<<<Вердер Бремен>>>

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby avarga » Wed Sep 27, 2006 6:36 pm

Балиашгуудын хайртай довтлогч

Г.БАЯРСАЙХАН (2006.09.27)


2002 онд БНСУ/Японд болсон ДАШТ-д Мирослав Клозе гэсэн олны танил бус залуу таван гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтад аман хvзvvдэж байсан билээ. Энэ мєчєєс хойш Мирог дэлхий нийт мэддэг болж, тvvнээс илvv их амжилт хvлээх болсон юм. Єнгєрсєн зургадугаар сард болсон ДАШТ-д талбайн эзэн германчууд тvvнд ихээхэн найдлага тавьж байсан. Нутаг нэгтнvvдийнхээ итгэлийг тэр алдсангvй, мєн л таван гоол оруулж, ДАШТ-ий мэргэн бууч боллоо.

Хоёр ДАШТ-д таван гоол оруулж, ховорхон амжилтын эзэн болсон Мирослав Клозе гэж хэн бэ? Тэрбээр 1978 оны зургадугаар сарын 9-нд Польшийн Ополе хотод тєржээ. Тvvний гэр бvлийнхэн спортоор амьсгалсан улс байв. Аав Йозеф нь Францын “Осер” багт тоглодог байсан бол ээж Барбара нь гандболын спортоор Польшийн шигшээ багт цєєнгvй жил хичээллэсэн аж. Мирог найман настай байхад тэднийх Герман руу цагаачлан гарчээ. Харийн оронд очсон эхний жил хvvд тун хvнд байлаа. Тэр германаар “тиймээ”, “баярлалаа” гэдгээс єєр vг мэддэггvй байсан юм. Уйтгарлаж, ганцаардсан vедээ хvv хєлбємбєг тоглодог байсан нь ирээдvйн амьдралыг нь шийдэж єгчээ. Ялангуяа толгойгоороо тоглох эрдмийг маш их бэлддэг байв. Гэхдээ тvvний ур чадвар гайхалтай удаан ахиж байсан юм.

Хvмvvс тэр бvр мэддэггvй, жижиг багуудад тоглож явсаар 1999 онд єєрийн хайртай баг “Кайзерслаутерн”-д тоглох хувь тохиолоо. Энд ирснээр тvvний ирээдvй арай гэгээлэг харагдах болжээ. Клубийн ерєнхий дасгалжуулагч Отто Рехагель залуу довтлогчийг ихэд vнэлдэг байсан тул удалгvй vндсэн бvрэлдэхvvндээ багтаажээ.

“Кайзерслаутерн”-д ирсэн даруйдаа Клозе хєгжєєн дэмжигчдийн хайрыг татаж эхэллээ. Эхний хоёр улиралдаа 62 тоглолтод 25 гоол оруулж багийнхнаа манлайлав. Тvvнчлэн шигшээ багтаа тоглох нууцхан найдвар сэтгэлдээ тээсээр байв. Энэ vед Польшийн шигшээгийн дасгалжуулагч Ежи Энгель Германд хvрэлцэн ирж, залуу довтлогчтой албан ёсоор уулзсан бєгєєд Польшийн шигшээ багийн ємнєєс тоглохыг хvсчээ. Гэвч vvнд нь Клозе татгалзсан хариу єгєв. “Би Руди Феллер-ийн дуудлагыг хvлээж байна” хэмээн энэ шийдвэрээ тайлбарласан юм. Yнэхээр тvvний найдвар талаар болсонгvй.

2001 оны гуравдугаар сард Албанитай хийсэн тоглолтод Германы шигшээгийн цамцыг анхлан ємслєє. Феллер тэр vед шинэ довтлогчоо ихэд vнэлэн “Миро хурд сайтай, толгойгоороо сайн тоглодог, дээр нь єндєр техниктэй юм. Тэр ДАШТ-д оролцох болно” гэж байв. Феллерийн сонголт зєв байжээ гэдэг нь ДАШТ-ий vеэр харагдсан. Клозе таван гоол толгойгоороо оруулсан бол баг нь мєнгєн медаль зvvв. Харин ДАШТ-ий дараа олон баг тvvнийг авахыг хvсч эхэлжээ. Гэвч Клозе “Кайзерслаутерн”-даа vнэнч vлдсэн юм. Харамсалтай нь тvvний хичээл зvтгэл багаа доод лиг рvv унахаас аварч чадсангvй. ДАШТ-ий дараах хоёр улирал дараалан тэр 20-иос дээш гоол оруулсан юм. 2004 оны Европын АШТ-д германчууд хэсгээсээ гарч чадаагvй бол Клозе сэлгээнд суусаар тэмцээнийг єндєрлєв.

Гайхалтай сайхан эхэлсэн карьер нь ингээд єндєрлєлєє гэж vv. Гэвч тэр бууж єгєхийг хvссэнгvй, бvгдийг дахин шинээр эхлэхээр шийдлээ. Юуны тvрvvнд “Кайзерлаутерн”-ы балиашгуудтай салах ёс гvйцэтгээд, єнгєрсєн улирлын аварга баг “Вердер”-ийг зорив. Гэхдээ энд ирэнгvvтээ Клозе шууд vндсэн бvрэлдэхvvнд багтчихсангvй, сэлгээний сандалд суудаг байлаа. Харин “Бохум”-тай хийсэн тоглолтод дасгалжуулагч тvvнийг талбайд гаргав. Энэ бол тvvний хувьд хэн болохоо харуулах алтан боломж байлаа. Бvх зvйл ч санаснаар болж Клозегийн хет-трикт баярласан дасгалжуулагч тvvнийг дараагийн тоглолтоос шууд vндсэн бvрэлдэхvvнд багтаасан юм.

“Вердер”-т єнгєрvvлсэн хоёр улиралд тэр vvргээ хангалттай биелvvлсэн. Ялангуяа 2005-2006 онд 25 гоол оруулж, Бундеслигийн мэргэн бууч болов. Германчууд ч нутагтаа болох ДАШТ-д тvvнээс их амжилт хvлээж байлаа. 18 дахь удаагийн ДАШТ тvvний хувьд сайхан дурсамж болон vлдсэн нь лавтай. Хэдийгээр баг нь аварга болж чадаагvй ч Клозе 5 гоол оруулж мэргэн бууч болсон. Ялангуяа зургадугаар сарын 9 буюу тєрсєн єдрєєрєє ДАШТ-ий нээлтийн тоглолтод дубль хийж давхар давхар баяр тохиов. Мєн шєвгийн наймд Аргентинд хожигдож явсан тэр хэцvv мєчид Клозе тоог тэнцvvлж, багаа аварсан билээ.

ДАШТ-ий дараа уламжлал ёсоор тvvнийг ангуучлах багууд захаасаа хєвєрч эхлэв. “МЮ”, “Реал”, “Милан”, “Арсенал”…гээд л.
Гэвч Миро бас л татгалзсан хариу єгчээ. “Вердер”-тэй байгуулсан миний гэрээ 2008 онд дуусна. Тэр цагт л энэ талаар бодож болох юм гэж єгvvлж байв. Клозегийн сайхан сэтгэл, хvнлэг чанарын тухай олон сонирхолтой баримт байдаг. “Вердер”-ийн нэгэн тоглолтын дараа хєгжєєн дэмжигчид гарын vсэг авахаар тvvнийг бvчжээ. Тэдэн дунд нэгэн хижээл насны эмэгтэй зvтгэж байснаа гэнэт уначихав. Залуус тvvнийг тойрон зогсож байсан боловч хэн нь ч татаж босгохыг оролдсонгvй.

Гагцхvv Клозе нєгєє эмэгтэй дээр гvйн очиж, гараас нь татаж босгоод зогсохгvй гарын vсгээ єгчээ. Энэ явдал олон хvнд сайхан сэтгэгдэл тєрvvлсэн юм. Мєн 2005 онд Бундеслигийн нэгэн тоглолтын vеэр шvvгч эсрэг багийн хамгаалагч Клозегийн эсрэг алдаа гаргасан гэж vзэн торгуулийн цохилт заажээ. Гэтэл Клозе шvvгч дээр очин хамгаалагч алдаа гаргаагvйг хэлж, шийдвэрээ буцааж авахыг хvссэн байна. Тэр vед тооны харьцаа 0:0 байсан гэдэг.

Клозе хєлбємбєгєєс гадуурх чєлєєт цагаа гэр бvлийнхэнтэйгээ хамт єнгєрєєхийг эрхэмлэдэг аж. Тvvний эхнэрийг Сильвия гэдэг бєгєєд Луана, Ноа хэмээх хоёр хvvтэй. Сайн хєлбємбєгчин, сайн хань, сайн эцэг, хvнлэг зєєлєн сэтгэлтэй гээд тvvний тухай сайн баримт дэндvv олон. Тиймээс хєгжєєн дэмжигчид тvvнд хайртай байх нь аргагvй.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby El Payaso » Thu Sep 28, 2006 8:59 am

Вердерийн хувь заяа бүрхэг болов оо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Khosoo » Thu Sep 28, 2006 9:52 am

Дараагийн тоглолтнд Челси Барсаг нухаад, Левскиг хожиход адилхан оноотой болнодоо
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby El Payaso » Thu Sep 28, 2006 10:37 am

барса 2 тоглолтоос доор хаяж 3 оноогоо салгана... нэг нухууллааа гэхэд... танайх левскиг 2 нухлаа 7 оноо барсан 9 оноотой болно... Барсаг Ноу Кампд нь барахгүй л болов уу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Аагий » Thu Sep 28, 2006 10:44 am

Who khows... Ноу Кампт нь нухчих ч юм бил үү :mrgreen:
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Khosoo » Thu Sep 28, 2006 11:07 am

Бүрхэг гэвэл тэр чинь Интеор л боллооо
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 10 » Thu Sep 28, 2006 3:02 pm

el payaso wrote:Вердерийн хувь заяа бүрхэг болов оо...


Harin ch Barcagaas 1 onoo salgaj chadsan ni boloo shd. Talbaid ni dahij tentseed 1 onoo avna. Levskig 2 nuhaj 6 onoo avna. Chelseag talbai deeree nuhaj 3 onoo avah ni todorhoi. Barca Chelsea 2 oiroltsoo togloh bh. Gehdee Barca 1 hojij 1 tentsene. Tegeheer Bremen 2-oor garnoo :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby JSP » Thu Sep 28, 2006 5:38 pm

el payaso wrote:барса 2 тоглолтоос доор хаяж 3 оноогоо салгана... нэг нухууллааа гэхэд... танайх левскиг 2 нухлаа 7 оноо барсан 9 оноотой болно... Барсаг Ноу Кампд нь барахгүй л болов уу?

Avengo wrote:Who khows... Ноу Кампт нь нухчих ч юм бил үү :mrgreen:

(':-D')
Yumiig yaaj medeh ve!Werder yaaj ch medeh bag shuu.Uridchilan dugneh arai boloogui.Chealsy-g nutagtaa husaad Barsa-tai nutagt ni tentschihvel naidvar bnaa huu
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby chukcha2002 » Thu Sep 28, 2006 10:33 pm

Ард Мертезакер тоглож эхэллээ. Цаашдаа хамгаалалт сайжрана гэсэн vг. Харин Боровски єчигдєр тоглолтын дараа гэмтэл авсан нь оношлогдоод хэдэн долоо хоног тоглохгvй юм шиг байна.

Левскиг 2 нухсаны дараа Челси Барса хоёрын бага оноотойг нь жийх боломж байсаар л байна. Етo гэмтcэн болохоор Барсатай хэсгийн 2-р байрын тєлєє уралцаж магад. 6 дахь тоглолт Барсагийн талбайд халуухан юм болох байхаа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby spain man » Tue Oct 31, 2006 8:04 pm

Деиго г Бразилийн шигшээ дуудваа :-D:beer
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby orangeman » Tue Oct 31, 2006 8:13 pm

werdwer camp nou.d barahguie
tom tom ym yarij baigaad levski sofia.d husuulchihvaa
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby JSP » Wed Nov 01, 2006 4:34 am

demon wrote:werdwer camp nou.d barahguie
tom tom ym yarij baigaad levski sofia.d husuulchihvaa

Hachin yum yarih yum!:RD.Tsaana chini manai bag Levskiig talbai deer yag edlej bna.Dunguj 37 min daraa 0:3.Barca manaihaas aihgui ch jiirhene dee.:D
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby Аагий » Wed Nov 01, 2006 9:29 am

Вердер ч боломжтой боллоо доо.
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Wed Nov 01, 2006 10:07 am

Барсаг нухвал гарна... барахгүй биз дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby csc » Wed Nov 01, 2006 10:08 am

tentsehed l garna
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Gooner » Wed Nov 01, 2006 2:57 pm

4-н минутанд 3-н гоол.
Гэхдээ эхний гоолыг хаалгач өөртөө хийчиж. Яаж хийсийм бол доо хихихи
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Аагий » Wed Nov 01, 2006 3:00 pm

Хамгаалагч нь бөмбөг дамжуулсан чинь дээгүүр харж ангайж байгаад далий тосч аваад, тээд л өнхөрөөд хаалга руу нь орсон хөөрхий. 18-тай ч гэлүү хар нялхаараа юм бил ээ...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby chukcha2002 » Wed Nov 01, 2006 5:24 pm

Avengo wrote:Хамгаалагч нь бөмбөг дамжуулсан чинь дээгүүр харж ангайж байгаад далий тосч аваад, тээд л өнхөрөөд хаалга руу нь орсон хөөрхий. 18-тай ч гэлүү хар нялхаараа юм бил ээ...


тэр 18 тай гарын чинь аав нь 94 оны дэлхийн аваргаар Болгар Германы тоглолтонд хаалганд зогсож байсан лужир амьтан гэнэ. Тэр жил Болгар 4т vлдээд тодорч билээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby orangeman » Thu Nov 02, 2006 6:07 am

Hingis wrote:
demon wrote:werdwer camp nou.d barahguie
tom tom ym yarij baigaad levski sofia.d husuulchihvaa

Hachin yum yarih yum!:RD.Tsaana chini manai bag Levskiig talbai deer yag edlej bna.Dunguj 37 min daraa 0:3.Barca manaihaas aihgui ch jiirhene dee.:D

toglolt ehlehees umnu bichsen ymaa gej :grin:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Khosoo » Tue Nov 14, 2006 3:32 pm

Image
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby rednasca » Tue Nov 14, 2006 4:59 pm

чукча ингэж бичив:

тэр 18 тай гарын чинь аав нь 94 оны дэлхийн аваргаар Болгар Германы тоглолтонд хаалганд зогсож байсан лужир амьтан гэнэ. Тэр жил Болгар 4т vлдээд тодорч билээ.

аав нь борис михайлов байхаа.....үнэхээр мундаг хаалгач байсан шүү....торгуулийн цохилтыг бол нам хаадаг....тэр үеийн болгарын шигшээ аймаар байсан шүү....домог болсон христо маань эдэлдэг байж дээ....хэсэг зуур германыг гаргадаггүй байсан гээд бод л доо....
наад залуу чинь харин аваргуудын лигийн дебютээ маш азгүй эхэлжээ....гэхдээ аавыгаа дуурайсан мундаг амьтан болоорой гэж л ерөөе....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Gooner » Wed Nov 22, 2006 3:18 pm

Вэрдэр стадионоо өргөтгөнө гэнэ.
50,000 хүний суудалтай болгоно гэнэ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby JSP » Thu Nov 23, 2006 2:45 am

Za unuudur manai bag yaah boldoo.Daanch uzej chadahgui ni.Barag bolj bgaa gazar ni baij baij TV-eer ch uzej chadahgui miya bnaa gej.Harin mongold bgaanuud maani manias iluu zuragtaar harah ni dee.Endee internet shirteed l live-chat l harahaas.
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby chukcha2002 » Thu Nov 23, 2006 4:38 am

Hingis wrote:Za unuudur manai bag yaah boldoo.Daanch uzej chadahgui ni.Barag bolj bgaa gazar ni baij baij TV-eer ch uzej chadahgui miya bnaa gej.Harin mongold bgaanuud maani manias iluu zuragtaar harah ni dee.Endee internet shirteed l live-chat l harahaas.


internettei bol TVUPlayer suulgaad ESPN-eer uzeech. Mertesacker morgood 1-0 oor ehnii uye duuslaa.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby JSP » Thu Nov 23, 2006 6:03 am

chukcha2002 wrote:
Hingis wrote:Za unuudur manai bag yaah boldoo.Daanch uzej chadahgui ni.Barag bolj bgaa gazar ni baij baij TV-eer ch uzej chadahgui miya bnaa gej.Harin mongold bgaanuud maani manias iluu zuragtaar harah ni dee.Endee internet shirteed l live-chat l harahaas.


internettei bol TVUPlayer suulgaad ESPN-eer uzeech. Mertesacker morgood 1-0 oor ehnii uye duuslaa.

Hehe.Mani ni oyutnii bairand baidag l daa.Yu ni net-eer zuragt uzeh arai hiij l site-uudaa uzej bna.Manai bairnii suljee muu l daa.Gehdee yaahav manidaa bol bolj l bna.Bremen maani hojood saihan bnaa.Odoo Barca-tai nutagt ni tentschihvel garaad l yavlaa gej.Gehdee l hezuu dee.Hervee hojigdvol l multarlaa daa.Udii boltol ingej yavchihaad multarval muuhai l bna.Uuniig maani unshsan Barca fanuud tal talaas bariad idchih baih daa.:mrgreen:
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 31 guests