CF-ээр тоглогч байх вэ дээ.

Челси
Олон олон рекорд олон олон амжилтууд үгээр хэлэхийн аргагүй сайхан улирлыг бид үдлээ.
За за манайхыг өнгөрсөн улиралд юу хийж яаж байсныг бүгд мэдэж байгаа биз... Тиймээс айтугай имээтүгэй... /ккккк... Аймар томорчихлоо. Энэ улирлыг ч эвгүй эхэлж байгаа шүү..../

Одоогийн байдлаар явуулсан: Карвальо, Синклар, Деко, Коул, Баллак
Авсан хүмүүс: Калаш, Бенаён, Рамирес
Шинэчлэл ч гэх юм уу? Орон тооны цомхотгол ч гэх юм уу? Нэг сонин зүйлийг энэ улиралд манайх хийчихлээ... Шинэчлэл хийж болно. Гэхдээ аажим аажмаар багаа шинэчлэх зарчмаар явуулах ёстой. Гэтэл багийн гол хүмүүсээсээ нэг дор хэтэрхий олонг явуулаад оронд нь хүмүүс авч байна. Харин одоо болж байгаа халаа сэлгээнд багийн хөгжөөн дэмжигчид төдийлөн тааламжтай хандахгүй байна.

Шинэ улирал эхэллээ... Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад манайх 4 нухуулчихлаа... Энэ чинь юу гэсэн үг вэ? Улирлын барцдаа арилгаж байна гэж ойлгох уу? Авсан цомоо алдана гэж анализдах уу? кккккккккк

Шинэ улирлын гол тоглогч:
Лэмпс, Дрогба... Энэ хоёр тоглохгүй бол манайх амжилт гаргана гэж хүлээгээд ч хэрэггүй гэж бодож байна.
Их зүйлийг хүлээх хүн:
Карло өвөө. Жозегээс хойш ингэж олон тоглогч халж сольсон анхны дасгалжуулагч. Авсан хэдэн тоглогчдоороо явуулсан тоглогчдынхоо байрыг нөхөх ёстой.
Иван. Өнгөрсөн улиралд баруунд гялалзсан. Алекс их хэврэг болохоор энэ улиралд Иван төвд тоглоно доо.
Давуу тал:
Манай баг гол цөм тоглогчдоо барьж үлджээ. Ганц гялтайх нь энэ л байна даа.
Сул тал:
Өнгөрсөн улиралд бол манай нөөц үнэхээр сайн байсан. 38 байтугай 48 тоглолт хийсэн ч нөхөөд тоглуулахаар тоглогчид байсан. Гэтэл одоо баахан залуучуудыг харна. Гэхдээ залуучуудыг харна гэдэг бол тийм ч муу зүйл биш ээ.
Аюул:
Бэртэл. Чех, Босингва, Дрогба, Эссейн гээд л эвгүй хөдөлгөвөл гэмтчихээр юм шиг санагдаад байна даа.

Ливерпүүл

Өнгөрсөн улирал тэдний хувьд хар дарсан зүүд шиг л байлаа. Дөнгөж 63 оноогоор 7 дугаар байр. Иймэрхүү тоглолт үзүүлсэн шалтгаан бэртэл гэмтэл. ЕПЛ-д Торрес 22 тоглолт хийхдээ 18 гоал, Жи 33 тоглолтонд 9 гоал, Куит 37 тоглолтонд 9 гоал оруулсан. /Торресийн гэмтэлтэй үеийн 16 тоглолтонд орлохоор хүн Ливерпүүлд байсан бол...?/

Тэд улирлын төгсгөлд 4 болон 5 саруудад нийт 10 тоглолт хийсэн. Үүнээс 5 хожил, 3 тэнцээ, 2 хожигдол гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. ЕПЛ-ийн Улирлын сүүлд хийсэн 2 тоглолтонд хоёуланд нь тааруухан амжилттай тогложээ. Ер нь бол сүүлийн тоглолтуудад амжилттай тоглосон бол ядаж 5 дугаар байранд орох байлаа.

Энэ зуны арилжааны цонхоор тэд өөрсдийн сул байрлалууд дээрээ анхаарлаа төвлөрүүлж тоглогчдыг сонгож авч байна...
Одоогийн байдлаар явуулсан: Дэгэн, Рейра, Бенаён, Трелфал
Авсан хүмүүс: Жо Коул, Милан Жованович, Дани Вилсон
Дахиад хэд хэдэн тоглогч авах, зарах тухай яриагдаад байна. Ливерпүүлийн хийж байгаа наймаанууд үндсэндээ бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлж байгаа. Гэвч Машераног зараад орлох тоглогчийг нь аваагүй тохиолдолд энэ зуны хүн зах дээр ажилласан дүнг МУУ гээд тавихад болно.

Улирлын эхэнд тэд 5 тоглолт хийснээс Европын лигт тоглолтуудад зиндаагаа харуулж 2 хожсон бол үлдсэн тоглолтуудад 2 хожигдол 1 тэнцээ.

Шинэ улирлын гол тоглогч:
Жерард, Торрес хоёр... Торрес өнгөрсөн улирлын гэмтэл бэртлээр дүүрэн өнгөрүүлсэн...
Их зүйлийг хүлээх хүн:
Жое Коул. Ливерпүүлд дутагдаж байсан бүхний нөхнө гэж фенүүд ихийг хүлээж байгаа.
Рой Хожсон. Нилээн олон жил дасгалжуулагчийн албанд зүтгэж байсан сүүлийн 10 жил дэлхийн ТОП багуудад дасгалжуулагч хийгээгүй. Эргээд ТОП хэмжээний багт ирлээ... Фэнүүд нь түүнээс ТОП түвшинд тоглолт үзүүлж амжилт үзүүлэхийг шаадраж байгаа.
Давуу тал:
Ливерпүүл агуу түүхтэй багуудын нэг. Өөрөөр хэлбэл энэ түүхийн хугацаанд тэд ТОП түвшинд өрсөлдөх туршлагыг хуримтлуулсан... Энэ нь ч багийн тоглогч болоод хөгжөөн дэмжигчдийг нь идэвхжүүлж байдаг. Монголын дэмжигчид нь ч гэсэн адилхан ТҮҮХээ яриад л өөрийгөө идэвхжүүлээд л...
Сул тал:
Тоглогчдын тогтворгүй байдал. Өнгөрсөн улирал эхлэхэд л гарууд явна, намайг явуулаач гээд л эхэлж байсан. Гэтэл энэ жил яг энэ жишгээр Ливерпүүл улирлыг эхлүүлж байна. /Гол цэвэрлэгч нь явна гээд олон юм яриад байгаа нь бусад хүний сэтгэл зүйд нөлөөлж л байгаа даа/
Аюул:
Нөөц хөдөлгүүр. Жерард, Торрес гэмтвэл дуусах гээд байдаг. Энэ дутагдлаа энэ жил авсан тоглогчдоороо нөхөж чадах эсэхийг харъя.

МАНЮ

2009-2010 оны улиралд тэд хийдгээ хийж 85 оноо 2-р байр. Роналдо нутаг сэлгэснээс хойш тэднийг аваргын төлөө тоглоно гэдэгт хүмүүс ихэээр эргэлзэж байлаа. Гэвч Роналдогийн орон зайг Гоалын машин Рууний, Шинэ цэргүүд болох Валенсиа, Нани гээд л хэдэн залуучууд нөхөөд тоглоход ямар ч асуудал гарсангүй.

Гэхдээ тэдэнд бага зэргийн Ханасан байдал нь тэднийг 2-т оруулсан юм. Яагаад Ханасан байдал гэж? Аз юм биш үү? Аз бол бишээ... Өнгөрсөн жил азын тэнгэр тэднийг хангалттай ивээсэн. Зүгээр л тэд улирлын эхний тоглолтуудад 2 жил дарааллаад аваргалсан багийн сэтгэхүйтэй тоглочихсон. Тэгээд л онцгүй тоглолтуудыг үзүүлсэн хэрэг.

Ер нь МАНЮ бол агуу клуб. Агуу болгосон, улам бүр агуу болгож байгаа зүйл бол САФ. Тэр залуучуудын авьяасыг нээж, тоглуулж чаддаг дасгалжуулагч. Түүнд урд, дунд, ард гээд бүх хүн л байна.

Гэвч Руунийгийн гайхалтай тоглолтууд энэ улиралд үргэлжлэх болов уу? Өнгөрсөн улиралд 26 гоал хийсэн хүн ДАШТ-ээнд 1 ч гоалгүй гэж бодохоор хэцүү үзүүлэлт.

Улирлын эхний 6 тоглолтонд 5 жожил 1 хожигдол. Манай багийг хожоод бас нэг таваг авчихсан.

Одоогийн байдлаар явуулсан: Велбэк, Диуп, Фостер, Зийлер.
Авсан хүмүүс: Клеверли, Чичарито, Бебе
Зуны наймааг сүүлийн жилүүдэд хийдэг арга барилаараа л хийж байна. Одоохондоо түүнийг санаа зовоох зүйл харьцангуй бага байна. Хаалгач Ван Дер Сар дахиад 1 жил тоглоно. Харин дунд шугамд тоглож байгаа тоглогчид домог болж үе нь өнгөрч байна... Ирэх улиралд багийн хөгшин бурхинууд нь яахыг харж л байя.

Шинэ улирлын гол тоглогч:
Рүүний. ДАШТ-д багаа алсан. Ядаж хөгжөөн дэмжигчиддээ нүглээ цайруулах хэрэгтэй.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Чичарито. Шинэ Солсшер гэж өвгөн өөрөө тодорхойлсон. Би бол тэгж бодохгүй л байна даа...
Давуу тал:
САФ өвгөн. Тэр бол гайхамшиг. /Өөр хэлэх ч үг олдсонгүй./
Сул тал:
Тэдний багт өөлөөд байх зүйл олдсонгүй.
Аюул:
Уулыг цас эрийг нас дарна. Төвд тоглодог гол хэдэн тоглогчид нь хөгширч байна. Гэтэл тэднийг орлох хэд нь хангалттай тоглож чадах уу?

МанСити

Энэ цагийн хамгийн их мөнгө зарж байгаа клубуудын нэг 67 оноо 5 дугаар байр. Өнгөрсөн улиралд маш их мөнгө цацсан багийн хувьд бол энэ хангалтгүй үзүүлэлт мэт... Шалтгаан нь тэд өнгөрсөн улиралд хэтэрхий олон тэнцсэн. Нийт 13 тоголтонд тэнцсэн бол 10 болон 11 саруудад 7 тэнцээ хийж. Ялангуяа 11 сард дараалсан 4 тэнцээ. Энэ тэнцсэн багууд нь лигийн хамгийн сулавтар багууд болох Халл, Барнлей байгаа гэхээр ямар тоглолтыг эдгээр саруудад үзүүлсэн нь ойломжтой...

Улирлын сүүлийн 7 тойргийн тоглолтонд 3 хожил 2 хожигдол 2 тэнцээ... Эхний дөрөвт орох эсэхээ үзэх тоглолтонд Тоттэнхэмд хожигдсоноор Аваргуудын лигийн мөрөөдөл нь талаар болж 5-р байранд үлдсэн.

Одоогийн байдлаар явуулсан: Онуха, Гарридо, Нейлсон, Божинов,
Авсан хүмүүс: Коларов, Туре, Давид Силва бас Бало хүү
Тэдний наймаа хийсэн гол арга барилыг нь харвал... Тэд авах боломжтой бүх сайн тоглогчдыг авсаар байна.

2010 оны улирлын эхэнд 7 тоголт хийснээс 2 хожил, 4 хожигдол, 1 тэнцээ...

Би энэ багийн эзэн байсан бол “нэг жилийг бол зөвшөөрнө. Харин 2 дахь жилдээ цомгүй хоосон хоцорвол тэвчихэд үнэхээр хэцүү байна... Өндөр үнээр зодож авсан тоглогчдын хөлийг хооронд нийлүүлж чадахгүй 2 дахь жилдээ дараалан АЛ-ийн эрхгүй хоосон хоцорвол шинэ дасгалжуулагчийн эрэлд мордоно доо”.

Шинэ улирлын гол тоглогч:
Карлос Тевез...
Их зүйлийг хүлээх тоглогч:
Давид Силва...
Давуу тал:
Дэлхий дээрх багуудаас арилжаа наймаандаа хамгийн их мөнгө цацдаг баг... Дэлхийд хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Тэдний нөөц багийн бүрэлдэхүүнийг талбай дээр гаргаад тоглуулсан ч ЕПЛ-ийн дундаж багуудаас илүү сайн бүрэлдэхүүн гарах болно.
Сул тал:
Нэг баг болох. Гарааны үндсэн байрлалд тоглох 4 тоглогч шинээр авсан. Эдгээр тоглогчид хоорондоо ойлголцоод эхэлвэл ч...
Аюул:
Хүлээлт. Арилжаа найманд 2 улирал дараалж ихээхэн хэмжээний мөнгө зарлаа. Бүх хүн тэднээс өндөр амжилтыг хүлээж байгаа. Энэ нь эргээд тоглогчдод дарамт болж хувирах магадлалтай...

Тоттэнхэм

70 оноо 4-р байр... Улирлын гайхамшиг, Тэд багийнхаа шинэ үеийн түүхийг бүтээж чадсан. Хамгийн гол нь Харри Реднап гэдэг эрхэм энэ багт ирснээр үндсэндээ энэ багийг өөрчлөх болсон юм. Шинэчлэгдсэн Тоттэнхэмчууд улирлын эхлэлд Ливерпүүлийг хожсоноор гайхалтай улирлын эхлэлийрг тавьж дараалан 5 хожлыг авсан юм.

Тэдний энэ улирлын зорилго бол өөрсдийн өнгөрсөн жил олж авсан байр сууриа хадгалах Аваргуудын лигт амжилттай оролцох... Үндсэндээ бол Хөгжөөн дэмжигчид нь тэднээс ихийг хүлээж байна.

2010 оны улирлыг гайхалтай тоглосон ч улирлын төгсглийг амжилттай хийж чдааагүй юм. Хөлбөмбөгийн лиг өндөрлөдөг 4 болон 5 саруудад нийт 8 тоглолтонд 4 хожил 4 хожигдол амсжээ. Бүр улирлын сүүлийн тоглолтонд Барнлейд хожигдсон ч нэгэнт Ситиг хожиж Аваргуудын лигийн эрхээ авсан тэдэнд айгаад байх зүйл байсангүй.

Одоогийн байдлаар явуулсан: Босток, Таарамт, Алан Хаттон, Жереми О Хара
Энэ зун төдийлөн идэвхтэй ажиллахгүй байна. Зарим нэгэн шуум явж байгаа ч үр дүнтэй болсон наймаа харагдахгүй байсаар л.... Арилжаа наймаанд төдийлөн идэвхтэй оролцохгүй байгаа нь Реднап өмнөх жил бүрдүүлсэн өөрийн бүрэлдэхүүндээ итгэж байгаагаа харуулж байна.

Улирлын эхэнд 9 тоглолт хийн 5 хожил 4 тэнцээ хийсэн амжилтаар 2010-2011 оны ЕПЛ-ийн шинэ улирлын эхлүүлж байна. Шинээр цус сэлбэж бүрэлдэхүүн нь сайжирсан багуудын эсрэг Тоттэнхэмчууд хэрхэн тоглохыг харж л байя...

Шинэ улирлын гол тоглогч:
Аарон Леннон. Өнгөрсөн улиралд гэмтэл бэртэлд хэтэрхий их ороогдож багийнхаа амжилтанд төдийлөн нөлөөлж чадаагүй. Харин энэ улиралд тэрээр дахин мэндэлсэн гэхэд болно.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Гарет Бэйл. Энэ тоглогчийг сэлгээгээр эсвэл гараанд гарсан бүх тоглолтонд Тоттэнхэм хожигддог гэсэн ойлголтыг бий болгоод байсан бол өнгөрсөн улиралд өөрийгөө бүрэн харуулж үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм.
Давуу тал:
Хүчирхэг бүрэлдэхүн бүрэлдүүлсэн Харри Реднап. Тэрээр энэ багийг өөрөө босгож, тоглогчдыг яаж тоглуулахаа мэдэж байна.
Сул тал:
Тоглогчдын туршлага. Реднапад туршлага байгаа ч багийн гол тоглогчид Аваргуудын лиг болон ЕПЛ-д зэрэг тоглож байсан туршлагагүй байна.
Аюул:
Аваргуудын лиг. Аваргуудын лиг гэдэг бол Европын лигээс тэс өөр. Тэд Аваргуудын лигт тоглосноор дэмжигчид нь тэднээс ихийг хүлээх болно. Тоттэнхэмд аваргуудын лигт тоглож байсан тоглогч бараг алга, мөн гол тоглогчид нь аваргуудын лигт тоглосноор маш их ядрах болно.

-----------------Астон Вилла-------Арсенал ------ Челси -------- Ливерпүүл---- МАНЮ ----- МанСити---Тоттэнхэм

Өмнөх улиралын -- 3 ----------- ------3 -------------- 5 --------- 4 ----------- 5 ----------- 3 ---------- 3 ---
төгсгөл
Арилжаа наймаа --3 --------------- 5 -------------- 4 ----------- 5 ----------- 4 ----------- 4 ---------- 3 ---
Улирлын өмнөх --3 --------------- 5 -------------- 4 ------------- 4 ----------- 5 ----------- 4 ---------- 5 ---
тоглолтууд
Баг, --4 --------------- 5 -------------- 5 ------------- 4 ----------- 5 ----------- 3 ---------- 5 ---
Дасгалжуулагч -- 3 --------------- 5 -------------- 5 -------------- 5 ---------- 5 ----------- 4 --------- 5 ---
Нөөц -- 3 -------------- 3 -------------- 4 -------------- 4 ----------- 4 ----------- 5 ---------- 3 ---
Туршлага --- 4 -------------- 5 -------------- 5 -------------- 5 ----------- 5 ----------- 4 ---------- 4 ---
Үр дүнд... --- 25 ------------ 31 ------------- 32 ---------------31 --------- 33 --------- 27 ---------- 27 ---


МАНЮ -------------------------- 1-р байр ------------------------
Челси -------------------------- 2-р байр ------------------------
Арсенал ------------------------ 3-р байр ------------------------
Ливерпүүл ---------------------- 4-р байр ------------------------
МанСити ------------------------ 5-р байр ------------------------
Тоттэнхэм ----------------------- 6-р байр ------------------------
Астон Вилла -------------------- 7-р байр ------------------------

Хэдэн үзүүлэлтүүдээр багуудын байрыг тодорхойлохыг хичээлээ... ЕПЛ-ийн үр дүнг таамагласан мэргэжилтнүүдийн таамаглалыг уншиж байхад Ливерпүүл 5-р байранд орж Сити 4-т багтана. Мөн Челси түрүүлж, МАНЮ 2-р байранд орно гэсэн таамаглал үзэгдэж байна.

Дээрх харьцуулсан үзүүлэлт улирлын төгсгөл хүртэл яаж үргэжлэхийг хүлээх л үлдлээ...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby El Payaso » Tue Aug 17, 2010 4:26 pm

би ч бас чөөгийнүүд л гол өрсөлдөгч гэж бодоод байна... харин дөрөвт сити, хотспур, пүүл гурвын хэн нь орохыг таашгүй... Торрес гэмтэхгүй бол Манчини сайн дасгалжуулбал, хотспур СЛ болон ПЛт зэрэг амжилттай тоглож чадвал гээд баахан хэрвээнүүд л байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Цоомоо » Tue Aug 17, 2010 4:28 pm

Торрес, Жи гэмтэхгүй бол, Манчини сайн дасгалжуулвал Арсенал мултрах юм биш үү?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby spain man » Tue Aug 17, 2010 4:34 pm

Би харин тэгж бодоод байгаам...

Гэснээс энэ арсенал наймаанд арай л хайнга юм... Тэдэн сая фунт байгаа л гэх юм ... Огт зарцуулахгүй юм... Энэ эсвэл явган яриа байдаг байх өө... Ер нь шинэ стадионы мөнгө төгрөг төлөгдөөд багийн санхүү бас тийм мундаг биш биз... Тэгээд л Вэнгэр ийм наймаа хийдэг байх... Хоёр гуравхан класс тоглогч авахад л тайтлын төлөө бодитой өрсөлдөж чадах бүрэлдхүүн жил жилийн жилд л байгаад байдаг... Мэдкүүм даа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue Aug 17, 2010 4:36 pm

манайх бол мултрахгүй ээ нтр
чөөгийнүүдын 2 цамхаг бол урьдынх шигээ тоглолт гаргаж чадахгүй гэж бодоод байна ш д энэ нь ганц сул тал юм уу даа өөр ч тэгээд сул тал гэхээр нээрээ алга даа
рио бол шил болцон улирал дамнаад гэмтцэн топ форм бол цаашаа гэх байх
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Shaggy » Tue Aug 17, 2010 4:37 pm

spain man wrote:Би харин тэгж бодоод байгаам...

Гэснээс энэ арсенал наймаанд арай л хайнга юм... Тэдэн сая фунт байгаа л гэх юм ... Огт зарцуулахгүй юм... Энэ эсвэл явган яриа байдаг байх өө... Ер нь шинэ стадионы мөнгө төгрөг төлөгдөөд багийн санхүү бас тийм мундаг биш биз... Тэгээд л Вэнгэр ийм наймаа хийдэг байх... Хоёр гуравхан класс тоглогч авахад л тайтлын төлөө бодитой өрсөлдөж чадах бүрэлдхүүн жил жилийн жилд л байгаад байдаг... Мэдкүүм даа...

Өвгөний хувийн философи нөлөөлдөг биз... Флоп эдэр угийн үздэггүй тээд үнэтэй тоглогч авах гэхээр дургүй хүрээд байдаг биз
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue Aug 17, 2010 4:39 pm

харин манайх бол мөнгө үнэндээ муутай ш д
өвгөний тухай саяхан нэг нийтлэл гарсан байсан
жилийн жилд манайх мөнгөгүй байдаг байсан энэ жилээс овоо хөл дээрээ зогсох маягийн болж байгаа
урьд жилүүдийнхээс хамаагүй илүү чадалтай болж байгаа л гэж байсан англиар ярилцлагыг нь оруулъя
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 10/11: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue Aug 17, 2010 4:41 pm

It's time for Arsenal to win trophies again, admits Arsène Wenger
Arsenal's manager says youth and lack of finance can no longer be used as excuses for not winning major silverware
Amy Lawrence, 15 August 2010
http://www.guardian.co.uk/football/2010 ... r-trophies

On the eve of the new season, Arsène Wenger has admitted his patience is running dry with the youth policy that has been his bedrock over the past few years. The Arsenal manager, who has signed a new three-year contract, has been committed to a frugal, homespun approach as a means of staying afloat in the upper echelons of the Premier League while shouldering the cost of the construction of the Emirates Stadium. But now that the club are on a more prosperous footing, he is ready to change direction if trophies do not come soon. And trophies to him mean only two things: the Premier League or Champions League. "Would you like to finish 10th in the league and win the League Cup and say you won a trophy? Certainly not," Wenger says, tutting.

Although he is hopeful that his team are sufficiently older and wiser to push closer to the silverware that matters, he is mindful that Arsenal are under pressure to show something more concrete than promise. Another close-but-not-close-enough campaign will tempt him to beef up his team by being more audacious in the transfer market. Is there a deadline by which this policy must succeed? Is it this season or the chequebook? "I don't know, for me it's this season. After every season you think about where you are," he says. "The main target is always to get the maximum out of the team. Last year we were not far off. With all the injuries and problems we had, to finish third in the league and go out of the Champions League to Barcelona in the quarter-finals was not a shame. I believe we have done quite well. But my concern is that the policy we have chosen delivers trophies. In the last four, five years we have gone for a young team, to bring them up, while we built the new stadium and I believe we have managed quite well to stay in the top four. But we need to deliver trophies now."

Ideologically, he remains resistant to going down the Manchester City route, but he appreciates how he is now even more up against it than ever. "People say Manchester City have invested £100m, and we have invested £8m, and if we do not win it's a scandal," he says with a wry laugh. "I agree though. If we don't win the championship it's an absolute disgrace, but you have also to accept the league is a high level and it's not as easy as it looks."

His trust in the squad he has nurtured remains strong, and he expects the likes of Samir Nasri, Alex Song and Abou Diaby to be stronger and more influential this term. But he does not dispute the glaringly obvious areas of weakness. Arsenal have spent money on just one player this summer, for raw defender Laurent Koscielny who is set to make his Premier League debut at Anfield. But they have lost three experienced centre-halves from their squad, and done nothing to address their painful vulnerability in goal. "Let's still not be fooled. We are short at the back, and we need to add," he concedes. "If we manage to do that, then we are better equipped."

Wenger has been disappointed by how much effort it takes to seal signings currently. To sign a player with the moderate pedigree of Koscielny, who had only one season in France's top division with Lorient under his belt, was "unbelievably difficult". That brings its obvious frustrations. "For years we have no money, now we have money and we cannot find players to buy. Many teams who have good players do not want to sell," he says. "Germany for example is in a very strong financial situation. Clubs in France are well managed and don't need to sell. In Italy you have less players who can strengthen Arsenal now. In England the transfer market is flat."

The lack of new faces, coupled with the fitness issues holding back key World Cup performers, leave Wenger starting the season with a team that is makeshift already. That might mean a start for the latest England wunderkind, Jack Wilshere. Wenger believes it sums up the bigger picture dilemma that Arsenal are expected to simultaneously blood an 18-year-old and challenge for the title. Against that backdrop, he feels it is make or break for his philosophy. "Frankly I consider it always like that in my head," he says. "Maybe now more than ever."

"For years we have no money, now we have money and we cannot find players to buy."
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 26 guests
cron