Өнөөдөр агуу Кайзэрийг үдэх ёслол болохтой холбогдуулаад Байернийн үндсэн сайтаас нийтлэл орчуулж орууллаа. Үргэлжлэлийг нь удахгүй тавинаа.
Байерн Мюнхэнийн хамгийн агуу хүнБайернд Франц Бекенбауэр байхгүй байсан бол...? Аллианц Арена баригдахгүй. Роббэн, Рибэри шиг тоглогчид хэзээ ч ирэхгүй. Ерөөсөө одоогийн Байернийн амжилт өдий түвшинд байж чадахгүй байлаа. Түүний энэ клубт оруулсан хувь нэмрийг зүгээр нэг цом, статистакаар хэмжихэд хэцүү. “Франц Бэкэнбауэр бол Байерн Мюнхэн клубын түүхэн дэхь хамгийн агуу хүн. Тэр Байернийн түүхийг бүтээсэн ” гэж Карл-Хайнц Румминиггэ хэлсэн байдаг.
Бекенбауэр 51 жилийн турш Байернийг тоглогч, дасгалжуулагч, ерөнхийлөгчийн дүрээр удирдаж байгаад өнгөрсөн жил ерөнхийлөгчийн албан тушаалаа Ули Хөнизд хүлээлгэн өгсөн юм. Харин өнөөдөр буюу 2010 оны 8-р сарын 13-ны энэ өдөр Бэкэнбауэр клубыг албан ёсоор орхин явна.
Бэкэнбауэр 1977 онд клубээ тоглогчийн хувиар орхин явсан. Тэр үед 32 нас хүрээд байсан түүний хувьд цаашид хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглохийн тулд Нью-Йорк Космос багийг сонгосон юм.
Энгийн, зөөлөн, ухаалаг, хөгжилтэй, эгэл даруухан тэр л зан төрх нь түүнийг олон шүтэн бишрэгчтэй болгож байнга олны анхаарал дунд байлгадаг. Тэрээр Байернтай санамсаргүй холбогдсон. Түүний бага нас Мюнхэн хотын захийн дүүрэг болох Субурб-д өнгөрсөн бөгөөд эцэг, эх нь энгийн ажилчид байв. Тэрээр 12 настайдаа Мюнхэнийн өөр нэг том клуб ТСВ 1860-ийн хүүхдийн багт оржээ. Нэгэн финалын тоглолтын үеэр санамсаргүй явдал болж эсрэг багийн нэг хүүхэд Бекенбауэрыг алгадсан нь багаа орхиход хүргэж.
Энэ бол Германы хөлбөмбөгийн түүхэн дахь хамгийн алдартай алгадалт болж цаашдын түүхэнд том өөрчлөлт болсон юм. Энэ явдлын дараа Шуудангийн газрын нарийн бичгийн даргын хүү бяцхан Бекенбауэр улаануудын багт орох болж Германын хамгийн амжилттай клуб Байернийн эгнээнд нэгдлээ. Үндсэн багийн анхны тоглолтоо 1964 онд хийж дараа жил нь шигшээдээ дуудагдлаа. Ингэснээр дэлхийн хөлбөмбөгийг байлдан дагуулах зам эхэлсэн юм. Шигшээгийн анхны тоглолт нь дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын Швэдтэй хийх шийдвэрлэх тоглолт байсан бөгөөд баг нь 2-1 харьцаатай хожиж баг дахь өөрийн байр сууриа бататгав. 1966 оны ДАШТ-д баг нь финал хүртэл явсан бөгөөд Бэкэнбауэр дөнгөж 20 настайдаа Германы шилдэг тоглогчдын нэгт нэрлэгдэж байв.
Түүний хамгийн оргил амжилт нь 70-аад оны Байернийн алтан үе байсан бөгөөд 3 лигийн аварга, 3 Аваргуудын лигийн аварга авав. Бэкэнбауэр либэро хэмээх хөлбөмбөгийн байрлалыг шинээр гаргасан юм, энэ нь зөвхөн хамгаалалтад тоглох биш тоглолтыг талбайн гүнээс найруулдаг онцлогтой байсан юм. Харин шигшээдээ чөлөөт тоглогчийн байрлалд тоглож байсан бөгөөд 1972 оны ЕАШТ, 1974 оны ДАШТ-ын аварга болсон юм.
1977 онд тэрээр Нью-Йорк Космос баг руу шилжиж тэнд Пелегийн хамт тоглож байв. Үүнээс хойш шигшээ баг нь түүнийг дуудаагүй бөгөөд түүний шигшээгийн кареер 103 тоглолттойгоор төгслөө. Энэ үеэр Америкийн хөлбөмбөг уналтад орон тэрээр нутаг руугаа буцан 1980 онд Хамбургт ирлээ. Гэвч удтал шаналгасан гэмтэл бэртлийн улмаас 1983 онд тоглогчийн хувиар хөлбөмбөгөөс зодог тайллаа.
1977 оны Космосын өмсгөл
Тоглогч байх үедээ Бэкэнбауэр “Би зодог тайлсны дараа хөлбөмбөгтэй холбоотой ажил хийхгүй” гэж ярилцлага өгч байв. Гэвч 1984 оны ЕАШТ-д шигшээ баг бүтэлгүйтэж Бэкэнбауэр дасгалжуулагчаар ажиллахийг зөвшөөрчээ. Түүнд дасгалжуулагчийн ямар ч туршлага байсангүй. Харин Латтэк, Каяковски, Зэбэк, Крамэр, Хаппэл зэрэг хуучин дасгалжуулагч нартай хамтарч ажиллаж байсан нь түүнд их туршлага болсон байв. “Ямар ч их сургууль надад тэдэн шиг сургаж чадахгүй” гэж Бэкэнбауэр хэлж байв.
Эхний хэдэн жил түүний хувьд амар байсангүй. Тэр төрөлхийн удирдагч байсан боловч дасгалжуулах тал дээр туршлагагүй байлаа. 1986 оны Мексикийн ДАШТ-д багийн дотоод уур амьсгал муудаж тоглогч дасгалжуулагч нарын хооронд байнга хэрүүл маргаан гарч байв. Гэвч тэд финал хүртэл явж чадсан юм.
Тэрхүү ДАШТ-н дараа Бэкэнбауэр багтаа өөрчлөлт хийн шинэ тоглогчдоор шинэ баг үүсгэлээ. Тэр багаа амжилтанд хүргэхийн төлөө маш шургуу ажиллаж, тоглогчидтойгоо ч илүү ойр дотно ажиллаж байв.
Хичээн чармайлтынхаа үр шимийг удалгүй хүртэж Италид ДАШТ-н аварга боллоо.1990 оны 7-р сарын 8-ны өдөр Аргентинийг 1-0 харьцаатай хожсоноор Герман түүхэндээ 3 дахь удаагаа Дэлхийн аварга болсон юм. Түүнээс өмнө зөвхөн Бразилийн Марио Загалло тоглогч болон дасгалжуулагчийн хувиар Дэлхийн аварга болоод байсан юм.