Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Wed Jul 14, 2010 9:33 am

Шигшээ багийн тоглогч бүр 360000 еврогийн шагнал авч байгаа юм байна. Эндээс 260 мянгыг холбоо реклам, спонсорын орлого зэргээс гаргаж байгаа бол хүрэл медалын шагнал хэмээн нэмэлт 100 мянгыг өгөх аж.

Дэлхий аварга дууссаны дараа тоглогчид хэсэг хугацаанд амарсаны дараагаар клуб клубтээ эргэн нэгдэх юм. Зарим тоглогчид хэрхэн амралтаа өнгөрүүлэх талаар дурдвал: Мюллэр хүрлийн тоглолтод зүүн гартаа авсан гэмтлээ эмчлүүлж Австрид амралтаа өнгөрүүлэх аж. Лаам маань найз бүсгүй Клаудиатайгаа гэрлэн Греек руу ниснэ. Клозэ гэр бүлийнхээ хамт Сардинд амрах бол Вийзэ Көльнд байдаг эцэг эх дээрээ очино. Өзил Турк явж дэлхийн аваргын үеэр өөд болсон эмээгийнхээ газрыг эргэх юм байна.
Харин Лөв ирэх өдрүүдэд холбооны ерөнхийлөгч Цванцигэртэй уулзан гэрээний сунгалтын талаар хэлэлцээ хийх аж.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby Olzii » Wed Jul 14, 2010 9:48 am

Турк явах Өзил үхсээн :ногоон:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Германы шигшээ баг

Postby *R9* » Wed Jul 14, 2010 1:19 pm

Танайх ч энэ дэлхийн аваргыг чимсэн сайхан тоглолт үзүүллээ. :-D :-D

Сэлгээ хийсэн чинь дандаа хүүхдүүд.

Клозе амжихгүйшүү. :ногоон:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Германы шигшээ баг

Postby haka » Wed Jul 14, 2010 3:36 pm

ДАШТ-д 32 баг ордог болсноос(1998 оноос) хойш Германыг хожсон баг болон Германыг хожсон багийг хожсон баг аварга болдог болжээ.
1998 онд Хорват Германыг хожсон ч аварга болох хувьтай Францад хожигдсон бөгөөд Франц аварга болсон.
2002 онд Бразил
2006 онд Итали
2010 онд Испани бүгд Германыг хожиж аварга болжээ.
2014 онд Бразил(?) байх болтугай.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Германы шигшээ баг

Postby Аагий » Thu Jul 15, 2010 8:10 pm

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Fri Jul 16, 2010 5:11 pm

Манайхан Дэлхийн аваргад тоон үзүүлэлтээр гэнээ. Сонирхолтой л юм байна.

Гоолууд
4. Клозе энэ тэмцээнд 4-н гоол хийсэн. Ингэснээр 3 ДАШТ дарааллан 4 болон түүнээс дээш гоол хийсэн цорын ганц тоглогч болж байгаан байна. Гайхалтай :-D
5. Мюллер хүү 6 тоглолтонд 5 гоол, 3 ассист хийснээрээ тэмцээний шилдэг мэргэн бууч болсон. Мөн энэ шагналыг авсан 3 дахь Герман тоглогч болж. Өмнө нь Клозе (2006) болон домогт Герд Мюллер (1970) нар болж байж. Харин Бразилчууд нийтдээ 5 мэргэн бууч төрүүлснээрээ тэргүүлдийн байна. Эдгээрийн 2 нь 1962 онд 4 гоолтойгоор баахан нөхдүүдтэй хувааж байж.
14. Клозегийн Дэлхийн аваргад оруулсан нийт гоолын тоо. Харамсалтай нь бүдүүний рекордыг эвдэж чадсангүй.
16. Манай шигшээ энэ тэмцээнд 16 гоол хийснээр хамгийн их гоол хийсэн багаар шалгарлаа. Энэ нь 1970 онд 17 гоол хийж байсан амжилтаас хойших манай хамгийн их гоол оруулсан нь юм байна. Мөн өмнөх тэмцээнд 14 гоолоор бас л "мэргэн буудагч" баг болж байсан.
100. Мюллер хүү 5 удаа байндаа буудсан нь 5-уулаа гоол болсноор 100 хувийн үзүүлэлттэй тэмцээнээ дуусгаж.

Цаг хугацаа болон зай
2. Какау сэлгээгээр орж ирээд ердөө 2 минутанд гоол хийсэн нь энэ тэмцээний хувьд хамгийн хурдан сэлгээнээс орж ирээд оруулсан гоол болж.
2.40. Бас л Мюллер. Тэрээр Аргентиний хаалганд 2 минут 40 дэхь секундэд гоол хийсэн нь энэ тэмцээний хамгийн хурдан гоол болж.
20. 20 настай Мюллер ДАШТ-ий түүхэнд 5 болон түүнээс дээш гоол хийсэн 2 дахь тоглогч болжээ. Өмнөх нь Пеле бөгөөд 1958 онд 17 настайдаа 6 гоол хийж байж. Мөн Мюллер хамгийн залуу мэргэн буучийн 2-д жагсаж байгаан байна. Өмнөх нөхөр болох Унгарын Флориан Алберт түүнээс 32 хоногоор дүү байж.
24. Манай шигшээ багийн дундаж нас 24,96. Энэ нь 1934 онд 24,16 байсан багийн дараа орох үзүүлэлт гэнэ.
25. Хагас шигшээд гарсан манай гарааны бүрэлдэхүүн 25 нас 299 хоногтой байсан нь Дэлхийн аваргын хагас шигшээгийн сүүлийн 48 жилийн түүхэнд хамгийн залууд орох үзүүлэлт болсон байна.48 жилийн өмнө тухайн үеийн Югославын шигшээ 154 хоногоор "бацаан" байж. Хэрэвээ Мюллер байсан бол, эсвэл Кроос гараанд гарсан бол бүх цаг үеийн түүхэнд хамгийн залуу баг болох байж.
52. Аргентин сүүлийн 52 жилийн хугацаан дахь хамгийн том хожигдлоо манайхаас хүлээсэн байна. Харин Англичуудын хувьд манайхан Дэлхийн аваргын хамгийн том ялагдлыг нь амсуулсан байна даа.
79.80. Тэмцээний турш Бастигийн гүйсэн км. Энэ үзүүлэлтээрээ Шавигийн дараа 2д орсон бол багийхнаа тэргүүлсэн байна. Бас Хэйдира нөхөрөөс 13 минутаар цөөн хугацааг талбайд өнгөрүүлсэн боловч 78.57 км гүйсэн нь бас л анхаарал татаж байна.
758.81. Харин энэ бол нийт багаараа туулсан зай. Энэ нь манайхнаас 30 минут илүү тоглосон Испани, Уругвайн дараа 3-д орох үзүүлэлт болсон байна.

Германы шигшээ Дэлхийн аваргын түүхэнд
99. Манай шигшээ нийтдээ 99 тоглолтыг ДАШТ-нд хийснээрээ бүх шигшээ багуудыг тэргүүлж байна. Манай ард Бразилийн самбачид 97 тоглолт хийсэн амжилтаар жагсаж байна. Бид 4-н жилийн дараа Дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо 100 дахь нь хэмээн тэмдэглүүлэх бололтой. Бас л гайхалтай. :-D
17. Германы шигшээ оролцсон 17 ДАШТ-ээ бүгдэд нь сонгон шалгаруулалтаа давж байсан.
16. Нийтдээ 16-н удаа 1/4 шигшээ буюу шөвгийн 8-д шалгараад байна.
12. Харин 12 удаа хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүлээд байна. Энэ нь Бразилаас 2-оор илүү гэсэн үг.
10. Сүүлийн 3-н ДАШТ-ний хагас шигшээд боломжит 12 өөр баг үлдэхээс 10-н өөр баг үлдэж байж. Манай шигшээ энэ 10 багаас цор ганцаараа ийм амжилт үзүүлээд байна.
4. Уругвайг 3-2 оор хожисноор 4 дэхь хүрэл медалиа авлаа. Бидэнд мөн 4-н мөнгөн медаль бий. Одоо харин 4 дэхь цом л хэрэгтэй байна хэхэ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby haka » Fri Jul 16, 2010 5:22 pm

Kro wrote:52. Аргентин сүүлийн 52 жилийн хугацаан дахь хамгийн том хожигдлоо манайхаас хүлээсэн байна. Харин Англичуудын хувьд манайхан Дэлхийн аваргын хамгийн том ялагдлыг нь амсуулсан байна даа..

Аргентин өнгөрсөн жил Боливт 6-0үүлсэн шдээ.
Тэгэхээр наадах чинь ДАШТ-ын түүхэн дэх үзүүлэлт нь байх
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Tue Jul 20, 2010 5:47 pm

Image

За нөхөр болон түүний багийхан 2012 он хүртэл гэрээгээ сунгажээ. Удахгүй нарийн ширийн зүйлс нь тодорхой болох байх.
Ямартай ч Германы шигшээ баг түүний удирдлаган дор 56 тоглолт хийхдээ 39 хожиж, 8 тэнцэж, 9 хожигдож байж. Нэг тоглолтонд дунджаар 2.23 оноо авсан гэсэн үзүүлэлтээр өмнөх дасгалжуулагчдаа тэргүүлдийн байна. Дээр нь 2004 оноос хойш шигшээ багт ажиллаж байна. Энэ нь ч үр дүнгээ саяын ДАШТ-ээр харуулах шиг болсон. Юу гэхээр өөрийнх нь тактикт дуудсан тоглогчид нь гайхалтай сайн зохицож байсан. Жишээ л гэхэд Польди зүүн жигүүрт, Мюллер баруунд, Фрийдрих төвд, за төвийн хамгаалагч Боатэнг сонгон шалгаруулалтанд баруунд байснаа тэмцээн дээр бүүр зүүнд ч үзэж байх шиг. Мөн байрлал гэлтгүй ямар ч формгүй гэж байсан Польди, Клозе 2 яг тэмцээн дээр галзуурсан гээд дурдаад байвал зөндөө л юм байна.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jul 21, 2010 10:55 am

Лөөв гэрээгээ сунгасны дараа иймэрхүү зүйлс ярьсан байна.

-Ганц удаа энгийн уулзалтаар энэ бүхнийг шийдсэн холбооны удирдлагад баярлалаа.
-Би урт хугацааны гэрээ байгуулах дургүй, Тиймдээ ч өнөөдрийг хүртэл 2 жилээр гэрээ байгуулсаар ирлээ.
-Пэр, Клозе, Басти эд нар баяр хүргэсэн смс явуулсан.
-Улиралын өмнө болох нөхөрсөг тэмцээний талаар бүх багуудын дасгалжуулагч нартай ярилцана.
-Ахлагчийн тухайд Лаам ахлагчаар үргэлжлүүлж тоглох хүсэлтэйгээ илэрхийлсэн бол Баллак үүнийг дасгалжуулагч шийднэ гэсэн. Мэдээж үүнийг би шийднэ. Одоохондоо шийдсэн юм алга. Тэр хоёртой уулзаж байж шийднэ. Ямар ч байсан 8 сарын 11-нд Данитай хийх нөхөрсөгөөс өмнө бүх зүйл тодорхой болсон байна гэж.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jul 21, 2010 11:56 am

Дэлхийн аваргын зарим статууд. Өнгөрсөн ч гэсэн оруулчихая. Эндээс харуул манай Басти ч Шавигийн хэмжээнд л яригдах найруулагч болсон байна.

Оруулсан гоол:
1.Герман 16 (15 нь торгуулийн талбай дотороос оруулсан)
2.Холланд 12 (7)
3.Уругвай 11 (7)
4.Аргентин 11 (7)
5.Бразил 9 (9)
6.Испани 8 (6)

Хаалгандаа алдсан гоол:
1.Швейцарь болон Португаль 1
3.Испани, Япон, Парагвай, Алжир, Шинэ Зеланд 2

Цохисон цохилтын тоо:
1.121 Испани (46 нь байгаа оносон)
2.102 Уругвай (46), Герман (42)
4.101 Гана (32)
5.95 Аргентин (43)
6.93 Холланд (46)

Гаргасан алдаа:
1.Хойд Солонгос 26
2.Серби 30
3.Грек 40
4.Өмнөд Африк болон Итали 43
... 32.Холланд 126

Авсан алдаа:
1.Испани 134
2.Холланд 116
3.Уругвай 110
4.Япон 92
5.Герман 80

Дамжуулалт:
1.Испани 3803 (80% амжилттай болсон)
2.Герман 2865 (73%)
3.Холланд 2665 (71%)
4.Уругвай 1890 (62%)
5.Аргентин 2294 (76%)

Талбай дээр гүйсэн км:
1.Испани 767.39
2.Уругвай 763.18
3.Герман 758.18
4.Холланд 751.84
5.Гана 577

Байгаа оносон цохилт:
1.Давид Вийяа 17
2.Асамоа Гиян, Диего Форлан, Леональ Месси, Луис Суарез бүгд 15

Гаргасан алдаа:
1.Кэйсүкэ Хонда 19
2.Серхио Рамос, Марк Ван Боммел 17
4.Диего Перез 16
5.Вейсли Шнайдер, Бастиан Швайнштайгер, Жерардо Торрадо, Артуро Видал, Рори Фаллон, Луис Суарез бүгд 15

Алдаа авсан:
1.Андрес Иниеста 26
2.Кэйсүкэ Хонда 23
3.Сержио Бүскүитс, Луис Суарез, Марк Ван Боммел бүгд 22

Дамжуулалт (амжилттай болсон хувь):
1.Шави 669 (81)
2.Швайнштайгер 565 (76)
3.Бүскүитс 555 (88)
4.Алонсо 544 (81)
5.Пикүэ 506 (85)

Талбай дээр гүйсэн км:
1.Шави 80.20 (38.81 бөмбөгтэйl)
2.Швайнштайгер 79.80 (32.77)
3.Макси Перэйра 78.60 (28.25)
4.Хэйдира 78.57 (33.27)
5.Аревало 74.80 (24.29)
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Mon Jul 26, 2010 4:31 pm

Image
Иохим Лөвийн гэрээг 2 жилээр сунгасан байна. Лөв хэлэлцээр тийм хэцүү байгаагүй гээд бид дэлхийн аваргаар маш сайн байсан одоо харин дараагийн ажилдаа орсон гэсэн бол Холбооны ерөнхийлөгч Цванцингэр "Бидэнд залуухан, авъяаслаг тоглогчид байна, тэдний зарим нь өнгөрсөн тэмцээнд дэлхийн төвшинд тоглож чадахаа харуулсан. Бид шинэ залуу тоглогчдыг төрүүлэн гаргах маш сайн сургалтын хөтөлбөртэй. Одоо харин энэ багийг авч явж чадах дасгалжуулагчтай боллоо" гэж.
Түүний хамт багийн ерөнхий менежер Бийрхофф болон туслах дасгалжуулагч нар болох Ханс-Дийтэр Флик, Андреас Көпкэ нарын гэрээг мөн сунгасан байна.

Image
Германд зохиогдож байгаа өсвөрийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад оролцож байгаа Германы шигшээ баг Хойд Солонгосын багийг хожсоноор хагас шигшээд тоглох эрхтэй болж байгаа ба тэдний дараагийн өрсөлдөгч Өмнөд Солонгосын баг болох юм. Энэ хоёрын хожсон нь 8.1-ны өдөр Колумб-Нигэрийн хожсонтой нь аваргын төлөө тоглох юм.

Шигшээ баг дараагийн тоглолтоо 8.11нд Данийн эсрэг хийх бөгөөд тоглолт Көпингагэн хотноо болно. 2010 оны тоглолтын хувиарыг жагсаавал:
11.08.2010 20.30 Нөхөрсөг: Дани- Герман (Көпингагэн)
03.09.2010 20.45 ECQ: Бэлги- Герман (Бруссэл)
07.09.2010 20.45 ECQ: Герман- Азэрбэжайн (Көльн)
08.10.2010 20.45 ECQ: Герман- Турк (Бэрлин)
12.10.2010 ECQ: Казакстан- Герман (Астана)
17.11.2010 Нөхөрсөг: Швэд- Герман (Гөтэбург)

ECQ - Евро 2014 тэмцээний сонгон шалгаруулалтын тоглолтууд
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Mon Jul 26, 2010 4:35 pm

Kro wrote:Лөөв гэрээгээ сунгасны дараа иймэрхүү зүйлс ярьсан байна.


Өө мэдээ оруулсныг нь харалгүй давхацуулчихаж.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby ballu » Thu Jul 29, 2010 10:21 am

ДАШТ явсан бүрэлдэхүүн
Image
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Fri Aug 06, 2010 11:30 am

Энэ сарын 11-нд Данитай хийх бүрэлдхүүнд Байерны гол тоглогчидыг оролцуулахгүй гэсэн байна. Кроос, Гомез 2 л явах нь дээ. Баллак бас тоглох боломжгүй. Бэртэл нь бүрэн эдгээгүй гэсэн. Ер нь энэ нөхөрсөгийг ерөөсөө ойлгох юм алга. Ямар ч ач холбогдол алга. Бодуул Еврогийн урьдчилсан шатны тоглолтуудад л бэлдэж байгаам шиг байна. Угаасаа ФИФА-н энэ хуваарийг олон багууд шүүмжилж байгаа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Wed Aug 11, 2010 5:51 pm

Өнөөдрийн Данитай хийх тестийн тоглолтонд Лөв дэлхийн аваргад од болон гялалзсан тоглогчидоо тоглуулахгүй байхаар шийджээ. Энэнд нь Ван Гаалаар тэргүүлсэн клубын дасгалжуулагч нар нэлээн нөлөөлсөн нь лавтай. Ямартаа ч ахлагчаар энэ улирал Вэст Хэмд зүтгэхээр болсон Хитцлшпэргэр, хаалгачаар Тим Вийзэ тоглохоор болж. Бусад тоглогчдоос хэн нь гараанд гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартаач авч явсан 17 тоглогчид бүгдэнд нь боломж өгнө гэнэ. Гомезийн хувьд өөрийгөө харуулах эцсийн шахуу боломж гарч байна, Клозэ, Мюллэр, Подолски аль нь ч тоглохгүй. Чадахгүй бол хоёр дахь Кураньи болж магадгүйн дээ хөөрхий. Ялгаатайн тэр Бундэслигийн хамгийн үнэтэй наймааны эзэн.
Шинээр дуудагдсан тоглогчдоос Гладбахийн Ройс гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон бол Волфсбургийн Саша Рийтэр дебютээ хийж магадгүйн.

Тоглолт манай цагаар шөнийн 2:30д эхлэнэ.

Нэг сонирхол татаж байгаа зүйл Лөв цаашид хэнийг багийн ахлагчаар тавихаа сонгоогүй байна. Лаам уу эсвэл Баллак? 9 сарын 3нд Еврогийн урьдчилсан шатны эхний тоглолт Белгитэй хийх тоглолтоос л харъя.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby Барнаба » Thu Aug 12, 2010 9:24 am

Гомез чинь нэг юм гоалдаж дээ.. Дани-тай 2-2р тэнцсэн байна.
хальт тойм
http://vids.myspace.com/index.cfm?fusea ... =106184654
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Thu Aug 12, 2010 11:36 am

Дани 2:2 Герман (Көпингагэн)

Гараа ингэж гарч:
-----------------------------Вийзэ----------------------
Бек-------Тасчи----------Боатэнг---------Шэфэр(Көльн)
------------Гентнэр(Штуттгарт)------Хитцлшпэргэр------
Трэш(Штуттгарт)------------Кроос----------------Марин
-----------------------------Гомэз-----------------------

Уул нь 74 дэхь минут хүртэл 2 гоолоор хожиж байсан ч бариулж. Эхний гоол Гомэз(19), хоёр дахь гоол Хэлмэс(73) хийсэн байна. Хитцлшпэргэр их сайн байсан гэж, Вийзэ ч мөн хэд хэдэн аюултай цохилтыг аюулгүй болгосон байна.

Image

Image

Image
Энэ залуу өөрийгөө дахин харуулж чадах болов уу?
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby ballu » Fri Aug 13, 2010 5:11 pm

Hitslzperger өөрөө яг ДАШТ эхлэхийн өмнө олон баг хэсэж яваад банзадсаар байгаад үлдсэн гэж бодоод байгаа шдээ. Уг нь бол Хедирагийн оронд номер нэг сонголт болох байсан байхдаа ДАШТ - аар.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Германы шигшээ баг

Postby ballu » Fri Aug 13, 2010 5:15 pm

focus_mn wrote:Өнөөдрийн Данитай хийх тестийн тоглолтонд Лөв дэлхийн аваргад од болон гялалзсан тоглогчидоо тоглуулахгүй байхаар шийджээ. Энэнд нь Ван Гаалаар тэргүүлсэн клубын дасгалжуулагч нар нэлээн нөлөөлсөн нь лавтай. Ямартаа ч ахлагчаар энэ улирал Вэст Хэмд зүтгэхээр болсон Хитцлшпэргэр, хаалгачаар Тим Вийзэ тоглохоор болж. Бусад тоглогчдоос хэн нь гараанд гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартаач авч явсан 17 тоглогчид бүгдэнд нь боломж өгнө гэнэ. Гомезийн хувьд өөрийгөө харуулах эцсийн шахуу боломж гарч байна, Клозэ, Мюллэр, Подолски аль нь ч тоглохгүй. Чадахгүй бол хоёр дахь Кураньи болж магадгүйн дээ хөөрхий. Ялгаатайн тэр Бундэслигийн хамгийн үнэтэй наймааны эзэн.
Шинээр дуудагдсан тоглогчдоос Гладбахийн Ройс гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон бол Волфсбургийн Саша Рийтэр дебютээ хийж магадгүйн.

Тоглолт манай цагаар шөнийн 2:30д эхлэнэ.

Нэг сонирхол татаж байгаа зүйл Лөв цаашид хэнийг багийн ахлагчаар тавихаа сонгоогүй байна. Лаам уу эсвэл Баллак? 9 сарын 3нд Еврогийн урьдчилсан шатны эхний тоглолт Белгитэй хийх тоглолтоос л харъя.


Лаамын хувьд сая ДАШТ - аар баг сайн явсан ч мань хүний яг ахлагчийн үүрэг тэр болгон харагдаагүй. Испайн дээр тэр нь илүү их харагдаж байсан. Дэлхийн аварга болцон бол бодож санах юмгүй Лаам байх байлаа. Гэхдээ Лёв л мэдэх байхдаа. Цаашдаа залуучуудаар багаа бүрдүүлнэ гэж бодож байвал Лаамын оронд Швайны дээр юм шигээ.

ДАШТ дөнгөж дуусаал ЕАШТ урьдчилсан тоглолтууд эхлээл...
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Германы шигшээ баг

Postby chukcha2002 » Fri Aug 13, 2010 7:53 pm

Каныг ахлагчаас буулгаж, Баллакыг ахлагч болгож байсан нь одоогийн энэ Баллакыг буулгаж байгаагаас арай л намжмал байж дээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Германы шигшээ баг

Postby Realist » Fri Aug 27, 2010 7:59 pm

Лев Азарбаджан, Белгитэй хийх тоглолтонд Баллакыг дуудаагүй байна.
Баллакын шигшээн карьерыг дуусгаж байгаам байхдаа.

Doormen: Manuel Neuer (Schalke), Tim Wiese (Werder Bremen) and René Adler (Bayer Leverkusen).

Defenses: Philipp Lahm, Holger Badstuber (Bayern), Heiko Westermann, Marcell Jansen (Hamburg), Rep Mertesacker (Werder Bremen) and Sascha Riether (Wolfsburgo).

Midfield players: Sami Khedira, Mesut Özil (Real Madrid), Toni Kroos, Thomas Müller, Bastian Schweinsteiger (Bayern), Marko Marin (Werder Bremen), Lukas Podolski (Colony) and Christian Träsch (Stuttgart).

Forwards: Cacau (Stuttgart), Mario Go'mez, Miroslav Klose (Bayern) and Stefan Kiessling (Bayer Leverkusen).
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Sun Aug 29, 2010 6:15 pm

Баллакын хувьд бэртлээс ирээд удаагүй, бүрэн фит болоогүй гэж үзээд дуудаагүй байх. Лаамын хувьд Баллак эргэн ирвэл ахлагчийн хуудсаа эргүүлэн өгөхөд бэлэн гэж байсан.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby Наагий » Sun Aug 29, 2010 8:43 pm

ямар тоглоомтой гар вэ лаам!! дэлхийн аваргаар бөөн юм болоогүй бил үү?
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Германы шигшээ баг

Postby Finalist » Mon Aug 30, 2010 1:41 am

naagi wrote:ямар тоглоомтой гар вэ лаам!! дэлхийн аваргаар бөөн юм болоогүй бил үү?

Болоогүй.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Mon Aug 30, 2010 11:48 am

Лөөв 21 тоглогч дуудсан байна. Үүний 17 нь өнгөрсөн ДАШТ-нд тоглосон тоглогчид байна. Ирэх сарын 3-нд Брюссельд Бельгитэй тоглох бол 7-нд Кельнд Азарбайжантай тоглоно.

Хаалган дээр: Адлер, Нойер, Вийзе
Арын шугаманд: Бадштупер, Янсен, Лаам, Пер, Рийтер, Хэйко
Талбайн дунд хэсэгт: Хэйдира, Кроос, Марин, Мюллер, Өзил, Подольски, Басти, Трааш
Довтолгоонд: Какау, Гомез, Кийслинг, Клозе нарыг дуудсан байна.

Хаалган дээр хэн гарах нь тодорхойгүй. Бодуул Нойер гарах биз дээ. Ямартай ч Адлер 22 дугаар авсан байна. Адлерын хувьд улирлын эхний тоглолтонд тун давгүй байсан боловч өчигдөр 6 нь гоол хаалгандаа алдчихсан. Хамгаалалт асуудалтай байсан байж мэдэх ч 6 нь гоол алдсан явдалд нөхөрийн хувь нэмэр байсан л байгаа.
Ахлагчийн тууз одоохондоо Лаамд үлдсэн. Баллакын хувьд бүрэн фит болоогүй гэдэг шалтгаанаар дуудагдаагүй гэж. Лөөвийн хувьд нэг онцлог нь тухайн тоглогч багт хичнээн хэрэгтэй байсан ч гэсэн бага зэргийн л гэмтэлтэй бол тоглуулдаггүй онцлогтой.
Үлдсэн байрлалууд ерөнхийдөө тодорхой байна. Төвийн хамгаалалтанд "шинээр төрсөн" Арне гэмтэлтэй тул Хэйко орлох нь. Мөн Боатэнг дээрх шалтгаанаар шигшээд багтсангүй.
Тоглогчидтой холбоотой статаас гэвэл Клозе ганцаараа 100 давсан тоглолт шигшээдээ хийгээд байгаа бол Польди энэ 2 тоглолтонд оролцсоноор 80-ын босгыг алхах нь. Басти одоо 81 тоглолт хийгээд байгаа. Энэ хоёр дөнгөж 25, 26-тай гэхэд овоо олон тоглоод амжжээ. Ялангуяа Бастигийн хувьд 6 жилийн хугацаанд ийм амжилтанд хүрсэн гэхээр Маттеусын 150-н тоглолтын рекордыг эвдэх боломж бүрэн байна. Польди мөн 40 гоолтой байгаа нь домогт тоглогч Герд Мюллерын 68 гэсэн рекордыг ч эвдэх боломж байна. Гэхдээ үүнийг шинэ Мюллер хийчэхэж мэдэхийн.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron