by kamizake » Fri Aug 13, 2010 2:16 pm
Энэ жил миний xувьд их зүйлийг хүлээж буй тоглогчдын талаар бичлээ
Зураг хийж чадахгүй болохоор хийсэнгүй
Довтолгооны хэсгийг онцолж бичлээ. Түрүү жил манайх гоолын тоогоор лигидээ Интэрийн дараа 68 гоолтой дуусгасан юм.
Менез
Жигүүрээр ихэвчлэн тоголдог довтолгооны хагас
Энэ жил 23 настай
Өнгөрсөн улиралд 37 тоглолтонд орж 4 гоол хийсэн. Маш муу үзүүлэлт
Гэхдээ ихэнх тоглолтонд сэлгээгээр орж ирсэн. Энэ жил гараанд илүү олон гарна гэж найдаж байна.
Тэрнээс багийн фанатууд их зүйлийг хүлээж байна хүлээсээрч байгаа
Өөрт олдсон боломжоо ашиглаж чадвал манайд дор хаяж 5-6 хожил баттай нэмэгднэ.
Нэг хэсэг багийн банз халаагч болж байсан үеүүд түүнд бий. Одоо ч гэсэн сайн хичээхгүй бол банзаа халааж мэдхээр л байна. Гэхдээ ямар их нөөц чадал байгааг фанатууд болон Ранери ч мэдэж байгаа. Мэдээж нас бол түүнд байгаа. Одоохондоо туршлага сууж байгаа л гэж өөрийгөө тайвшруулж суух юм.
Сая Бланы шигшээд хийсэн шинэчлэлтийн хүрээнд тэр Францын шигшээд дуудагдсан байгаа
Энэ нь түүнд бага ч гсэн урам зориг өгсөн байгаасай
Түүний бөмбөг эзэмшилт уран тоглолт нь намайг их татдаг.
Адриано
Манайд хэрэгтэй төвийн довтлогч
Энэ жил 28 настай
Өнгөрсөн улиралд нутгийн баг Фламенгод 30 тоглолтонд 19 гоол хийсэн
Түүнээс айхтар ихийг хүсэж чадахгүй байгаа ч ямархуу чадвартай тоглогч гэдгийн бүгд мэднэ.
Нэг гоолдоод эхэлвэл одоо хэн ч зогсоож чадхааргүй болдог цөөхөн довтлогчдын нэг гэж болно.
Ууг нь бол өдийд бужигнуулж байх ёстой тоглогч. даанч ийм болчоод л тууж явна.
Гэхдээ түрүү улирал Бразилдаа бол сайн байсан гэдэг нь нэгийг бодогдуулж байгаа биз
Энэ улиралд ямарч байсан 15аас дээш гоол хийх байх гэж таамаглаж байна.
Вучинич
Жигүүрийн довтлогч хэрэгтэй үеүүдэд төвд ч тоглолдог
Энэ жил 26 настай тоглогчыг ирэх улиралд сайн точиглож аваарай
Өнгөрсөн улирал гайхалтай байсан тоглогчдын нэг
нийт 43 тоглолтонд оролцож 19 гоол хийсэн.
Сүржин үзүүлэлт биш ч гэлээ Сери А гийн билэгдлийн шигшээд багтсан
Энэ нь түүний ямар байсныг илтгэнэ
Мөн гоал.ком -н шилдэг 50 тоглогчын 50д орсон
Ахлагчыг эзгүйд багаа чирч явсан гэж болохоор супер тоглолт үзүүлсэн
Сүпер гэдэг яг хэрэгтэй үеүүдэд гоолдож сайн тоглолтыг үзүүлж чадсан
Илүү сайжирна гэхээс илүү түрүү улирлын тоглолтоо үзүүлхэд л хангалттай
Харин үүний дараа хамгийн том асуудал нь дараа жил яаж багтаа үлдээх вэ гэдэг л том асуудал болох байх
Де Росси
Төвийн хагас Багийн дэд ахлагч
Энэ жил 27 настай
Өнгөрсөн улиралд 49 тоглолтонд 11 гоол хийсэн
Манай багийн ирээдүйн домог
Түүний тоглолтын талаар илүү үг дэмий мэт санагдаж байна.
Аль хэдийнээ багийн ноён нуруу тулгуур болсон тоглогч цаасан дээр дэд гэдэг нэр урд нь байгаа болохоос биш, талбай дээр тэр ахлагч мэт аашилж тийм үүрэг гүйцэтгэж байгаа. Сэтгэлийн хөдөлгөөнөө гаргаж байгаа байдал хурц зан чанар нь, түүнийг багийн Лидер ахлагч байх сэтгэхүйтэй гэдгийг байнга харагдуулж байдаг.
Тэр өөрийн байдгаараа байж хийдэг зүйлээ хийж байхад болно. Олон багууд түүнийг сонирхож байдаг ч тэр Би Ромд үлдэнэ гэдэг үгийг юу ч бодолгүйгээр шууд хэлдэг миний мэдэх цөөхөн тоглогчдын нэг. Элдэв амжилт нэр төрийн төлөө гонжигноод өөр багт хайр зарлаж цалин нэмхийг шаардаж сүрдүүлж сүр болоод байдаггүй. Энэ тал дээр бол жинхэн эр хүн. Энэ зангаа Ахлагч ахаасаа сурсан гэж бодогдном. Сүүлийн үед бүүрч адилхан болоод байгаа Романиста залуу
Сүүлдээ бараг багууд түүнийг авна гэдэг румор гаргахаа ч байсан. яагаад гэдгийн ойлгосон байх
Тотти
Ахлагч энэ жил 33 настай
Ромаг мэддэг хүн бүр Тоттигоор төсөөлдөг Жинхэн домог
Өнгөрсөн улиралд нийт 31 тоглолтонд 25 гоол
Лигид 23 тоглолтонд 14 гоол
Хархад гайгүй үзүүлэлт мэт харагдах боловч формтой байсан тэр үеийн хувьд хангалтгүй үзүүлэлт
25 гоолийн ихэнхийг улирлын эхэнд хийчихсэн байсан гээд боддоо
Улирлын эхлэлийг ямар гайхалтай эхлүүлсэн гээч хийсэн гоол нь тоголсон тоглолтоосоо ч их байлаа. Тэр эрчээрээ байсан бол 06-07 оны лигийн 35 тоглолтонд 26 гоолын амжилтаа эвдэнэ гэдэгт итгэлтэй байлаа. Гэвч нөгөө л нэг гайтай гэмтэл бэртэл...
Эргэж ирээд формондоо орж чадалгүй байсаар байгаад л таарсан да маш их харамсалтай.
Сүүлийн жилүүдэд бэртэл гэмтэлтэй их орооцолдох болсон.
Рома-н домогийн хувьд үнэн ч байдлаараа фанатуудын хайрыг хамгийн ихээр татдаг гэж зун нэг Итали нөхрөөс сонсоод дотор омогшоод явчихсан шүү
Ямарч сайн тоглогч ерөнхийдөө амжилт нэр алдар мөнгө гэсэн 3 шалтгаанаар багаа сэлгэж гранд багууд руу явж амжилт нэр алдар мөнгийг олж авдаг.
Түүн шиг нэг багтаа үнэн ч үлдэж амжилт ялалт ялагдлыг хамтдаа үдэж чадсан тоглогч энэ цаг үед байхгүй мэт санагдаж байна. Ид ирэн дээрээ олон багуудын шүлсийг нь асгаруулж явахдаа тэр нэр алдар амжилт мөнгөний хойноос явж үзээгүй жинхэн эр хүн. Жинхэн Романиста Ромын баатар тэдний хайртай хүү билээ.
Энэ жилийн хувьд гэмтэл бэртэл багатай байхад л бүх юм Ок гэсэн үг.
Хэдийгээр нас явж хурд муудсан ч гэлээ гоол хийх чадвар, ухаалаг дамжуулалтуудаа өгөх чадвар
бол байж л байгаа.
Энэ жил Тотти Ромаг удирдаж дахин нэг удаа Скудэтто-д хүрэх дайралтаа хийх болно.
Форза Рома