Раулын таван торгон мөч... Үүнийг мэдээж өөрөө нэрлэсэн...
Дэбют ... 1994 10-р сарын 29 ... Ла Ромерада цэнгэлдэх...
Реал мадрид багийн дасгалжуулагч Хорхе Вальдано 17 хон настай хүүг лигийн тоглолтод гарааны 11т багтаасан байлаа... Гэвч үүнд гайхах хэн ч байгаагүй юм... Залуучуудын багт 7 хон тоглолтод 13 гоол хийсэн Раул 90 минутын турш талбайд хэдийгээр гоолдоогүй ч маш сайн тоглож мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан билээ...
Анхны гоол... 1994 оны 11 сарын 5... Сантьяго Бернабуэ
Дэбютээ долоохон хоногийн өмнө хийсэн Раул энэ тоглолтод анхны гоолоо хийсэн юм... Баруун булангаас Лаудрапын дамжуулсан бөмбөгийг зүүн хөлөөр цохин анхны гоолоо хийжээ... Энэхүү тоглолтод Мадрид 4-2 оор өрсөлдөгчөө буулган авсан юм...
1998 оны 12 сарын 1 THE AGUANIS
THE AGUANIS Энэ өдрөөс хойш түүнийг ингэж нэрлэх болсон юм... Энэ нь Токиод Intercontinental Trophy буюу одоогийн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Васко Да Гамагийн эсрэг хийсэн гайхамшигт гоолоос болсон билээ... Роберто Карлос Мадрид багт тэргүүлэл авчирсан боловч Васко Да Гамагийн лидер Жуниньо тэнцүүлж дөнгөв... Тоглолт тэнцүүхэн өрнөж байсан Зийдорфийн холын дамжуулалтыг Раул хүлээн авч бараг тавын шугамд тулж очин хажуугаас нь хурдтай орж ирсэн хамгаалагчийг баруун даран цохих боломжтой болсон ч хоёр дахь хамгаалагч түүн дээр ирэх үед дахин баруундаа даран хаалгачийг унагаж тайван гэгч нь өнхрүүлж гоолдсон юм... Тэр финалд биш яг л бэлтгэл дээр байгаа эсрэг багийн торгуулийн шугам дотор гайхалтай тайван хэрнээ уран тансаг гоол оруулсан билээ...
1999 оны 12 сарын 13 Чимээгүй бай...
Камп Ноу... Эль Классико... Энэ үеийн эль классико одоогийнхийг бодвол маш ширүүн уур амьсгал дор явагддаг байсныг дурдах нь зүйтэй... Фигугийн гоолоор хоёрдугаар хагаст барса 2-1 ээр цаг өндөрлөх дөхөж байв.. Гэвч бүх зүйл дуусаагүй байлаа... Төвөөс уралдуулсан пассыг хоёр хамгаалагчийн дунд байсан раул гэнэт тэднээс сугаран гарч хаалгачийг давуулан гоолдоод маш өндөр атмосфертэй байсан ноу кампыг хуруугаа аман дээрээ аваачин чимээгүй бол гэсэн сэлэбрэшн үзүүлэн ноу кампыг үнэхээр дуугаа хураахад хүргэсэн юм... Энэ хөлбөмбөгийн түүхэн дэх гайхалтай сэлэбрэшний нэг болон тэмдэглэгдэн үлдсэн билээ...
2000 оны 4 сарын 19 Олд Траффорд дахь гайхамшиг...
Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолт... Реал Мадрид талбайдаа Ман Юг хүлээн авч гоолгүй тэнцсэний дараа Олд Траффордод зочлон ирээд байлаа... Тоглолт эхлээд л Рой Кийн авто гоол хийн өөрсдийгөө хүнд байдалд оруулсан бол Раул хоёрхон минутын зайтай дабль хийн бүх найдварыг нь тасдан хаясан юм... Үүнээс хойш улаан чөтгөрүүд хоёр гоол хийсэн ч бүх зүйл оройтсон билээ... Чухам энэ тоглолтоос хойш Сэр Алекс Раулыг миний мэдэх хамгийн мэдрэмжтэй довтлогч хэмээн үнэлэн багтаа элсүүлэхийг хэд хэдэн удаа оролдож байсан удаатай... Ингээд тоглолт 3-2 оор өндөрлөн Раул цаашаагаа финалд Валенсиягийн эсрэг 60 метр гаруй бөмбөгтэй гүйн хаалгачийг хууран гоолдож багтаа 8 дахь удаагийн, өөрийнхөө хоёр дахь аваргуудын лигийн аваргыг авч байсан билээ...