Miami Heat

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Miami Heat ''Three Kings''

Postby SimonE » Sat Jul 24, 2010 3:23 pm

Энэ сэдэв Леброныг муулсан бичлэгээр бүр дүүрчээ... Өөр сэдэвт бухимдлаа бичицгээ

Та нар шиг зурагтаар хараад сууж байдаг хүмүүст Леброны хэр зэрэг Алдар Нэр зүүх нь чухал байдаг байх, аргагүй ч үгүй биз тэрнээс өөр юм толгойд нь орж ирдэггүй л дээ
Харин жинхэнэ талбай дээр хөлс урсган гүйж байгаа ямарч НБА-гийн тоглогчийн толгойд Хаан гэдэг нэрнээс аваргын бөгж илүү чухал байдаг юм...

Хитийн өмсгөлийг өмсөж байгаагын хувьд Леброныг хэнээс ч илүү өмөөрөх болно шүү, муусайн атаачидаа
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Miro Klose » Sat Jul 24, 2010 3:28 pm

Ядаргаатай юм яагаад Хит Жемсийг авч болдоггүй юм яагаад Жемс Хитэд тоглож болдоггүй юм яагаад Жемс аварга авч болдоггүй юм.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Miami Heat ''Three Kings''

Postby SimonE » Sat Jul 24, 2010 3:37 pm

Яг үнэн хө... :eek:
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Tsog » Sat Jul 24, 2010 4:55 pm

ЛеБрон хэн нэгнээс хамаарахгүйгээр хувь заяагаа өөрөө сонгох эрхтэй хүн, тэгэхээр шийдвэрийг нь хүндэтгэ.

Яахав тэр хүн найз нартайгаа олон жил цуг тоглоё, илүү их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлье, өөрсдийн ноёрхлыг тогтооё л гэж бодсон байх.

Комиссар Стерн энэ 3-н хэлцлийг дүрмийн дагуу үйлдэл гэсэн шүү дээ.

Мэдээж Кавальерсийн фэнүүдэд хэцүү байгааг ойлгож байна. Та нар түүнийг үзэн ядахын оронд ЯМАР БАГИЙГ ! ЯМАР НЭР ХҮНДТЭЙ болгосонд нь талархсан нь дээр.

Манайх эхний жилдээ аварга авахгүй ч байж магадгүй, харин олон жил фэнүүдийгээ баярлуулна гэдэгт итгэлтэй байгаа.

Кавальерсийн фэнүүдэд-Цаг хугацаа бүгдийг харуулна, шархалсан зүрхийг ч эдгээх биз.
User avatar
Tsog
 
Posts: 98
Joined: Mon Mar 02, 2009 12:03 pm
Location: UB

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Bayaraa » Sat Jul 24, 2010 4:58 pm

Юу вэ энэ анти хүмүүсийн реакц ....

Леброн бол Хаан ... Хаан сонголтоо өөрөө л хийнэ.

Харин ч Лейкерс, Бостон зэрэг оддын цуглуулга, хүчтэй багуудтай үзэх залуухан, сайхан баг босож ирж байна. Хэрэв More Than A Game-ийг үзсэн бол түүний шийдвэрийг хүндэтгэх л болно. Леброн бол мундаг багийн сэтгэлгээтэй хүн гэдгийг тэр кинон дээрээс ойлгоно. Тийм болохоор түүнийг шүүмжлэх гэж яарахын оронд ирэх улирлын халуун тоглолтуудыг тэсэн ядан хүлээвэл дээр биш үү.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Re: Miami Heat ''Three Kings''

Postby khulgee » Sat Jul 24, 2010 5:14 pm

үхсэн баасаараа атаархдын.Аварга авлаа гэхэд ямар ч үнэ цэнэгүй аваргийн бөгжтэй гарууд болно, миний хувьд.Энэ 3 гурвуулаа өөр өөр багт хүчин зүтгэж аварга авхын тулд хоорондоо өрсөлдөж байхын оронд донтой юм шиг нийлээд...НБА-г бүр сонирхолгүй болгож байна.Энэ 3 аварга авч чадахгүй ээ.Лэйкэрсийг санаарай...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Funky » Sat Jul 24, 2010 5:23 pm

Лакерс нөгөө талаар хамгийн анх нба-г утгагүй өрсөлдөөнгүй болоход нөлөөлсөн хэмээн тунгайнанм
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Наагий » Sat Jul 24, 2010 5:33 pm

Funky wrote:Лакерс нөгөө талаар хамгийн анх нба-г утгагүй өрсөлдөөнгүй болоход нөлөөлсөн хэмээн тунгайнанм

больж үз манайx яаж нбао-г утгагүй болгосын ? газол ирсэн гэж битгий шаагаарай ! гуйя
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Funky » Sat Jul 24, 2010 5:36 pm

Хаха Газолыг луйвраар л авчиxаа биздээ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Tmshinoda » Sat Jul 24, 2010 5:39 pm

сэргэлэнтэж авсан л даа..
дэхдээ л КЖ шиг олон тоглогчоор сольсон дог..
Коми Браун..Жаварис криттентон 2 Драфтын эрх бас Марк Газол..нөгөөх нь нэг холбогч байдийнмаа нэрийн мартчиж нийт 6 тоглогчоор..
КЖ 7 тоглогч байдаг байхаа
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Miami Heat ''Three Kings''

Postby crusader » Sat Jul 24, 2010 5:47 pm

заза хэрэлдэж муудалцаад дэмий залуусаа. Тэртээ тэргүй одоо цагийн хамгийн шилдэг тоглогч нь Леброн, ирэх улиралд аягүй л бол 3 дахь дараалсан МВП-гээ аваад инээчихсэн зогсож байхыг үгүй гэх газаргүй, Леброныг одоо цагийн хамгийн шилдэг тоглогч гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, нэгэнт л үнэн л юм чинь, стат тоглолт нтр нь бусдаасаа хол илүү байгаа юмыг үгүйсгэх ямар ч арга байхгүй. Лебронд дургүй хүмүүс байдаг, яагаад гэвэл тэр бусдаасаа хэт илүү, тасархай байгаа, одоо дөнгөж 7 улирал тоглочоод байгаа Леброн 14 улирал тоглосон кобигийн рекордуудыг аль хэдийн заримыг нь эвдээд эхэлцэн байх жишээтэй.

Леброн бас их алсын хараатай юмаа тэгж байгаад. Одоо дөнгөж 7 улирал тоглочоод байгаа ч аль хэдийн оноо нь гэхэд л 15,251 хүрчихсэн, хувийн статын хэмжээнд тэртээ тэргүй ЛЕЖЕНД болох нь ойлгомжтой болохоор, нөгөө нэг чухал зүйл болох АВАРГЫН БӨГЖ рүү хайр гамгүй довтлохоор зэхэж байна. Би кобид бас их баярлаж явдаг, Леброныг их хурцалж өгдөгт нь. Леброн өөрөө ч үүнийг нэг бус удаа хэлж л байсан. Леброн томоохон бэртэл авчихгүй л бол кареер стат-аараа кобиг гүйцэх нь бараг ойлгомжтой болохоор, за бүр баримттайгаар хэлье :

Леброн вс Коби /НБА-д тоглосон эхний 6 улирлынх нь харьцуулсан онооны стат/
дундаж оноо авалт :
Lebron - 27.5
Kobe - 19.8

6 улирлын дараагийн байдлаарх нийт оноо :
Lebron - 12993
Kobe - 8197

Одоо 14 улирал тоглосон коби 25,790 оноотой байгаа / би энд Кобигийн Леброноос гол давуу тал байж болох магадлалтай оноогоор нь л Лебронтой харьцуулья, самбар, ассист гээд ярьвал Леброн кобигоос хувь илүүг угаасаа бүгд мэдэж байгаа / бол 7 улирал тоглочоод байгаа Леброн 15,251 оноотой байгаа хүн одоо Хит-д очлоо гээд оноо нь буураад буураад 25-аас доошлохгүй л байх. Тийм болохоор Леброн 34,35 хүртэл дахиад 10 жил бол байна түүнд. 7 жилд 15,251 оноо авсан хүнд дахиад 10 жилд 15мянга байтугай оноог авна.
Кобигийн 81 оноо, нэг тоглолтод 12 удаа 3-аас буудсан амжилтыг нь харин эвдэх нь одоо харин Лебронд асуудал учир нь Уэйд, Бош хоёр, мөн 3-аас буудагч Миллер нтр байгаа цагт Леброн тэд нартаа бөмбөгөө дамжуулахаас өөр арга байхгүй, гэхдээ Леброн өөрөө хүсвэл чадна тэр бол ойлгомжтой, гэхдээ арай ч тэгж Том Статистик Амбиц гаргаж багаа бодохгүй тоглоно гэдэг юу л бол, ялангуяа Леброн шиг багаа их боддог, багийн нөхөдөө торддог хүн.

Ингээд кареер стат бол Лебронд ойлгомжтой боллоо. Одоо кобигийн 5 аваргын бөгж түүнд их л юм бодогдуулна. Тийм ч учраас кобигийн аваргын бөгжийг нь хамгийн хурдан хугацаанд гүйцэж түрүүлэхээр тэр Хитийг зорьжээ.
Хүмүүс магадгүй Леброн арай л дөт замыг сонголоо, түүнд илүү амттай хожил, аварга хэрэгтэй гэж ярьж л байна. коби ч гэсэн түүний эхний 3 аварга дэндүү амархан байсан, агуу Фил болон агуу Шакийн оргил үед нь тэд нартай хамт байснаараа коби дэндүү азтай золиг. Тийм учраас Леброныг амархан замыг сонголоо гэж ярих нь шал утгагүй, мангар зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин сүүлийн хоёр аваргаа коби арай л амттай, өөрийнх нь үүрэг роль ихээр авч чадлаа. Хэдий Газоль л ирж байж аварга авсан ч, хэдий Ариза л чухал бөмбөг таслалтууд хийж, Фишер өөрийн хутгачин шидэлтүүдээ хийж Лал-ыг хоёр дараалж аварга болгосон ч ерөнхий гол үүргийг коби хийсээн. Би кобиг 2 дараалж багаа тэргүүлж аварга авсанаас нь хойш их үнэлэх болсон, хүлээн зөвшөөрч эхэлсэн. Урьд нь мэдээж Фил, Шак хоёрын суганд хавчуулагдаж 3 бөгж зүүцнийг нь бодохоор уур хүрдэг байсан юм одоо бол огтхон ч үгүй, коби сайн сайн.
Уэйд, Бош гээд одоо Леброны багийн анд болсон учраас Леброны гол өрсөлдөгч, хүчтэй тамирчин нь Коби л байгаа учраас Леброныг кобитой харьцуулж ярьж байна. Шилдэгийг шилдэгтэй нь л харьцуулна.

Лебронд дургүйцэгчид цаашид улам л өсөх байх. Яагаад гэвэл тэр шилдэг нь тэр хаан шүү дээ. Цаашид ч хаан хэвээрээ л байх болно no matter people try to disapprove him.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Miami Heat ''Three Kings''

Postby khulgee » Sat Jul 24, 2010 6:28 pm

:grin:

ЛэБроныг нээх үзэн ядаад байх нь хаашаа юм, гаргасан шийдвэрт нь дургүйцсэн л хүмүүс байна.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Mish » Sat Jul 24, 2010 6:41 pm

энэ баас чинь үхсэндээ гэнэт Кобитой харьцуулаад байгаам?
Коби эхний 2 улиралдаа гараанд гардаггүй байсан, Эди Жонес гардаг байсым, мэдэх үү?
бас Коби НБАд орохдоо шууд тийм сайн байгаагүй, жил жилээр сайжирсаар, энэ хөдөлмөрч байдал нь түүнийг ийм агуу болгосон
Леброн бол шууд суга багт очоод л хаан болцон, стат нь угаасаа аймаар, мэдэж байна, гэхдээ түүний тоглолтыг үгүйсгэж муулсан хүн энд харагдахгүй байна, зүгээр л түүний Хийтд ирсэн шийдвэрийг буруутгаж байна, тэхээр нээх стат энэ тэр ухаж төнхөөд байх хэрэггүй, садараа
чи ер нь НБА-с аль багыг, тоглогчийг дэмжмэр аяддын? чам шиг зүгээр Коби-с бусдыг нь дэмждэг доотохтой адил өчүүхэн тархитай амьтад их байх юмаа
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Miami Heat ''Three Kings''

Postby chelsea_richie » Sat Jul 24, 2010 6:45 pm

ширүүн юм болох нь ээ :ногоон:
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Наагий » Sat Jul 24, 2010 6:47 pm

лэбрөн кобитой л өрсөлддөг юм шиг юм бичих юм кобигийн 5н бөгжийг гүйцэхийн тулд ч гэж байx шиг битгий ингэж **н** юм бичиж байл даа

юм гэдэг чинь үе үеэрээ за юу коби ч гэсэн агуу МЖийн хамгийн залуудаа тодотголттой амжилтуудыг эвдсэн юм мэдээд авчих :eek:

аан бас кобэ агуу шак агуу Жил 2той байсан гээл нээx **н** юм ярьдийн хүмүүс шакгүй бол 3 аварга аваxгүй ариза байxгүй байсан бол аварга авахгүй байсан нтэр гээл наад үгнүүд чинь НБА ГЭЖ БАЙГААГҮЙ БОЛ ТЭР АГУУ ЖОРДОН БАЙXГҮЙ байx байсан гэдэг үгтэй яааг адилxан сонсогддог !!
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Жавхлан » Sat Jul 24, 2010 6:54 pm

Funky wrote:Лакерс нөгөө талаар хамгийн анх нба-г утгагүй өрсөлдөөнгүй болоход нөлөөлсөн хэмээн тунгайнанм

Хуцна биз чи! Харин ч сонирхолтой болгож байгаа бишүү. Луйвар л гэж дандаа хуцна, иймэрхүү солилцоо болж л байдаг, ганцхан Лэйкэрсийнх л луйвар болчихдог юмуу. Чадал хүрээд авчирсан юм, тэгээд 3 жил финалд үлдэж 2 аварга авлаа. Барахгүй болохоор нь атаархаад үхлээ юу? Чи бид 2 эндээс мянга худлаа шаагаад яахав дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Yes Man » Sat Jul 24, 2010 7:32 pm

Bayaraa wrote:Юу вэ энэ анти хүмүүсийн реакц ....

Леброн бол Хаан ... Хаан сонголтоо өөрөө л хийнэ.

Харин ч Лейкерс, Бостон зэрэг оддын цуглуулга, хүчтэй багуудтай үзэх залуухан, сайхан баг босож ирж байна. Хэрэв More Than A Game-ийг үзсэн бол түүний шийдвэрийг хүндэтгэх л болно. Леброн бол мундаг багийн сэтгэлгээтэй хүн гэдгийг тэр кинон дээрээс ойлгоно. Тийм болохоор түүнийг шүүмжлэх гэж яарахын оронд ирэх улирлын халуун тоглолтуудыг тэсэн ядан хүлээвэл дээр биш үү.


Гах гах.... Хаан хүн харин ийм шийдвэр гаргасанд л миний эгдүү хүрч байгаа байхгүй юу......
Миами чангарлаа гэж би дургүйцаж байгаа юм биш л дээ...... Кавсаас явлаа ч гэж уурсаж байгаа ч юм бас биш.....

Ямар нэг баг аваргын төлөө үзэлцэх чадвартай болж байвал миний бие баярладаг гэдгээ Миамигын фанатуудад болон Клевландын хуучин фанатуудад илэрхийлэе энэ тэр......

Гэхдээ Хаан өөрийн хүчээр/энд ямар нэг Кевин Гарнетт, Рэй Аллен яриагүй шүү/ аваргалах ёстой байлаа шд...... Энэ тухай л ярьнам..... Леброн Жэймсийг хүн бүхэн хаан гэдэг....... Ягаад гэвэл тэр яг л Майкл Жордан шиг ялагч байх ёстой байлаа...... Хүн бүхэн түүнийг ийм нүдээр хардаг.... Леброн Жэймсийн ийм шийдвэр гаргасаныг их яриад байгаа болохоор ягаад Крис Бошыг хамтад нь ярихгүй байна вэ? гэхээр Леброн Жэймс гэдэг хүн өөрөө лигийг тодорхойлогч тоглогч байсан..... Харин Крис Бош бол байдаг л нэг од/сайн тоглогч юм......

Майкл Жордан ягаад алдартай болсоныг мэдэх үү? тэр маш сайн тоглогч дээрээ хамгийн сайн "ялагч" байсан учраас л тэр шүү дээ.......

Гэхдээ одоо нэгэнт өнгөрсөн хорвоо болсон л доо..... Эцсийн эцэст бөгж, аваргын цом аль нь ч биш бүгдийг ялж тэргүүн байрт зогсох л хамгийн чухал...... Гэхдээ энэнд өөрийнхөө өрсөлдөгч нартайгаа нэгдчихээд аваргалж тэргүүлэхийг оруулаагүй болно.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Miami Heat ''Three Kings''

Postby dallas_fan » Sat Jul 24, 2010 7:38 pm

жо ахад ч бас тусладаг сн хамтрагчид бсан жэмас д кав д бхад хэн ч игуй бсан родман тэнчэх пиппэн тэй дүйчэх тоглогч бгаагүй болно тиймээс тэрэнд уур сонголт бгаагүй
Los Blancos!!!Los Galacticos!! Hala Madrid!!!!!
dallas_fan
Мадридиста
Мадридиста
 
Posts: 387
Joined: Wed Jul 01, 2009 7:01 am
Location: Рэал Мадрид

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Saiza » Sat Jul 24, 2010 8:02 pm

dallas_fan wrote:жо ахад ч бас тусладаг сн хамтрагчид бсан жэмас д кав д бхад хэн ч игуй бсан родман тэнчэх пиппэн тэй дүйчэх тоглогч бгаагүй болно тиймээс тэрэнд уур сонголт бгаагүй

Кавст хэн ч бхгүй бсан биш шүү... Чи тэгэд бас МОНГОЛоор зөв бич айн.. Хөрвүүлэгч ашиглавал олигтой хий... Кавс сүүлийн 2 жил хангалттай л бүрэлдэхүүнтэй бсан бх
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Saiza » Sat Jul 24, 2010 8:03 pm

Садар гэж нэг статчин гар болиосой... Яджаахад дандаа харьцуулах юмаа олж харьцуулна аа... Эхний 6 улирал уу
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Yes Man » Sat Jul 24, 2010 8:18 pm

dallas_fan wrote:жо ахад ч бас тусладаг сн хамтрагчид бсан жэмас д кав д бхад хэн ч игуй бсан родман тэнчэх пиппэн тэй дүйчэх тоглогч бгаагүй болно тиймээс тэрэнд уур сонголт бгаагүй

хэхэ.....
Жордан яахав сүүлд гурав аварга авахад чанга байсан байж болно...... Харин эхний жилээ лав аварга авахад сул багтай байсан....... Тэгээд ч хамгийн гол нь Жордан эхний 7 жилээ мөн аварга авч чадаагүй, аймшигтай статс үзүүлдэг л хүн байсан...... Тэр үедээ Леброн шиг шантраад тухайн үеийнхээ том од руу утасдаад хоёуулаа нийлж баахан бөгж авья гэж ятгах ч юм уу ярилцах бүрэн боломжтой л байсан шдээ..... кэкэк..... гол нь Майкл Жордан тэгээгүй, бүхнийг өөрөө хийж урьд нь олигтой түүх байгаагүй Чикаго Буллс багаа аваргалуулж чадсан.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Yes Man » Sat Jul 24, 2010 8:22 pm

Яахав Кавсаас явсан бол хувь хүнийх нь сонголт..... гэхдээ явах байсан юм бол твзээр зарлах шаардлага байхгүй л байсан...... хэтэрхий шоу хийсэн л дээ...... миний ярих гээд байгаа юм болохоор очиж очиж Уэйд, Бош нартай нэгдсэн нь л буруу байсан...... яахав зарим нэг хүмүүст гоё санагдаж магадгүй байх...... гэхдээ тэр талаас нь биш Леброны талаас харвал маш том юм алдсан л даа.... угаасаа Уэйд, Бош гээд аваргын төлөө үзэх багтай болчихоод байсан Миамид биш Никс ч юм уу, Чикагод очсон бол хамаагүй дээр байх байлаа...... Клевландад үлдсэн бол бүр ч нэр хүндтэй байх байлаа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Funky » Sat Jul 24, 2010 8:40 pm

Жавхлан wrote:
Funky wrote:Лакерс нөгөө талаар хамгийн анх нба-г утгагүй өрсөлдөөнгүй болоход нөлөөлсөн хэмээн тунгайнанм

Хуцна биз чи! Харин ч сонирхолтой болгож байгаа бишүү. Луйвар л гэж дандаа хуцна, иймэрхүү солилцоо болж л байдаг, ганцхан Лэйкэрсийнх л луйвар болчихдог юмуу. Чадал хүрээд авчирсан юм, тэгээд 3 жил финалд үлдэж 2 аварга авлаа. Барахгүй болохоор нь атаархаад үхлээ юу? Чи бид 2 эндээс мянга худлаа шаагаад яахав дээ.

Сонирхолтой болоод бган энэ үү нэг баг 3жил финалд үлдэж 2 аварга аваад бхаар уйджил бна шд хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Miami Heat ''Three Kings''

Postby crusader » Sat Jul 24, 2010 8:59 pm

Mish wrote:энэ баас чинь үхсэндээ гэнэт Кобитой харьцуулаад байгаам?
Коби эхний 2 улиралдаа гараанд гардаггүй байсан, Эди Жонес гардаг байсым, мэдэх үү?
бас Коби НБАд орохдоо шууд тийм сайн байгаагүй, жил жилээр сайжирсаар, энэ хөдөлмөрч байдал нь түүнийг ийм агуу болгосон
Леброн бол шууд суга багт очоод л хаан болцон, стат нь угаасаа аймаар, мэдэж байна, гэхдээ түүний тоглолтыг үгүйсгэж муулсан хүн энд харагдахгүй байна, зүгээр л түүний Хийтд ирсэн шийдвэрийг буруутгаж байна, тэхээр нээх стат энэ тэр ухаж төнхөөд байх хэрэггүй, садараа
чи ер нь НБА-с аль багыг, тоглогчийг дэмжмэр аяддын? чам шиг зүгээр Коби-с бусдыг нь дэмждэг доотохтой адил өчүүхэн тархитай амьтад их байх юмаа


:grin:
чи гүйцэд уншаагүй байна. кобиг муулсан, доош нь хийх гэж оролдсон юм бол огтхон ч байхгүй. Шууд эхний гурав, дөрвөн өгүүлбэрийг харчихаад л хэрүүл өдөх гэж бичлэг хийгээд л ямар сонин хүн бэ чи ер нь. Ялангуяа сүүлийн хэсгийг сайн унш. Би Леброныг магтах гэж бичсэнгүй, яг л бодит факт бичиж байна, гол нь Леброн яагаад Уэйд, Бош хоёртой нэгдэж Хит-д очих болов гэдгийн цаад шалтгааныг л бичиж байна. Бичсэн юм гуйвуулах хэрэггүй. :grin:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Miami Heat ''Three Kings''

Postby Наагий » Sat Jul 24, 2010 9:14 pm

стат xарвал кобигоос аймар хүн ганцxан лэбрөн биш бас бус овоо хэдэн хүн байгаа гэxдээ стат гол биш шүү дээ крусадэр..
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron