:::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Captain » Tue Aug 17, 2010 11:39 am

болор цомд ормоор юмдөө хахха
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby TraP » Tue Aug 17, 2010 11:39 am

Яахнав ингэж...эмзэг дэлбээнүүдийг...яр яр гэж л байг этр лоло
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby badka_c1 » Tue Aug 17, 2010 11:45 am

Ингээд шүлэглээд байвал хэн ч хэнийгээ дийлэхгүй ээ. Хэн хэний чинь зөв хэрүүлээ зодоон болго.
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Captain » Tue Aug 17, 2010 11:58 am

би шүүгчээр ажиллаж болно шүү .
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby ††‡MaRSHaLL‡†† » Tue Aug 17, 2010 12:01 pm

J@x wrote:

мвуахахахаха яахвээ 10 настай хүүхдийн хэмжээнд давгү бичжээ

Он цаг яасан яасан яахаар яана яана гэнээ мвуахахаха
Орондоо АЛ зүүдэлж хоносон урт шөнө чинь л ихсийшдээ
Түүхээ мэдэхгү хүн ойд төөрсөн самжлуугаа гэдэг
Мэдяаа гээд түүхгү та нар төөрөх ойгүй горилнууд
Рэйт үзүүлэлт хараарай Лийдс нь хэнцэрээс хол илүү
Лигийн түрүү хэнцэрт байгаа нь манай хажууд хошин бишүү
Тэжээсэн бяруу тэрэг эвдэж ахлагчийн пассыг сүүлд нь муулах нь
Тэрэг тэрэгнийхээ дугуйг олоод зарсан мөнгөөрөө сититэй маргаач
Танайд ирээдүйгээс өөр ярих бодит зүйл угаасаа байхгү
Тэр ирээгүй юмыг ярихдаа ирнээ гэж хэн ч гуцна
Саваагү нохой сарлуугаа чанга чанга хуцахтай адил
Санаа нь байвч сачий нь хүрэхгүй жакс өөдөөс сагахтай адил
Өөрийн тархиар хэдэн үгээ эмх цэгцтэй өрөөд сурчих
Өөр нэгнээс хуулаад бол үнэ хүнд чинь шороо босгон
Өнөөх Чэлскитэйгээ адил өмнө минь хөсөр унан хөлбөрнө
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Чинзо » Tue Aug 17, 2010 12:29 pm

За өөр орж ирж диззлэх хүн байна уу. Маршалл хүү маань бэлэн.
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Spectre » Tue Aug 17, 2010 1:22 pm

Г.Баяраа wrote:Баттулгын нүд шүд зүгээр байхийн эсвэл дотуур гэмтэл авав уу ?

Их доогуур гэмтэл авлаа хүн харах юм гээл нүд шүдийг минь улдээсэн

өө тэр зургийг мэдсэнгүй би хааяа хүн амьтантай нийлж тийм юм хийдэг юмаа ЛОЛ

chinzo liverpoolfan нарын зургийг тавиагүй үлдээсэн байна sorry

Маршалл гоё шүү тэгэхдээ манай хүн арай хэтрүүлсэн санагдлаа үгний хувьд
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Nova » Tue Aug 17, 2010 2:16 pm

††‡MaRSHaLL‡†† wrote:
J@x wrote:

мвуахахахаха яахвээ 10 настай хүүхдийн хэмжээнд давгү бичжээ

Он цаг яасан яасан яахаар яана яана гэнээ мвуахахаха
Орондоо АЛ зүүдэлж хоносон урт шөнө чинь л ихсийшдээ
Түүхээ мэдэхгү хүн ойд төөрсөн самжлуугаа гэдэг
Мэдяаа гээд түүхгү та нар төөрөх ойгүй горилнууд
Рэйт үзүүлэлт хараарай Лийдс нь хэнцэрээс хол илүү
Лигийн түрүү хэнцэрт байгаа нь манай хажууд хошин бишүү
Тэжээсэн бяруу тэрэг эвдэж ахлагчийн пассыг сүүлд нь муулах нь
Тэрэг тэрэгнийхээ дугуйг олоод зарсан мөнгөөрөө сититэй маргаач
Танайд ирээдүйгээс өөр ярих бодит зүйл угаасаа байхгү
Тэр ирээгүй юмыг ярихдаа ирнээ гэж хэн ч гуцна
Саваагү нохой сарлуугаа чанга чанга хуцахтай адил
Санаа нь байвч сачий нь хүрэхгүй жакс өөдөөс сагахтай адил
Өөрийн тархиар хэдэн үгээ эмх цэгцтэй өрөөд сурчих
Өөр нэгнээс хуулаад бол үнэ хүнд чинь шороо босгон
Өнөөх Чэлскитэйгээ адил өмнө минь хөсөр унан хөлбөрнө


явсангүйээ дагзаа.. :-o
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby ††‡MaRSHaLL‡†† » Tue Aug 17, 2010 2:20 pm

:smile:
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby MrO » Tue Aug 17, 2010 2:40 pm

Хавиргаа хазалдах хар ноход мэт
Хамаг Монголын үр сад та нар
Хэнцэр улаанаараа талцан хуваагдаж
Хохимой толгойныхоо хоосныг гайхуулж
Хэрүүл уруулаар биенээ доромжилж
Хэрэггүй үгийн зэв шидэлцэн
Хараалдан тэмцэлдэх хэрэг юусан билээ
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby gremlin » Tue Aug 17, 2010 2:42 pm

За шүүгчдийн үнэлгээ. гэж ирээд шүүгээчээ хэхэхэ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Raldii » Tue Aug 17, 2010 2:47 pm

1-1 тэнцсээн
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby ††‡MaRSHaLL‡†† » Tue Aug 17, 2010 2:51 pm

Bill Shankly wrote:нээрэ тоглолт юу болсон бэ хэхэхэ юу ч үзэж чадаагүй шд хэхэ

:-o гоё уу гээл яваад байсан юугаа ойлгож гоё гээд байсын хахаха
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Yogii » Tue Aug 17, 2010 2:53 pm

Жигнэж үзэхүй...

Би бууз хуушуур, мах гээд идэх уух юмыг жигүүр дээр тавиад жигнэх тухай ярихгүй нь ойломжтой., өөрийн дуртай, зүрх сэтгэлээ зориулдаг, зарим тохиолдолд эхнэрээсээ хүртэл илүүд үздэг Хөлбөмбөг, тэр дундаа тоглолтуудыг шимтэн үздэг EPL-ийн шинэ улирлын тухай Улирал эхлэхийн өмнө бүх багуудыг жигнүүр тавиад жигнээд үзье.

Энэ жигнүүр дээрээ ЕПЛ-ийн шилдэг 7 багийг тавиад хэн хаана байрлах вэ? гэдгийг та бүхэнд таамаглан өгүүлье.

Мэдээж миний энэ бичлэг хүн болгонд таалагдахгүй нь тодорхой. Тиймээс миний өчүүхэн жижиг хөлбөмбөгийн мэдлэгээс хуваалцаж өөр өөрсдийн бодлоор тунгаан бодож илүү их зүйлийг дэлгэрэрүүлэн өгүүлнэ гэж бодож байна.

За ингээд багуудынхаа шинэ улирлын өнгийг Үсгийн дарааллаар эхэлье...

Астон Вилла
Өнгөрсөн улирлалд 64 оноотойгоор 6-р байрыг эзэлсэн. Мэргэн буудагч болон Агбонлахор 38 тоглолтонд 13 гоал, Карев 10 гоал хийснээс харвал довтлогчуудын хувьд хангалтгүй үзүүлэлт юм.
4, 5 саруудад болсон 8 тоглолтынхоо 4 хожил, 3 хожигдол, 1 тэнцээ... Ялангуяа сүүлийн 5 сард болсон 2 ЕПЛ-ийн тоглолтонд хожигдсоноор тэд ЧЛ-ийн эрх авах мөрөөдөл нь замхран одсон юм. Тэдэнд бол хангалттай боломж байсан. Гэвч тэд ашиглаж чадаагүй.

Өнгөрсөн улиралд Залуу Астон Вилла бүх тоглолтуудад үнэхээр чадварлаг тоглож том багуудтай үнэхээр оноо салгаж бүүр 3-р сард хожигдоогүй гэсэн гайхамшигтай амжилтыг үзүүлсэн юм.

Зуны арилжаа наймааны цонхоор тэд хүн зарсан уу гэхээс биш худалдаж аваагүй байсаар л...

Улирлын эхэнд 7 тоглолт хийснээс 3 хожиж, 3 хожигдон, 1 тэнцссэн амжилттайгаар улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудыг өнгөрүүлсэн.

Нөхөрсөг тоглолтууд боломжийн байгаа ч тэд энэ улирлыг хүндхэн эхлүүлж байна. Багийн гол тоглогч болох Милнерээ өөр багт алдах дөхөж, Ноён нуруу болсон Мартин Онейл ажлаа хүлээлгээд өгчихлөө. Тэгэхээр багийн гол хөдөлгүүр болсон залуучуудын учрыг олж тоглуулна гэдэг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л болох байх даа.

Шинэ улирлын гол тоглогч:
Милнер. Гэвч ирэх улиралд Милнерээ үдэхээр төлөвлөчихөөд байна.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Эшли Яанг. Өнгөрсөн улирал бүтэн улирал бэртэлтэй байсан. Милнер явахаар өөрийгөө багийг авч явж чадах хүн гэдгээ харуулах цаг нь ирсэн. /Янг явсан тохиолдолд хэн лидер болох тал дээр ёстой мэдэхгүй юм. Вилла Баяраа л мэдэх байх./
Давуу тал:
Одоо тэдэнд давуу тал гэхээр юм үгүй болжээ... Үнэхээр бичье гэсэн ч юм олдохгүй байна.
Сул тал:
Тэд хүчирхэг бүрэлдэхүүнгүй ч үнэхээр гоё тоглодог байсан нь Мартин Онейлтой холбоотой. Тэр одоо явсан. Одоо юу болох бол...?
Аюул:
Дасгалжуулагч. Тэднийг тоглуулдаг байсан дасгалжуулагч явснаар тоглогчдын сэтгэл зүйл тогтворгүй болж эхэлж байгаа байх. Тэд чинь залуу хүүхдүүд шүү дээ.

Арсенал
Өнгөрсөн улиралд нийт 75 оноотойгоор 3-р байрыг эзэлсэн ч энэ үзүүлэлт бол тэдэнд үнэхээр чамлалтай үзүүлэлт юм. Учир нь тэд хоёрдугаар байранд орсон багаас бүхэл бүтэн 10 оноогоор тасарсан байсан. Ихээр /10 оноо/ оноо алдсан шалтгаан улирлын төгсгөлийг маш муу хийсэнтэй холбон тайрбарлаж болно. Тэд улирлын сүүлийн тоголтонд 7 тоглолт хийснээс 3 хожил 4 хожигдол гэсэн үзүүлэлтийг үзүүлээд байлаа.

2009-2010 оны улирал тэдэнд тийм таатай сайхан байсангүй. Улирлын эхэнд багийн гол довтлогч Ван Перси гэмтэж довтлогчийн дутагдалд, ЕПЛ-ийн тоглолт үедээ үргэлжилж байхад багийн гол найруулагч Фабре хэсэг хугацаанд гэмтэл авсан нь үүнтэй бас холбоотой. Фабре өнгөрсөн улирлын 38 тоглолтоос 27 тоглолтонд л оролцсон. Гэхдээ л өнгөрсөн улиралд 15 гоал хийж багийн мэргэн бууч болсон. /кккк... Хагас хамгаалагч багийн мэргэн бууч болсон гэж бодохоор...кккк/

Өнгөрсөн улиралд тэдэнд бас нэг хүндээр туссан зүйл бол яах аргагүй улирлын оноолт байлаа... Тэд Астон Вилла, МАНЮ, Челси, Ливерпүүл гээд тоглосон гэж бодохоор Английн хөлбөмбөгийн холбоо оноолтыг хэтэрхий хатуу тааруулсан сэтгэгдэл төрснийг хэлэх нь зүйтэй байх.

Зуны арилжаа наймааны цонхоор зүгээр суусангүй. Жил болгон Арилжааны цонхоор ашигтай ажилладаг дасгалжуулагч гэгддэг Венгер өвгөн бүх багуудаас түрүүлж ажиллаж эхэлсэн.

Одоогийн байдлаар явуулсан: Кэмпэл, Эдуардо, Сендерос, Мерида, Кокүелин
Авсан хүмүүс: Коселни, Чамах
Арилжаа хийгдсэн байдлыг хараад байвал довтолгоо, хамгаалалт хоёртоо анхаарсан хүмүүсийг авсан. Цаашдаа ч энэ баг наймаа хийж дуусаагүй байгаа бөгөөд хүмүүс авна гэсэн шуум гарсаар байгаа. Учир нь хамгаалалт, хаалгачийн асуудлаа шийдэж чадахгүй бол тэд цом авахад үнэхээр хүнд болно.

2010-2011 оны улирлын эхэнд тэд 6 тоглолт хийж 5 хожил 1 тэнцээ аваад байна. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт ч сүүлд хийсэн нөхөрсөг тоглолтондоо гарааны бүрэлдэхүүний гаргаад 5 гоал алдсан гэхээр Венгэр өвгөн нэг юм бодож байгаа даа.

Шинэ улирлын гол тоглогч:
РВП, Фабри, Шава гурав... Фабри Барса руу явна гэж баахан сэтгэл санаа хоёрдсоны эцэст шийдвэрээ гаргасан. Тэр одоо 1-2 улирал Англид тоглочихоод төрөлх нутаг руугаа буцна гэж таамаглаж байна.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Коселни. Галласыг явуулаад оронд орлуулахаар авчирсан. Хоёрдахь Верминатор болж чадах үгүйг харж л байя.
Чамах. Арсеналд дутагдаад байгаа довтлогчийн асуудлыг шийднэ гэж найдаж байна.
Давуу тал:
Арсенал бол Авьяаслаг залуучуудын баг...
Багийн зохион байгуулалттай, уран гоё довтолгоо, Венгэр өвгөний дасгалжуулах чадвар.
Сул тал:
Хаалгач. Тэдэнд шилдэг туршлагатай хаалгач хэрэгтэй.
Залуу тоглогчдын сэтгэл зүй. Улирлын эхлэлийг гайхалтай тавьдаг өрсөлдөөн ихсэх тусам тоглолт нь тогтворгүй болж эхэлдэг.
Аюул:
Гэмтэл бэртэл. Гол тоглогчид нь бэртэхдээ амархан. Ямар сайндаа өнгөрсөн улирал Шава CF-ээр тоглогч байх вэ дээ.

Челси
Олон олон рекорд олон олон амжилтууд үгээр хэлэхийн аргагүй сайхан улирлыг бид үдлээ.
За за манайхыг өнгөрсөн улиралд юу хийж яаж байсныг бүгд мэдэж байгаа биз... Тиймээс айтугай имээтүгэй... /ккккк... Аймар томорчихлоо. Энэ улирлыг ч эвгүй эхэлж байгаа шүү..../

Одоогийн байдлаар явуулсан: Карвальо, Синклар, Деко, Коул, Баллак
Авсан хүмүүс: Калаш, Бенаён, Рамирес
Шинэчлэл ч гэх юм уу? Орон тооны цомхотгол ч гэх юм уу? Нэг сонин зүйлийг энэ улиралд манайх хийчихлээ... Шинэчлэл хийж болно. Гэхдээ аажим аажмаар багаа шинэчлэх зарчмаар явуулах ёстой. Гэтэл багийн гол хүмүүсээсээ нэг дор хэтэрхий олонг явуулаад оронд нь хүмүүс авч байна. Харин одоо болж байгаа халаа сэлгээнд багийн хөгжөөн дэмжигчид төдийлөн тааламжтай хандахгүй байна.

Шинэ улирал эхэллээ... Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад манайх 4 нухуулчихлаа... Энэ чинь юу гэсэн үг вэ? Улирлын барцдаа арилгаж байна гэж ойлгох уу? Авсан цомоо алдана гэж анализдах уу? кккккккккк

Шинэ улирлын гол тоглогч:
Лэмпс, Дрогба... Энэ хоёр тоглохгүй бол манайх амжилт гаргана гэж хүлээгээд ч хэрэггүй гэж бодож байна.
Их зүйлийг хүлээх хүн:
Карло өвөө. Жозегээс хойш ингэж олон тоглогч халж сольсон анхны дасгалжуулагч. Авсан хэдэн тоглогчдоороо явуулсан тоглогчдынхоо байрыг нөхөх ёстой.
Иван. Өнгөрсөн улиралд баруунд гялалзсан. Алекс их хэврэг болохоор энэ улиралд Иван төвд тоглоно доо.
Давуу тал:
Манай баг гол цөм тоглогчдоо барьж үлджээ. Ганц гялтайх нь энэ л байна даа.
Сул тал:
Өнгөрсөн улиралд бол манай нөөц үнэхээр сайн байсан. 38 байтугай 48 тоглолт хийсэн ч нөхөөд тоглуулахаар тоглогчид байсан. Гэтэл одоо баахан залуучуудыг харна. Гэхдээ залуучуудыг харна гэдэг бол тийм ч муу зүйл биш ээ.
Аюул:
Бэртэл. Чех, Босингва, Дрогба, Эссейн гээд л эвгүй хөдөлгөвөл гэмтчихээр юм шиг санагдаад байна даа.

Ливерпүүл

Өнгөрсөн улирал тэдний хувьд хар дарсан зүүд шиг л байлаа. Дөнгөж 63 оноогоор 7 дугаар байр. Иймэрхүү тоглолт үзүүлсэн шалтгаан бэртэл гэмтэл. ЕПЛ-д Торрес 22 тоглолт хийхдээ 18 гоал, Жи 33 тоглолтонд 9 гоал, Куит 37 тоглолтонд 9 гоал оруулсан. /Торресийн гэмтэлтэй үеийн 16 тоглолтонд орлохоор хүн Ливерпүүлд байсан бол...?/

Тэд улирлын төгсгөлд 4 болон 5 саруудад нийт 10 тоглолт хийсэн. Үүнээс 5 хожил, 3 тэнцээ, 2 хожигдол гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. ЕПЛ-ийн Улирлын сүүлд хийсэн 2 тоглолтонд хоёуланд нь тааруухан амжилттай тогложээ. Ер нь бол сүүлийн тоглолтуудад амжилттай тоглосон бол ядаж 5 дугаар байранд орох байлаа.

Энэ зуны арилжааны цонхоор тэд өөрсдийн сул байрлалууд дээрээ анхаарлаа төвлөрүүлж тоглогчдыг сонгож авч байна...
Одоогийн байдлаар явуулсан: Дэгэн, Рейра, Бенаён, Трелфал
Авсан хүмүүс: Жо Коул, Милан Жованович, Дани Вилсон
Дахиад хэд хэдэн тоглогч авах, зарах тухай яриагдаад байна. Ливерпүүлийн хийж байгаа наймаанууд үндсэндээ бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлж байгаа. Гэвч Машераног зараад орлох тоглогчийг нь аваагүй тохиолдолд энэ зуны хүн зах дээр ажилласан дүнг МУУ гээд тавихад болно.

Улирлын эхэнд тэд 5 тоглолт хийснээс Европын лигт тоглолтуудад зиндаагаа харуулж 2 хожсон бол үлдсэн тоглолтуудад 2 хожигдол 1 тэнцээ.

Шинэ улирлын гол тоглогч:
Жерард, Торрес хоёр... Торрес өнгөрсөн улирлын гэмтэл бэртлээр дүүрэн өнгөрүүлсэн...
Их зүйлийг хүлээх хүн:
Жое Коул. Ливерпүүлд дутагдаж байсан бүхний нөхнө гэж фенүүд ихийг хүлээж байгаа.
Рой Хожсон. Нилээн олон жил дасгалжуулагчийн албанд зүтгэж байсан сүүлийн 10 жил дэлхийн ТОП багуудад дасгалжуулагч хийгээгүй. Эргээд ТОП хэмжээний багт ирлээ... Фэнүүд нь түүнээс ТОП түвшинд тоглолт үзүүлж амжилт үзүүлэхийг шаадраж байгаа.
Давуу тал:
Ливерпүүл агуу түүхтэй багуудын нэг. Өөрөөр хэлбэл энэ түүхийн хугацаанд тэд ТОП түвшинд өрсөлдөх туршлагыг хуримтлуулсан... Энэ нь ч багийн тоглогч болоод хөгжөөн дэмжигчдийг нь идэвхжүүлж байдаг. Монголын дэмжигчид нь ч гэсэн адилхан ТҮҮХээ яриад л өөрийгөө идэвхжүүлээд л...
Сул тал:
Тоглогчдын тогтворгүй байдал. Өнгөрсөн улирал эхлэхэд л гарууд явна, намайг явуулаач гээд л эхэлж байсан. Гэтэл энэ жил яг энэ жишгээр Ливерпүүл улирлыг эхлүүлж байна. /Гол цэвэрлэгч нь явна гээд олон юм яриад байгаа нь бусад хүний сэтгэл зүйд нөлөөлж л байгаа даа/
Аюул:
Нөөц хөдөлгүүр. Жерард, Торрес гэмтвэл дуусах гээд байдаг. Энэ дутагдлаа энэ жил авсан тоглогчдоороо нөхөж чадах эсэхийг харъя.

МАНЮ

2009-2010 оны улиралд тэд хийдгээ хийж 85 оноо 2-р байр. Роналдо нутаг сэлгэснээс хойш тэднийг аваргын төлөө тоглоно гэдэгт хүмүүс ихэээр эргэлзэж байлаа. Гэвч Роналдогийн орон зайг Гоалын машин Рууний, Шинэ цэргүүд болох Валенсиа, Нани гээд л хэдэн залуучууд нөхөөд тоглоход ямар ч асуудал гарсангүй.

Гэхдээ тэдэнд бага зэргийн Ханасан байдал нь тэднийг 2-т оруулсан юм. Яагаад Ханасан байдал гэж? Аз юм биш үү? Аз бол бишээ... Өнгөрсөн жил азын тэнгэр тэднийг хангалттай ивээсэн. Зүгээр л тэд улирлын эхний тоглолтуудад 2 жил дарааллаад аваргалсан багийн сэтгэхүйтэй тоглочихсон. Тэгээд л онцгүй тоглолтуудыг үзүүлсэн хэрэг.

Ер нь МАНЮ бол агуу клуб. Агуу болгосон, улам бүр агуу болгож байгаа зүйл бол САФ. Тэр залуучуудын авьяасыг нээж, тоглуулж чаддаг дасгалжуулагч. Түүнд урд, дунд, ард гээд бүх хүн л байна.

Гэвч Руунийгийн гайхалтай тоглолтууд энэ улиралд үргэлжлэх болов уу? Өнгөрсөн улиралд 26 гоал хийсэн хүн ДАШТ-ээнд 1 ч гоалгүй гэж бодохоор хэцүү үзүүлэлт.

Улирлын эхний 6 тоглолтонд 5 жожил 1 хожигдол. Манай багийг хожоод бас нэг таваг авчихсан.

Одоогийн байдлаар явуулсан: Велбэк, Диуп, Фостер, Зийлер.
Авсан хүмүүс: Клеверли, Чичарито, Бебе
Зуны наймааг сүүлийн жилүүдэд хийдэг арга барилаараа л хийж байна. Одоохондоо түүнийг санаа зовоох зүйл харьцангуй бага байна. Хаалгач Ван Дер Сар дахиад 1 жил тоглоно. Харин дунд шугамд тоглож байгаа тоглогчид домог болж үе нь өнгөрч байна... Ирэх улиралд багийн хөгшин бурхинууд нь яахыг харж л байя.

Шинэ улирлын гол тоглогч:
Рүүний. ДАШТ-д багаа алсан. Ядаж хөгжөөн дэмжигчиддээ нүглээ цайруулах хэрэгтэй.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Чичарито. Шинэ Солсшер гэж өвгөн өөрөө тодорхойлсон. Би бол тэгж бодохгүй л байна даа...
Давуу тал:
САФ өвгөн. Тэр бол гайхамшиг. /Өөр хэлэх ч үг олдсонгүй./
Сул тал:
Тэдний багт өөлөөд байх зүйл олдсонгүй.
Аюул:
Уулыг цас эрийг нас дарна. Төвд тоглодог гол хэдэн тоглогчид нь хөгширч байна. Гэтэл тэднийг орлох хэд нь хангалттай тоглож чадах уу?

МанСити

Энэ цагийн хамгийн их мөнгө зарж байгаа клубуудын нэг 67 оноо 5 дугаар байр. Өнгөрсөн улиралд маш их мөнгө цацсан багийн хувьд бол энэ хангалтгүй үзүүлэлт мэт... Шалтгаан нь тэд өнгөрсөн улиралд хэтэрхий олон тэнцсэн. Нийт 13 тоголтонд тэнцсэн бол 10 болон 11 саруудад 7 тэнцээ хийж. Ялангуяа 11 сард дараалсан 4 тэнцээ. Энэ тэнцсэн багууд нь лигийн хамгийн сулавтар багууд болох Халл, Барнлей байгаа гэхээр ямар тоглолтыг эдгээр саруудад үзүүлсэн нь ойломжтой...

Улирлын сүүлийн 7 тойргийн тоглолтонд 3 хожил 2 хожигдол 2 тэнцээ... Эхний дөрөвт орох эсэхээ үзэх тоглолтонд Тоттэнхэмд хожигдсоноор Аваргуудын лигийн мөрөөдөл нь талаар болж 5-р байранд үлдсэн.

Одоогийн байдлаар явуулсан: Онуха, Гарридо, Нейлсон, Божинов,
Авсан хүмүүс: Коларов, Туре, Давид Силва бас Бало хүү
Тэдний наймаа хийсэн гол арга барилыг нь харвал... Тэд авах боломжтой бүх сайн тоглогчдыг авсаар байна.

2010 оны улирлын эхэнд 7 тоголт хийснээс 2 хожил, 4 хожигдол, 1 тэнцээ...

Би энэ багийн эзэн байсан бол “нэг жилийг бол зөвшөөрнө. Харин 2 дахь жилдээ цомгүй хоосон хоцорвол тэвчихэд үнэхээр хэцүү байна... Өндөр үнээр зодож авсан тоглогчдын хөлийг хооронд нийлүүлж чадахгүй 2 дахь жилдээ дараалан АЛ-ийн эрхгүй хоосон хоцорвол шинэ дасгалжуулагчийн эрэлд мордоно доо”.

Шинэ улирлын гол тоглогч:
Карлос Тевез...
Их зүйлийг хүлээх тоглогч:
Давид Силва...
Давуу тал:
Дэлхий дээрх багуудаас арилжаа наймаандаа хамгийн их мөнгө цацдаг баг... Дэлхийд хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Тэдний нөөц багийн бүрэлдэхүүнийг талбай дээр гаргаад тоглуулсан ч ЕПЛ-ийн дундаж багуудаас илүү сайн бүрэлдэхүүн гарах болно.
Сул тал:
Нэг баг болох. Гарааны үндсэн байрлалд тоглох 4 тоглогч шинээр авсан. Эдгээр тоглогчид хоорондоо ойлголцоод эхэлвэл ч...
Аюул:
Хүлээлт. Арилжаа найманд 2 улирал дараалж ихээхэн хэмжээний мөнгө зарлаа. Бүх хүн тэднээс өндөр амжилтыг хүлээж байгаа. Энэ нь эргээд тоглогчдод дарамт болж хувирах магадлалтай...

Тоттэнхэм

70 оноо 4-р байр... Улирлын гайхамшиг, Тэд багийнхаа шинэ үеийн түүхийг бүтээж чадсан. Хамгийн гол нь Харри Реднап гэдэг эрхэм энэ багт ирснээр үндсэндээ энэ багийг өөрчлөх болсон юм. Шинэчлэгдсэн Тоттэнхэмчууд улирлын эхлэлд Ливерпүүлийг хожсоноор гайхалтай улирлын эхлэлийрг тавьж дараалан 5 хожлыг авсан юм.

Тэдний энэ улирлын зорилго бол өөрсдийн өнгөрсөн жил олж авсан байр сууриа хадгалах Аваргуудын лигт амжилттай оролцох... Үндсэндээ бол Хөгжөөн дэмжигчид нь тэднээс ихийг хүлээж байна.

2010 оны улирлыг гайхалтай тоглосон ч улирлын төгсглийг амжилттай хийж чдааагүй юм. Хөлбөмбөгийн лиг өндөрлөдөг 4 болон 5 саруудад нийт 8 тоглолтонд 4 хожил 4 хожигдол амсжээ. Бүр улирлын сүүлийн тоглолтонд Барнлейд хожигдсон ч нэгэнт Ситиг хожиж Аваргуудын лигийн эрхээ авсан тэдэнд айгаад байх зүйл байсангүй.

Одоогийн байдлаар явуулсан: Босток, Таарамт, Алан Хаттон, Жереми О Хара
Энэ зун төдийлөн идэвхтэй ажиллахгүй байна. Зарим нэгэн шуум явж байгаа ч үр дүнтэй болсон наймаа харагдахгүй байсаар л.... Арилжаа наймаанд төдийлөн идэвхтэй оролцохгүй байгаа нь Реднап өмнөх жил бүрдүүлсэн өөрийн бүрэлдэхүүндээ итгэж байгаагаа харуулж байна.

Улирлын эхэнд 9 тоглолт хийн 5 хожил 4 тэнцээ хийсэн амжилтаар 2010-2011 оны ЕПЛ-ийн шинэ улирлын эхлүүлж байна. Шинээр цус сэлбэж бүрэлдэхүүн нь сайжирсан багуудын эсрэг Тоттэнхэмчууд хэрхэн тоглохыг харж л байя...

Шинэ улирлын гол тоглогч:
Аарон Леннон. Өнгөрсөн улиралд гэмтэл бэртэлд хэтэрхий их ороогдож багийнхаа амжилтанд төдийлөн нөлөөлж чадаагүй. Харин энэ улиралд тэрээр дахин мэндэлсэн гэхэд болно.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Гарет Бэйл. Энэ тоглогчийг сэлгээгээр эсвэл гараанд гарсан бүх тоглолтонд Тоттэнхэм хожигддог гэсэн ойлголтыг бий болгоод байсан бол өнгөрсөн улиралд өөрийгөө бүрэн харуулж үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм.
Давуу тал:
Хүчирхэг бүрэлдэхүн бүрэлдүүлсэн Харри Реднап. Тэрээр энэ багийг өөрөө босгож, тоглогчдыг яаж тоглуулахаа мэдэж байна.
Сул тал:
Тоглогчдын туршлага. Реднапад туршлага байгаа ч багийн гол тоглогчид Аваргуудын лиг болон ЕПЛ-д зэрэг тоглож байсан туршлагагүй байна.
Аюул:
Аваргуудын лиг. Аваргуудын лиг гэдэг бол Европын лигээс тэс өөр. Тэд Аваргуудын лигт тоглосноор дэмжигчид нь тэднээс ихийг хүлээх болно. Тоттэнхэмд аваргуудын лигт тоглож байсан тоглогч бараг алга, мөн гол тоглогчид нь аваргуудын лигт тоглосноор маш их ядрах болно.

-----------------Астон Вилла-------Арсенал ------ Челси -------- Ливерпүүл---- МАНЮ ----- МанСити---Тоттэнхэм

Өмнөх улиралын -- 3 ----------- ------3 -------------- 5 --------- 4 ----------- 5 ----------- 3 ---------- 3 ---
төгсгөл
Арилжаа наймаа --3 --------------- 5 -------------- 4 ----------- 5 ----------- 4 ----------- 4 ---------- 3 ---
Улирлын өмнөх --3 --------------- 5 -------------- 4 ------------- 4 ----------- 5 ----------- 4 ---------- 5 ---
тоглолтууд
Баг, --4 --------------- 5 -------------- 5 ------------- 4 ----------- 5 ----------- 3 ---------- 5 ---
Дасгалжуулагч -- 3 --------------- 5 -------------- 5 -------------- 5 ---------- 5 ----------- 4 --------- 5 ---
Нөөц -- 3 -------------- 3 -------------- 4 -------------- 4 ----------- 4 ----------- 5 ---------- 3 ---
Туршлага --- 4 -------------- 5 -------------- 5 -------------- 5 ----------- 5 ----------- 4 ---------- 4 ---
Үр дүнд... --- 25 ------------ 31 ------------- 32 ---------------31 --------- 33 --------- 27 ---------- 27 ---


МАНЮ -------------------------- 1-р байр ------------------------
Челси -------------------------- 2-р байр ------------------------
Арсенал ------------------------ 3-р байр ------------------------
Ливерпүүл ---------------------- 4-р байр ------------------------
МанСити ------------------------ 5-р байр ------------------------
Тоттэнхэм ----------------------- 6-р байр ------------------------
Астон Вилла -------------------- 7-р байр ------------------------

Хэдэн үзүүлэлтүүдээр багуудын байрыг тодорхойлохыг хичээлээ... ЕПЛ-ийн үр дүнг таамагласан мэргэжилтнүүдийн таамаглалыг уншиж байхад Ливерпүүл 5-р байранд орж Сити 4-т багтана. Мөн Челси түрүүлж, МАНЮ 2-р байранд орно гэсэн таамаглал үзэгдэж байна.

Дээрх харьцуулсан үзүүлэлт улирлын төгсгөл хүртэл яаж үргэжлэхийг хүлээх л үлдлээ...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby myidoliszidane » Tue Aug 17, 2010 4:38 pm

тэр зурагнууыг харахад Ууганаа бизнес уулзалт хийгээд карьэр хөөгөөд жохон завгүй байсиймшиг бнлэшд :smile:
User avatar
myidoliszidane
 
Posts: 125
Joined: Thu Sep 10, 2009 11:16 am
Location: UB

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby mick » Tue Aug 17, 2010 5:03 pm

Энэ Лаанууд нээрээ сайхан мэдрэлүүд шүү...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Чинзо » Tue Aug 17, 2010 5:12 pm

mick wrote:Энэ Лаанууд нээрээ сайхан мэдрэлүүд шүү...


Бас яачихав. Хүн доромжлох бас хуультай шүү ах минь :grin:
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Чинзо » Tue Aug 17, 2010 5:14 pm

Ямар хууль байдагыг мэдэхгүй бол хувь хүний нууцын тухай хууль, иргэний хууль, захиргааны хариуцлагын тухай хуулиудыг харчаарай. Ийшээ ороод www.legalinfo.mn
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby J@x » Tue Aug 17, 2010 5:19 pm

Байхгүй хоогуур муулж муулчаад
Баатар болох нь ээ янз нь муваxаxаxа
Зуун жилийн өмнөx багийг түүхгүй гэхүү маршал хүү
Зуузай холбож ч чадаагүй байж том том хуцнаа бас
Лийдс манайхаас дээгүүр гэнээ хаа байна тэр чинь
Лийгийн бауудад алга хаанаас хайх юм би
Магадгүй чи мэдэх юм шиг байна
Магадлаж нэг хараад өгөөч
Удахгүй багтайгаа очих дивизоноосоо
Ухаж төнхөөд олоод өгөөч надад
Эртээ урьдийн цагт гээд үлгэр эхэлдэг билүү
Эцэст нь харин үлгэр жаргадгыг санаж байгаа биз дээ
Та нарын үе дууч бидний үе эхэлж байна
Ташаалаа дагаад доошоо морил Лийдс найз дээрээ оч
Өнгөрснөөсөө өөрийг ярихгүй байвал мунхаг болдын гэнэ лээ
Өмнөх замаа харахгүй бол сохор болдын гэнэ лээ
Тоглолт нь таалагдаад фен нь болсон гэнэ мувахахаха
Толгойлогчид нь дуртай гээд улаан болсон гэлүү муваxаxа
Агуу түүхтэй баг дэмжинэ гэж салбаганаж яваад
Амаа барьсан нь олон байх та нар дотроос харин
Жунгаа ирнэ гээд баярласан лаанууд олон
Жуумалзаж инээж байснаа ил гаргасан их
Түүх яьдаг хүмүүс ингэх нь онигоотой
Түүхий зохиолч Маршалын бичих зүйл инээдтэй
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby ††‡MaRSHaLL‡†† » Tue Aug 17, 2010 5:32 pm

:smile: юу бичээд байгаам бээ :санаа алдах:

яахын хариу бичихиймүү?
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Ladykop » Tue Aug 17, 2010 5:35 pm

Авъяастай залуус байна. Гэхдээ одоо боливол яацгаасын. :grin:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby SAVAGE » Tue Aug 17, 2010 5:36 pm

Жакс, Маршал 2 Дис-лэвэл дислэе гэдэг ч юм уу сэдэв нээгээд тэндээ айн шүлэглээд, найраглалаад ярьж болно шд...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby boboZ » Tue Aug 17, 2010 7:17 pm

Энэ Арсенал нээрээ сонин баг шүү.. Энфилдээс яаж ийж байгаад л оноо авчих юм.. Тэгсэн мөртлөө Стамфорд, Траффорд 2т алуулаад байдаг..

Нгогийн буянаар цээжний бөглөөгөө арилтал орилоод хугацаанаас өмнө эмчилгээгээ дуусгалаа лол..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Барнаба » Tue Aug 17, 2010 7:51 pm

Интер Маше-н төлөө 25 сая фунтын санал явуулсан гэсэн байна. тэгээд Маше ирэх Трабзонспор-той хийх тоглолтонд оролцчихвол яах билээ... энэ улирлын Ав.л-т оролцохгүй болчих билүү... ямар ч байсан Европ лиг-н тоглолтонд Маше-г тоглуулахгүйм шиг байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby mr_ganzo » Tue Aug 17, 2010 7:53 pm

25 ch bas arai yu yumbe. Manaihan gediih bailguidee yadaj 30 gehgui bol yamarch ashiggui shd.
***You Will Never Walk Alone***
User avatar
mr_ganzo
Liverpool No12
 
Posts: 1409
Joined: Thu Aug 27, 2009 8:56 am
Location: Эх орондоо

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 52 guests
cron