ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby chukcha2002 » Sat Jul 24, 2010 8:06 pm

хаалгач аваасай.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Sat Jul 24, 2010 8:54 pm

Жавхлан wrote:Ван Хааль Контрэо, ван дэр Вийлийг авч чадаагүй болохоор зүүнд Контентог тоглуулахаар шийдсэн гэнэ. Нөхөр ирэх жил бас тодрох нь дээ.
Бундеслигийн бусад багууд хэд хэдэн саяар нь наймаанд мөнгө гаргаад байхад манайх л нэг цент ч гаргасангүй. Уг нь сайжруулах ёстой байрлалууд байгаад байдаг, мэдэх юм алга даа.


Мөнгө санхүүгийн хувьд боломжийн баймаар юм, хэдий түрүү жил наймаанд 70 хэдэн саяыг зарлагдсан ч гэсэн АЛ-ын финал хүртэл явж, тайтл, холбооны цом авсан гэхээр гаргая гэвэл мөнгөтэй л дээ. Тэгэхээр залуучуудаа дэмжихээр шийдэв бололтой. Нөгөө талаар түрүү улирал их мөнгөөр авчирсан тоглогчид нь флопдоод үнэгүй эсвэл доороос оруулсан тоглогчид илүү тоглоод байсан болохоор алдаан дээрээ суралцаж байгаа ч гэж болох юм :ногоон:

chukcha2002 wrote:хаалгач аваасай.

Хаалгач ирэх зунаас авах байх, энэ зундаа Бутт намбар1
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Mon Jul 26, 2010 3:44 pm

Дэмикэлис болон Рибэри нар багтайгаа эргэн нийллээ. Үлдсэн Герман, Голландын 10 тоглогч маань 8 сарын 2нд багтайгаа нэгдэх аж.

Манайхан энэ зун Италийн Трэнтино хотод бэлтгэлээ хийж байгаад ирсэн. Харин өнгөрсөн Бямба гаригт Трэнтино хотын орон нутгын багтай тестийн тоглолт хийн 5:1 харьцаатай хожиж. Сонирхолтой ч гэх нэг юм нь хоёр дугаар үед Крафтыг төвийн хамгаалалтанд тавьж бас тоглолт дуусахаас 20 минутын өмнө фитнэссийн дасгалжуулагчаа бас оруулсан гэх юм :smile: тоглолтонд манайхнаас Соса (6,19), Олич (38, 79), Оттл (86) нар гоол оруулж.
Image
Манай Голланд фитнэсс дасгалжуулагч Марсэло Мартинс
Image
Хаалгач Томас Крафт

Энэ улирлын манай бэлтгэл ингээд дуусч байгаа ба нөхөрсөг тоглолтууд хийхгүй юм. Одоо Бямба гаригт Супэр цомын хагас шигшээд Көлнийн эсрэг, 8.1нд финал эсвэл 3-р байрын тоглолтуудаа хийх аж. Үүний дараагаар 8.13нд Бэкэнбауэрийн цомд Реал Мадридыг хүлээн авч тоглоно. Харин дараа нь Покалын тоглолт 8.16аас эхлэх ба эхний шатанд ТСВ Жэрманиа Виндэк гэж орон нутгийн багтай тоглох хувиартай байна.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Mon Jul 26, 2010 3:50 pm

Бундэслигийн тоглолтын хувиарууд гарч.

8.20 - 20:30 Байерн - Волфсбург
8.27 - 20:30 Кайзэрслаутэрн - Байерн
9.11 - 18:30 Байерн - Вэрдэр

Эхний гурван тоглолт ийм хувиартай байна. Үлдсэнийг нь шинэ сэдэв нээгдэхээр оруулъя. Шинэ сэдвээ энэ Бямба гаригийн супэр цомын тоглолтоос өмнө нээвэл ямарав?
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby uundaa » Mon Jul 26, 2010 4:06 pm

Ван Дер Ваарт явна гээд байдаг Челси Ливерпүүль очно л гэцэн байхын, тэгснээ Рауль бас явна гээд байдаг тэгэхээр МАРКА дээрх шум биелээд Гомеш яваад Ван Дер Ваартыг авчиркун байхдаа, бас багтааж шингээнэ гэдэг кэцүү л юм, гэхдээ л ВДВ бол ВДВ шүү дээ хэхэ.
Харин манай дасгалжуулагч бусад дасгалжуулагчид, багийн талаар ойрд бас их юм ярьж байнаа. Италийг хэтэрхий хөгшин болохоороо хасагдсан, Герман болохоороо Испанитай хамгаалж тоглосон, өмнөх тоглолтуудад ерөөсөө харагдаагүй тоглолт гаргасан болохоор нөгөө хэд нь итгэлтэй тоглосон гээд л. Тэгснээ Моуриньог хождог байж болох ч би гоё тоглож хожил авахыг эрмэлздгээрээ бид 2 ялгаатай гэсэн байна хэхэ.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby uundaa » Mon Jul 26, 2010 4:10 pm

Бас Ван Гааль 2014 оны ДАШТ-д шигшээ баг дасгалжуулмаар байна гэцэн байх юм. Магадгүй ирэх улирал миний хувьд Мюнхенд өнгөрүүлэх сүүлийн улирал байж магадгүй. Евро 2012-ын дараа шигшээ багуудын суудал эзгүй болоход нь очно ухааны юм ярьж дээ. Аваргуудын лигийг л ахиад нэг авчихмаар байх юм.
Бас Ю.Клинсманн Фүлхэмд очиж магадгүй гэнэ. Р.Хожсон Ливерпүүльд очсон болохоор хоосон байгаа суудалд араб эзэн нь С.Г.Эрикссон эсвэл М.Иолыг авчирна гэжийсэн чинь аль аль нь л бүтэхгүй болоод байгаа бололтой. Тэгээд дараагийн нэр дэвшигч нь Ю.Клинсманн гэнэ. Одоо хамаагүй туршлагатай болоо биз дээ, манай хүн.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Mon Jul 26, 2010 4:35 pm

Угаасаа нөхөр анх 3 жилийн гэрээ хийсэн билүү? Тэрийгээ ямар ч гэсэн сунгахгүй гэрээгээ дуусгаад шигшээ дасгалжуулаад дасгалжуулагчийн карьераа нэгмөсөн дуусгана гэж байсан. Тэр шигшээ нь тээд улбар шарууд л байх даа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Mon Jul 26, 2010 4:39 pm

Kro wrote:Угаасаа нөхөр анх 3 жилийн гэрээ хийсэн билүү?


2 жил байна, энэ улирал дасгалжуулаад дуусах юм байна.
http://www.transfermarkt.de/de/louis-van-gaal/aufeinenblick/trainer_2029.html
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby uundaa » Tue Jul 27, 2010 2:07 pm

Өчигдөр тв-ээр Баейрныхаа Трентиногийн багтай хийсэн тоглолтыг харав ЕВРОСПОРТ-оор гарч байлээ. Манай Соса, Оттль 2 бол нээрээ элэглэж байлээдээ, Соса ч уул нь форм сайтай байх шиг харагдсан, аргагүй 1-р багийнхан ялгарч байсан, Контенто, Олич гээд л. Харин Крафт чинь хамгаалалтанд лаг тоглочихож байлээшд, хаалгач гэхэд аймар юм байлээ, хэхэ
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Wed Jul 28, 2010 2:32 pm

Image

Манай шинэ улирлын away өмсгөл гэнээ. Ямаршуу ч юм бэ дээ...
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Wed Jul 28, 2010 3:10 pm

Шинэ улирлын байрлалын төлөөх өрсөлдөөн гэхиймуу даа нэг юм байна.

Бадштупер вс Мичо. Энэ гэхдээ бараг Ван Буйтэн вс Мичо л болж таарах байхаа даа. Ялагч нь Ван Буйтэн байж магад.
Мюллер вс Кроос. Энэ хамгийн сонирхолтой нь. Кроос угаасаа гараанд гарна л гэж ирж байгаа хүн. Мюллер өнгөрсөн улирал сайн ч тоглож байсан, муу ч тоглож байсан байнга л гараанд гарч байсан. Дээр нь сая ДАШТ-ээр өөрийгөө бүрэн утгаар нь нээсэн хүн. Ван Хаал ч гэсэн Кроосыг гараанд гарая гэвэл Мюллерыг ялах ёстой гээд байгаа. Харин Кроосын хувьд өнгөрсөн улиралд Леверкузенд гайхалтай байсан нь том давуу талыг өөрт нь олгож байгаа.
Олич вс Клозе. Уг нь ч ялагч нь тодорхой Олич л доо. Гэхдээ Клозегийн шигшээ дэхь тоглолт нь Ван Хаалд юм бодогдуулсан ч юм билүү.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby white » Wed Jul 28, 2010 3:27 pm

Kro wrote:Image

Манай шинэ улирлын away өмсгөл гэнээ. Ямаршуу ч юм бэ дээ...



Энэ ёстой даж өмсгөл байна аа надад лав таалагдаж байна. Сүүлийн үеийн өмсгөлийн хэв загвартай өнгө нь ч гэсэн гоё юм байна.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby kamizake » Wed Jul 28, 2010 6:46 pm

гоё өмсгөл байна
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Жавхлан » Thu Jul 29, 2010 9:36 pm

Эвэй кит яахав хуучнаасаа дээр л болж. ЧЛ-ийнх нь ямархуу юм байгаам бол доо.
Вольфсбургт Жеког авах гэж санал явуулсан сурагтай. Гомез+Тимошчук гэсэн юм байх. Уг нь бол энэ 2 нийлээд нэхээд байгаа 40 саяд нь дөхнө л дөө. Тимошчукийг нилээн сонирхоод байгаам шиг байсан. Гэхдээ Чононууд тийм амархан зөвшөөрчих нь юу л бол. Надад бол Гомез л явж байвал хэн ч ирсэн хамаа алга.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Thu Jul 29, 2010 11:57 pm

Image
Image
Image

Авэй өмсгөл тасархай болж, АЛ-ынхээс олж авах юмсан.

Ойрд арилжаа наймааны шуум байна уу? Реал ахлагчийнхаа оронд манай Гомезийг сонирхоно гэсэн таг болчиховуу.
Тимо+Гомэз=Дзэко гэдэг чинь боломжийн юм. Тимогийн зах зээлийн үнэ 8 сая, Гомэз 22 сая бол Дзэко 30 сая евро байна. Аль аль нь эхний улирал өөрсдийгөө харуулж чадаагүй, энэ улирал гарааны өрсөлдөөн бүр хэцүү болно гэхээр явуулмаар юм.

Манайхан шинэ сэдвээ хэзээ нээх юм. Бусад багууд нээгээд байна.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby LeMoN » Fri Jul 30, 2010 4:40 am

Анатоли Тимошук + Марио Гомез = Жеко гэнэ дээ

Ийм саналаас бараг татгалзахгүй биздээ зөвшөөрвөл танайх бүр алахнээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Жавхлан » Sun Aug 01, 2010 4:20 am

Лига тотал капын хагас шигшээд Көлний багийг пеналтиар буулгаж авлаа. Үндсэн багийн гарааны бүрэлдэхүүнээс Мичо, Контенто, Олич 3 л тоглолоо. 2-р багаас 5 тоглогч тоглосон. Инээдэмтэй нь сэлгээний сандал дээр 2-хон тоглогч сууж байлаа. Манайхан сайн тоглолт гаргаж чадсангүй, угаасаа ийм олон тоглогч байхгүй байхад яаж ч тоглолтоо гаргах вэ дээ. Маргааш Шалькетай аваргийн төлөө тоглоно.
Таагүй мэдээ гэвэл ван Бойтен 3-р багт тоглож байгаад гэмтэл авсан байна. Нарийн шинжилгээ хийж байж тодорхой юм хэлнэ гэнэ, ноцтой байж магадгүй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby uundaa » Mon Aug 02, 2010 1:31 pm

Лига Тотал Капын шигшээд манайхан Шалькед 3:1-ээр хожигджээ. 6 дахь минутанд манай нөөц багийн довтлогч Денис Муюич гээд 90 оны Австри залуу гоолдсон байна. Соса пассыг нь хаясан байлээ. За тэгсэн Шалькегээс Рауль нээрээ жинхэнэ супер од гэж ямар байдгийг харуулж 2 гоол хийчихжээ. Нэгийг нь Эду хийсэн байна. Раулийн 2 дахь гоол бол нээрээ жинхэнэ тасархай. Аргагүй Раулийн нэрийн хуудас болсон цохилт доо. Манайх яах уу, угаасаа бараг 2-р баг л гарч. Саттелмайр гэж хаалгач уул нь дажгүй санагдаад байгаан. Даанч энд 2 дахь гоол дээр боломжийн юм алдчихаж. Бас Алаба эргэж ирээд 50 минут тоглож, Демичелис гараанаас гарсан байна. Тимо баруун жигүүрт хамгаалаад Оттль, Праньич, Соса Алаба гээд гарсан байна. За удахгүй 7-нд угаасаа эднийхтэй супер цомд таарна, тэр хүртэл гайгүй учраа олох байхаа.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Tue Aug 03, 2010 6:50 pm

Image

Бүрэн бүрэлдхүүнээрээ цугларлаа гэж. Энэ харин их сонин зураг байхын. Энэ жилийн гарааны бүрэлдэхүүн иймэрхүү байхын болуу гэсэн нэг жигүүрийн хамгаалагч л дутаад байна даа. Тэр нь Контэнто байна гэхээр Олич, Кроос 2-ын нэг л банзруу шидэгдэх болуу гэж бодохын. Гэхдээ эхний бэлтгэл дээр Кроос их сайн байж. Дасгалжуулагч ч их магтаж байсан гэнэ.
Ван Буйтэний гэмтэл гайгүй гэнэ. 10 хоногийн дараанаас бэлтгэлдээ гарна гэж.

PS: Роббэн А.Шийрертэй их төстэй харагдаж байна хэхэ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Tue Aug 03, 2010 8:50 pm

Uu hojigdchoo yu raul laajdee, daraagin togloltuud yu bna realtai hezee ve? ps: huduunuus bichij bga bolhor cryllic bolomjgui bna
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Жавхлан » Tue Aug 03, 2010 10:00 pm

с** юмаа. **н** холландууд Роббеныг гэмтэлтэй эдгээгүй байхад нь ДАШТ-нд тоглуулчихсан юм байна. Одоо нөгөөх нь 8 долоо хоног жагсаалаас гарчээ. Бөө мөөгөөр эмчлүүлээд байсан яг эдгэж харагдаач, булчин ширхэгүүд нь тасарсан юм байх. Багийн эмч Волфарт Мюллер тэмцээний үеэр Роббены гэмтлийг үзье гэж хэд хэдэн удаа хэлсэн авч хэлэлцээгүй гэнэ. Удирдлагууд тэдний холбооны хариуцлагагүйг л гайхаж байна даа. Ер нь бол 10 сараас наана тоглоно гэж байхгүй боллоо.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Saiza » Tue Aug 03, 2010 10:22 pm

ээ чааваас арай ч дээ.. Юу бодож тоглуулдаг бна аа.. Таг солгой ч гэсэн өөрөө **н** насс.. гэхдээ дэлхийн аварга бодогдоод бсан юм бгааз дээ... Хурдан эдгээсэй
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby hosko » Tue Aug 03, 2010 10:33 pm

Өөрөө ДАШТ тоглохыг асар их хүсч байсан болохоор л гүрийсэн л дээ... Тэрнээс биш нээх Холбоонд асуудал өгөөд нь байх нь бас тийм... Өөрөө тоглохоор л шийдсэн бол түлхүүр тоглогчоо холбоо мэдээж цаашаа гэхгүй ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby chukcha2002 » Tue Aug 03, 2010 11:14 pm

Роббен нээрээ Баваригийн эмч нараас холдвуу үгүй юу л унаад өгөх хүн юм байна л даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Wed Aug 04, 2010 10:27 am

Хм. Уг нь энэ чинь тоглогчоо бодоод хичнээн тоглох хүсэлтэй байлаа ч гэсэн хориглодог биз дээ. Холландууд бас л бүткү юмаа. Тэгэхэд манай шигшээ яаж байна. Хичнээн чухал тоглогч ч байсан гэмтэлтэй бол шууд л суулгах, эсүүл бүр шигшээгээс чөлөөлж байшд. Яаж бүүр карьераа балалчаагүйм.

Энд нэг хэдэн стат байна.
Роббентэй Байерн:
Нэг тоглолтонд оруулсан дундаж гоол: 2.46
Лигийн тоглолтонд үзүүлсэн амжилт (W-D-L): 17-4-2

Роббенгүй Байерн:
Нэг тоглолтонд оруулсан дундаж гоол: 1.30
Лигийн тоглолтонд үзүүлсэн амжилт (W-D-L): 3-6-2

Дээр нь нэмээд ЧЛ-т хийсэн чухал чухал гоолууд гээд зөндөө л юм байна.
Харин нөхөрийн гэмтэлийг арай "эерэг" талаас нь харвал:
1. Хаа очиж улирал эхлээгүй байна.
2. Кроос хүүд өөрийгөө харуулах алтан боломж гарч ирлээ дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 67 guests