НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Mon Jul 05, 2010 2:47 pm

Дархан аварга Д.Цэрэнтогтох:Миний үед түрүүлэх бөхчүүд нь тодорхой байж

-Сайн байна уу? Өвөрхангай нутгийн бөхчүүдийн гал хаана гараад байгаа вэ?
-Сайн, сайн байна уу? Манай нутгийн бөхчүүд уламжлал ёсоороо “Бугын САА”-д гараад байна. Манай галд 50-60-аад бөх улсын болон аймгийнхаа наадамд барилдахаар бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Залуучууд маань хүчтэй, бяртай, өнгөтэй сайхан байна.

-Танай галаас улсын цолонд хүрэх, цолоо ахиулах бөхчүүд олон байгаа юу?
-Манай нутгаас цолонд ойрхон хүүхдүүд ч цөөнгүй л байгаа даа. Тухайлбал, сүүлийн жилүүдэд дандаа л тааварт орж байгаа Санчир байна , Лхагвасүрэн, Болдбаатар гээд улсын цол авах залуу бөхчүүд бий бий.

-Та Улсын наадамдаа дөрвөн удаа түрүүлж, таван удаа үзүүрлэсэн. Үүнээс ч олон үзүүр, түрүү авах боломж байсан болов уу?
-Бөх хүн бүхэнд л дутагдал байдаг. Миний хувьд ч байж таараа, өөрөө боломжоо ашиглаж чадаагүй нь байгаа л байх.

-Та ер нь хэдэн аваргатай барилдаж байв даа?
-Сүүлийн үед төрсөн залуу аваргуудтай барилдаагүй. Харин Сумъяабазар, Өсөхбаяр хоёртой барилдаж үзсээн. Ер нь 10 гаруй аваргатай барилдсан байх шүү. Залуу хүүхэд байхдаа заалны барилдаанд Ц.Чимэд-Очир гуай, Батсуурь гуай гээд алдартай ахмад аваргуудын аманд нь гарч барилдаж ч байсан. Харин төрийн наадамд Ч.Бээжин аварга, Д.Дамдин аваргатай олон удаа барилдсан.

-Таны хамгийн ширүүн өрсөлдөгч байсан бөхийг нэрлэ гэвэл хэнийг хэлэх вэ?
-Миний үеийн бөхчүүдээс Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Хадбаатар аваргууд маань хамгийн хатуу, амаргүй өрсөлдөгчид байсан даа. Ер нь бөх хүнд амархан даваа гэж байхгүй, бөх болгон л өөр өөрийн онцлогтой байдаг.

-Таны хамгийн сайхан дурсамжтай барилдаан?
-Анх удаагаа Улсын цолонд хүрсэн болон төрийнхөө наадамд анх удаагаа түрүүлж байсан маань хамгийн сайхан дурсамжтай мартагдашгүй үе юм даа.

-Та “Хөдөлмөр” нийгэмлэгийн бөх байсан, тухайн үед энэ нийгэмлэгт олон сайн бөхчүүд байсан байх шүү?
-Хөдөлмөр нийгэмлэгийн бөхийн галд би галаа ахалж олон жил гарсан даа. Манай галд цол авсан, аваагүй, ахмад, залуу гээд олон сайн бөхчүүд байлаа. Хөдөлмөр нийгэмлэгийн Ё.Ишгэн, З.Дүвчин, Б.Жалаа гээд олон сайхан, хүчтэй, уран барилдаантай бөхчүүдтэйгээ хамтдаа наадмын бэлтгэлээ базаадаг байсан.


-Хадбаатар аваргатай олон удаа барилдаж байсан, энэ хүний талаар юу хэлэх вэ?
-Бид хоёр ч нэг үеийнх юмдаа. Надад ч дутагдал байсан байх, Хадаад ч бас байсан л байх. Тухайн үед хэн алдаа гаргасан нь унаж, гаргаагүй нь хаяж унагаж л явсан юм болов уу даа. Олон ч удаа барилдаж өгөө, аваатай л байсан. Хадаа аварга маань сайхан сэтгэлтэй, хүүхэд шиг цайлган зантай, бяртай, эрэмгий үнэхээр л сайхан монгол бөх дөө.

-Таныг олон мэхтэй бөх байсан гэдэг?
-Би ч чамгүй олон мэхтэй байж. Ер нь ямар ч барилдаанаас мэх хийнэ шүү. Тухайлбал хав, сэв рүү барьцнаас баруун, солгойгүй л мэх хийдэг байлаа. Хөл барилдааны мэх л цөөн байсан болов уу.

-Бөхчүүд их олон цаг барилддаг байхад таны хамгийн удаан барилдсан барилдаан хэзээ болж байв?
-Хамгийн удаан барилдсан барилдаан гэвэл 1990 онд Б.Бат-Эрдэнэ аваргатай хоёр цаг 37 минут барилдсан байдаг.


-Өнөөгийн үндэсний бөхийн барилдааны дүрэм хэр зэрэг шударга гэж бодож байна?
-Өнөөдрийн үндэсний бөхийн барилдааны дүрэмд жаахан өөрчлөлт оруулмаар л байгаа юм. Жишээ нь 15 минут болоод золгуулдаг болохоор бөхчүүд цагаа хүлээгээд л барилдаан огт гаргахгүй байна. Тэгээд эцэст нь золгуулахаар жин ихтэй, тарган бөх нь давчихаад байгаа.

-Начны найраа гэдэг, ер нь үндэсний бөхөд найраа гэж зүйл байгаа юу?
-Найраа гэдэг зүйл байгаад байгаа юм. Нөгөө нэг талаасаа бол энэ нь аймаг, орон нутгийнхаа залуу бөхийг дэмжих зорилгоор ам авч байсан уламжлалт ёс байдаг. Цол авч байж дээшээ гарч ирж том цолтой бөхчүүдтэй хүч үзэн барилдах боломж гардаг. Улмаар тэр цол авсан бөх нь даваагаа ахиулсаар түрүүлэх нь ч байдаг. Энэ бол дээр үеэс уламжилж ирсэн аль ч аймаг, нутаг усныханд л байдаг л зүйл. Өнөөдөр аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд маш сайн барилдаад байгаа. Харин тэд дээшээ гарч ирж чадахгүй байна. Тэгэхээр л бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм.

-Таны аав, ээжийн талд бөх байсан болов уу?
-Миний ээжийн талд бөхийн удам бий. Довчиндагва гэж аймаг, цэргийн цолтой бөх хүн байсан юм билээ. Одоо ч миний хоёр хүүгээс Базаррагчаа маань чөлөөт бөхөөр хичээллэж байгаа.


-Та энэ жилийн наадамд уралдуулахаар морь уяж, сойж байгаа гэл үү?
-Тиймээ, морьд маань өнгөтэй, уяа, сойлго нь сайн байгаа. Сайн давхих байхаа.

-Энэ жилийн наадмын өнгийг хэрхэн төсөөлж байна, үзүүр, түрүү, шөвгийн дөрөвт ямар бөхчүүд тунах бол?
-Сайн төсөөлж чадахгүй л байна. Миний үед чинь гарцаагүй түрүүлэх бөхчүүд нь тодорхой байж. Улсын наадмаар жижиг цолтой бөх цойлоод гарна гэж байдаггүй л байлаа. Одоо чинь ямар ч аварга, арслан нь дөрөв, тав, зургаагийн даваанд эрт ойчих нь элбэг болж. “Аваргууд л хоорондоо барилддаг байлаа. Аваргууд аймаг, цэргийн цолтой бөхөд унаж байсан түүх байхгүй” гэж Баянмөнх аварга нэг ярилцлага өгөхдөө хэлсэн байна лээ. Энэ ч үнэн л үг шүү. Жил жилийн Монгол наадам сайхан болдог уламжлалтай. Монгол түмэндээ хандаж бөхчүүд нь хүчтэй, морьд нь хурдан, нум сум нь мэргэн байж хотол олноороо сайхан наадаарай гэж ерөөе.
Д.Өлзийсайхан
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Nok » Tue Jul 06, 2010 5:08 pm

Дагвадорж аврага энэ жил аймагт барилдах гэж байгаа юмуу?
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Wed Jul 07, 2010 11:02 am

Улсын арслан Б.Ганбаатар: 100 орчим бөх цугласан нүсэр гал болжээ

-Танай галынхан хэзээ бэлтгэлдээ гарав. Энэ жилийн бэлтгэл, цаг агаарын онцлог юу байна вэ?
-Манай Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээнийхэн бэлтгэлд гараад 14 хонож байна. Бөхчүүдийн бэлтгэл сайхан байна. Энэ жил газрын гарц их сайхан байсан ч одоо халаад гандуу болчихлоо. Манай галд "Хилчин" спорт хорооны бөхчүүд нийлээд 100 орчим бөх бэлтгэлд гарсан нүсэр гал болжээ.

-Наадам хаяанд ирсэн болохоор бөхчүүдээ амраах бэлтгэл түлхүү хийлгэж байна уу?
-Бөхчүүд жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байсан. Саяхан "Нутгаа дуурсгана" гэдэг том тэмцээнд оролцож бэлтгэлээ сайн шалгалаа. Өрсөлдөгчдөө ч чамгүй ажлаа. Тэгэхээр одоо барилдааны бэлтгэл голдуу хийж, спорт тоглоом гэх мэтээр дасгаж байна.

-Энэ жил Өвөрхангай аймгийн бөхчүүдээс гадна хэд хэдэн гал гарчээ?
-Өнгөрсөн жилээс Дорноговь аймгийн бөхчүүдийн гал гарч байгаа. Зүүн талд Дорноговь, Баянхонгор аймгийн бөхчүүд, мөн реалити шоунд оролцож байгаа хэсэг бөхчүүд байгаа. Тэгээд бэлтгэл сургуулилтаа нийлж хийгээд бэлтгэл сайхан ханаж байна. 128 бөхийн барилдаан зохиоё гэвэл бөхчүүд хүрэхээр л байна.

-Танай галаас уржнан улсын наадмын түрүү бөх төрсөн. Энэ жил энэ амжилтаа батлах болов уу?
-Манай галаас олон сайн бөхчүүд төрөн гарч, улсын наадамд түрүүлж байсан. Улсын аварга Д.Сумъяабазар, улсын арслан Д.Ганхуяг нарыг энд нэрлэж болно. Д.Ганхуягийн бэлтгэл сайн байна. Наадмаар дээгүүр барилдаж, улсын аварга цол хүртээсэй гэж хүсч байна. Манай галаас улсын наадамд түрүү бөх төрөхийг үгүйсгэхгүй. Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө.



Зууны мэдээ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Чуугий » Thu Jul 08, 2010 2:44 pm

Дархан аварга Ж.Мөнхбат: Галаасаа цолд хүрч, түрүү авах бөх төрнө гэж найдаж байгаа
-Та Сонгино амралтад хэд дэх жилдээ наадмын бэлтгэлд ирээд байна вэ?
-1962 оноос хойш энд гарч байна. Энд Ц.Чимэд-Очир аварга, Ш.Батсуурь аварга бэлтгэлд гарч байсан. Тэр үед манай улсад "Тэрэлж", "Сөгнөгөр" энэ гурван амралт л гайгүй сайн нь байлаа. Энэ амралтад бэлтгэл хийгээд Д.Хадбаатар 1975 онд заан, дараа жил нь аварга болсон. Харин 20 жилийн дараа 1995 онд Г.Өсөхбаяр эндээс заан, 2009 онд даян аварга болсон. Энэ их таатай тохиолдол. Ер нь энэ Сонгино хайрханд хэзээ ч дайсан орж ирээгүй. Орж ирлээ гэхэд урд Гангийн давааны наана бүгд сүйрдэг байсан домогтой юм.

-Бөхчүүдийн бэлтгэл хэр жигдэрч байна вэ?
-Манай аймгийнхан Баян-Уулд, Харзтайн наад талд, Төв аймгийн баруун хойно, бас энэ Сонгино гээд хэд хэдэн газарт бэлтгэлээ хийж байна. Эндээс л цолд хүрч түрүү авах бөх гарах болов уу гэж найдаж байгаа. Өнгөрсөн жил Г.Өсөхбаярыг түрүүлнэ гэсэн түрүүлсэн. Ч.Санжаадамбыгаа начин болчих болов уу гэж харж байсан ч гурвын даваанд уначихсан.

Зууны мэдээ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ЦАГААН » Tue Jul 13, 2010 5:15 pm

Өнөөдөр 7-р сарын 13. Яг өнөөдрөөс 1 жилийн өмнө ФОРУМДАА бүртгүүлж байжээ... Наадмын маргааш байсан болохоор Бамбууш: хэн нэгэн нь нэг сайхан тойм бичээч гэхээр нь ороод бичсэн юм. Уг нь өмнө нь форумыг 3 жил орчим уншсан хүн л дээ... Өөрийнхөө төрсөн өдрийг ч тэмдэглэж үзээгүй хүн харин өнөөдөр яагаад ч юм форумд элсээд нэг жил болсноо анзаарав...

Жилийн хугацаанд сайхан сайхан хүмүүстэй нөхөрлөж, хөөрөлдөж, завтай цагаа заавал форумдаа, үндэсний бөхийн сэдэвтээ зориулсан... зориулсаар ч байх болно. Аарон, Аагий... Бамбууш, Бадруул,... Барнаба, Баяраа ах,... Чуугий Жүүгий... олон сайхан андууд (бичээд байвал барагдахгүй олон байх)... бас чамгүй олон гэмгүй санал зөрөлдөгчид...

Наад зах нь л гэхэд Сүхбат олон давсан... үгүй Сумъяабазар олон давсан ... гэх зэрэг хэрүүл уруул... цаашилбал бөхийн үүх түүх, чанар чансааг үнэн зөвөөр хойч үедээ дурсаж байх, би ч өөрөө 10 20 жилийн дараа үүнийг уншина шүү дээ... дурсана шүү дээ гэж бодоод ЗӨВХӨН ӨӨРТӨӨ, надтай адил сэтгэлтэй андууддаа л зориулж Монгол Бөхийн чансааг тогтоодог байя гэсэн ажил санаачлал андуудтайгаа хэлэлцэн өөрсдийн гэсэн дүрэм журам тогтоон бөхийн нэг улиралыг тууллаа (одоо Аарон 3-ын давааны оноолт оруулахаар энэ улирлын эцсийн чансаа бодогдож дуусна). Мөн идэвхитэй, сонирхолтой дуртай баридаанаа үзэж байхаар бодолцож үндэсний бөхийн фантази хэмээх тэмцээнээр бид бүгд тоглосоор бас дүнгээ гаргаж дуусах шатандаа ороод байна. Мөн хүн л юм болохоор өөрийн дэмждэг, бусдаас илүү байгаасай гэж боддог бөхчүүдийнхээ тухай ч хүүрнэсэн, хүүрнэлдсэн, маргалдсан...

Нэг жилийн хугацаанд олон л барилдаан үзэж, олон л зүйлийн бичив. Даваабаатар Баянхонгорт түрүүлсэн зэрэг олон сайхан үйл явдал тохиолдсон боловч ОРГИЛ нь өчигдрийн өдөр л байлаа... 11 жил ч бас чамгүй л хугацаа шүү... Зарим хүмүүс: Бөх хүн хүний нутагт хичээж барилддаггүй гээд сонин юм ярьдан... 99 онд ёстой эд гялалзаж байсан Цэрэнпунцаг, Сумяъяабазар нар 650км газар УНАХЫН ТУЛД шороон замаар нүдүүлэн байж очсон гэжүү... Бүгд л сайн сайхан барилдахыг л хүсч тэр холоос зорин зорин зовон зовон ирсэн. Тэр дунд дөнгөж заан болсон Ганбат гялалзтал барилдаж тасархай түрүүлэхэд нь ингээд л 2 БАТЫН ҮЕ эхэллээ л гэж бодсон... Зарим нэг хүмүүсийн азаар, Ганбат болон түүний дэмжигчдийн азгүйгээр амьдрал үргэлжилсээр... 11 жилийн дараа... Ганбат 23 нас хүрээд ХАРЬСАН уу? судлагдаад будаа болсон уу? Бэртэл гэмтэл нь бүрэн идгэж, өөрт нь итгэл төрөхөд л 2005 оныг хүртэлх хугацаа зарцуулагдсан гэж би боддог, хэлдэг...

Ингэх л гэж форумддаг юм байхдаа гэж бодмоор үе байдаг даа... сайхан болон багаханхдаа саар... Монгол бөхийн зодгийг төмөр утасаар эмжиж хийж гэж боддог хүнийг (энэ одоо зодог гэж юу байдгийг мэдээд байна уу аль эсвэл...) би одоо эрүүл ухаантай биш л гэж хувьдаа бодохоос яах билээ... эсвэл Сүхбат аварга түрүүлсэн 2 бөхийг машинаар шагнана гэхээр өөрийнх нь мөнгө биш Чинбатын мөнгө гэж хэлэх хүнийг би одоо эвий зайлуул хэзээ хүн болно доо л гэж боддог. Ямар тэр хэлээд байгаа хүн шиг ядуу биш дээ ХОЁРХОН машин хүнд өгөх мөнгө байгаа даа... Чөлөөтийн холбооны ерөнхийлөгч өөрийнхөө зохион байгуулж байгаа тэмцээндээ өөрөө мөнгө гаргавал ЧӨЛӨӨТИЙН ХОЛБОО машин өглөө л гэх ёстой баймаар... гэх зэрэг бодлууд бодсоор... Даваабаатар сайн барилдвал форумын энэ энэ бид хэд сайхан баярлана даа... Ганбат түрүүлбэл бидэнд мөн ч сайхан байна даа гэж бодсоор... нэг жилийг барлаа. Чөлөө зав гарах л юм бол өөрийн бодосноо бичсээр, чансаагаа бодсоор... фантазигаа тоглосоор байх болно доо...

(энэ нэг бичлэгийг хаана тавих бэ? гээд баахан бодов... форумын нэг гишүүний нийтлэл гэж бодохоос...)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby slo mo jones » Tue Jul 13, 2010 5:39 pm

за Цагаан гишүүнд төрсөн өдрийн баярын мэндийг давхар форумд элссээд нэг жил болж байгаад нь баяр хүргэеээ. үнэлж явдаг гишүүдийн нэг шүү. цааш цаашдаач сайхан бичлэгүүдээ түгээж форумын олон гишүүдээ баярлуулж унших юмтай ярих юмтай байлгаарай. аз жаргал хүсэе
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Хашка » Wed Jul 14, 2010 12:12 am

Цагаанаадаа энд л баяр хүргэе дээ. Уйгагүй хөдөлмөрч, сайн залуу шүү чи хө :birthday
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Монгол улсын арслан Б.Ганбат

Postby munkhbayar_AC » Thu Jul 15, 2010 11:29 am

Аварга цолны талаар бодож амжаагүй л явна даа
Юуны өмнө төрийн наадамд түрүүлсэнд баяр хүргэе.Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Баярлаж байнаа. Төрийнхөө их наадамд түрүүлсэн хүн чинь баярлахгүй байхын аргагүй юм даа.Сэтгэл ихэд хангалуун сайхан байна.Намайг улсын наадамд түрүүлээсэй гэж бөхөд хайртай Монгол түмэн минь олон жил хүлээсэн дээ.Тэр их хүслийг биелүүлсэн гэхээр бүр ч баяртай байна.
Наадмын бэлтгэл хаана базаасан бэ? Нутгийнхаа бөхчүүдтэй гарсан уу
Тийм ээ. Нутгийнхаа бөхчүүдтэй гарсан.Эхлээд тэрэлжид Мэлхий хадны гаалийн амралтанд гараад ерөнхийдөө хүнд бэлтгэлээ тэнд хийсэн.Дараа нь Харзтайн амралтанд очиж сүүлийн бэлтгэлээ базаасан.
Ер нь та өөрийгөө түрүүлнэ гэж бодож байв уу?
Би чинь улсын наадамд олон жил барилдсан хүн.Энэ хугацаанд 9 шөвгөрөөд байв.Мэдээж дээгүүр барилдчих юмсан гэх бодол байсан.Харин түрүү үзүүрийн тухайд баттай үлдэнэ гэж яг сайн хэлж мэдэхгүй байна.Хэн ч гэсэн санасандаа хүртэл сайхан барилдахыг л бодно шүү дээ.
Бүх л даваа хатуу байсан нь мэдээж.Гэхдээ бүр их хариуцлагатай нь хэдийн даваа байв?
Таваас дээш даваа үнэхээр хүнд байдаг.Алхаа гишгээ маань хүртэл хариуцлагатай болоод эхэлчихэж байгаа юм.
1991 онд 70 жилийн ойгоор О.Балжинням аварга том П.Сүхбат гарьдаар 9 даван түрүүлснээс хойш төрийн их баяр наадамд Увс нутгаас бөх түрүүлээгүй?
Балжинням аваргаас хойш Увс аймгаас наадмын түрүү бөх тодроогүй 19 жил болсон байна.Нутаг усныхан маань яаж их баярлаж байгаа нь тодорхой.Ер нь нутаг ус гэлтгүй Монголын ард түмэн маань арслан цолыг бахархам сайхан сэтгэлээр хүлээж авсан.Төв цэнгэлдэхэд суугаа наадамчид хэрхэн яаж дэмжиж урам зориг өгч байв.Олон түмнийхээ энэхүү итгэлийг нт зүтгэлээр хариулж цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн базааж улам их амжилт гаргахыг хичээж барилдах болно.
9 хөлт цагаан тугаа 9-нтөө тойрч явахад юу бодогдож байв.Мөнхбаатар арслангаар 8 давсныхаа дараа тугаа үнсэж байгаа харагдсан.?
Миний бие улсад 9 шөвгөрөхдөө 8 даваанд 3 удаа үлдэж байлаа.8 Давж чадахгүй байсан хэрэг.8-ын давааны босго нэг л өнөдөр санагдаад байдаг байлаа.Тийм учир Мөнхбаатар арслангаар 8 давж гарьд цолны болзол хангаад ихэд баярласан хэрэг.Тэрхүү баярласан сэтгэлийн минь илрэл 9 хөлт цагаан тугаа үнсэхэд хүргэсэн болов уу.Их сайхан байсан шүү.
Өсөхбаяр аварга үзүүр түрүү булаацалдаж байхдаа барьц тавилцах зуур та инээгээд байсан.Инээснийг асуу гэдэг?
барилдааны явц юм даа.Өсөхөө аваргын засуул Пүрэв 2 бөхийг голлуулахаар анхааруулга өгсөн.Гэтэл аварга хөл рүү ухасхийсэн.Түүнийг нь аваргад учирлаж, засуул тань барилдаан зогсоочихсон байгаа гээд инээмсэглэсэн дээ.
Өсөхөө аваргатай олон барилдаж байсан.2 жилийн өмөн цагаан сараа үлдэж та давж түрүүлж байлаа.төрийн наадмын 9 даваанд үлдээд юу бодогдож байв?Тэгж ингэж барилдана гэж тааварласан зүйл байв уу
Өсөхөө аваргатай олон жил барилдсан даа.Болгоомжтой нямбай бариллахыг л бодож байсан.Тийм мэх хийнэ тэгээд давчихна гэж огт бодоогүй шүү.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

үргэлжлэл

Postby munkhbayar_AC » Thu Jul 15, 2010 11:41 am

Таныг бөх болох замыг тавьж өгсөн хүн Баянмөнх аварга.Ер нь Баянаа аварга тухайн үед Бат-эрдэнэ аваргыг даруулах зорилготой авч ирж байсан гэх яриа ч байдаг?
Намайг 16 настай байхад Баянаа аварга өөрийнхөө алдар тэмдэглэх барилдаан дээр намайг харж энэ хүү бөх болно гэж хотод авчирч биеийн тамирын сургуульд орууулж байлаа.
Алдар тэмдэглэх барилдаан хяргас суманд болж байв уу?
Тэгсэн юм.Аваргыг би багшаа гэж хүндэтгэж үргэлж заавар зөвөлгөө авч явдаг.
Бат-эрдэнэ аварыг даруулах гэж авч ирсэн тухайд юу хэлэх вэ?
Бат-эрдэнэ аварыг даруулахаар авч ирсэн гэдэг ч юмуу, тиймэрхүү яриа ард түмний дунд л өрнөдөг байх.Өндөр цолтой бөх шинэ үеэ бэлддэг бичигдээгүй хуультай.Тэр хуулийн дагуу л аварга намайг хотод авчирсан.Хэн ч гэсэн залуу бөхийг аварга болох болтугай гэж л итгэл хүлээлгэнэ шүү дээ.
Сүхбат Гантогтох Бумбаяр та хэдийг аваргын хүүхдүүл гэдэг.хоорондоо амь нэгтэй явдаг нь мэдээж.Гантогтох гарьд зодоглосонгүй.Сүхбат барилдахаа больсон.үүнд та юу хэлэх вэ?
Бид нэг багшийн шавь нар.Хэн хэндээ зааж зөвлөх зүйл байдаг.Амьдрал дээр дотны андууд.Гарьдын тухайд тухайн хүний хувийн асуудал биз ээ.
1997 онд Цэрэнпунцаг заан таныг амласан.тэр тухай дурсахгүй юу?
Амаллаа гэхийг сонсоод цочирдсон шүү.Гэхдээ тэр хүнд амлах эрх нь байгаа учир юу хэлэх билээ.Сайхан барилдаад л унасан.
1999 онд заан болсноос хойш 11 жилийн дараа энэ цолд хүрлээ.Энэ хооронд боломж их байсан байх.Бэртэл гэмтэл нөлөөлсөн үү?
Цолооо ахиулах боломж байсан.Ард түмэн маань ч мэдэж байгаа болов уу.Би чинь 1999 онд заан болоод тэр намар нь осолд орсон.Тэгээд 3, 4 жил орчим бэлтгэл сургуулилт хийгээгүй.Үндсэндээ идэвхтэй барилдаан гаргаагүй.2005 оноос л бэртэл арай гайгүй болоод бэлтгэлдээ анхаарч эхэлсэн.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

үргэлжлэл

Postby munkhbayar_AC » Thu Jul 15, 2010 11:54 am

2000 оны наадмаар Бат-эрдэнэ аварга мөнх-эрдэнэ арсланг амлаж 6 залуу заан үлдсэн байдаг?
Тийм шүү.Тэр наадмыг эргэн санахад сайхан байдаг.6 залуу зааны үе гэж манайхан ярьдаг.Бид хэд яалт ч гүй тунаж үлдэцгээсэн юм.Би бэртэлтэй барилдах эсэхээ мэдэхгүй явж байгаад наадмын өмнө шууд очоод бүртгүүлчихсэн.5-д Одгэрэл заантай, 6-д Одхүү начинтай тунаад 7-д Өсөхбаяр аваргад унаж байлаа.Сүхбат түрүүлж арслан болдог жил шүү дээ.
2001 онд 80 жилийн ойгоор Одгэрэл зааныг начин байхад нь амлаж барилдаад унасан.Шинээр төрсөн олон залуу бөх байхад амлаж авсан даа?
Яахав дээ бие жаахан тиймэрхүү байсан болохоор найзыгаа аваад унавал унана л биз хаявал хаяна л биз гэж бодоод авсан.Одгэрэл тэр жил заан болсон.
Өөрөөсөө дүү залуу бөхчүүдэд хэнд нь илүү найдлага тавьж байна?
Олон хүн байна.Ер нь бөхийн шинэ үе ирчихлээ.Шинэ залуу бөхчүүд нэг л мэдэхэд гараад ирдэг.
Танай баруунтуруун сумын С.Мөнхбат начин энэ жил харцага боллоо.Нутгийн ахыгаа дагаж сайн барилдлаа?
Мөнхбат маань өнгөрсөн жил начин болсон шүү дээ.өнөө жил харцага боллоо.Үнэхээр 2 жилийн нөр их хөдөлмөрийнхөө шимийг хүртэж байна.Зааан болчих болов уу гэж харж байлаа.Гэхдээ болноо, болно.
Мөнхбатыг нэг жил та 5-ын даваанд авсан?
2006 онд байх.Мөнхбат маань улсын наадамд анх барилдаад 4 давсан.Тэгэхэд би 5 дээр авч унагаж байлаа.
Энэ жилийн наадмаар 7-ын даваанд та 3 бөхөөс ам авсан.Зарим нэг хүмүүс нутгийн дүүгээ авах байх гэж харж байсан.Та харин залуу заан Өсөхбаярыг амлаж Рагчаа заантай тунагаж орхисон?
7-ын даваанд ам авахад хэцүү байсан.3 сайхан залуу байдаг.Нутгийн дүүгийн бэлтгэл сайн байсан болохоор заан болчих байх гэж бодоод амлаагүй дээ.
Цол дагаж бяр гэдэг.Одоо танд аварга цол ойрхон харагдаж байгаа байх
Тэр тухай бодож амжаагүй л явна.Төрийн наадамд түрүүллээ.Энэхүү цолны амжилтыг бататгахсан гэж бодож байна даа.
Цаг давчуу ч гэсэн сонирхсон асуултанд минь хариулт өгсөн танд баярллаа.Төрийн наадмын олон түрүү авахыг ерөөе.
Та бүхэнд ч баярллаа.Өдрийн сониноор дамжуулан намайг үргэлж дэмждэг Монголын ард түмэндээ баярладаг шүү гэдгээ хэлье.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Цоомоо » Thu Jul 15, 2010 11:59 am

ЦАГААН wrote:Ганбат 23 нас хүрээд ХАРЬСАН уу? судлагдаад будаа болсон уу? Бэртэл гэмтэл нь бүрэн идгэж, өөрт нь итгэл төрөхөд л 2005 оныг хүртэлх хугацаа зарцуулагдсан гэж би боддог, хэлдэг...

Чи мушгиад байна л даа.
Заан болсныхоо дараанаас л муудчихсан, тэр аваар ослоос ч болсон л байх, гэж би хэлээд байгаа.
Тэрийг чи 23 хүрээд харьсан гэлээ болгоод, тийм юм гэж юу байдгийн нтр гээд л байдаг.
Тэгснээ ер нь Ганбатыг түрүүлээдэхсэн чинь энийгээ байнга сөхөж гаргаж ирэх янзтай юм аа.
23 хүрээд харьсан гэсэн хүмүүс одоо харав уу нтр гээд...
Дөнгөж өнөөдрийн Өдрийн сонин дээр байв уу ярилцлага нь гарч. Аваарт ороод бараг 2005 он хүртэл бэлтгэл сургууль ер нь хийж чадахгүй байлаа, наадамд барилдахгүй гэж байгаад өглөө нь бүртгүүлээд барилдаж байсан үе байна л гэсэн байна.
Энэ чинь тэгээд яах аргагүй л 99 онд заан болсноос хойш 2005 нтр гээд тэр үе хүртэл сайн барилдаж чадаагүй гэдгээ өөрөө ч хэлсэн л байна.

Чи өөрөө ч хэлсэн байна. 2005 он хүртэл яах яах хугацаа зарцуулагджээ гэж боддог гээд.
Ер нь бол 1999-2005 хооронд 6 жил гэдэг бас арай л урт хугацаа юм л даа.
Яах аргагүй байгалиасаа төрцөн бөх болохоороо ингээд сайхан түрүүллээ. Тэрнээс өөр бөх бол тэгж чадахгүй л дээ.

За тэгээд төрсөн өдөр нь тохиож байгаа бололтой, баярын мэнд. :birthday
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ЦАГААН » Thu Jul 15, 2010 1:11 pm

ЦАГААН wrote:
Цоомоо wrote:Ганбат 99 онд бол тэгж оргил цэгтээ байгаагүй ээ. 97-98 онд л хамгийн сайн байсан. 99 онд барилдсан барилдаан нь хүртэл цөөн байж байгаад наадмаар заан болсон...Тэр үед оргил үедээ байсан, Бат-Эрдэнэ аваргыг ч хаях нь баараггүй байсан бол тэр найрааны нтрийн хэрэг гэж юу байхав, өөрөө л заан болно шүү дээ. Ганц үнэн барилдсан 5 дээр Доржсамбууд л унан алдсан.


Пөөх тэгээд 24 хүрээд л харьсан гэж хэлэх гээд байна уу даа?
яаж ч бодсон улсын цолонд хүрсэн хүн чинь 22, 23 тай өсөж дэвжиж явсан а.а үеэсээ сайжирсан л байж таараа л даа. Би давна л гэж бодоод байдаг байсан юм даа. Сарын дараа Баянхонгорт л гэхэд тасархай түрүүлж байсан юм даа. Би бол оргил цэгтээ байж байгаад осолд ороод л ... гэж бодож байна.

Улсын цолонд хүрэх, цол ахих бол хэцүү ш дээ. Одоо Санжаа бол лаг л байна, Өсөхөө эдлээд л ... гэтэл бид улсад яаж барилдаж халаах болоо гээд л түгшиж байна. Тиймэрхүү зүйл болсон байх, тэгээд л Увсынхан гэж дэмжээд өгье хурдан аварга болгоод өгье гэсэн юмнууд л байсан биз. Одоо Санжааг Архангайнхан 5 дахь аварга минь л гээд байна, яг тэрэн шиг л. Харин Баянаа аварга бол өөрийн хүүхдүүдээ дэмжээд зав чөлөөгүй байсан тул тэр Ганбатыг заан болгодогт оролцоогүй байх.

Санжаа харин танайхны хүрч амжаагүй яваа "дархан аварга" цолонд хүрч мэдэх юм шүү нас бас яваад байна даа. :smile: Өсөхөөг бол битгий л дархан аварга болоосой гэж хүсч байна :mrgreen: . Дахиад түрүүлэх гэвэл тэгээл баахан л шодно одоо тэгээд 4 5 даваанаас эхэлж шодож байж түрүүлнэ биз ядаргаа.


За ийм л яриаг би хэлсэн юм... за за энэ ч тэгээд одоо утгаа алдсан яриа болсон юм шив дээ, эсвэл бүүр эсэргээрээч юмуу

Энэ хүмүүс яагаад төрсөн өдөр гээд байгааг гайхаад дахиад бичлэгээ уншив. Миний төрсөн өдөр бишээ, төрсөн өдрөө санадаггүй байж форумд элссэн өдрөө саналаа л гэсэн утгаар хэлсэн юм. Төрсөн өдөр тэмдэглэх маш боломжгүй үед таардаг болохоор байнга мартчихсан байдаг юмаа... хэд хэд мартаад сүүлдээ тоохоо ч байчдаг юм билээ....
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Шаазгай » Thu Jul 15, 2010 1:24 pm

За тэр яах вэ
1999-2005 онуудад Ганбат бүгдэд нь барилдсан уу
Хэд хэд давсан юм бол
Амжилтынх нь жагсаалт байна уу
99 онд осолд ороод 29 хүртлээ олигтой барилдаж чадаагүй гэхээр бас л харамсалтай юм

2005 онд ч билүү дээ 5-д Уламбаярыг билүү амлаад унаж байсан
Тухайн үед Уламбаячрыг дэмжлээ гээд л хүмүүс яриад байсан, сайн мэдэхгүй юм
Шаазгай
 

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Цоомоо » Thu Jul 15, 2010 1:32 pm

ЦАГААН wrote:
ЦАГААН wrote:
Цоомоо wrote:Ганбат 99 онд бол тэгж оргил цэгтээ байгаагүй ээ. 97-98 онд л хамгийн сайн байсан. 99 онд барилдсан барилдаан нь хүртэл цөөн байж байгаад наадмаар заан болсон...Тэр үед оргил үедээ байсан, Бат-Эрдэнэ аваргыг ч хаях нь баараггүй байсан бол тэр найрааны нтрийн хэрэг гэж юу байхав, өөрөө л заан болно шүү дээ. Ганц үнэн барилдсан 5 дээр Доржсамбууд л унан алдсан.


Пөөх тэгээд 24 хүрээд л харьсан гэж хэлэх гээд байна уу даа?
яаж ч бодсон улсын цолонд хүрсэн хүн чинь 22, 23 тай өсөж дэвжиж явсан а.а үеэсээ сайжирсан л байж таараа л даа. Би давна л гэж бодоод байдаг байсан юм даа. Сарын дараа Баянхонгорт л гэхэд тасархай түрүүлж байсан юм даа. Би бол оргил цэгтээ байж байгаад осолд ороод л ... гэж бодож байна.

Улсын цолонд хүрэх, цол ахих бол хэцүү ш дээ. Одоо Санжаа бол лаг л байна, Өсөхөө эдлээд л ... гэтэл бид улсад яаж барилдаж халаах болоо гээд л түгшиж байна. Тиймэрхүү зүйл болсон байх, тэгээд л Увсынхан гэж дэмжээд өгье хурдан аварга болгоод өгье гэсэн юмнууд л байсан биз. Одоо Санжааг Архангайнхан 5 дахь аварга минь л гээд байна, яг тэрэн шиг л. Харин Баянаа аварга бол өөрийн хүүхдүүдээ дэмжээд зав чөлөөгүй байсан тул тэр Ганбатыг заан болгодогт оролцоогүй байх.

Санжаа харин танайхны хүрч амжаагүй яваа "дархан аварга" цолонд хүрч мэдэх юм шүү нас бас яваад байна даа. :smile: Өсөхөөг бол битгий л дархан аварга болоосой гэж хүсч байна :mrgreen: . Дахиад түрүүлэх гэвэл тэгээл баахан л шодно одоо тэгээд 4 5 даваанаас эхэлж шодож байж түрүүлнэ биз ядаргаа.


За ийм л яриаг би хэлсэн юм... за за энэ ч тэгээд одоо утгаа алдсан яриа болсон юм шив дээ, эсвэл бүүр эсэргээрээч юмуу

Энэ хүмүүс яагаад төрсөн өдөр гээд байгааг гайхаад дахиад бичлэгээ уншив. Миний төрсөн өдөр бишээ, төрсөн өдрөө санадаггүй байж форумд элссэн өдрөө саналаа л гэсэн утгаар хэлсэн юм. Төрсөн өдөр тэмдэглэх маш боломжгүй үед таардаг болохоор байнга мартчихсан байдаг юмаа... хэд хэд мартаад сүүлдээ тоохоо ч байчдаг юм билээ....

Би хальт хайж байгаад хаясын, чи олоод тавьж.
Би тэнд харьсан барьсан гэж огт бичээгүй байна.
Үнэхээр яг формтой, сайн үе нь 97-98 байсаан. Барилдах бүртээ л лаг гаруудыг элэглэдэг шахуу байсан.
Харин 99 онд бол барилдсан барилдаан нь ч цөөн, форм нь ч тийм лаг байгаагүй. Бат-Эрдэнэ аварга битгий хэл Доржсамбууд унан алдсан нтр гэж бичиж.
Чи харин аймаар гуйвуулах юм.
Эрүүл ухаантай биш юмнууд харьсан гэлээ нтр гээд.
Би уг нь тэр харьсан нтр гэсэн яриаг аль уже дуусгасан гэж бодож байтал одоо чи бичлэг болгон дээрээ л Эрүүл ухаантай биш юмнууд харьсан гэлээ нтр гэсэн харав уу гээд байх юм. Тэр чинь бас онцгүй юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby slo mo jones » Thu Jul 15, 2010 1:44 pm

Шаазгай wrote:За тэр яах вэ
1999-2005 онуудад Ганбат бүгдэд нь барилдсан уу
Хэд хэд давсан юм бол
Амжилтынх нь жагсаалт байна уу

1998 он -------------5-н даваа д.а Х.Баянмөнх (УВ.Хяргас сум)
----------------------6-н даваа у.з А.Сүхбат (ТӨ.Сэргэлэн сум)-д Унасан
1999 он --------------5-н даваа у.н И.Доржсамбуу (БУ.Гурванбулаг сум)
-----------------------6-н даваа у.з Ж. Ганболд (УВ.Өндөрхангай сум)
-----------------------7-н даваа у.а О.Балжинням (УВ.Наранбулаг сум)
-----------------------8-н даваа д.а Б.Бат-Эрдэнэ (ХЭ.Өмнөдэлгэр сум)-д Унасан
2000 он---------------5-н даваа у.н О.Одгэрэл (УВ.Хяргас сум)
-----------------------6-н даваа а.а Б.Одхүү (ХЭ.Баянхутаг сум)
-----------------------7-н даваа у.з Г.Өсөхбаяр (АР.Батцэнгэл сум)-д Унасан
2001 он---------------5-н даваа а.а Д.Болд (БА.Баянбулаг сум)
-----------------------6-н даваа у.н О.Одгэрэл (УВ.Хяргас сум)-д Унасан
2002он---------------5-н даваа у.н Ц.Сумъяабэйс (ЗА.Дөрвөлжин сум)
-----------------------6-н даваа у.н М. Жамъянпүрэв (ӨВ.Есөнзүйл сум)
-----------------------7-н даваа у.з Б.Гантогтох (УВ.Хяргас сум)-д Унасан
2004он--------------- 5-н даваа ц.з Ш.Уламбаяр (ЗА.Тосонцэнгэл сум)-д Унасан
2005он---------------5-н даваа у.х Г.Батбаяр (АР.Батцэнгэл сум)
-----------------------6-н даваа у.х Ц.Мягмарсүрэн (ХО.Мөст сум)-д Унасан
2006он----------------5-н даваа а.з С.Мөнхбат (УВ.Баруунтуруун сум)
-----------------------6-н даваа а.а Н.Баярмагнай (ГО.Бигэр сум)
-----------------------7-н даваа у.з Ц.Мягмарсүрэн (ХО.Мөст сум)
-----------------------8-н даваа у.г Д.Сумъяабазар (ӨВ.Хужирт сум)-д Унасан
2007он---------------5-н даваа а.а А.Цацабшир (ДО.Эрдэнэ сум)-д Унасан
2008он---------------5-н даваа а.а Ч.Баянмөнх (СЭ.Мандал сум)
-----------------------6-н даваа у.н Ц.Сумъяабэйс (ЗА.Дөрвөлжин сум)
-----------------------7-н даваа у.н Т.Амартүвшин (ХО.Эрдэнэбүрэн сум)
-----------------------8-н даваа у.х Н.Ганбаатар (ГО.Чандмань сум)-д Унасан
2009он----------------4-н даваа а.а Б.Сангисүрэн (ӨВ.Тарагт сум)
------------------------5-н даваа у.н Ц.Сумъяабэйс (ЗА.Дөрвөлжин сум)-д Унасан
2010он----------------2-н даваа с.з С.Баасанням (.)
------------------------3-н даваа а.а Ц.Жамсран (.Өвөрхангай аймаг)
------------------------4-н даваа а.а Г.Алтангэрэл (.)
------------------------5-н даваа у.н Д. Лхагвадорж (ГО.Чандмань сум)
-------------------------6-н даваа а.а Ч.Баянмөнх (СЭ.Мандал сум)
------------------------7-н даваа у.з М.Өсөхбаяр (БУ.Бүрэгхангай сум)
------------------------8-н даваа у.арс Х.Мөнхбаатар (ХӨ.Шинэ - Идэр сум)
------------------------9-н даваа дая.а Г.Өсөхбаяр (АР.Батцэнгэл сум)
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ЦАГААН » Thu Jul 15, 2010 5:22 pm

Цоомоо wrote:Би хальт хайж байгаад хаясын, чи олоод тавьж.
Би тэнд харьсан барьсан гэж огт бичээгүй байна.
Үнэхээр яг формтой, сайн үе нь 97-98 байсаан. Барилдах бүртээ л лаг гаруудыг элэглэдэг шахуу байсан.
Харин 99 онд бол барилдсан барилдаан нь ч цөөн, форм нь ч тийм лаг байгаагүй. Бат-Эрдэнэ аварга битгий хэл Доржсамбууд унан алдсан нтр гэж бичиж.
Чи харин аймаар гуйвуулах юм.
Эрүүл ухаантай биш юмнууд харьсан гэлээ нтр гээд.
Би уг нь тэр харьсан нтр гэсэн яриаг аль уже дуусгасан гэж бодож байтал одоо чи бичлэг болгон дээрээ л Эрүүл ухаантай биш юмнууд харьсан гэлээ нтр гэсэн харав уу гээд байх юм. Тэр чинь бас онцгүй юм.


Би болохоор 99 онд топ формтой байсан Ламын гэгээний даншгаар лаасан энээ тэрээ гэхээр (Тэр цэнхэрлүүлсэн санааг хэлээд жишээ татахаар) чи урдаас хүний нутант бөхчүүд лаг барилддаггүй юм, тэр нэг хөдөөний наадмыг юун сүр болгодог юм гээд байсан. 650км газар унах гэж ирдэг юм байхдаа гэж уурлаад л өнгөрсөн.
Би Ганбат түрүүлнээ, 90 жилээр лаагаад аварга болно л гээд байсан чи болохоор арал чяцаараа л одоо нэг юм шөвгөрч байна л гээд байдаг, тэгээл араас найрсан ийсэн яасан гээд л явчдаг. Би болохоор бие муу энээ тээр гээд л учирлаад л... наадмын талбайгаас хүртэл Цанлигт өгөөд гарчил байсан... гээд л зовлон тоочоод...

За тэгээд нээх асуудал маргаан үүсгээд байх юу байхвээ хөө лаг байсныг нь л хоюулаа л хэлж байна (би 99 онд топ, чи 98 онд топ). Одоо яахав түрүүлчихсэн болохоор л ярианы сэдэв арай өөр байгаа болохоос чи бид 2 энэ маргаан өрнөөд л байх байсан л даа... 11 жил бэтгэрсэн хүн баярлаад ганц үг хэлэхээр байнга ингэж хэлэх гэлээ гээд байх юу байхав дээ...

Одоо тэгээд нөгөө 10 даваатай барилдаан болох гэвэл бас л ядаргаа болно доо... Түрүүлсэн бөх яах бэ, үзүүрлэсэн бөх яах бэ гээд л ... би яахав 5 жилд ганц удаа тийм юм байж болох юм гэж бодоод байна. Сайхан хуульчлаад л яг 5 жил тутамд 2 том ойны онцгой ойгоор л 1024 барилдана гээд яс хуульчлаад өгөөд цолыг нь бас яг таг батлах хэрэгтэй... тэрнээс байгаа хуулиа ерөнхийлөгчтэйгөө юутай ийтэйгээ нийлээд зөрчөөд л Сумъяад аварга өгдөг шигээ хууль, бодит байдал 2оо зөрүүтэй байлгаж болохгүй...
Одоо хууль хэвээрээ л байгаа байх ёстойдоо түрүүлсэн нь арслан, үзүүрлэсэн арслангүй бөх арслан, арслантай бөх юучгүй гэдэг дүрэм нь... Одоо тэгээд байгаа хуулиа дагах уу, нөгөө 2006 оны жишгээ дагах уу... үзэгчид орилохгүй бол чимээгүй өнгөрөх үү гээд л бөөн асуудал болно доо... :ногоон:

тэр 5 жилд нэг 1024 гэдэг яах одоо энэ Бямбажав энэ тэр шиг гацаад байгаа нөхдүүдээ бодохоор маш их харамсах юм тэдэнд зайлуул даа бага ч гэсэн боломж олгоод айн наадмын өндөр болгоо том ойгоор зөөллөөд байж болох юм л гэж бодож байна. Одоо энэ Сүмбээ, Жаргалсайхан, Амартүвшин энэ тэр бол хэцүүдлээ ш дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Адмирал » Thu Jul 15, 2010 5:28 pm

Ганбат сайн бөх сайн бөх.. Түрүүлсэнд нь хүмүүс дуртай л байгаа..

Гэхдээ ид баавартай байх үед нь Цэрэнпунцаг гарьд нэг амлаж аваад хусч билээ.. Одоо ч тийм юм гарахаан байж дээ кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ЦАГААН » Thu Jul 15, 2010 5:37 pm

тэр ч гайхамшиг л даа... одоо болтол би гайхдаг юм, ёстой нэг багтаад байсан юм байхдаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Шаазгай » Thu Jul 15, 2010 5:45 pm

Сумьяад аварга цол өгсөн нь буруу гэж үү
Танай Сүхбатад ч гэсэн даян аварга цол өгөө биз дээ

Тэр 90н хэдэн онд Ганбат Цэрэнпунцагийг харчаад мэндлээгүй өнгөрсөн гээ биз дээ
Тэгээд мань хүн уур нь хүрээд Ганбатыг авсан гэж сонссон
үнэн эсэхийг нь мэдэхгүй ч олны үг ортой л байх...
Шаазгай
 

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Батгэрэл » Thu Jul 15, 2010 5:47 pm

Улсын баяр наадмын тухай хуулинд аймгийн харцага гэдэг цол байдаггүйн байна шд. Энэ ямар учир байна аа?
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Цоомоо » Thu Jul 15, 2010 6:03 pm

Цагаанд.
Даншигууд бол яахав дээ, бас өөр шүү дээ. Яг танай нутагт болоод нүдэн дээр чинь Ганбат тэгж сайн барилдсан болохоор чамд тийм итгэл үнэмшил бат тогтсон гэж ойлгож байна. Чи гэхдээ нэг иймэрхүү учраа ололцож аан за за нтр гэж салчаад хаа сүүлд, хэдэн сарын дараа эвгүй эвгүй дайралт нтр хийчхиймаа.

Үнэхээр Ганбатыг энэ жил түрүүлнэ гэж бодоогүй ээ. Дахин хэлэхэд Гарьд болоход нь их баярласан. Үзүүр түрүүнд Өсөхөө аваргаас өөр хэнтэй ч үлдсэн дэмжих байлаа. Гэхдээ тэгээд даваад түрүүлсэн юм чинь баяр хүргэхээс яахав. Арслан гэж дуудуулах, наадамд түрүүлэх эрхтэй бөх өө.

Тэр 1024-ийн тухайд бол утгагүй л байгаа юм.
Нэг жишээ татахад одоо 1 түрүүлээд арслан, 2 түрүүлээд аварга, 3 түрүүлээд Далай аварга, 4 түрүүлээд Даян аварга, 5 түрүүлээд Дархан аварга болдог балай дүрэм гаргалаа. Далай Даян аварга гэдэг цолыг салгацан...
1024 барилдахад үзүүрлэсэн бөхөд Арслан өгчиж байгаан. Түрүүлвэл Аварга.Эсвэл аварга хүн түрүүлвэл далай аварга нтр гээд ..1024 бөх гэдэг чинь дахиад 512 сураггүй бөх л нэмэгдэж барилдана гэсэн үг. Чанаргүй 1-хэн давааг бүхэл бүтэн нэг наадмын түрүүтэй адилхан болгож үнэлээд байгаан. Хэчнээн тэгш ой нтр байсан ч гэсэн энэ үнэлэмж огт таалагдахгүй байгаа...Бас тэр үзүүрлэсэн Арслангаас доош цолтой бөхөд Арслан цол өгч байгаа логикоор авч үзвэл үзүүрлэсэн арслангаас дээш цолтой бөхөд ч дээдэх цолыг нь өгөх ёстой баймаар. Гэтэл тийм заалт хуулинд байхгүй...Угийн шал утгагүй хууль, дээр нь өөрөө зөрчилтэй...
Ерөөсөө л тэр 1024-өө л болиулах хэрэгтэй.
Чанаргүй бөхчүүд том цолд хүрээд шал дэмий байна.
Ирэх жил одоо нэг аварга найдвартай төрөх нь байнашд, 1024 барилдвал. Одоо аварга болоод цолондоо эзэн болчих хэмжээний бөх яг хэн байна? Байхгүйшд. Арслан цолоо хүртэл нэр төртэй авч явж чадахгүй байгаа юмнууд...
Тэр хүрдэг цолондоо хүрээгүй зайлуул гэж өрөвдөж болох ч бас наадмын дэвжээ чинь хатуу гэдэг нэг юм байх л хэрэгтэй.
Харцага, гарьд цол нтр чинь гарснаар нөгөө бялуу хуваана гэдэг шиг хүн бүрийг л гомдолгүй үлдээх гэсэн арга юм ч гэж боддог.

1024 л барилдуулахгүй байх хэрэгтэй дээ. Эсвэл одоо барилдууллаа ч тэр 10 давбал шууд аварга нтрийг болих хэрэгтэй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Цоомоо » Thu Jul 15, 2010 6:03 pm

Batgerel02 wrote:Улсын баяр наадмын тухай хуулинд аймгийн харцага гэдэг цол байдаггүйн байна шд. Энэ ямар учир байна аа?

7.4.Энэ хуулийн 7.3-т заасан наадамд 256 бөх барилдсан бол тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, долоо давсан бөхөд аймгийн заан, найм давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby ЦАГААН » Thu Jul 15, 2010 6:07 pm

Шаазгай wrote:Сумьяад аварга цол өгсөн нь буруу гэж үү
Танай Сүхбатад ч гэсэн даян аварга цол өгөө биз дээ

Тэр 90н хэдэн онд Ганбат Цэрэнпунцагийг харчаад мэндлээгүй өнгөрсөн гээ биз дээ
Тэгээд мань хүн уур нь хүрээд Ганбатыг авсан гэж сонссон
үнэн эсэхийг нь мэдэхгүй ч олны үг ортой л байх...


Буруу энэ тэр гэж хэл хэлээгүй л дээ ХУУЛЬ л ярьж байна. Сүхбат аваргынх бол арай өөр тэр үед 10 давж түрүүлсэн арслан цолгүй бөхөд АВАРГА өгнө гэсэн ДҮРЭМ байсан юм (хууль бол батлагдаагүй байсан үе). Тэгээд шууд 10 давж түрүүлбэл аварга болоод дараа нь 9 давж түрүүлбэл далай болох ёстой байсан юм. Харин эхлээд 9 давж түрүүлээд, даара нь 10 давж түрүүлэхээр аварга цол дээрээ үлдээд байсан нь шударга бус байгаа биз дээ. Аан 2006 онд бол шал өөр байсан ХУУЛИЙН дагуу наадам хийдэг, хуулинд нь 1 түрүүлсэн бөхөд аварга өгөх ямар ч заалт байгаагүй л дээ... одоо ч байхгүй. Тэр жил бүүр БӨХ сонин дээр далай аварга түрүүлбэл дархан аварга болохгүй гэсэн нийтлэл хүртэл гарч байсан юмаа... хүмүүс 2 далай аваргын нэг түрүүлчбэл шууд дархан болох эсэхийг их сонирхож байсан үе л дээ...

Баяр наадмын хуулиас гадна МҮБХ-ны дүрмээр зохицуулагддаг юмнууд гэж бас байдаг байхаа. Хурц чимэг, тэр эрэмбэлэлт гээд л ... сая Бүрэнбаатар начин начнаа баталцан бол бүүр Ёндонсамбуу начны өмнө ам авдаг болох байсан ш дээ... их сонион... хүний өмнө гаргасан амжилтыг сүүлд нь ДАВТАЖ байгаа байж шүү дээ. Бас 3-ын давааны төгсгөлд хуулийн дагуу оноолтоор барилдаж байгаа, хойтонгоос амалдаг болох талаар өөрчлөлт орж магадгүй. Учир нь энэ жил заалны барилдаанд ам авхуулж туршаад байсан...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby AG » Thu Jul 15, 2010 6:24 pm

Цагаанаа чи увсых юмуу ? эсвэл зүгээр Жижиг аваргын фен юмуу ? Хэд хэдэн бичлэгүүдийг чинь өмнө нь уншиж байсым байна. Гэхдээ бас арай бишээ. Дээрх бичлэгүдэд биш шүү өөр бичлэгүүдийг чинь
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Үндэсний бөх (нийтлэл,ярилцлага)

Postby Цоомоо » Fri Jul 16, 2010 9:19 am

ЦАГААН wrote:
Шаазгай wrote:Сумьяад аварга цол өгсөн нь буруу гэж үү
Танай Сүхбатад ч гэсэн даян аварга цол өгөө биз дээ

Тэр 90н хэдэн онд Ганбат Цэрэнпунцагийг харчаад мэндлээгүй өнгөрсөн гээ биз дээ
Тэгээд мань хүн уур нь хүрээд Ганбатыг авсан гэж сонссон
үнэн эсэхийг нь мэдэхгүй ч олны үг ортой л байх...


Сүхбат аваргынх бол арай өөр тэр үед 10 давж түрүүлсэн арслан цолгүй бөхөд АВАРГА өгнө гэсэн ДҮРЭМ байсан юм (хууль бол батлагдаагүй байсан үе). Тэгээд шууд 10 давж түрүүлбэл аварга болоод дараа нь 9 давж түрүүлбэл далай болох ёстой байсан юм. Харин эхлээд 9 давж түрүүлээд, даара нь 10 давж түрүүлэхээр аварга цол дээрээ үлдээд байсан нь шударга бус байгаа биз дээ. Аан 2006 онд бол шал өөр байсан ХУУЛИЙН дагуу наадам хийдэг, хуулинд нь 1 түрүүлсэн бөхөд аварга өгөх ямар ч заалт байгаагүй л дээ... одоо ч байхгүй.

Одоо бол байна аа байна.
7.2.Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron