by monhoo_ts2003 » Sat Jul 31, 2010 12:13 pm
Дэлхийд ганцхан Монгол наадмын шєнє дэлхийд ганцхан хєл бємбєгийн аварга шалгаруулах тэмцээн єндєрлєж бараг сvvлчийн мєчид оруулсан золигийн бємбєгєєрєє испаничууд тvрvvллээ. Бvтэн сарын турш Ємнєд Африкт болсон тоглолтуудыг нойргvй (гэхдээ шар айрагтай) сахиж хєл бємбєгийн гvрнvvдийн сvйрлийг vзэж оволзсон манай залуусын хувьд монгол наадмын хоёр єдєр тэгэсхийгээд єнгєрсєн биз. Монголын шинэ vе хєл бємбєгийг сонгож байна.
Манай Ерєнхийлєгч, Ерєнхий сайд, (Дэмбэрэл даргыг алгасаад?) УИХ-ын гишvvдээс эхлээд зурагт vздэг хvн бvр Английг, Бразилийг, Аргентиныг, Германыг гэхчлэн дэмжжээ. Яагаад гэдгийг мэдэх vv? Яагаад гэвэл Монголын баг оролцоогvй учраас. Монгол Улс хэзээ нэгэн цагт хєл бємбєгєє учир зvггvй хєгжvvлж чадаад Солонгос, Хятад, Япон мэтийг дийлж Ази тивээсээ гарахын тєлєє явахаас єєр яахав. Хэдэн арван жил хэрэгтэй…
Єєр нэг зам бий. Энэ бол дэлхийн аваргыг Монголд явуулж зохион байгуулагч орны хувьд шууд “шалгарах”.
20-р зууны туршид энэ тэмцээн зєвхєн Европ, эсвэл Америк тивд явагдсан бол 2002 онд анх удаа Азид ирж Ємнєд Солонгос, Япон хоёрт зэрэг, 2006 онд Германд, 2010 онд Ємнєд Африкт болж єнгєрлєє. Ирэх 2014 онд Бразильд болно. Харин 2018 ба 2022 онуудад хаана болохыг 12-р сарын 2-нд Швейцарын Цюрих хотноо ФИФА-гийн тєв байранд тодруулах аж. 2018 оныход Англи, Орос, АНУ, бас Португали ба Испания (хамт), Бельги + Нидерланд (хамт), харин 2022 оны тєлєє Ємнєд Солонгос, Катар, Япон, Австрали тус тусдаа єргєдлєє єгєєд байна.
Яахав 2026 оныг хэн нэгэн аваг. Харин 2030 он Монголынх байж болох уу?
Бvтэшгvй санаа биз. Юуны тvрvvнд тус бvрдээ хэдэн арван мянган суудалтай нэлээн хэдэн цэнгэлдэх хvрээлэн хэрэгтэй. Тэрбумаар тоологдох зардал мєнгє…
Гэтэл 2022 оныход бємбєгєє сайн цєлбєл нисээд усанд уначихмаар бичил (ердєє 11 мянган кв.м буюу манай хамгийн жижиг Сэлэнгэ аймгаас 4 дахин бага) нутагтай, 833 мянган хvнтэй Катар улс нэрээ єгчээ. Газрын тосоор эх захгvй баяжсан улс гэдэг. Тэгвэл биднийг удахгvй тийм болно гэж Оюутолгой, Тавантолгойн vvцыг задалсан манай томчууд амлаад байгаа. Удахгvй тэндээс мєнгє цутгаж эхэлнэ.
1990 онд Ємнєд Африкт апартеид тєгсгєж Нельсон Мандела шоронгоос гарснаас хойш яг 20 жилийн дараа хєл бємбєгийн аваргыг зохион байгууллаа. Тэгвэл Монголд 1990 онд социализмыг тєгсгєснєєс хойш бас 20 жил єнгєрчээ. Барьцаад яахав. 2030 он хvртэл бидэнд сунайсан сайхан хорин жил байна.
Ингээд бодохлоор болмоор ч юм шиг…
P.S: Саяхан “ДАШТ-2030 Монгол” тєсєл нь хэрэгжиж эхэлсэн тухай сонслоо. Ямар зорилготойг сураглавал “Монгол улсад хєлбємбєгийн спортыг хєгжvvлэх, тив дэлхийд єрсєлдєж чадахуйц тамирчдыг нээн илрvvлэх гэсэн зэрэгт чиглэсэн vйл ажиллагааг явуулах” гэх ерєнхий єгvvлбэр харагдав. Монголчуудаа, хэтэрхий даруу байгаа юм биш vv?
саак.мн