Самбар дахь Манчестер Юнайтед багийн фенүүд дахь Тэмцээн
Тэмцээнд оролцох ерөнхий шалгуур:
Улаан чөтгөр байх
Сэдэвт Монгол Кириллээр бичдэг байх
Самбарын Байршил: Манчестер, Матт Басби - н зам, Олд Траффорд байх
Самбарын Гарын үсэг: Улаан чөтгөр байх
Мөн Манчестер Юнайтедийн 20 жил болон 2 хоногоос дэмжиж байгаа нь хамаагүй болно.
Оноо цуглуулах боломжууд:
Тоглолтын өмнөх ерөнхий дүгнэлт, таамаглалыг өөрийн санаа бодлоор бичиж буулгах
Халтуурны бичилтийг тооцохгүй болоод энд тэндхийн Монгол Форумаас болон өөр хүний бичилтээс хуулаагүй байх 1 оноо
Тоглолтын хожилын тооны харьцааг дүгнэлтэд зөв таасан байх
Зөвхөн тоглолтын өмнөх дүгнэлт, таамаглалд хавсарсан оноог тооцно, 2 оноо
Тоглолтын дараах өөрийн санаа бодол, дүгнэлт
Энд ямар нэг зөв буруу бичсэн эсэх хамаагүй болоод үнэн зөв факт дээр тулгуурласан халтуурны биш бичилт 1 оноо
Манчестер Юнайтедийн түүхэн тоглолт, түүхэн үйл явдал, түүхэн тоглогчидын мэдээлэл оруулах
Халтуурын бичилт тооцохгүй бөгөөд дор хаяж 600 үгээс дээш байх ёстой, мөн зураг болон бичлэгтэй байвал сайн. 2 оноо
Миний 7 хоног бүр оруулж байх Манчестер Юнайтадтай холбоотой асуулт, тест - д бүгдэд нь зөв хариулсан байх
Энийг ПМ - р хариуг нь авах бөгөөд 7 хоногт асуух асуултуудад бүрэн зөв хариулсан тохиолдолд 2 оноо
Жич: Гүүглэ хэрэглэж болон бусдаас асууж лавлах бүрэн боломжтой
Сэдэвт өөрийн танил, найз нөхөд гэр бүлээс Улаан Чөтгөрийн ам бүлийг нэмэх
Юу гэсэн үг вэ гэхээр ердөө л Самбар дахь улаан чөтгөрийн ам бүлийг нэмэх, нэмсэн хэрэглэгч надруу ПМ - р хэнээс дамжин нэмэгдэж байгаагаа явуулах, уг шинэ чөтгөр маань идэвхигүй бус идэвхитэй хэрэглэгч байх ёстой 2 оноо авах бөгөөд танаас дамжиж шинээр нэдэгдсэн гишүүн өөр нэг гишүүнийг нэмхэд анхдагч гишүүнд 1 оноо бонус болгож өгнө
Жич: Яг л сүлжээний Бизнесс шиг гэсэн үг
Бусад сонирхолтой мэдээ мэдээлэл, шинэ содон зүйлс болоод тоглогчидын ярилцлага, намтар юу ч хамаагүй сонирхолтой мэдээлэл оруулхад оруулсан Материалаас хамаарч 1-2 оноог өгнө
Анхаарах зүйлс: Хэрэв мэдээлэл нэмэхдээ хулхидсан, Хэрэглэгч нэмэхдээ хулхидсан нь илэрвэл бүх оноог хүчингүй болгоно. Зүгээр л үнхээр Улаан чөтгөр гэсэн чин хүсэл эрмэлзлээрээ оролцох тэмцээн гэж ойлгож оролцоно.
Үнхээр мэдээлэл сэтгэл шингэж, бусдаас онцгой тийм байж чадвал Бонус 1-3 оноог өгнө, Сэтгэл байвал нэг мэдээлэлээс 2-5 оноо авах боломжтой гэсэн үг.
Мөн улаан чөтгөр нэмэх асуудал дээр Самбар дахь хэн нэгнийг урвуулан дэмжүүлэх, өөр хэн нэг гишүүнийг шинээр Фен болгох зэрэг нь бүрэн боломжтой.
Оноо хасагдах боломжууд:
Хэт томоор ишлэл авхад -2 оноо
Өөр сэдвээр дэмий чат хийсэн тохиолдолд -2 оноо
Хэрүүлийн чанартай, өөр бусад хүмүүстэй маргалдсан болоод уг маргаан 1 - с дээш хуудас үргэлжилвэл -5 оноо.
Энэ нь хэрүүл хийж болохгүй гэсэн үг биш, хэрүүлийн чанартай бичилтийг Спортын Модераторт хандан ПМ илгээж устгуулж байхад хангалттай.
Тэмцээн нь : Энэ улиралыг дуустал үргэлжилэх бөгөөд аваргуудын лиг, ФА кап дуусаж зуны амралт үргэлжилэн шинэ улирал эхлэх хүртэл буюу 2011 оны 8 сарын 30 хүртэл үргэлжилэнэ.
Шагнал: Өөрийн зүгээс ялагч болсон Чөтгөрт Манчестер Юнайтедийн Ориг Жерси болон Манчестер Юнайтедийн өвлийн бэлтгэлийн хувцас буюу малгайтай цамц өмд, Манчестер Юнайтед багийн Өр хөнжил дэрний даавуу, САФ - н бичсэн өөрийнх номнуудаас нэгийг болон Домогт тоглогчидоос нэгнийх нь ном мэдээж Англи хэл дээр Оригинал ном гэж ойлгож болно, Манчестер Юнайтед клубын бас бус эд зүйлс буюу цаг, бугуйвч, малгай, ороолт зэргээс шагнал болгон өгнө.
Амжилт
Асуултад ийм тэмцээн болж байгаан байна. Цонход ч гэсэн хэрэгжүүлбэл сайхан юм байна даа.http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=183&t=165833&start=78