Цоомоо wrote:Шодсоор байгаад түрүүллээ гэж харин ч шодсоноор бусад бөхчүүдэд боломж гарч байгаамлдаа. Сая л гэхэд Рагчаа заан, өнгөрсөн жил Мөнхбаатар, До арслан бүгд л Өсөхөө аваргаас барьц сонгосон, бүгд л давж чадаагүй...Шоддоггүй байсан бол тийм боломж нь ч гарахгүй л дээ. Тэртээ тэргүй л удаан барилдвал шуудагдуулна. Шуудагдаад зогсоход барьц сонгоод давахгүй байгаа хүмүүс бүр ч давахгүй баймаар юм.
Бие бялдар, бас хөдөлмөр байна л даа. Зүгээр байж байгаад ингээд олон жил барилдаад байхгүй. Одоо залуучууд нтр бүгд жилжингээ бэлтгэл хийж байна. Наадмын 3-ын даваанаас эхлээд л эвгүй байгаа. Хэчнээн бие бялдар, цолтой гээд хөдөлмөрлөхгүй бол юун үзүүр түрүү.
Боломж олдлоо гэж бодохгүй байнаа... Түрүү жил Мөнхбаатарыг бол шодохгүйгээр хаяна гэдэг хэцүү байсныг бүгд харсан... 5 цаг барилдаад нэг хялайж ойчоод дараагийн даваанд До -д алуулна ш дээ. Уржнан л гэхэд шөвгийн 4 бөх шоддоггүй байсан, ноднин шоддог болдог наасан. Энэ жил Рагчааг хаяна гэвэл бас л бөөн асуудал болно... дараа нь Ганбат хүлээж байдаг... харин шодоод Өсөхөөд боломж олгож байгаа юм бишүү... шодуулаад унахаа байяихсан юм чинь гялс халж байгаад гялс шодоод гялс даваад... гэсэн байдлаар хандаж байгаа....
Гэлэгжамц гуай ноднин намар найран дээр нь жаахан халсан бололтой ярьж байна лээ...
Дан ганц байгалиас заяасан юмаараа ингэж барилдаж байна гээд байх юм, үгүй шүү дээ хүү маань маш их хөдөлмөр гаргаж үеийнхнээсээ үлдээд барилдаж байна гэсэн. Үнэн л дээ...
тэр үед нь Хүмүүс намайг дуурайсан биш хөгшиний талын удмыг дуурайсан гэж хэт их туйлшраад байна, манай хүүгийн өөрийнх нь хөдөлмөр ч их бий (миний гавъяа ч бий) гэсэн нууцхан өнгө аяс зухалзаж байна гэж ойлгосон...