FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Буучин » Tue Jul 27, 2010 9:35 pm

hosko wrote:Фабри ингээд ирчиж байгаан биз дээ... Танай бүрэлдэхүүн ч аймаар л болоод байна шүү...

Фабри -гийн хувьд арай ч болоогүй байна шүү... :grin: Өвөө л шийднэ дээ... ккк
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Wed Jul 28, 2010 10:48 am

Сэнна 34тэй. Ихэнх хөлбөмбөгчдийн яг бензин нь дуусдаг нас шд.
Дэмий байх аа.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Wed Jul 28, 2010 11:42 am

Баг өнгөрсөн жил 77 сая еврогийн алдагдал хүлээж. Энэ тухай клубын дэд ерөнхийлөгч, санхүү хариуцсан Хавьер Фаус хэлсэн байна.

Барсад энэ зун ерөнхийлөгчийн сонгууль болж, Сандро Росселийн баг ялсан. Өмнөх ерөнхийлөгч Хоан Лапортегийн сонгуульт хугацаа багийн дүрэмд зааснаар дууссан тул дахин нэр дэвшээгүй юм. Лапорте анх ирээд багаа санхүүгийн хүнд байдлаас гаргаж, улмаар амжилт ялалтыг эргүүлэн авчирч, тоглолтоороо дэлхийн шилдэг клуб болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн.

Гэхдээ түүнийг явсны дараа баг санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа нь илэрхий болж байна.

Лапорте албаа өгөхөөс өмнө өнгөрсөн улиралд баг 11 саяын алдагдалтай байсан гэж мэдэгдсэн ч сая аудит хийхэд тийм биш нь илэрчээ.

Өнгөрсөн улиралд Барса 408.9 сая евро олсон ч 477.9 саяыг зарсан гэнэ. Тэгэхээр зөрүү -77.1 сая болж байгаа юм.

“Өмнөх удирдалгууд бодит байдлыг хэлээгүй. Тэд худлаа хэлсэн” гэж Фаус хэлжээ.

“Спортын хувьд гайхалтай байсан ч санхүүгийн хувьд өөр байж. Шинэ удирдлагын багийн зорилго бол эдийн засаг, санхүүг спортын амжилтын хамтаар сайн авч явах” гэж тэрээр мөн хэлсэн байна.

Барса сая нэг хэсэг тоглогчдынхоо цалинг ч тавьж чадахгүй дээрээ тулаад байсан бөгөөд Дмитро Чигринскийг зарснаар хэцүү байдлаас хэсэгхэн ч гэсэн ангижирсан юм.

Барса энэ зун Давид Вильяг 40 сая еврогоор авсан бөгөөд одоо Сеск Фабрегасын төлөө бас тиймэрхүү хэмжээний санал өгөөд сууж байгаа.

Тэд одоогоор нийт 442 сая еврогийн өртэй аж.

Ер нь багуудад тодорхой хэмжээний өр байдаг, байнга эргэлтэнд ороод явдаг ч Барсагийн одоогийн байдал тэрхүү “эрүүл” байдлаас ялгаатай байгаа юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Yogii » Wed Jul 28, 2010 11:51 am

Даравч далдайна гэдэг шиг л болж байна даа... кккккк
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Буучин » Wed Jul 28, 2010 12:40 pm

Тэгмээрдээ сонирхолтой мэдээ байна шүү.. Ийм өртэй юм байж Ахлагийг маань өндөр үнээр авна гээд байдаг. Мөн сонин улс шүү.. Ер бол Фабри ойрын 2 жилдээ Барсад нээх дутагдаад байх тоглогч биш , харин Буучидад хэрэгтэй.
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Wed Jul 28, 2010 1:24 pm

харин би гайхаад байсан юм. манайд дэлхийн хамгийн өндөр цалинтай
3 тоглогч байгаа дээрээс н ахлагч шави валдез тэргүүтэй нилээн олон
тоглогчид цалингаа нэмүүлсэн бас тэнгэрт тулсан үнээр баахан хэрэгтэй
хэрэггүй тоглогчид мөнгө үрсэн. касерас ч гэх шиг.

одоо испанийн эдийн засаг хамгийн хүнд үе дээрээ явж байгаа. ирэх хэдэн
жилдээ хэцүү байна гэж байсан. тэгэхээр клубийн санхүү ч хүнд байх биз.

миний бодлоор фабри гэсэн хэрэггүй тоглогчид мөнгө үрж байхаар цамцны логогоо
олигтой үнэ хүргээд зарах хэрэгтэй.
тэрүүгээр бас л хөөрхөн мөнгө босгоно доо.
бас анри гээд өндөр цалинтай хоолны сав яваад мөнгө хэмнэгдэх биз
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Буучин » Wed Jul 28, 2010 1:46 pm

Lucifer wrote: анри гээд өндөр цалинтай хоолны сав яваад мөнгө хэмнэгдэх биз

Гуйж авчихаад , Одоо болсон чинь хоолны сав энэ тэрээр дуудаад... :grin:
Арсеналийн домогт тоглогчийг маань... Арай дэнднээ..
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby fcb » Wed Jul 28, 2010 1:50 pm

happy birthday ПЭДРӨ :birthday :birthday
Image
Өөр өөр дахин давтагдашгүй авъяасуудыг нэг хэмжүүр, нэг дүнгээр хэмжих нь утгагүй зүйл
User avatar
fcb
Culé
Culé
 
Posts: 866
Joined: Thu Oct 01, 2009 10:08 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Wed Jul 28, 2010 1:54 pm

Буучин wrote:
Lucifer wrote: анри гээд өндөр цалинтай хоолны сав яваад мөнгө хэмнэгдэх биз

Гуйж авчихаад , Одоо болсон чинь хоолны сав энэ тэрээр дуудаад... :grin:
Арсеналийн домогт тоглогчийг маань... Арай дэнднээ..


өнгөрсөн улиралд ямар цалин авчаад яаж тоглосныг нь харсан биз дээ.
эмиратсд гарчаад бөгсөө дааж ядаад гүйгээд байсныг нь бодохоор уур хүрээд
байдаг юм.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Буучин » Wed Jul 28, 2010 1:57 pm

Lucifer wrote:
Буучин wrote:
Lucifer wrote: анри гээд өндөр цалинтай хоолны сав яваад мөнгө хэмнэгдэх биз

Гуйж авчихаад , Одоо болсон чинь хоолны сав энэ тэрээр дуудаад... :grin:
Арсеналийн домогт тоглогчийг маань... Арай дэнднээ..


өнгөрсөн улиралд ямар цалин авчаад яаж тоглосныг нь харсан биз дээ.
эмиратсд гарчаад бөгсөө дааж ядаад гүйгээд байсныг нь бодохоор уур хүрээд
байдаг юм.

Эмиратсд тэгж гүйсэн нь багаа гэж байгаам ойлгоо...
Танайхан л өөрсдөө цалингаа тохирч өгчихөөд, сүүлд нь олон юм ярих хэрэг байна уу..
Багийн нэр хүнд байна даа... Тэрүүнд энүүнд тийм цалин өгсийн энэ тэр гэж дэмийрмээргүй л санагдах юм.
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Hero.Lio » Wed Jul 28, 2010 2:04 pm

Энэ хоёр одоо өөрсдөө цалин тавьдаг аятай л байхын хэхэ.

Багийн санхүү ч барзгар байгаан байна даа. Цамцны логоны хувьд дэмий санаа байнаа. Лого чинь манай нэг Value шүү дээ.

Нөгөө тэмцээний бэлтгэлийн талаар идэвхитэй баймаар байна шүү. Хэд хэд сайхан багаараа тоглоцон байхад асуудал алга шүү дээ.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby fcb » Wed Jul 28, 2010 2:08 pm

Клубийн хувьд гаагүй болчих байлгүй гэж бодож бна даа нээх санаа зовохгүй бна гэсэн ккк
Өөр өөр дахин давтагдашгүй авъяасуудыг нэг хэмжүүр, нэг дүнгээр хэмжих нь утгагүй зүйл
User avatar
fcb
Culé
Culé
 
Posts: 866
Joined: Thu Oct 01, 2009 10:08 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Буучин » Wed Jul 28, 2010 2:15 pm

За дээрх яриаг үүгээр дуусгая...
Испанийн сонингуудаар мэдээ байна уу?
Фабри маань Испанид амарч дууссан байх..
Одоо Каталончууд нааш нь явуулахгүй бол Эмиратс Кап эхлэлээ гээд дамжуулчих :D .кккк
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Lucifer » Wed Jul 28, 2010 2:17 pm

Буучин wrote:Эмиратсд тэгж гүйсэн нь багаа гэж байгаам ойлгоо...
Танайхан л өөрсдөө цалингаа тохирч өгчихөөд, сүүлд нь олон юм ярих хэрэг байна уу..
Багийн нэр хүнд байна даа... Тэрүүнд энүүнд тийм цалин өгсийн энэ тэр гэж дэмийрмээргүй л санагдах юм.


сүржин залуу шүү чи нээрээ.
чамайг арсеналыг дэмжиж эхлэх үед чинь
анри аль хэдийн манайд тоглодог байсан биз дээ.
ингэж худлаа сүржигнэх хэрэггүй шд :RD
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Буучин » Wed Jul 28, 2010 2:23 pm

Lucifer wrote:
Буучин wrote:Эмиратсд тэгж гүйсэн нь багаа гэж байгаам ойлгоо...
Танайхан л өөрсдөө цалингаа тохирч өгчихөөд, сүүлд нь олон юм ярих хэрэг байна уу..
Багийн нэр хүнд байна даа... Тэрүүнд энүүнд тийм цалин өгсийн энэ тэр гэж дэмийрмээргүй л санагдах юм.


сүржин залуу шүү чи нээрээ.
чамайг арсеналыг дэмжиж эхлэх үед чинь
анри аль хэдийн манайд тоглодог байсан биз дээ.
ингэж худлаа сүржигнэх хэрэггүй шд :RD

Тиймээ...Форумд элсэх үед л Анри танайд байсан ..
Харин анх Анриг л харж Арсеналыг дэмжсэн дээ...
За тэгээд энэ яриагаа болий.. Дэмий санагдчихлаа ...
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby spain man » Wed Jul 28, 2010 2:57 pm

Ер нь бэлэн мөнгөний дутагдал нтэр болоод, зээл нтэр авсийм биш үү... Багууд тодорхой хэмжээнд стадион, бэлтгэлийн бааз ч юм уу, од тоглогч авах гэж зээл авдаг бол танайх бараг цалин нтэрээ тавих гэж зээл авахад хүрээд байгаам биш үү ккк ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby FCB GOAL!!! » Wed Jul 28, 2010 8:31 pm

би нэг их санхүүгийн асуудалд санаа зовохгүй бн ямар мөнгө босгож чадахгүй Портсмут энэ тэр шиг баг бишдээ.ирэх улиралд манайхан үзүүлээд өгнөө.
УРАГШАА ЗАЛУУСАА
User avatar
FCB GOAL!!!
 
Posts: 24
Joined: Wed Jul 14, 2010 12:04 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Wed Jul 28, 2010 9:36 pm

Cesc butkuu bol ene 3-s 2-g ni gene......... dund l hun avah geed bhiim........ miniiheer Cesc esvel hun avah hereggui l bgaam........
Image
Étienne Capoue (Tolouse), Juan Mata (Valencia) y Mesut Ozil (Werder Bremen)
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Wed Jul 28, 2010 9:40 pm

Шумбагчдийн Marcos Senna and Bruno Soriano 2-н 1-г гээд бсан худлаа гэнэ............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Wed Jul 28, 2010 9:43 pm

Yaya-n orond shumbagchdaas bish harin MARSEILLE-n 21 nastai Kabore Charles-g linkdeed bgaa ch France-n avarguud zarahgui geed guriigeed bgaa aj...........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby barca_10 » Wed Jul 28, 2010 10:13 pm

Mr S wrote:Cesc butkuu bol ene 3-s 2-g ni gene......... dund l hun avah geed bhiim........ miniiheer Cesc esvel hun avah hereggui l bgaam........
Image
Étienne Capoue (Tolouse), Juan Mata (Valencia) y Mesut Ozil (Werder Bremen)


Mesut Ozil нь гоё юм байна кк, гэхдээ ДМ дээр Бускестсд сэлгээ хэрэгтэй л байгаа юм даа, KABORÉ, Charles энэ хүү чинь харин дажгүй юм шиг байна даа сэлгээнд яваад байхаар юм шиг ...
Més que un club
User avatar
barca_10
Culé
Culé
 
Posts: 1684
Joined: Sun Sep 06, 2009 9:52 pm
Location: .bash_profile

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Мөөжө » Thu Jul 29, 2010 12:08 am

Эль Мундо: *Барселона Арсенал тохиролцоонд хүрсэн* гэж мэдэгдсэн байна. Арсенал яриа хэлэлцээр хийхгүй гээд байгаа ч тохиролцоонд 2 тал хүрчихсэн байгаа зүгээр л одоохондоо оффишиал юм мэдэгдээгүй байгаа гэнэ, удахгуй мэдэгдээд ирэх долоо хоногоос Каталонд мань хүн газардана гэсэн мэдээ гарсан байна.. Үнэ дээр нь 45 сая хавьцаа тохиролцоонд хүрсэн гэнэдээ хэрвээ үнэн бол Тавтай морил Цэск!!!
Image
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Буучин » Thu Jul 29, 2010 12:14 am

За бүү мэд дээ...
Эль Мундо ер нь үнэн бичдэг юм уу? Маргааш английн хэвлэлүүдээр юу гэж бичихийг хүлээж байя даа..
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Мөөжө » Thu Jul 29, 2010 12:18 am

Хэхэ яг ч баттай биш л дээ тэгэхдээ Эль Мундо бас тийм аймар худлаа хуцдаг биш юмшиг санагддагшд... Манай багын хувьд яг одоо бас тийм ч хэрэгтэй наймаа бол биш л гэж бодож байна өртэй байгаа ийм эгзэгтэй үед ээ авах хэрэг байгаа ч юм болуудаа за тэгээд харж л байя...
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby zigo » Thu Jul 29, 2010 12:21 am

Наад чинь зүгээр л мөрөөдөл. Танайд энэ жил Ческ очихгүйээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 23 guests
cron