•• .::Манчестер Сити 10/11: Blue moon!!!::. • •

Moderator: Хөлбөмбөгийн модууд

•• .::Манчестер Сити 10/11: Blue moon!!!::. • •

Postby Должко » Thu Jul 22, 2010 2:38 pm

Image

Нөхөрсөг тоглолтууд эхэлсэн болхоор Шинэ улиралын сэдвээ нээхээр шийдлээ.....Биднийг цоо шинэ гайхалтай улирал хүлээж байна.....Өнгөрсөн улирлын азгүйталаа мартаад шинэ улиралдаа идвэхтэй гоё өөдрөг байцгаая.....Шинэ улирал бидний улирал байх болноо гэж ам бардам хэлмээр байна.....Бүрэлдхүүн маш хүчирхэг болсон.....Манчини маш сайхан 4 наймаа хийсэн үнэхээр оновчтой наймаанууд.....Өнгөрсөн улирал би ганцаараа сэдвээ нээж байсан одоо 4 лээ энэ улиралд ч гэсэн ам бүл нэмэх болтугай.....


Өнгөрсөн улирал /Товчхон/
Зуны солилцоо наймаагаар маш чадварлаг сайн олон тоглогчыг багтаа нэгтгэж чадаснаар бид 2009-2010 оны улирлыг хүчирхэг бүрэлдэхүүнтэй эхлүүлж байсан. Топ 4 орох бол асуудал биш бид түрүүлхийн төлөө тоглох болно гэж манайхан яриж байсан.Ер ихэнх хүмүүс Сити Топ 4 орох байх гэж бодож байсан биз.Бид улирлын эхний тоглолтоо Блэкбернтэй хийж 2-0 хожиж гараагаа сайн эхлүүлсэн үүний дараачаас Вулверхэмптон,Портсмут, зэрэг багуудийг хожоод байсан юм тоглолт бүр дээр Адебайор гоолдож байв.
Image

Адебайор хуучин багийнхаа эсрэг талбай дээрээ тоглох тоглолтыг их хүлээсэн ойлгомжтой байсан.Тоглолтын эхнээс л уур амьсгал ширүүсэж байв.Энэ тоглолтын гол хүчин зүйл нь Адебайор хуучин багийнхаа эсрэг тоглож байгаад оршиж байсан.Адебайор тоглолтын 4 дахь гоолийг оруулж Арсеналын фанатуудруу очиж баяраа гайхалтай тэмдэглээд авсан.Адебайорт тоглолтын дараа Арсеналын фэнүүдээс уучлалт хүссэн юм.Бид хүчирхэг Арсеналыг 4-2 хожиж гайхалтай амжилттай Манютай тоголсон юм.
Image

Энэ тоглолтонд Адебайор маань шийтгүүлж 3 тоглолтонд оролцох боломжгүй болсон байв.Адебайор хуучин багийнхаа эсрэг гайхалтай тоголсон харин одоо Тевес яаж тоглох бол гэдэг их сонирхолтой байв.Тоглолт эхнээсээл ширүүн өрнөж байв.Тевес тоглолтын эхний үе дуусаж байхад 16 дотроос цохиж бөмбөг орох шахсан хэрвээ орсон бол Адебайор шиг юм болох магадлал өндөр байсан биз.Шүүгчийн мэдлийн цагт бид азгүй байдлаар хожигдсон юм 4-3 энэ тоглолтонд Беллами маань мундаг байсан. Өнгөрсөн улирлын хамгийн шилдэг тоглолт байсан нь мэдээж хэрэг.Маню хожигдосноор бид анхны хожигдолоо хүлээв.Энэ тоглолтоос хойш бид олон дараалсан тэнцээ авж хүнд байдал оров.
Image

Хар цуврал үргэлжилсээр л арайч үү гэж Сандерлэндийг 4 : 3 буулгаж авсан тоглолтын дараа дасгалжуулагч Марк Хьюзийг ажлаас нь халсан явдал байлаа.Түүнийг халах болсон шалтагаан олон дараалсан тэнцээтэй холбоотой байсан нь мэдээч.Халаад удаачгүй байхад Манчинитэй албан ёсоор гэрээ байгуулсан.Ингээд л шинэ дасгалжуудагч маань ажилдаа орж туршлагтай тоглогч Виейра зээлээр мөн Адам Жонсон гэж сайхан залууг багтаа өвлийн цонхоор авчирсан.Жонсон Сити ирээд тогтмол гараанд гарж тоголж өөрийгөө харуулж чадаснаар нэг хэсэг шигшээдээ дуудагдаж нөхөрсөг тоглолтууд дээр гараанд гарж тоглож байсан даанч түүнийг Африк авж яваагүй.Сандерлэндтай хийсэн тоглолт дээр гайхалтай гоол хийж байсан түүний ур чадвар ямар сайн гэдгийг нотолсон болвуу.Манчини ирээд анхны тоглолтоо Стоуктой хийж 2-0 хожсон юм.Энэ тоглолтоос хойш нэг хэсэг 100% амжилттай тоглож байсан явдал үнэхээр Манчини ирээд хожил байнга аваад байнуу баг нь сайн тоглоод байнуу гэдэг асуудал яригдаж байсан.Тэр 100% амжилт Эвертонтой хийсэн тоглолтоор дуусгавар болсон анхнаасаа Санто бэртээд Робино гарж ирээд тоглолт түүний бодож байснаар болоогүй ер тэгээд ч манайхан Эвертонг бардаггүй юм доо.
Image

Мөн өнгөрсөн улирлын сайхан зүйл нь бид Челсиг хоёр удаа хожсон явдал эхлээд талбай дээрээ 2-1 маш сонирхолтой тоглолт болж Тевес хаалттай цохилтоос гоол хийж хожиж байсан.Дараа нь 4-2 талбай дээр хожиж сүүлийн 17 жил талбай дээр нь хожоогүй хар цуварлаа зогсоосон юм.Мөн энэ тоглолтонд Уэйн Бридж, Жон Терри нарын сэтгэл зүйн тулаан эхнээсээ л үзэгчдийн анхааралд байсан нэг онцгүй зүйл нь бол Бридж бөмбөг авах үед бүү бүү гэж байхийг би үнэхээр ойлгоогүй.
Image

2009-2010 оны улирал олон сайхан сонин хачин ихтэй улирал болсон тэр бүгдийг бичээд яахав.Адебайор талаар л их шуугсан бас Тевка гээд л манай дүрсгүй нөхдүүд.Тевес гайхалтай байж нийт 2009-2010 оны улиралд 29 гоол хийж багийнхаа хамгийн шилдэг тоглогч болсон юм.Арсеналтай хийсэн тоглолтонд хаалгагч Гивэн маш хүнд бэртэл авж улирал дуустал тоглох боломжгүй болсон.Түүний орлохоор Фулоп гээд Челситэй хийсэн тоглолтонд 6 гоол алдсан хаалгагчийг бид зээлээр авчирсан.Виллатай хийх тоглолтонд анх хаалгагчаар гарж ирсэн.Хархад нэг л найдваргүй нөхөр Виллаг буулгаж аваад Маню Тотехэмийг хожисноор бидэнд боломж гарсан.Бид улирлын хамгийн чухал тоглолтоо Тотенхэм клубтэй талбай дээр тоглох тоглолт байв.Хэрвээ ялсан бол бид хүсэж байсан үр дүн буюу Топ 4 орж ирэх жил Аваргуудын лигт орох улмаар Дэлхийн хэмжээний сүпер тоглогч авчрах боломтой байсан үүний нэг тод жишээ Кака байсан.Ердөө л 1 оноо л дутуу байсан бид харамсалтайгаар Фулопоос болж хожигдсон гэхдээ сайн хамгаалалт үзүүлж байсан.Нөгөө талаас Гомес гайхалтай байсан бид илүү довтолгоо хийсэн даанч Крауч гоолдосноор бидний зорилго талаар болж энэ улирал дууссан юм.
Last edited by Должко on Wed Mar 30, 2011 8:34 pm, edited 18 times in total.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Манчестер Сити 10/11

Postby Должко » Thu Jul 22, 2010 2:41 pm

Шинэ тоглогчид
Яаяа Туре
Image
Төрсөн он сар :1983 оны 5 сарын 23нд
Төрсөн газар: Коте Д’ивуарын Боуаке мужид
Тоглож байсан багууд: Беверен, Металүрх, Донетцк Олимпиакос, Монако, Барселона
Тоголдог байрлал:Төвын хагас хамгаалагч цэвэрлэгээнд
Испаны Барселона клубээс Яаяа Турег энэ зун авчирж чадсан түүнтэй 5 жилийн гэрээ байгуулсан бөгөөд ойролцоогоо £24.85 миллион орчим цалин авна.Каталоны багийн төлөө тэрээр 118 тоглолтонд оролцож байж олон жил тоголсон багаасаа явхад мэдээч хэцүүл байсан байх тэрийгээч өөрөө илэрхийлээд авсан байсан.Яаяа Туре анх удаагаа АПЛ тоглох гэж байна.Түүний давуу талаад маш олон нуруулаг хамгаалалт сайн найруулах боломжтой гээд л.Мөн бас тэрээр төрсөн ах буюу Коло Туретэйгээ нэг багт тоглох болно.
Яаяа Туре хэлэхдээ''Би ахтайгаа хамт нэг клубт тоглохыг үргэлж хүсдэг байсан. Энэ мөрөөдөл маань биелсэнд баяртай байна''
Давид Силва
Image
Төрсөн он сар :1986 оны 1 сарын 8
Төрсөн газар: Испани улсын Аргуйнэгүн мужид
Тоглож байсан багууд: Валенси
Тоголдог байрлал:Жигүүрийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч
Энэ зуны хамгийн том наймаа бол Силваг Сити авчирсан явдал байлаа.Силваг авчирхад тийм ч амар байгаагүй нь ойлгомжтой Оросын тэр бумтан Абрамовичын баг Челси клубтэй өрсөлдөж илүү мөнгө санал болгож Ситид авчирсан.Түүнтэй 4 жилийн гэрээ хийсэн бөгөөд ойролцоогоор 25 орчим сая еврогийн гэрээ хийсэн.Ямартайч Силва ирж асуудалтай байсан зүүн жигүүр найдвартай хүнтэй боллоо хамгийн гол нь Робино шиг Силва АПЛ идээшиж чадахуу хэр тоглох бол гэдэгт л байна.Энэ хариултыг 8 сарын 14нд Тоттенхемийн эсрэг хийх тоглолтонд л харцгаая.Силва 21 дугаарай тоголхоор болсон байна.
Силва хэлэхдээ''Валенсияд би маш их өртэй.6 жил намайг дэмжиж ирсэн хөгжөөн дэмжигчиддээ баяраллаа. Одоо өөр амжилтын төлөө зүтгэх цаг нь ирсэн. Премьер лигт шинэ багтайгаа хамт түрүүлэхийг хүсэж байна.''
Жером Боатенг
Image
Төрсөн он сар :1988 оны 9сарын 3нд
Төрсөн газар:Гэрман улсын Бэрлин хотод
Тоглож байсан багууд: Хэртха БСЦ,Хамбург СВ
Тоголдог байрлал:Хамгаалалтын бүх байрлалд
Энэ зуны хамгийн эхний том наймаа бол Хамбург багаас Жером Боатенгийг авчирсан явдал байлаа.Түүнийг олон хүмүүс сайн мэдэхгүй байсан нь мэдээч.Дэлхий аваргаар өөрийгөө хэн гэдгээ ёстойл нэг яруу тодоор харуулсан даа.Ямартайч Манчини маш чадварлаг ирээдүүтэй хамгаалагч авчирсан. Хамгаалалт сайн баруун зүүн жигүүрт тоглох боломжтой довтолгоог их дэмждэг нуруулаг гээд түүний давуу талууд маш их юм.Өмнөн мөн Хамбург багаас Де Оёнг,Компани гэсэн хоёр тоглогч ирж байсан. Боатенгтэй 10,4 сая еврогийн 5 жилийн гэрээ байгуулсан.Тэрээр Манчестер сити клубт 17 дугаартайгаа тоглох юм байна.
Боатенг хэлэхдээ.''Премьер Лигт тоглох болсондоо баг зэрэг айдастай байна.Учир нь Премьер Лиги Дэлхийн хамгийн шилдэг лиги эндээс сурах зүйл их бий.''

Шинэ улирал
Өнгөрсөн жилийн азгүйтал бидэнд том сургамж болсон байх. Манчини багийн шинээр босгоно гэж амлалт аваад солилцоо наймаандаа идвэхтэй орсон.Ямартайч бүх үндэсээр нь шинчлэлт хийж чадахгүйгээс хойш залуухан ирээдүүтэй гэсэн Боатенг,Колорав,Силва мөн туршлагтай тоглогч Яаяа Турег энэ зун багтаа нэгтгэж чадсан.Одоогоор эдгээр тоглогчид дээр нэмэгдэж ирэх боломжтой Балотели түүнийг 35 саяаар авсан гэсэн мэдээ гарсан нь худал байж ямарч л байсан ярилцаж байгаа мөнгө төгрөг дээр л асуудалтай байгаа.Мөн Манчини Донованг сонирхож байгаа тэр бол сайн тоглогч Ситид ирэх боломжтой гэж хэлж.Мөн Бенфики багийн тоглогч Рамиресад 30 саяийн санал явуулах бололтой.Мөн Дрогба сонирхож байгаа гэсэн худлаа мэдээлэл бололтой худлаа үнээ өсгөх гэсэн санаа биз манайх 32 настай тоглогчтой өндөр гэрээ байгуулаад яахав дээ.Багаас энэ зун Силвиньо,Петров, Бенжани нар явсан дээр нэмэгдэж Белламиг явуулах ойлгомжтой байна түүний Тотенхэмрүү зээлээр явуулах магадлал өндөр юм байна. Дэлхийн аваргаар манай багийн 3 тамирчин болох шинэ цэрэг Силва,Боатенг хуучин цэрэг Де Ёонг нар Алт, Мөнгө, Хүрэл медал хүртэж чадсан .Өнгөрсөн жил төвын байрлалд найруулагч тутмаг байсан учраас маш олон хэрэггүй тэнцээг авж байсан азгүйч байсан Манюд гэхэд л 3 удаа цаг дуусж байхан гоол алдаж тэнцэж хожигдож байсан.Энэ улирал төвд тоглох найруулга сайн хийдэг Силваг авж чадсан магадгүй тэрээр төвд найруулга хийгээд тоглож магадгүй.Мөн Астонвилла клубээс Милнерийг авчрах магадлал өндөр байна ирэхгүй байсан ч асуудалгүй. Шинэ цэрэг Колорав өнөөдөр орой гэхэд Ситид ирэх юм байна.Одоо явуулах тоглогчидоо явуулаад л шинэ улиралд бэлэн боллоо.Энэ улирал маш өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй гэхдээ боломж манай талд их байгаа. Ливерпүүл клуб шинэ улиралдаа эрч хүчтэй хортой шартай орох нь мэдээч бидний нэг том өрсөлдөгч байна.Тотенхэмчүүд ч бас маш хүчтэй өрсөлдөөн үзүүлэх байх. Тэдний тоглогчид сайн.Арсенал,Маню,Челси бас Вилла,Эвертонг мартаж болохгүй.Бас л маш амаргүй улирал биднийг хүлээж байна. Топ 4 байраа баталгаатай аваад ПЛ түрүүлэх өрсөлдөөн үзүүлэх боломтой.Өнгөрсөн жил шиг цомгүй улирлыг дуусгахгүйн төлөө зүтгэх хэрэгтэй.

Шинэ улирлын гараанд гарах боломжтой тамирчид.

.................Харт....................................

Боатенг......Коло Туре......Лескотт......Коларов

..........Яаяа Туре..........Де Йонг..........

..........................Силва....................

.......Тевес.....Адебайор.....Робино
Last edited by Должко on Thu Jul 22, 2010 3:28 pm, edited 1 time in total.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Манчестер Сити 10/11

Postby Должко » Thu Jul 22, 2010 2:43 pm

Нөхөрсөг тоглолтууд
Image
Tomorrow, July 23
Sporting Lisbon vs Manchester City

Image
Sunday, July 25
New York Red Bulls vs Manchester City

Image
Wednesday, July 28
Club America vs Manchester City

Image
Saturday, July 31
Inter Milan vs Manchester City

Image
Wednesday, August 4
Borussia Dortmund vs Manchester City

Image
Saturday, August 7
Manchester City vs Valencia CF

Шинэ улирлын өмсгөл
ImageImage
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Манчестер Сити 10/11

Postby slo mo jones » Thu Jul 22, 2010 2:48 pm

1. 14 August 2010 12:45 A Tottenham Hotspur
2. 23 August 2010 20:00 H Liverpool

3. 29 August 2010 15:00 A Sunderland
4. 11 September 2010 15:00 H Blackburn Rovers
5. 18 September 2010 15:00 A Wigan Athletic
6. 25 September 2010 12:45 H Chelsea
7. 03 October 2010 13:30 H Newcastle United
8. 17 October 2010 16:00 A Blackpool
9. 24 October 2010 16:00 H Arsenal
10. 30 October 2010 15:00 A Wolverhampton Wanderers
11. 06 November 2010 15:00 A West Bromwich Albion
12. 10 November 2010 20:00 H Manchester United
13. 13 November 2010 15:00 H Birmingham City
14. 21 November 2010 16:00 A Fulham
15. 27 November 2010 15:00 A Stoke City
16. 04 December 2010 15:00 H Bolton Wanderers
17. 11 December 2010 15:00 A West Ham United
18. 18 December 2010 15:00 H Everton
19. 26 December 2010 15:00 A Newcastle United
20. 28 December 2010 15:00 H Aston Villa
21. 01 January 2011 15:00 H Blackpool
22. 04 January 2011 19:45 A Arsenal
23. 15 January 2011 15:00 H Wolverhampton Wanderers
24. 22 January 2011 15:00 A Aston Villa
25. 01 February 2011 19:45 A Birmingham City
26. 05 February 2011 15:00 H West Bromwich Albion
27. 12 February 2011 15:00 A Manchester United
28. 26 February 2011 15:00 H Fulham
29. 05 March 2011 15:00 H Wigan Athletic
30. 9 March 2011 15:00 A Chelsea
31. 02 April 2011 15:00 H Sunderland
32. 09 April 2011 15:00 A Liverpool
33. 16 April 2011 15:00 H Tottenham Hotspur

34. 23 April 2011 15:00 A Blackburn Rovers
35. 30 April 2011 15:00 H West Ham United
36. 07 May 2011 15:00 A Everton
37. 14 May 2011 15:00 H Stoke City
38. 22 May 2011 15:00 A Bolton Wanderers
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Манчестер Сити 10/11

Postby Gooner » Thu Jul 22, 2010 2:49 pm

Боатэнг Лэскоттын оронд л тоглох байх...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Манчестер Сити 10/11

Postby Должко » Thu Jul 22, 2010 2:51 pm

Засвар хийгээд дууссан байдал

Image

Image

Image

Image
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Манчестер Сити 10/11

Postby Должко » Thu Jul 22, 2010 3:10 pm

Багийн бүрэлдэхүүн
Багийн хаалгагчид
Image Image
Гивен:34 настай багийн ахмад тоглогч Гивен өнгөрсөн улирал маш сайн байсан. Түүний гайхалтай хаалтууд олон удаа баг аварсан.Энэ удаад тэрээр багийн үндсэн хаалгагчаар гараанд гарахгүй бололтой.
Харт: Гивен байсан учраас түүний Бирмингэм Сити клубт зээлээр тоглуулсан тэр үнэхээр сайн хаалгагч.Өнгөрсөн улирлын ПЛ ийн шилдэг хаалгагч түүнийг Манчини гараанд гаргаж тоглуулана гэсэн байсан.Европын лигт тоглох учраас хоёр сайн хаалгагчтай байсан дээр байх.Хэн ч гарсан яахав 2 лаа чадварлаг сайн хаалгагчид.Мөн сэлгээнд Таялор,Ниелсен гээд Арсеналтай хийсэн тоглолтонд гарж ирсэн хаалгагч байгаа.
Төвын хамгаалалтанд
Image Image Image Image
Коло Туре:Багийн ахлагч маань үнэхээр сайн хамгаалагч түүнийг байхад манай баг ард талдаа санаа зовох зүйлгүй тоголж болно.
Лескотт:Өнгөрсөн зун Эвертон клубээс ирж байсан ирээд өмнөн тоголж байсан шигээ тоглож чадахгүй байна гэж шүүмжлэлт их өртөж байсан.Лескотт 1 сард бэртэл аваад улирлыг дуусгаж байсан.Харин одоо ямарч асуудалгүй тоголход бэлэн байгаа.
Компани: Магтах хэрэгтэй өнгөрсөн улирал түүний хувьд гайхалтай байсан.Туре,Лескотт гэсэн хослол гэхээсээ илүүтэй Туре,Компани гэсэн хослол төвд маш олон тоглолтонд тоголсон.Хамгаалалт сайн нуруулаг нилээд хэдэн гоол мөргөөд оруулцан маш ирээдүүтэй залуу.
Бояата:20 настай манай багийн ирээдүй болсон залуу Бояатад энэ улирал их итгэл найдвар хүлээлгэж байгаа нь гарцаагүй.Өнгөрсөн улирал овоо хэдэн тоглолтонд оролцож нилээд хэдэн том том алдаа гаргаж байсан залуу хүн алдаагаа ухамсарлаад сайжирсан биз.
Баруун жигүүрийн хамгаалагчид
Image Image Image Image
Жером Боатенг: Баруун жигүүрд гарж тоглох нь гарцаагүй болоод байгаа юм.Дэлхийн аваргаар зүүнд гарж тоглож байсан аль аль жигүүрт нь тоглох боломжтой тоглогч.Дамжуулалт сайн хамгаалалт бол төгс нуруулаг гээд маш хэрэгтэй тоглогч доо.
Мика Ричардс: Түүнийг сэлгээнд суулгах нь мэдээч Боатенг бэртэл гэмтэл авах үед нь сэлгээнээс тоглох биз.Боломжийн санал ирэх юм бол Манчини түүнийг зарах нь мэдээч хэрэг.Түүнийг Ливерпүүл, Тоттенхем клубүүд сонирхож байгаа.Онуоха,Ричардс хоёр бол маш ирээдүүтэй хоёр тоглогч доо.
Онуоха: Өнгөрсөн улирал давгүй тоглож байсан түүнийг хэрэг энэ улирал их гарах биз сэлгээнд байж байхад найдвартай хүн дээ.
Забалета:Хожиж явж байхад түүншиг хэрэгтэй хүн байхгүй Хамгаалсаар байгаад л тоглолтыг дуусгадаг хүн дээ.Довтолгоонд бол юууч байхгүй яахав сэлгээнд байхад бол болхоор л тоглогч Манчини ирээд Забалета байнга гараанд гарах болсон.
Зүүн жигүүрийн хамгаалагчид
Image Image Image
Бридж: Өнгөрсөн улирал түүний хувьд бэртэл гэмтэл хуурсан найз бүсгүй гээд олон хүнд хэцүү үеүүд байсан.Энэ улирал гараанд гарах магадлал өндөр байсан боловч Коларов Ситид ирсэнээр Бридж банзанд суухаас өөр араггүй болвоо.Олон тоглолтууд хийх учраас Бридж зүүн жигүүрт маш хэрэгтэй хүн.Ливерпүүл клуб сонирхоод эхэлж.
Гарридо:Нэг гайхалтай хаалттай цохилтоор гоол хийж байсан нь одоог хүртэл санаанд орж байна.Оновчтой дамжуулалт,Хаалттай цохилт түүний давуу тал.Хамгаалалтанд жаахан сул юм шиг харагдаж байгаач давгүй хамгаалчаал байдаг юм.
Коларов:24 настай залууг зүүн жигүүртээ авчирсанаар зүүн жигүүр найдвартай боллоо.Түүний талаар би нийх сайн мэдэхгүй. Түүнийг гараанд гаргаж тоглуулах биз.Тэр үед л тоглолтыг нь сайн анхаарж үзэхээс.
Төвын цэвэрлэгээнд
Image Image Image
Де Йонг:Дэлхийн аваргийн мөнгөн медалтай залуу цэвэрлэгээний байрлалд маш сайн тоголдог энэ улирал түүний байрлал дээр Яаяа Туре ирсэн гэхдээ энэ хоёр талбай дээр цуг тоглох магадлал өндөр байгаа.
Яаяа Туре: Түүний хувьд талбайн төвд л ерөөсөө хамаг л ажлийг хийх үүрэгтэй хамгаалалт иргээд довтолгооруу.
Виейра:Түүний туршлага бидэнд хэрэгтэй сэлгээнээс талбай дээр гарж тоглох нь ойлгомжтой.Довтолгоо хамгаалалт жигд түүнийг ямартайч Манчини авч үлдээсэн.
Хагас хамгаалагчид
Image Image Image
Барри:Энэ байрлалд эргэлзээтэй тоглогчид их байнаа.Хэрвээ Милнер ирэх юм бол Барри хэрэггүй болно.Барри Ситид ирээд хангалттай сайн тоголж чадахгүй байгаа.Милнер ирэхгүй бол гараанд гарна.
Айрленд.Ирээдүй нь нэгэнт Сити байхгүй болчоод байгаа залуу түүнийг ямар нэг наймаанд бол заавал хавсаргаад л оруулчдаг.Түүний нилээд хэдэн баг сонирхож байгаа одоогоор авсан баг алга л байна.Сандерланд түүнийг сонирхоол.
Жонсон:Бэртэл авхаасаа өмнө бужигнуулдаг байсан даа.Бүтэн улирал талбайд гараагүй тэрээр энэ улирал талбай дээрээ гарж ирэх боломжтой болсон.Талбай дээр гарж ирээд хэр тоглох бол сонирхолтойл юм.
Баруун зүүн жигүүрийн тоглогчид
Image Image Image Image
Адам Жонсон:Түүнийг өнгөрсөн өвлийн наймаагаар авчирж байсан ирсэн цагаасаа хойш тоглолт бүр дээр гараанд гарж маш идвэхтэй тоглолтыг үзүүлж байсан.Хувийн ур чадвар өндөр түүнийг Манчини энэ улирал хангалттай тоглуулах болвуу.
Шон Райт-Филлипс:Даравгар уруулт миний дэмждэг тоглогчдын нэг түүний тоглолтыг үзэх урамтай сайхан байдаг.Адам Жонсонд байр сууриа алдаад байгаа түүнийг энэ улирал сэлгээнээс л харах байх.
Владимар Уеисс:Дэлхийн аваргаар маш сайн тоглолтыг үзүүлж байсан хурдтай ур чадвар сайн гол сул тал дамжуулалт муу байж болох юм.Өнгөрсөн улирал Фа капд Арсеналтай хийсэн тоглолт дээр гоолдож байсан түүнийг өвлийн цонхоор Болтонд зээлээнр явуулсан.Одоо иргээд Ситидээ.
Силва:Бид зүүн болон баруун жигүүртээ хурдтай жижигхэн сайн тоглогчидтой энэ дундаас хамгийн анхааралд байгаа шинэ цэрэг Силва юм.Валенси клуб яаж тоголдог байсан шигээ Ситид тоглоосой.
Довтлогчид
Image Image Image
Карлос Тевес:Өнгөрсөн улирал нийтдээ 29 гоол оруулж багийн мэргэн бууч болсон Аргентин залуу Тевес энэ улиралд багтаа үлдэхээр болсон.Тевес бол манай багийн гол цөм ноён нуруу тэр шинэ улиралд гайхалтай тоглолтоо үзүүлэх нь дамжиггүй.
Санта Круса:Сэлгээнд суусаар байгаад муудцан байнлээ Дэлхийн аваргаар байдаггүй шүү.Шинэ улирал эхэлхээс өмнө явах биз дээ магадгүй тэрний хамгийн муу сонголт нь Сити байж дээ.
Жо:Манай бас нэг Арзаак залуу өнгөрсөн улирал зээлээр Эвертонд тоглоод хөөгдсөн сурагтай иргээд багтаа гэрээ ёсоор ирсэн түүнийг одоогоор яах юм сураг чимээ алга сэлгээндээ байлгаж байхад давгүй тоглогч.Нөхөрсөн тоглолт дээр гоол оруулсан байнлээ.
Image Image Image
Беллами:Премьер Лигийн атмаан 31 настай залуу Ситигийн ирээдүйд байхгүйн нэгэнт ойлгомжтой болсон.Тэрийгээч өөрөө хэлж байсан одоог хүртэл түүнийг зараагүйл байна.Тотенхэм хямдхан авчих гээд л манайхан тиймч хямдхан өгөхгүй бололтой.Хэтэрхий их шинэ тоглогчид авах гэж анхаараад хэдэн тоглогчидоо зарж чадахгүйл байнуу даа.
Робино:Сантосд үлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд авсан чухам яаж шийдэгдэж байгаа юм бол.Гэрээ ёсоор ирэх цаг нь болж байгаа ямартайч ирэх байлгүйдээ тийм үнэтэй тоглогчыг зээлээр тоглуулаад байна гэж одоо юу байхав дээ.Түүнийг болж өгвөл Ибраг авхад ашиглах гээд л хоёр тал тохиролцож өгдөггүй.Ямартай Манчини түүнд итгэл хүлээлшэх биз дээ.Робино маань энэ улирал багтаа сайн тоглоосой билээ.
Адебайор:Өнгөрсөн улиралын хэвлэл мэдээлэлийн гол баатар түүний талаар шуугисаар байгаад л улирал дуусах шив.Энэ улирал даруухан байж сайн тоглоосой.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Манчестер Сити 10/11

Postby slo mo jones » Thu Jul 22, 2010 4:03 pm

1,Хаалгачдын хувьд бол 2009-10 оны английн шилдэг хаалгач Хаарт энэ жилийн багийн үндсэн хаалгачаар тоглох боловуу. түүний ур чадвар өдрөөс өдөрт өсөн дэвжижи туршлагжиж байгаа. Гивен маань харин бэртэл гэмтэлтэй байгаа хэдий ч бэртлээсээ ирж формжвол хаалгачийн хувьд ямарч асуудалгүй гэсэн үг. Өмнөх улиралд хаартыг лоандуулцан таялор гэмтцэн үед Гивен гэмтэж ямар хүнд байдалд орлоо, Харин энэ жил түүн шиг азгүй зүйл гарахгүй гэдэгт итгэлтэй байна.


2,Хамгаалалтын хувьд бол Жероми Боатэнг хаана гарах нь анхаарал татаж байна. зүүнд коларов ирснээр довтолгоонд түлхүү оролцож тоглох бөгөөд чөлөөт цохилт болон булангийн цохилтын хувьд эсрэг багуудад нэлээн аюул тарих нөхцөлийг тэрээр бүрдүүлнэ. Бэртэх дуртай Лескотт маань бэртэл гэмтэлд ороогдохгүй бол ахлагч тэр 2 төвөө найдвартай манана. харин боатэнг арын альч байрлалд тоглох тэгш тоглолттой тул баруун ард гарах магадлал өндөртэй . тэр байрлалд мөн багийн ирээдүй гэгдээд байгаа Ричардс маань байгаа, Зарах талаар шуум дэгдээд байгаач түүнийг авч үлдэх нь багт хэрэгтэй. Онуха болон Бриж Гарридо нарын хувьд Өөр багруу явуулах боломжтой тоглочдын тоонд орж ирж байна. хамгаалалт бол ерөнхийдөө сайн.


3,Хагас хамгаалагчдын хувьд цэвэрлэгээнд Яаяа найруулга болон зүүн жигүүрт силва нар ирснээр өмнөх жилийн сул тал болоод байсан найруулгын тал дээрхи асуудал жигдэрсэн гэж үзэж байна. Нэмж хагасууд авах магадлалтай тул одоогоор яаж гараанд гаргахыг хэлэх эрт байна. Силва Цэвэр АМ-ын байрлалд тоглоод Адам хүү зүүн жигүүртээ гарах хувилбараар тоглож бас магадгүй.

2,Довтолгоо бол нодлин жилийн бүрэлдхүүн яг хэвээрээ байгаа. Гол асуудлууд гэвэл Круз Бэллми нарын явах асуудал болон ямар довтлогчдыг гаднаас нэмж авахуу. Робинно дахиад нутагтаа тоглохуу, гээд хэд хэдэн асуудал шийдэгдэж байж ерөнхий дүгнэлт гарах боловуу,
Жеког авах талаар нэлээн хөөцөлдөж байсан, авчихвал Адьяабаяр бараг явах биз тэгэхдээ одоогоор юуч довтолгоон дээр өөрчлөгдөж ямар наймаа хийгдээгүй тул хэлэхэд эрт байна. Ямартаач довтолгоог амжилттай болгох бөмбөгөөр хангах сайн найруулагч нэмэгдсэн тул өмнөх жилийн бүрэлдхүүн байсан ч боломжийн явчих байх. дор хаяж амжилтаа давтах сайн тогловол эвдэх байх хэмээн горьдном. За тэгээд жеког авбал улам хүчирхэгжинэ биз.

Багийн Эцсийн зорилго бол өмнөх жилийн амжилтаа давуулж өндөр амжилт гаргах билээ. За тэгээд амжилт өөд хамтдаа зүтгэе ситизенүүдээ.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby soccer » Thu Jul 22, 2010 9:22 pm

шинэ сэдэвээ нээчээ юу гүүд байна ш дээ :eek: санал асуулга хийчэхгүй юу даа

Милнэр-г авах нь дээ.. 20-г санал тавиад режэгт хийлгүүлсэн одоо болсон чинь дасгалжуулагч нь зарахад бэлэн гэх юм.. авчихвал болж л байна
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby soccer » Thu Jul 22, 2010 9:49 pm

Chinzo_32 wrote:Цаасан дээр бол ч бүрэлдхүүн чанга л боллоо. Хамгийн гол нь наадуул чинь жинхэнэ 5 тивийн хүүхдүүд гэдэг шиг 5 тивийн цуглуулга байна шүү дээ. Мэдэхгүй би лав сайн тоглоно гэж бодохгүй байна. Яагаад ч юм тийм совин төрөөд болдоггүй ээ :ногоон:


өөр бусад багийн фэнүүдэд л тэгж совин татах биз :ногоон:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby Должко » Fri Jul 23, 2010 7:46 am

Тоглолт хэдээс юм бэ өнөөдөр?????
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby El Payaso » Fri Jul 23, 2010 12:05 pm

бүрэлдэхүүнээр бол ч Челси Манютай зэрэгцэхээр болчихлоо шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby Lucifer » Fri Jul 23, 2010 3:03 pm

хаалгач дээ бол Гивэн эрхбиш гарах биз.
цэвэрлэгч дээр бол яя баараггүй дээ. Д йонг жийгдэх биз.

бас Робсонгийн асуудал юу болж байна.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby Должко » Fri Jul 23, 2010 4:13 pm

Image
Милнерт 24 саяийн санал явуулсан.....
Виллачууд дээр нэмээд Айрлендаа өг гээд байгаа бололтой.....
Удахгүй шийдэгдэх биз эсвэл 30 аар эсвэл 24 сая+Айрленд=Милнер.....
Милнер нийх 30 сая хүрээд байгаа бол сонин л байна доо 20 сая л хангалттай баймаар юм.....
Забалета маань Пл түрүүлэнэ нтр гэсэн байна.....
Рамирэс хүү маргааш хариугаа хэлнэ Челси 20 сая манайх 30 санал болгосон гэсэн.....
Робино 8 сарын 5 ирэх байх.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby Mojul » Fri Jul 23, 2010 4:18 pm

Амжилтаа бодоод Хөхнүүдрүү явна лдаа Рамирес.
Милнерт танайх бол 50г өгч л авах хэрэгтэйшдээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby sp_fc kop » Fri Jul 23, 2010 4:20 pm

Танайх нээрэн тоглогчдын үнийг арай л дэндүү хөөрөгдөх юмаа. за яахав миний мөнгө биш дээ тэ
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby soccer » Fri Jul 23, 2010 4:47 pm

Милэнр 24 сая-р ирлээ гэж...

City manager Roberto Mancini said this week that Milner remained on his shopping list, but that he did not want his club’s spending power to be exploited by their competitors.
“When Manchester City want to buy a player, other clubs ask much more than is normal,” stated the Italian.
“This is not good and it is not right. Until today, it is only City that are moving the market.

“We have bought three good players already. But now Inter Milan, for example, are asking a lot of money for striker Mario Balotelli, and we want to wait.
“We are interested in good players like Balotelli and Milner but we have time before the market closes in August. We have a lot of different choices.” (BBC Sport)

бас л баавартай байна шүү :ногоон:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby soccer » Fri Jul 23, 2010 5:04 pm

орой тоглолт Saturday 02:30 CET Friendly Match Manchester City vs Sporting Lisbon гэж байна... хэдэн цагаас гэсэн үгүү
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby Буучин » Fri Jul 23, 2010 5:09 pm

Сити ч сүрдмээр бүрэлдэхүүнтэй харагдаж байна даа.
Улирал эхлэхээр яаж тоглохыг нь л харахаас...
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby suldees » Fri Jul 23, 2010 5:16 pm

ноднин шиг хэрэггүй тэнцээ хийхгүй бол сайхан сонирхолтойл болгох нь дээ .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby VicKtoR » Fri Jul 23, 2010 5:33 pm


Ихэд догдолж байна даа :ногоон:
Тоглогчид бол хоёрдугаар асуудал ш дээ бараг,
Хамгийн гол энэ хэдэн алиалагч нарыг зангидаад аваад явчих мундаг менежер ирж байж л Ман Сити амжилт гаргана :ногоон: тэрнээс нааш энэ Манчини, Хугес бла бла гэсэн гарууд бол амжихгүй ээ! Юунд хожигдсоны дараа ч гэлээ хоёр гурав хуваагдаж байгаад хувцас солих өрөөндөө зодолддог гарууд бүтэхгүй ээ :RD
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby Баясаа » Fri Jul 23, 2010 5:38 pm

Аймаар үнэтэй баахан сэлгээтэй болж байх шив дээ
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby VicKtoR » Fri Jul 23, 2010 5:49 pm

liverpool.blog.mn wrote:Аймаар үнэтэй баахан сэлгээтэй болж байх шив дээ


Сэлгээ бишийшдээ :ногоон: зүгээр л өндөр цалинтай менежерийн толгойны өвчин болсон овверратэд гарууд :ногоон:
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby soccer » Fri Jul 23, 2010 6:03 pm

түрүү улирал 2 дараалуулж ш а а л гуулчаад их юм ярьж байна... бусад нь даруухан байхад :ногоон:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Манчестер Сити 10/11: Blue Moon!!!

Postby Должко » Fri Jul 23, 2010 6:39 pm

soccer wrote:орой тоглолт Saturday 02:30 CET Friendly Match Manchester City vs Sporting Lisbon гэж байна... хэдэн цагаас гэсэн үгүү

А.Шөнө 2,30 аас
Б.Одоо 8,30 аас
В.Өглөө 8,30 аас
Г.Бүгд буруу
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 65 guests
cron