by Nomer 10 » Fri Jan 06, 2006 1:00 am
2005 оны онцлох 20 үйл явдал
1. Ливерпүүл 0-3-аас барьж Аваргуудын лигид аваргалсан
2. Африкаас Нигери,Камерун,Өмнөд Африк,Египет,Сенегал зэрэг мангасуудыг гэрт нь үлдээж Германыг зорих болсон 4 шинэ баг
3. МанЮ-г америк тэрбумтан мөнгөөр зодож авсан
4. Үхлийн хэсэг гэгдэж байсан зооноос Шевагийн Украйн илт тасархай 1-ээр гарч Европоос хамгийн анхны эрхээ багаар тодрон, түүхэндээ анх удаа дэлхийн аваргад орох болсон
5. Ронни 2 дараалан дэлхийн шилдэг болж Роналдо Ривалдо нарын амжилтыг давцан амжилт
6. Бразил заналт дайснаа финалд дарж тив хоорондын цомд түрүүлсэн.Анх удаа тив бүрийн шилдгүүд цугласан энэ тэмцээн онцын сонирхолтой болсон.
7. Барса Челси 2 илт давамгай байдлаар хүч түрэн орж ирэн лигидээ аваргалсан. Өдгөө цагийн шилдэг 2 багаар тодроод байгаа.
8. Олон шинэ залуу одод өөрсдийгөө хөлбөмбөгийн ертөнцөд сүр хүчинтэйгээр зарласан явдал.Тухайлбал Тив хоорондын цомоор Робиньо, залуучуудын дэлхийн аваргаар Месси,оны эхнээс л шуугиулж эхэлсэн Адриано,бундеслигийн Подолски,Швайнштайгер,Флоренцын Тони,бундеслигийн мэргэн бууч болсон Минтал...
9. Швеицариуд Туркийн хүчтэй багийг буулган эрхээ авсан.Туркүүд хожигдсон шарандаа тэднийг зодож шившиг болсон.Тун чанга шийтгэл одоо ирэх нь тодорхой.
10. Домогт Эзэн хааны багийн удаа дараа бүтэлгүйцээр байсан явдал.Дасгалжуулагчаа солиод ч нэмэргүй.Ардаа муу хэрнээ урдаа хүчээ зузаалсаар л.
11. Олон олон шинэ рекордууд.Заримаас нь дурдвал: Бавари рекорд оноогоор намрын лигийг өндөрлөсөн, Макай Баварид домогт Мюллерийн рекордыг эвдэн 50 гоолыг хурдан хугацаанд хийсэн, Ливерпүүл 5 дахиа аваргуудын лигид түрүүлж цомыг үүрд хадгалах цөөхөн багийн тоонд багцан, Барса Бремены тоглолтыг 133 оронд шууд дамжуулсан нь аваргуудын лгийн эхний шатны түүхэнд рекорд амжилт болсон, Ювентус Сери А-д түрүүлэн шинэ рекорд хийсэн,Бавари мөн адил, дэлхийн аваргын сугалааг 350 сая хүн шууд үзсэн нь мөн л рекорд, багуудын шинэ рекордууд(Барса 14 дараалан ялаад бгаа,Ливерпүүлийн клийн шит,Лионы одоогийн амжилт,Хамбург хаалгандаа 9-хөн гоол алдан намрыг дуусгасан гээд л ...)
12. СSKA анх удаа УЕФА цомд түрүүлсэн Оросын багаар тодорсон
13. Дэлхийн аваргын сугалаа болж зохион байгуулагч орон хүүхдийн будаа зооглох болсон, эсрэгээр нь Аргентин болон Италийн зоонууд хатуу боорцог мэрэлцэх болсон явдал
14. Ногоон тивийнхэн урт замыг туулсаар 32 жилийн дараа дэлхийн аваргын эрхээ авсан
15. Агуу замналт МанЮ хэсэгтээ хомоол хаман УЕФА цом дээр ч бууж чадаагүй түмний нүдийг бүлтийлгсэн
16. Том том наймаанууд.Үүнийг дурьдаад илүүц биз.
17. Aваргуудын лигийн плэй оффын эхний шатны сугалаанд хэзээ ч байгаагүй 4 финал гарч алалцсан явдал.Тэр дундаа Роннигийн Челсид хийдэг гоол, зурагтаар одоо хүртэл гарсаар...Энэ удаа ч гэсэн дутахааргүй дахин 4 финал гарлаа.
18. Бундеслигийн намрын лигид Хамбург голланд залуугийн ачаар дэд аваргаар тодорч, алдарт Бавариг хожсон цор ганц багаар тодорсон
19. Хөлбөмбөгийн ертөнцийг шуугиулсан гэмт хэрэг, бусармаг үйлдлүүд. Хойцерын шүүлт,швед шүүгч фэнүүдийн сүрдүүлгээр ажлаа орхисон явдал, Лациогийн ахлагч фашист стилээр мэндчилж,тоглолтонд оролцсон, Итали Испаний лигид арьсны үзэл удаа дараа илэрсэн гээд л... Эссиений такл хэвлэлээр удаан хугацаанд мэдээлэгдсэн нь бас нэг шуугиан болсон,тэрчлэн зарим багуудын тоглолтод фэнүүд нь хоорондоо зодоон хийсэн тохиолдол нэлээн хэд гарсан.
20. Эквадорын хөлбөмбөгийн холбоо дэлхийн аваргын эрх авсан тамирчиддаа амласан мөнгөө өгөхийн тулд банкнаас 800 мянган евроны зээл авсан явдал
Hup Holland Hup