by avarga » Wed Sep 27, 2006 6:36 pm
Балиашгуудын хайртай довтлогч
Г.БАЯРСАЙХАН (2006.09.27)
2002 онд БНСУ/Японд болсон ДАШТ-д Мирослав Клозе гэсэн олны танил бус залуу таван гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтад аман хvзvvдэж байсан билээ. Энэ мєчєєс хойш Мирог дэлхий нийт мэддэг болж, тvvнээс илvv их амжилт хvлээх болсон юм. Єнгєрсєн зургадугаар сард болсон ДАШТ-д талбайн эзэн германчууд тvvнд ихээхэн найдлага тавьж байсан. Нутаг нэгтнvvдийнхээ итгэлийг тэр алдсангvй, мєн л таван гоол оруулж, ДАШТ-ий мэргэн бууч боллоо.
Хоёр ДАШТ-д таван гоол оруулж, ховорхон амжилтын эзэн болсон Мирослав Клозе гэж хэн бэ? Тэрбээр 1978 оны зургадугаар сарын 9-нд Польшийн Ополе хотод тєржээ. Тvvний гэр бvлийнхэн спортоор амьсгалсан улс байв. Аав Йозеф нь Францын “Осер” багт тоглодог байсан бол ээж Барбара нь гандболын спортоор Польшийн шигшээ багт цєєнгvй жил хичээллэсэн аж. Мирог найман настай байхад тэднийх Герман руу цагаачлан гарчээ. Харийн оронд очсон эхний жил хvvд тун хvнд байлаа. Тэр германаар “тиймээ”, “баярлалаа” гэдгээс єєр vг мэддэггvй байсан юм. Уйтгарлаж, ганцаардсан vедээ хvv хєлбємбєг тоглодог байсан нь ирээдvйн амьдралыг нь шийдэж єгчээ. Ялангуяа толгойгоороо тоглох эрдмийг маш их бэлддэг байв. Гэхдээ тvvний ур чадвар гайхалтай удаан ахиж байсан юм.
Хvмvvс тэр бvр мэддэггvй, жижиг багуудад тоглож явсаар 1999 онд єєрийн хайртай баг “Кайзерслаутерн”-д тоглох хувь тохиолоо. Энд ирснээр тvvний ирээдvй арай гэгээлэг харагдах болжээ. Клубийн ерєнхий дасгалжуулагч Отто Рехагель залуу довтлогчийг ихэд vнэлдэг байсан тул удалгvй vндсэн бvрэлдэхvvндээ багтаажээ.
“Кайзерслаутерн”-д ирсэн даруйдаа Клозе хєгжєєн дэмжигчдийн хайрыг татаж эхэллээ. Эхний хоёр улиралдаа 62 тоглолтод 25 гоол оруулж багийнхнаа манлайлав. Тvvнчлэн шигшээ багтаа тоглох нууцхан найдвар сэтгэлдээ тээсээр байв. Энэ vед Польшийн шигшээгийн дасгалжуулагч Ежи Энгель Германд хvрэлцэн ирж, залуу довтлогчтой албан ёсоор уулзсан бєгєєд Польшийн шигшээ багийн ємнєєс тоглохыг хvсчээ. Гэвч vvнд нь Клозе татгалзсан хариу єгєв. “Би Руди Феллер-ийн дуудлагыг хvлээж байна” хэмээн энэ шийдвэрээ тайлбарласан юм. Yнэхээр тvvний найдвар талаар болсонгvй.
2001 оны гуравдугаар сард Албанитай хийсэн тоглолтод Германы шигшээгийн цамцыг анхлан ємслєє. Феллер тэр vед шинэ довтлогчоо ихэд vнэлэн “Миро хурд сайтай, толгойгоороо сайн тоглодог, дээр нь єндєр техниктэй юм. Тэр ДАШТ-д оролцох болно” гэж байв. Феллерийн сонголт зєв байжээ гэдэг нь ДАШТ-ий vеэр харагдсан. Клозе таван гоол толгойгоороо оруулсан бол баг нь мєнгєн медаль зvvв. Харин ДАШТ-ий дараа олон баг тvvнийг авахыг хvсч эхэлжээ. Гэвч Клозе “Кайзерслаутерн”-даа vнэнч vлдсэн юм. Харамсалтай нь тvvний хичээл зvтгэл багаа доод лиг рvv унахаас аварч чадсангvй. ДАШТ-ий дараах хоёр улирал дараалан тэр 20-иос дээш гоол оруулсан юм. 2004 оны Европын АШТ-д германчууд хэсгээсээ гарч чадаагvй бол Клозе сэлгээнд суусаар тэмцээнийг єндєрлєв.
Гайхалтай сайхан эхэлсэн карьер нь ингээд єндєрлєлєє гэж vv. Гэвч тэр бууж єгєхийг хvссэнгvй, бvгдийг дахин шинээр эхлэхээр шийдлээ. Юуны тvрvvнд “Кайзерлаутерн”-ы балиашгуудтай салах ёс гvйцэтгээд, єнгєрсєн улирлын аварга баг “Вердер”-ийг зорив. Гэхдээ энд ирэнгvvтээ Клозе шууд vндсэн бvрэлдэхvvнд багтчихсангvй, сэлгээний сандалд суудаг байлаа. Харин “Бохум”-тай хийсэн тоглолтод дасгалжуулагч тvvнийг талбайд гаргав. Энэ бол тvvний хувьд хэн болохоо харуулах алтан боломж байлаа. Бvх зvйл ч санаснаар болж Клозегийн хет-трикт баярласан дасгалжуулагч тvvнийг дараагийн тоглолтоос шууд vндсэн бvрэлдэхvvнд багтаасан юм.
“Вердер”-т єнгєрvvлсэн хоёр улиралд тэр vvргээ хангалттай биелvvлсэн. Ялангуяа 2005-2006 онд 25 гоол оруулж, Бундеслигийн мэргэн бууч болов. Германчууд ч нутагтаа болох ДАШТ-д тvvнээс их амжилт хvлээж байлаа. 18 дахь удаагийн ДАШТ тvvний хувьд сайхан дурсамж болон vлдсэн нь лавтай. Хэдийгээр баг нь аварга болж чадаагvй ч Клозе 5 гоол оруулж мэргэн бууч болсон. Ялангуяа зургадугаар сарын 9 буюу тєрсєн єдрєєрєє ДАШТ-ий нээлтийн тоглолтод дубль хийж давхар давхар баяр тохиов. Мєн шєвгийн наймд Аргентинд хожигдож явсан тэр хэцvv мєчид Клозе тоог тэнцvvлж, багаа аварсан билээ.
ДАШТ-ий дараа уламжлал ёсоор тvvнийг ангуучлах багууд захаасаа хєвєрч эхлэв. “МЮ”, “Реал”, “Милан”, “Арсенал”…гээд л.
Гэвч Миро бас л татгалзсан хариу єгчээ. “Вердер”-тэй байгуулсан миний гэрээ 2008 онд дуусна. Тэр цагт л энэ талаар бодож болох юм гэж єгvvлж байв. Клозегийн сайхан сэтгэл, хvнлэг чанарын тухай олон сонирхолтой баримт байдаг. “Вердер”-ийн нэгэн тоглолтын дараа хєгжєєн дэмжигчид гарын vсэг авахаар тvvнийг бvчжээ. Тэдэн дунд нэгэн хижээл насны эмэгтэй зvтгэж байснаа гэнэт уначихав. Залуус тvvнийг тойрон зогсож байсан боловч хэн нь ч татаж босгохыг оролдсонгvй.
Гагцхvv Клозе нєгєє эмэгтэй дээр гvйн очиж, гараас нь татаж босгоод зогсохгvй гарын vсгээ єгчээ. Энэ явдал олон хvнд сайхан сэтгэгдэл тєрvvлсэн юм. Мєн 2005 онд Бундеслигийн нэгэн тоглолтын vеэр шvvгч эсрэг багийн хамгаалагч Клозегийн эсрэг алдаа гаргасан гэж vзэн торгуулийн цохилт заажээ. Гэтэл Клозе шvvгч дээр очин хамгаалагч алдаа гаргаагvйг хэлж, шийдвэрээ буцааж авахыг хvссэн байна. Тэр vед тооны харьцаа 0:0 байсан гэдэг.
Клозе хєлбємбєгєєс гадуурх чєлєєт цагаа гэр бvлийнхэнтэйгээ хамт єнгєрєєхийг эрхэмлэдэг аж. Тvvний эхнэрийг Сильвия гэдэг бєгєєд Луана, Ноа хэмээх хоёр хvvтэй. Сайн хєлбємбєгчин, сайн хань, сайн эцэг, хvнлэг зєєлєн сэтгэлтэй гээд тvvний тухай сайн баримт дэндvv олон. Тиймээс хєгжєєн дэмжигчид тvvнд хайртай байх нь аргагvй.