Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Realist » Tue Jul 06, 2010 2:57 pm

spain man wrote:Сколари л гэж яригдаад байгаа бололтой... Эргэн ирэлтүүд дэмий санагдах боллоо... Нутагтаа авч чадахгүй бол жинхэнэ хэцүү юм болно... Шигшээд одоо Герман шиг шинэ шижигнэсэн залуучууд гарч ирэх хэрэгтэй байна даа...


Тийм байх шүү, өмнө ДАШТ-ыг авч байсан менежерүүд дахиад авна гэдэг орчин үеийн хөлбөмбөгт худлаа юм шиг байнлээ, шинэ хүн, өөр арга барил тактик л хол явна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby spain man » Tue Jul 06, 2010 3:08 pm

El Payaso wrote:
spain man wrote:Сколари л гэж яригдаад байгаа бололтой... Эргэн ирэлтүүд дэмий санагдах боллоо... Нутагтаа авч чадахгүй бол жинхэнэ хэцүү юм болно... Шигшээд одоо Герман шиг шинэ шижигнэсэн залуучууд гарч ирэх хэрэгтэй байна даа...

Ер нь какагаас хойш супер тоглогч нэг их төрсөнгүй юу танайхаас...

Пато байна шд ... кккк... Пато ирэх дашт аар гол довтлогч байх биз... Одоо Сантост Робиньотой хамт байгаа нэг залуу бий...

Зиког залвал яах юм бол доо... Гэхдээ гол кандидат нь яалт ч үгүй Сколари болчихоод байна...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby haka » Tue Jul 06, 2010 3:11 pm

Neymar :eek:
Би их найдлага тавиад байгаа. 4 жилийн дотор овоо хэдэн залуу гараад ирэх байлгүй дээ.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Jul 06, 2010 4:35 pm

4 жилийн дотор зүүн араар цэгцлий. Бусад байрлалыг нэг юм аргалчих байхаа. Нэрээ хаалгачийн асуудал үүсэж болох юм байна. Ёооо яг бодсон чинь хэцүү л юм байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Seikoni » Tue Jul 06, 2010 4:42 pm

хаалгач дээр Рэнан байхад болох юм бишүү?
Алан Кардэч гэж аймаар гар гарч ирж байгаа гэсэн хаачсан?
Лулинья гэж бас аймаар гар хаачсан?
эдгээр залуучууд уг нь дуудагдаад эхэлбэл.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby MJ » Tue Jul 06, 2010 5:00 pm

Харин тийм..........
Тэр Лүлина гэдэг чин одоо чухам айхтар хүн болцорох болоогүй бил үү?
2007 онд л сүпэр болох хүнээр тодорцон бсан уу? 3 жилийн дараа царай н цухуйхчгүй юм
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby zigo » Tue Jul 06, 2010 9:22 pm

Сколари ирчээсэй. Түүний хийж чадах юм бол үсрээд л шөвгийн 16-д шалгаруулах байлгүйдээ. хаха
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Бамбууш » Tue Jul 06, 2010 9:34 pm

Өө энэ күн сармагчингууд угаасаа сүпер тоглогчидоор дутна гэж байхгүй.. гарж ирээд л байна ирээд л байна. Гол нь юм үзээгүй Күн Сармагчин зангаа гаргаж алиатаж азаартаж шоүдаж явсаар карьераа өөрсдөө алаад л байдаг болохоос биш.. Ронниег чинь чухамхүү 2005-2006 онд Мега-стар энэ тэр гэж энэ Салбадай малбадиа шалбарч байв шүү.. Тухайн үед ч Мега Стар л байсан. Гэтэл тэрнээс хойш карьер нь яаж уруудсаныг л харчих. Нас нь бас л хөгшин биш. Гэтэл ДАШТ-д дасгалжуулагчын хараанд нь өртөж багтаж ч чадсангүй. Энэ юуг илэрхийлнэм? Гарууд нэр алдарын оргилд хүрэнгүүтээ өөрсдөө уналтынхаа эхлэлийг тавьдаг. Юм үзээгүйн гай гэж энэ..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Tmshinoda » Wed Jul 07, 2010 3:09 am

ронние пато адриано Диего...байсан бол тиймүү..
Граффити Нилмар 2-г дуудахдаа юу боджийсан байнаа.. энэ Дунга..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby 21Grams » Fri Jul 09, 2010 5:55 am

Алдарт Бразилийн алдарт Фламенго багийн хаалгач Бруно найз охиноо цааш харуулсан хэрэгт сэжиглээд байгаа юм байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Оргил » Fri Jul 09, 2010 1:34 pm

алдарт бразилийн алдарт фламинго багийн алдарт хаалгач юм бидээ :р
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby ..::Affictor::.. » Fri Jul 09, 2010 5:10 pm

Уг нь Дажгүй хаалгач шдэ.Нэг хэсэн манайх сонирхоод байсан.Даанч гэмт хэргийн бүлэглэлд байдаг гар юм шиг байгаан.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Fri Jul 09, 2010 7:27 pm

Голландад хожигдсон шалтгаанууд гэвэл:

1. 2-р үед Роббеныг хэт том зайнд хамгаалснаас болж хожигдлын эх үүсвэр тавигдсан.
2. Цезарь-н 90%, Мело-н 10%-н алдаанаас болж орсон автогоал.
3. Айлын булангууд дээр манайхан айлын жижиг нөхдүүдийг байнга сул хаяж байснаас болж Шнайдер чөлөөтэй мөргөсөн.
4. Мело нервтэхээрээ болчимгүй үйлдэл гаргадаг зангаас болж.

юунд харамсаж байна вэ гэхээр Дунгаг ийм тактик сонгодогт биш, Ронние, Пато, Адрианог дуудаагүйд биш зүгээр л бид энэ бүрэлдэхүүнээрээ Голландыг хангалттай хожчих байсанд, магадгүй аварга болох боломж ихээхэн байсанд л их харамсаж байна. :sad:
Гэхдээ финалд Голландын оронд байсан бол одоогийн Германтай тоглосон Испани-д гоал хийнэ гэхэд хэцүү л юм байна лээ...

2014 онд Бразилд ДА зохиогдох ч Испани, Герман 2 хамгийн том фаворит байх боловуу гэж бодоод байгаа. Үнэнийг хэлэхэд Бразилд болох ч Бразилын шигшээ маань аягүй бол одоогийн Герман шиг магадгүй Германаас ч залуухан бүрэлдэхүүнтэй оролцож ч магад. Нутгийн заяа түшээд аварга авбал ёстой сайхан л байна. Гэхдээ магадгүй дараагийн ДА энэ жилийнхээс илүү чанга байна байх Бразилчуудын хувьд...хэрвээ түрүүлвэл маш хэцүү замыг туулах байх :)

Одоогийн бүрэлдэхүүн, гараанаас бараг ихэнх нь дараагийн ДА-д тоглохгүй. Хуан, Лусио, Ж. Сильва, Фабиано гээд худлаа болчихно. оролцохгүй байх магадлалтай нь гэвэл Майкон, Дани, Кака, Робиньо хүртэл орохгүй байж мэдэх л юм. гэхдээ энэ хэдийг байж байгаасай, өөрсдийн сайн формоо хадгалаад 2014 онд гараанд байгаасай гэж хүснэ.
Гэхдээ 2014 онд хамгийн их гараанд байлгамаар хүн гэвэл Цезарь л байна даа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby ..::Affictor::.. » Tue Jul 13, 2010 8:58 pm

Гарууд Бразилд амралтаараа
Image
Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Spartakus » Tue Jul 13, 2010 9:29 pm

Barnaba wrote:Голландад хожигдсон шалтгаанууд гэвэл:

1. 2-р үед Роббеныг хэт том зайнд хамгаалснаас болж хожигдлын эх үүсвэр тавигдсан.
2. Цезарь-н 90%, Мело-н 10%-н алдаанаас болж орсон автогоал.
3. Айлын булангууд дээр манайхан айлын жижиг нөхдүүдийг байнга сул хаяж байснаас болж Шнайдер чөлөөтэй мөргөсөн.
4. Мело нервтэхээрээ болчимгүй үйлдэл гаргадаг зангаас болж.


Сэсаарын 100% буруу шдээ, батаар гарч ирвэл заавал бөмбөгөө авах хэрэгтэй, үгүй бол байрандаа байх хэрэгтэй шд.
Мело нервтдэг дээр Дунгаа бас буруутай байх аа, Дунгаа салбагнахаар Робинио эд нар бас нервтэж бариад хэцүүдсэн. Тэр ЗЯЭ-дээр гарсан тоглолт дээрээд Брасилчууд амархан нервтнэ гэдэг нь харагдсан даа...
Go Knicks
User avatar
Spartakus
 
Posts: 102
Joined: Wed Jul 07, 2010 3:17 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby crusader » Tue Jul 13, 2010 11:21 pm

гэхдээ Дунгагийн тактик маш найдвартай, сайн тактик байсныг би лав хувьдаа хүлээн зөвшөөрнө Бразилыг дэжмдэггүй ч гэсэн ер нь ДАШТ-д хамгийн найдвартай хамгаалалттай, ойлголцол сайтай довтолгоотой байсан баг гэвэл би Бразилыг хэлнэ. Голландаас бол ер нь илүү байсан л даа Мело гараад л 10уулаа үлдээд багийн хамаг формашны бүтэц алдагдаад хожигдсон л доо
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby haka » Wed Jul 14, 2010 2:13 pm

FIFA U-20 Women's World Cup-д оролцож байгаа манай охидууд Хойд Солонгосын багт 0-1 хожигджээ. :ногоон:
Өмнөд Америкаас Колумба, манай хоёр оролцож байгаа юм.
Одоогоор В хэсгийг Швед, Х.Солонгос 3 оноотой, Шинэ Зелланд, Бразил оноогүй байна. Дараагийн тоглолт 16нд Шведтэй тоглоно.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Tue Jul 20, 2010 6:51 pm

Агуу Ривалдо

• Ривалдо Витор Борба Феррейра нь 1972 оны 4 сарын 19нд Бразилын Паулиста гэж далайн эрэг хавиар байх жижигхэн хотод төржээ. Ривалдо нь аттакинг мидфилдерын байрлалд тоглодог ба 186см-н өндөртэй, зүүн хөлөөрөө гарамгай сайн тоглодог, ур чадвар асар өндөртэй хөлбөмбөгчин юм. Одоогоор Узбекын Бунёдкор клубт тоглож байна. Тэрээр Барселона-д өөрийн карьеерийн шилдэг үеэ өнгөрөөсөн ба 1998, 1999 оны Испаний лиг-д аварга, 1998 оны Копа Дел Рей-ын аварга авч байсан. Шигшээдээ 1993-2006 онуудад дуудагдан тоглож 74 тоглолтонд оролцож 34 гоал хийсэн ба 2002 оны ДА, 1998 оны ДА-н мөнгөн медальт 1999 оны Копа Америка, 1997 оны Конфедерешн кап-ын аварга тоглогч юм.
1999 онд Ривалдо Фифа-с олгодог Дэлхийн шилдэг хөлбөмбөгчины шагналыг мөн Франц футбол-с олгодог Европын шилдэгийн шагналуудыг авч байв. Мөн Пеле-н нэрлэсэн “Фифа-100” шилдэг тоглогчдын жагсаалтанд багтсан Бразил тоглогчдын нэг юм. Мөн Ривалдо нь нутгийн “Моги Мирим” хөлбөмбөгийн клубыг эзэмшдэг болно.

• Бага нас
Ривалдо бага байхдаа Бразилын зүүн хойд хэсэгт байдаг “Ресайф” хотын жижиг дүүрэг болох Фавела-д туйлын тарчиг, ядуу амьдралд өсөж хүмүүжсэн байна. Түүний биеийн байдал, физикал шинж чанарт нь бага насандаа тарчиг амьдралаар өссөн нь нөлөөлсөн ба тэрээр туниа муутай хүүхэд байж. Мөн тэрээр бага байхдаа өвдөгний өвчин болох Genu varum –р өвчилж байсан байна. Түүний мэргэжлийн хөлбөмбөгчний карьеер 16 настайгаас нь эхэлсэн ба 1989 онд Пернамбуко-с Паулиста-д элссэн байна Паулиста-н дасгалжуулагчид түүний биеийн фикикал байдал нь хэтэрхий сул дорой байсан ч түүнийг амжилтанд хүрнэ гэж итгэж байсан байна. 1989 онд Ривалдо-н аав Ромилдо авто зам дээр явж байгаад золгүй явдлаар хүний аминд хүрсэн хэцүү үе байсан ч Ривалдо хүү жилийн сүүлээр Паулиста руу явж өөрийн анхны мэргэжлийн гэрээгээ хийжээ.

Клубын карьеер

• Санта Круз, Моги Мирим, Коринтианс
Тэр 1991 онд Ресайф хотруу Санта Круз-д тоглохоор явсан байна. Гэвч Санта Круз-д нэг ч тоглолт хийж чадаагүй ба 1992 онд Бразилын Сери А2-д байсан Моги Мирим клуб руу шилжив. 1993 оны São Paulo State Championship-ын тоглолтонд Noroeste клубтэй таарсан ба тэрхүү тоглолтонд Ривалдо-н холоос хүчтэй цохиж оруулсан гоал нь бусдад түүнийг таниулж эхэлсэн байна. Моги Мирим-д тэрээр 30 тоглолтонд оролцсон ба 10 гоал хийлээ. 1993 ондоо 1-р дивизионы Коринтианс клуб түүнийг авав. Коринтианс-д 1993-1994 оны улирал 41 тоглолтонд оролцож 17 гоалыг хийсэн байна.
Image

• ФС Фалмейрас
1994 онд тэрээр Фалмейрас руу шилжсэн ба анхны улиралдаа клубтээ ихээхэн тус болж лиг-н аваргыг авав. Фалмейрас клуб нь өмнөх жил нь мөн аваргалаад байсан байна. Ривалдо тэр жилдээ Placar Magazine-с шалгаруулдаг Bola de Prata буюу Алтан бөмбөг-н шагналыг хүртэв. Фалмейрас-д 1994-1996 онуудад 44 тоглолтонд оролцож 21 гоалыг хийсэн байна.
Image

• Депортиво
1996 оны Олимпын өмнө АС Парма клуб Фалмейрас-с Ривалдо болон Амарал нарыг авч байгаагаа зарлав. Олимпын дараа Италид очсон ч тэндээ санал зөрөлдсөн учир Испани руу явж Депортиво-н бүрэлдэхүүнд нэгдлээ. Тэрээр Депортиво-д зөвхөн ганцхан улирал байсан хэдий ч клуб ч тэр өөрөө ч тэр улирлыг амжилт дүүрэн үдэв. Ривалдо лиг-н мэргэн буучидын 4-т бичигдсэн ба 21 гоалыг 41 тоглолтонд оруулсан байна. Мөн клуб лиг-т 3-т жагсав. Улирал дуусгаад Ривалдо лиг-н ривалуудын нэг Барселонад шилжсэн ба Барселона түүнийг авахын тулд $26 million орчим мөнгийг клубт төлсөн байна.
Image

• Барселона
Тэрээр Барселона дах анхны улиралдаа 34 тоглолтонд 19 гоал хийж мэргэн буучид 2-т жагссан ба клуб нь Ла лиг болон Копа дел Рей-г авав. Энэ улиралдаа нийт 51 тоглолтонд оролцож 28 гоалыг хийлээ. 1999 онд Барселонатай хамт Ла лиг-г аваргыг дахин хүртэв. Мөн л лиг-н мэргэн буучид 37 тоглолтонд 24 гоал хийж Раул-с 1 гоалын дутуугаар 2-т жагсав. Улиралдаа нийт 48 тоглолт хийж 29 гоал оруулав. Тэр жилдээ Фифа-с олгодог дэлхийн шилдэг болон Франц футбол-с гаргадаг Европын шилдэг гэсэн 2 нэр хүндтэй шагналын эзэн боллоо.
Image
Дараа жил нь Ав.л-т хагас шигшээ хүртэл явсан ба Ривалдо Ав.л-т 10 гоал хийж Порту-н Марио Яардил, Реал-н Раул нартай хамт мэргэн буучид болов. 1/8 –д Английн Челси-г буулган авсан ч хагас шигшээд нутгийн Валенсиа клубд нийлбэр дүнгээр 5-3 н харьцаагаар хожигдсон байна. Энэ улирал тэрээр нийт 50 тоглолтонд оролцож 23 гоал хийсэн байна. 2000-2001 оны улирал тэрээр мөн лиг-н мэргэн буучид 2-т жагсалаа. Улирлын сүүлийн тоглолтонд Барселона клуб Валенсиа-тай таарсан байлаа. Тэрхүү тоглолтонд Ривалдо хэт-трик хийсэн ба Валенсиа клубыг 3-2 р ялав. Түүний 3 дах гоал нь тун гайхамшигтай гоал байсан ба тоглолтын 90 дах минутад унаж татаж хийсэн хожлын гоал байлаа. Энэ хожил нь Барселона-г дараа жилийн Ав.л-н эрхтэй үлдээсэн болно.
Хожлын гоал

Тэрээр энэ улиралдаа лиг-т 35 тоглолтонд 23, нийтдээ 53 тоглолтонд 36 гоалыг хийсэн ба энэ стат нь түүний Барселона дах хамгийн өндөр стат нь юм. 2001-2002 оны улирал тэрээр тийм ч их гараанд гарч чадаагүй ба лиг-т 20 тоглолтонд 8, нийтдээ 33 тоглолтонд 14 гоал хийсэн стат-тай улирлыг дуусгав. Барса-д тоглосон 5 жилийн хугацаанд Ривалдо нь лиг-т 157 тоглолт хийж 86, нийтдээ 230 тоглолт хийж 130 гоалыг хийсэн ба Барселона клубын домогт тоглогчдын эгнээнд зүй ёсоор бичигдэж үлдсэн гайхалтай тоглогч юм.
Домог
Image


• Милан
2002 оны зун Ван Гаал Барселонад дахин ирэв. Ривалдо-н гэрээ дууссан учир тэрээр АС Милан клубтэй 3 жилийн гэрээ хийлээ. Тэрээр Милантай хамтаар Италийн цом болон 2002-2003 оны Ав.л-т түрүүллээ. Гэвч Миланд тэр улирал тийм ч сайн байгаагүй ба Руй Кошта-тай хамтаар сэлгээний сандал дээр цагийг ихээхэн өнгөрүүлж байлаа. Дараа улирал Милан-д тоглож чадаагүй ба гэмтлийн асуудлаас болж Бразил буцлаа. Тэндээ Крузейро клубт 2 тоглолт хийсэн ба 2004 оны зун гэхэд Европ-д буцаж ирээд Греек-н Олимпиакос клубт нэгдлээ. Миланд нийтдээ 35 тоглолт хийсэн ба 7 гоал хийсэн стат-р Италийг орхилоо.
Image

• Олимпиакос
Тэрээр Олимпиакос-д ирээд анхны улиралдаа л мартагдахааргүй гайхалтай чухал чухал гоалуудыг хийж байлаа. Ривало-н шилдэг гоалуудын зарим нь фреекик-с орж байсан ба лиг-т дерби Панатинайкос, Ав.л-т Ливерпүүл зэрэг том багуудын эсрэг хийсэн гоал нь үүнд багтана.
Ривалдо Панатинайкос-н эсрэг фреекик-с хийсэн гоал

Тэрээр энэ улирал клубтэйгээ хамт Греек-н супер лиг, Греек-н цом гэсэн тэмцээнүүдэд түрүүлэв. Мөн өөрөө Лиг-т 23 тоглолт хийж 12 гоалтай дуусгав. Дараа улирал нь лиг-т 22 тоглолтонд 7 гоалтай дуусгасан ба мөн Греек-н супер лиг-н аварга, Греек-н цомд дахин түрүүлсэн байна. Тэрээр Олимпиакос дах 3 дах буюу гэрээний хувьд сүүлийн улиралдаа лиг-т 25 тоглолтонд 17 гоал хийсэн нь лиг-н мэргэн буучдын жагсаалтанд 2-т бичигдэв. Клуб мөн Греек-н супер лиг-т аваргалсан байна. Улирлын анхны тоглолтонд Ривалдо 2 гоал хийж баг нь 2-1 р Skoda Xanthi клубыг ялахад долоо хоногийн шилдэг тоглогч мөн долоо хоногийн шилдэг гоал-н эзэнээр шалгарч байв. Энэхүү улирал нь түүний хувьд Олимпиакос дах хамгийн шилдэг улирал нь байсан ба улирал дуусгаад тэрээр Европ дах карьеераа төгсгөж байгаагаа зарлаад нутаг буцсан байна. Тэрээр Олимпиакос-д нийт 81 тоглолт хийгээд 43 гоал хийсэн байна.
Image

• АЕК Athens
Ривалдо-г Олимпиакос-тай хийсэн гэрээ нь дууссаны дараа тэдний ривал болох Греек-н АЕК Athens клуб санал тавьж эргэн Европын тавцанд ирлээ. Греек-д буцаж ирэхэд АЕК Athens-г Барселона-г 2000-2001 оны улирал дасгалжуулж байсан Ллоренс Серра Феррер дасгалжуулж байв. Тэр жилдээ Ав.л-н урьдчилсан шатны тоглолтонд амжилтгүй оролцож Уефа кап-д оролцсон ба хэсгээсээ гарсан ч Гетафе клубт хожигдов. Лиг-т 68 оноотой Олимпиакос-с 2 онооны дутуугаар 2-т оров. Ривалдо энэ улирал лиг-т 29 тоглолт хийж 8 гоал хийсэн байна.
Image

• ФС Бунёдкор
2008 оны 8 сарын 25нд тэрээр Европ тивийг орхисон ба Узбекистаны Бунёдкор клуб руу явлаа. Нутаг нэгт Зико тэр үед клубын дасгалжуулагч байсан нь нөлөөлсөн байна. Тэрээр 2 жилийн €10.2 million-ий гэрээ хийсэн ба дебютээ Ази-н Ав.л-н шөвгийн 8-д Ираны Сайпа багийн эсрэг хийж 2-2 р тэнцэж явахад хожилын гоалыг хийсэн байна. Улмаар тэрээр 2008 оны 11 сарын 19нд клубтэй гэрээгээ 2011 оны 6 сар хүртэл сунгасан байна. 2008 онд клуб Узбек лиг-т аваргалахад 1хэн хожигдож лиг-н аваргаа авсан байна. 2009 онд Луйс Фелипе Сколари Бунёдкор-д дасгалжуулагчаар ирсэн ба Узбек лиг-т клуб анбийтн амжилт үзүүлэн аварга авсан байна. Ривалдо энэ улирал лиг-н мэргэн буучыг 20 гоал хийснээр тэргүүлж. Одоогийн байдлаар Бунёдкор-т 53 тоглолтонд 33 гоалыг хийсэн стат-тай тоглож байна.
Image

• Шигшээ багт
1993 онд тэрээр Бразилын шигшээ багтаа анхны тоглолтоо хийж байсан ба Мексик-тэй хийсэн нөхөрсөг тоглолтонд цорын ганц бөмбөгийг хийсэн байна. Гэсэн ч 1994 онд болсон ДА-д түүнийг дуудаагүй байна.
Тэрээр 1996 онд Мариа Загалло-н удирдсан Бразилын шигшээд багтан Олимпод оролцсон ба шигшээ баг нь хагас шигшээд Нигер-т хожигдож хүрэл медал хүртэв.
1997 онд Саудын Араб-д болсон Конфедерешн кап-д шигшээтэйгээ хамт түрүүлсэн ба 1998 оны ДА-н гарааны бүрэлдэхүүнд багтаж тоглож 3 гоал хийсэн байна. Шөвгийн 8-д Дани-н эсрэг хийсэн чухал тоглолтонд тэрээр 2 гоал хийсэн ба 3-2 р Бразил хожиж байлаа. Харамсалтай нь тэмцээний финалд нутгийн эзэдэд хожигдон харамсалтайгаар тэмцээнээ дуусгалаа. Дараа жил нь болсон Копа Америка-д шигшээн гол түлхүүр тоглогч байж тус тэмцээнд түрүүлж үзэв. Мэргэн буучдын жагсаалтыг багийн анд Роналдо-тай хамт 5, 5-н гоалоор тэргүүлэв. Шөвгийн 8-д ривал Аргентины эсрэг тоглосон ба фреекик-с гоалдаж 2-1 р хожсон ба финалд Уругвайн шигшээг 3-0 р хожиход Ривалдо 2 гоалыг хийсэн байна. Мөн тус тэмцээнд олгодог МВП-г хүртсэн байна.
2002 оны ДА-н урьдчилсан шатанд Бразилын шигшээ тун тааруухан байсан ба эцсийн дүнд арай чү нэг юм эрхээ олж авав. Ривалдо урьдчилсан шатанд 8 гоал оруулж багтаа багагүй тус болсон байна. 2001 оны зун Ривалдо шигшээтэйгээ хамт Панама-тай тоглосныхоо дараа Польш руу явж Барселона-н хийсэн тоглолтонд оролцсон ба дараа нь шигшээтэйгээ нэгдэн Парагвай-тай хийсэн тоглолтонд оролцож байж. Энэ бүхэн нь ердөө 10 хан хоногийн дотор болсон үйл явдал болно.
2002 оны ДА-д шигшээтэйгээ хамт 4 жилийн өмнөх алдаагаа залруулахын тулд Ази-д газардлаа. Тэрээр ДА-д Бразилын хийсэн эхний 5 тоглолтонд дараалж гоалдсан амжилтыг үзүүлэв. Анхны тоглолт Туркийн эсрэг байсан ба 1-1 р тэнцүү явахад 87 дах минутад пеналтиас гоалдаж багтаа хожлыг авчирлаа. 2 дах тоглолт Хятадын эсрэг байсан ба 4-0 р хожиход 1 гоал нэмэрлэсэн байна. Мөн Коста Рика-г 5-2 р бут ниргэхэд 1 гоал нэмэрлэж. Шөвгийн 16-д Бельгийн хүчтэй хамгаалалттай багтай таарч 67 минут гоалгүй тоглосны эцэст Ривалдо салхийг нээж тоглолтын хувь заяаг шийдсэн болно. Тоглолтын дараа Бельгийн дасгалжуулагч Роберт Васейж: Ривалдо тоглолтын хувь заяаг шийдлээ гэж хэлж байлаа. Шөвгийн 8-д Английн хүчтэй багтай таарч 1-0 р хожигдож байсан ч Роналдиньо-н дамжуулалтаар Ривалдо тооны харьцааг тэнцүүлсэн маш чухал гоалыг 1-р үеийн нэмэлт цагт хийж байлаа.
Тэнцүүлсэн гоал

Улмаар Английг 2-1 р хожиж цаашаагаа шалгарсан болно. Финалд Германы эсрэг тоглолтонд Ривалдо мөн л өөрийн шилдэг тоглолтоо харуулсан ба Роналдо-н дамжуулалтыг хүлээж аваад Оливер Канн-ий эсрэг маш хүчтэй цохиход бөмбөг ойсон ч Роналдо нэмж тэргүүлэлийг авчирсан болно. Улмаар 2 дах гоал дээр Клеберсоны дамжуулалтыг ардаа маш гоё мэдэрч хаясныг Роналдо гүйцээн 2 дах гоалоо хийж Бразилын шигшээ баг 4 жилийн өмнөх алдсан цомоо эргүүлэн авав. Тухайн үед Бразилын шигшээг дасгалжуулж байсан Луис Фелипе Сколари нь 2002 оны ДА-н шилдэг тоглогчоор Ривалдо-г нэрлэж байсан болно.
Image
Ийнхүү Ривалдо өөрийн карьеертаа алтан дагиныг залсан ба багийнхаа түлхүүр тоглогч нь байж энэхүү цомыг авсан болно.
2006 оны ДА-н урьдчилсан шатанд дуудагдан тоглож байсан хэдий ч тухайн үед Алберто Фаррейра ДА-д дуудаагүй ба ийнхүү түүний шигшээн карьеер нь өндөрлөсөн болно. Тэрээр шигшээдээ 74 тоглолтонд оролцож 34 гоалыг хийсэн стат-р шигшээн мэргэн буучдын 6-д бичигддэг байна.
Image

Амжилт

Palmeiras
• Brazilian Série A: 1994
• São Paulo State Championship: 1994, 1996
Barcelona
• Spanish La Liga: 1998, 1999
• Copa del Rey: 1998
• UEFA Super Cup: 1997
Milan
• UEFA Champions League: 2003
• Coppa Italia: 2003
• European Super Cup: 2003
Olympiacos
• Greek Super League: 2005, 2006, 2007
• Greek Cup: 2005, 2006
Bunyodkor
• Uzbek League: 2008, 2009
• Uzbekistani Cup: 2008
Brazil
• 2002 FIFA World Cup: 2002
• Copa América: 1999
• Confederations Cup: 1997

Хувийн шагнал

• Brazilian Bola de Prata: 1993, 1994
• FIFA World Player of the Year: 1999
• European Footballer of the Year: 1999
• World Soccer Player of the Year: 1999
• Onze d'Or: 1999
• Ballon d'Or: 1999
• Copa América 1999 Top Scorer
• Copa América 1999 MVP
• Spanish League Footballer of the Year: 1999
• UEFA Champions League Top Scorer: 2000
• FIFA World Cup All-Star Team: 1998, 2002
• Greek Championship best foreign player: 2006, 2007
• FIFA 100
• Uzbek League 2009 Top Score

Rivaldo The Legend
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Буучин » Tue Jul 20, 2010 6:57 pm

Сайхан бичлэг байна. :eek:
2002 оноос л Агуу Ривалдо, Роналдо 2- г ТВ харж хөлбөмбөг сонирхож билээ.
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Tue Jul 20, 2010 8:55 pm

Гоё бичлэг бна.... Агуу энэ тамирчинг л харж хөлбөмбөг сонирхсон доо.. 2002 он гэж...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Realist » Tue Jul 20, 2010 11:37 pm

Ривалдо ч леженд шүү, Роналдо өөрийнх нь хамгийн шилдэг хамтрагч байсан гэж дурьдаж байсан.
Харин тэр шигшээдээ 2006 биш 2002 он хүртэл тоглоод аварга аваад зодог тайлсан биздээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Spartakus » Tue Jul 20, 2010 11:59 pm

гайхамшигтай тоглогч,
Жинхэнэ Роналдогийн сүрэн дор жаахан дарагдсан л тоглогч доо,
Хэт трик хийж хайчилж 90-ийн буланд хийдэг тэр тоглолтыг байн байн үздэг.
Go Knicks
User avatar
Spartakus
 
Posts: 102
Joined: Wed Jul 07, 2010 3:17 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Realist » Wed Jul 21, 2010 12:22 am

Энэ байндаа тэр хэттрик нь

1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Буучин » Wed Jul 21, 2010 12:30 am

Агуу Хөлбөмбөгчидийн нэг юм даа..Энэ Хэт трик бол биширмээр Хэт трик шүү
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Wed Jul 21, 2010 11:16 am

Барнаба :eek:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron