by Nomer 10 » Mon Sep 10, 2007 7:40 pm
Г хэсэг
Румынчууд тун ч өнгөтэй байна даа гэж. Бундэслигийн аварга Штуттгартад ирсэн Марича гэмтэлтэй ч Флоренцын Муту даблдээд Беларусыг талбайд нь хожлоо. Хүснэгтийн сүүлд байсан 2 баг хоорондоо тоглон, Словен нь Люксембургийг нутагт нь 3-0-оор хожсоноор Беларусын дээр гараад ирсэн.
Энэ өдрийн топ тоглолт нь 2-р байрын төлөө алалдан буй Холланд Булгарын хооронд болов. Манай фэнүүд гайхамшигтай байлаа. Ринус Мишелс, Иохан Кройфф хоёрын зурагны хооронд ван Бастены зургийг байрлуулаад өлгөсөн байсан нь тансаг харагдаж байлаа. Хөлбөмбөгийн ертөнцийг чимж байсан 3 холландынхаа зургийг нэг дор харах сайхан байсан. Манай зүүн ард Жио байрандаа байсан бол төвд Матайсентай цуг Хайтинга байсан нь бага зэрэг гайхуулсан. Гэхдээ тэр арын бүсийн хаана ч тоглох чадвартай эр л дээ. Хайтингатай цуг Бума зэрэг хэд хэдэн тоглогч үсээ хусуулсан байсан, халууны улирлаар толгойгоо амраасаи байх. Баруун ард Мелчиот хэмээх шинэ тоглогч гарсан. Арьсны өнгө, үсний боолт зэргийг нь харахад Эдгар Дэвидс маань яах аргагүй санагдаж байлаа. Би ч дотроо Буларузыгаа хүсэмжилж л суув. Манайхан эхнээсээ өнөөх гайхамшигт тотэл фүтболын уран довтолгоот баг хаана байна аа гэмээр л байв. Тоглолт талбайн эздийн хяналтан дор бүрэн явагдаж байсан ч тэд хаалга уруу довтлох боломжийг гаргаж чадахгүй л байв. Харин ч Булгар сөрөг довтолгоо гүйцэтгэн ван дер Сарыг алсаас хэд хэд туршаад үзэв. Арсеналын Ван Перси нэг л биш байлаа. Нэг удаа бөмбөгөө тэнгэр өөд цоройлгочихов. Домогт Кройфф амандаа юм хэлэн сэтгэл хангалуун бус харагдаж байлаа. Гэмтэлтэй Роббеныг орлосон Ливерпүүлийн Бабелын талаар довтолгоо явуулах гэж үзэж байгаад нэг тохиолдолд нь амжилтыг олов. Хаалттай цохилтоос Реалын Шнайдер гайхамшигтай цохин гоолдсон юм. Гэмтэлтэй ван дер Ваартын 10 номер түүнд тун сайхан зохиж байгаа нь тоглолтоос нь илт харагдаж байсан. Эхний үеийн хамгийн шилдэг нь тэр байсан. Энэ гоолоос хойш манайхан илүү өөрсөддөө итгэлтэй байдлыг харуулж эхэлсэн. 2-р үе эхлэхэд ван Бастены заавар байсан уу эсвэл өөрт нь бөмбөг ирэхгүй байгаад бөмбөгөө өөрөө тэмцэж олж авья гэсэн үү Рүүд маань аттакинг мидфиелдын байр луу байнга явж байлаа. Бөмбөг авангуут л өөр дээр нь 2 3 хамгаалагч шавах тул ойр байсан хэн нэгэндээ дамжуулаад байв. Ван Перси ч тоглолтын аргаа олон уран дрибблүүдийг хийж эхэлсэн. Тэгж байтал Мелчиотын оронд Буларуз орж ирлээ. Төвд татагдаад Хайтинга үндсэн байрандаа очих байх гэсэн тэгсэнгүй. Нэг харсан Буларуз ван Персигийн байранд оччихсон манаргаж байна шүү. Хамбургт ч шигшээд ч зөвхөн хаалганы өмнө л шаасан гадас шиг зогсож байхыг нь мэдэх тул гайхаж л суув. Түүнийг энэ байранд нь зогсоогоод урт талд нь Хамбургын Кастеленыг байрлуулбал ван Бастены нэг гол хөзөр байж мэдэхээр л юм билээ. 2-р үеийн дунд хэрд зүүн талаас хаалганы баруун шонгийн харалдаа байсан ван Нистелрой дээр пасс ирлээ. Мань эр цааш эргэтэл өөдөөс нь 3 хамгаалагч. Тэдний цаана ван Перси байсан. Айлын 3 хамгаалагч ч тэр хаалгач нь ч тэр ван Персид дамжуулна гэж бодсон байх. Бүгд тийш хазайсныг ашиглан зогссон газраасаа баруун шон луу өнхрүүллээ. Яг л Роналдиньогийн тэр жил Челсид хийсэн гоол мэт. 2-0. Ван Бастен ч мань эр лүү эрхийгээ гозойлгоол. Энэ 2 эргээд нэгэндээ итгэж эхэлсэн нь сайн хэрэг. Тэр гайтай тоглолтод ингээд нэгэндээ итгэсэн бол Португалыг мулталсан газар байсийм даа, чааваас гэж. Хүн илүү байхад Рүүд бол гарцаагүй гоолдох байсан. За өнгөрсөн юм ч яахав. Ямар ч байсан манайхан энэ хожлыг авснаар 2-р байрыг баттай болгосон. Бусдаасаа нэг тоглолт дутуу. Албанийг хожиход Румынтай оноо тэнцээд ирнэ. Хэцүүхэн байдалд байгаа бусад том багуудтай харьцуулахад амьдрал сайхан байна аа гэж. Гэхдээ яг үнэндээ бол манай хамгаалалт топ багуудын эсрэг чамлалттай л байна. Өчигдөр бол Бербатов ганцаараа хэд хэдэн цохилт хийгээд амжсан. Булангийн үед тэр яаж ийгээд л толгой хүрээд байлаа. Довтолгоо бол өөлөх юм алгоо. Төвөөс Шнайдер, ван дер Ваарт, Зеедорф 3 найруулаад өгнө. Урдаа Рүүд байхад гоол баталгаатай. Түүнийг дэмжигсэд нь ван Перси, Роббен, Бабел, Хунтелаар, Койт... гээд л. Ван Бастен дэлхийн аваргаар харамсалтайгаар хасагдсаны дараа Бидний зорилго бол угаасаа Европын аварга гэж байсан. Юу болохыг харж л сууя даа. Нидерландын мянга мянган фэнүүдийн нэгэн адил би ч гэсэн дотроо горьдож л сууна. Олон шижигнэсэн шинэ цэргүүдтэй, нөөц сайтай тул ингэж горьдох нь ч зүйн хэрэг.
1. Румын 8 тоглолт 20 оноо
2. Холланд 7 17
3. Булгар 8 15
4. Албани 7 9
5. Словен 8 7
6. Беларус 8 7
7. Люксембург 8 0
11-р тойрогт Булгар сүүлийн багаас оноогоо авч манайхтай дүүжлэгдэн үлдэнэ. Манайх Албанитай дутуу тоглолтоо талбайд нь хийнэ.
Hup Holland Hup