Бөх үе үеэрээ төрдөг гэсэн үг буй. “Хоёр” Мөнхийн, Б.Бат-Эрдэнийн, А. Сүхбатын гэхчилэн. Харин өдгөө тодорхойлох шалтгаалах магадлалтай бөхчүүдийнхээ талаар таавар гүйлгэн суугаа. Нэгэн үеийн зургаан залуу зааны араас шилд даган гарч ирсэн монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг чимж буй ЗХ-ний Алдар спорт хороо, ЗХ-ний 310-р ангиийн бөх бяртай, хүчтэй, аралтай, уран дайчин барилдаант улсын заан Б.Ганбат.
1994 онд Увсчууд Их аварга Х.Баянмөнхийн алдрыг тэмдэглэж наадав. Уг наадамд залуу бөх Ганбат ирж барилдсан нь түүний амжилтын эх болсон гэдэг. Аваргын хараанд өртөж бөхийн эрдэмд идэвхийлэн суралцах боломж үүд, хаалга нээгдсэн хэрэг. Ийн түүнд “тоот бөхийн тоонд багтаж, торгон зодогны ширээснээс атгалзах” хувь тохиожээ.
Тэрээр АХ-ын 75 жилийн ойгоор буюу 1996 оны Увс аймгийнхаа баяр наадамд долоо даван түрүүлж, аймгийн арслан цолонд хүрсэн билээ. Энэ үеэс л бөхчүүд, бөх сонирхогчид, бөхийн хүрээнийхний анхааралд өртөх болсон юм.
Аймгийн арслан Ганбатыг 1997 оны АХ-ын 76 жилийн ойгоор начнаар тогтохгүй барилдана гэж олон хүн дүгнэж байлаа. Гэсэн ч хамгийн сонирхолтой нь гурвын даваанд у.з Ц.Цэрэнпунцаг а.а Б.Ганбатыг ширвэж бус шилж амласан явдал. Залуу арслан бяртай зааны мэхэнд тэссэнгүй. Мэдээж өмнө нь хэд хэд таараад бас хэдэ хэд хаяж чадсан л байлаа. Төрийн наадмын дэвжээ хатуу гэдгээ хауулсан хэрэг биз...
НААДМЫН ОД НЬ ГҮЙВЭЛ АРСЛАНГИЙН
ЭРЭМБЭЭР ТОГТОХГҮЙ ЭЭ
1998 оны Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд Их аваргатай тэргүүн байрын төлөөх барилдаанд шалгарч үлдэв. Ингэснээрээ аймгийн цолтой бөх анх удаагаа сар шинийн баярт үзүүрт хүрсэн амжилтыг тогтоолоо. Тэр жилийнхээ зун буюу АХ-ын 77 жилийн ойгоор дар.а Х.Баянмөнхөөр 5 давж начин цолонд хүрч чадсан юм. 1999 оны АХ-ын 78 жилийн ойгоор аварга О.Балжиннямаар долоо давж заан цолонд хүрсэн.
Түүнээс хойш бэртэл гэмтлээс болоод нэг хэсэг сайн барилдаж чадсангүй. 2006 онд ИхМонгол Улс байгуулсны 800 жилээр заан цолоо баталж наадмын түрүү бөх аварга Д.Сумъяабазарт өвдөглөсөн.
АХ-ын 86 жилийн ойгоор түрүүлэх бөхчүүдийн тоонд Б.Ганбат зааны нэр дээгүүр байсан, харамсалтай нь дэндүү хариуцлагаггүй барилдаан үзүүлж тавын даваанд а.а А.Цацабширт унасан.
2008 онд хоёр аварга хоёулаа зааны даваанд өвдөглөв. Алдсан боломж эргэд ирэх нь тэр. Цол авсан бөхчүүдэд цолны үнэмлэх гардуулах завсарт Ганбат заан ам авахаар яаравчлан алхахад “Зааны түрүү”, “Ганбатаа чиний наадам шүү” гэж шуугиж байсан ч дэндүү харамсмаар барилдсан.
ДАХИАД Л ДАРАА ЖИЛИЙН НААДАМ
Өнгөрсөн жилийн наадамд олон хүн зааныг түрүүлэх байх гэж таамаглал дэвшүүлсэн. Зааны хаяж чадахгүй гэх, барилдаан таарахгүй бөх нэгээхэн ч үгүй. Барилдаан төдийлөн таардаггүй отгон аварга бэртлийн улмаас зодоглосонгүй.Заан ч сайхан л, өнгөтэй л харагдаж байсан. Гэсэн ч мөн л түүнд наадмын торгон дэвжээ мөн л ээлээ өгөөгүй ээ. Бяр, хүч, ур, ухаан жагссан ид үе. Тиймээс Б.Ганбат заанд түрүүлэх боломж хадгалагдсаар л байгаа. Ашиглах чадвар, тэр өдрийн од л мэдэх хэрэг...
Төрийнхөө их баяр наадамд гурван удаа 7, хоёр удаа 6, дөрвөн удаа 5 давж нийтдээ 9 удаа шөвгөрч, Заан цолтонгуудыг магнайд бичигдэж буй, Заан цолондоо дэндүү бахдаж ядсан, арслангаар зогсохгүй эрэмбэтүүнд байгаа.
Дахиад л болдог дараа жилийн наадам...
Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал сонин
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.