best_gt wrote:suineg33 wrote:Бош, Олдриж шиг тоглогч Пэйсерст хэрэгтэж байх уу?
ЖО манайд хэрэг болж явсан цаг бий... Жин нэмээгүй байхдаа Бош байтугай л амьтан явлаа шд цаадах чинь... ямар ч багт Бош, Олдриж шиг тоглогчид хэрэгтэй...
далийчихад ЖО одоо л гэмтэл бэртлийн уурхай болоод дээрээс нь нас дараад үлбийчихээд байгаагаас биш ид үедээ Индианагийн түүхэнд ховорхон бигменүүдийн нэг байлаа...
Бош, Олдриж 2 өндөр мөртлөө доор шахахаасаа илүүтэй периметер рүү гарч шидэж тоглоод байдаг. Индианад доор шахаж, алалцаж тоглодог пост плэйер хэрэгтэй байх гэсэн үүднээс тэгэж хэлсэн юм аа.
Жермэйн бол тасархай амьтан байсан. Гараад шидчихнэ, доор ганган шахна, баруун солгой аль аль нь ажиллагаатай. Солгой бэйби хүүк энэ тэр нь бол лайтай л байсан. Гэмтээд л пис болчихсон болохоос биш, цалгиж явсан гар. Индигийн фрэнчайз тоглогч яах аргагүй мөн байсан.
Үнэхээр тасарчихаагүй л биш бол доор тоглох тоглогч нар боловсортолоо уддаг. Тэгээд дээрээс нь Эд Дэйвис шиг гонжийсон нөхөр бол нэлээн л удах байх.
Индид яг хэрэгтэй байгаа хүн бол холбогч. Даанч энэ жилийн драфтад Уоллоос өөр хүн алга байдаг. Эвери Брэдлиг нуруу намтай Эс Жи гээд байна лээ. Блэдсо бол Уоллын далбаан доор л гарч ирсэн нөхөр. Болдогсон бол дээшээ наймаа хийгээд Эван Төрнэрийг л авах хэрэгтэй байна. Брэндон Рой шиг хороо хутгаад байх нөхөр.