Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий
by Eternity » Fri Jul 09, 2010 6:23 pm
by El Payaso » Fri Jul 09, 2010 6:37 pm
by Suugii » Fri Jul 09, 2010 7:18 pm
by Сэнгүүмбилэг » Fri Jul 09, 2010 7:23 pm
by ..::Affictor::.. » Fri Jul 09, 2010 7:27 pm
by Suugii » Fri Jul 09, 2010 7:27 pm
by Цээгий » Fri Jul 09, 2010 7:30 pm
by Spectre » Fri Jul 09, 2010 8:21 pm
by Bibby » Fri Jul 09, 2010 8:58 pm
by Буучин » Fri Jul 09, 2010 9:44 pm
by ††‡MaRSHaLL‡†† » Fri Jul 09, 2010 10:10 pm
by Amgaa » Fri Jul 09, 2010 11:14 pm
by Realist » Fri Jul 09, 2010 11:34 pm
Realist wrote:Бар жилийн ДАШТ-д хэн түрүүлэх вэ?
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4н жилийн хугацаатай явагддаг
учраас 12 жилийн нохой, бар, морь гэсэн гурван жилүүдэд л анхнаасаа
ээлжлэн зохиогдсоор иржээ. Энэ хугацаанд тухайн жилүүдэд болсон ДАШТ-ууд
өөр өөрийн онлог, болон ялгаатай талууд нилээн байдгийг анзаарлаа. Хөлбөмбөгийн
спорт хамгийн логикгүй тааварлахын аргагүй нь үнэн боловч зарим нэгэн сонин зүй
тогтол мэр сэр анзаарагддагыг хөлбөмбөг сонирхогчид мэднэ. Тийм ч учраас энэ зун
Өмнөд Африкт болох ДАШТ-ыг Бар жилийн хэмээн онцолсон нь шалтгаан нь бол бас учиртай.
Бар жилийн ДАШТ
Харин одоо болох гэж буй Бар жилийн ДАШТ-ын талаархи баримтуудаас сонирхвол үзэцгээе.
Бар жилийн ДАШТ 6 удаа болоход 6 өөр улс түрүүлж байсан.
Бар жилийн ДАШТ-р Итали, Урагвай, Бразил, Герман, Аргентинчууд тус тус 2дахь
аваргын цомоо авч хошой дэлхийн аварга болж байв.
Харин хамгийн сүүлийн ДАШТ-р Францчууд анхны цомоо авч бар жилд аварга болсон
6 дахь өөр баг нь болов.
Өөрөөр хэлбэл уг жилийн ДАШТ-р дандаа бусдаасаа өөр өөр улсууд буюу одоогын 7н
дэлхийн аварга улсаас 6 нь аварга болж байсан гэсэн үг. Харин ганцхан Англичууд л
уг жилд алтан дагиныг авч үзээгүй байна.
Уг логикоор энэ ДАШТ-р Англи 2-хоо түрүүлнэ, эсвэл шинэ аварга төрнө гэж болох юм.
Бар жил бол 12 жилээс хамгийн хүчтэй амьтан, хүчирхэг бүхнийг ивээдэг. Ер нь бол бар жилийн ДАШТ аварга арслангуудад л ивээлтэй байж ирж. Тэгэхээр шинэ аварга төрсөн ч тэр нь арслангын зиндааны баг байх болтой. Тухайлбал энд хамгийн том нэр дэвшигч нь Испанчууд. Мөн Голландыг ч мартаж болохгүй. Миний хувьд африкийн багуудаас шинэ аварга төрөх магадлал бага л санагдаад байна. Учир нь гэвэл африкийн багуудаас нэг нь ч хагас ч шигшээд ч хүрч үзээгүй, мөн аваргын төлөө тоглох сэтгэлзүй болоод, туршлага байхгүй. ДАШТ-ны аваргын цом гэдэг Грек шиг аль нэг баг гэнэт гарч ирээд авчихдаггүй гэдэг нь урьд урьдын мундиалуудаас тодорхой харагдана.
Дээрх баримтуудаас харахад өнөөх Европын болон Өмнөд Америкын багууд ээлжлэн түрүүлдэг түүх энэ ДАШТ-д үйлчлэхгүй байх гэсэн магадлал төрөөд байна.
Бас нэг нэмэх шалтгаан нь гэвэл 2014 оны ДАШТ Өмнөд Америкт Бразилд болно. Хэрвээ давтагдаж ирсэн ээлжит түүхээрээ 2010 онд Өмнөд Америкаас аварга баг тодорвол 2014 онд өөрийн тивдээ бас л тэд дахин аварга болно гэсэн үг. Ингэхээр Европын багуудаас алтан дагиныхаа тоогоор 2-р илүү болж, урьд урьдны Европ, Өмнөд Америкчууд ээлжлэн хүртэж ирсэн түүх тасрах болно.
Тэгэхээр энэ ДАШТ-д Европын баг түрүүлж, 2014 онд Өмнөд Америкчууд өөрийн тивдээ ээлжит цомоо авч түүх түүхээрээ үлдэнэ.
Ази тивд Латин Америкийн баг түрүүлсэн.
Харин Африк тивд Европын баг түрүүлэх магадлалтай.
Мөн түүнчлэн бар жилийн ДАШТ-уудын финалын тоглолтонд хамгийн багадаа 3н гоал орж хамгийн их нь 6н гоалтой өндөрлөж байсан түүхтэй байна.
Бас уг жилийн сүүлийн 4н удаагын ДАШТ-ын (1974, 1986, 1998 оны ДАШТ) финалд дарааллан away талаас шалгаран талбайд гарсан багууд нь алтан дагиныг үнсчээ.
2010-?
1998 Франц-Бразил
1986 Аргентин-Герман
1974 Герман-Голланд
1962 Бразил-Чех
1950 Урагвай-Бразил
1938 Итали -Унгар
Нийтдээ өнгөрсөн 18-н удаагын ДАШТ-ын финалын тоглолтонд home болон away талаас шалгаран гарсан багуудын аварга болсон тоо тэнцүү буюу 9, 9н удаа байна.
Сүүлийн 4н удаагын ДАШТ-д 3-р байранд орсон багууд нь бүгд аварга болсон багтай хагас шигшээд тоглоод хожигдсон буюу аварга болсон багын амлаж аваад хаясан багууд байх юм. Мөн 3-р байрын төлөөх тоглолт сүүлийн 8н ДАШТ-д 3 болон түүнээс дээш гоалтой өндөрлөж байв.
32 баг оролцдог болсон буюу 1998, 2002 оны ДАШТ-ын аварга баг С хэсгээс тодорсон бол 2006 оных Е хэсгээс шалгарч байжээ.
Бас 1962 оноос хойш багууд аварга цолоо хамгаалж чадаагүй, ДАШТ-ын өмнөх дэлхийн, европын шилдэг тоглогчтой баг ДАШТ-д түрүүлдэггүй, бас ДАШТ-ын өмнөх Конфедрэйшэнс капын аварга баг түрүүлдэггүй гээд л зарим нэг баримтууд байх юм. 1972 оны Европын аваргад Герман түрүүлээд 74 оны Бар жилийн ДАШТ-ын цомыг тэр эрчиндээ авсан байх юм.
Дэлхийн аварга болсон сүүлийн 9 багууд (home, away)
1974-away
1978-away
1982-home
1986-away
1990-away
1994-home
1998-away
2002-away
2006-home
2010-?
by Буучин » Fri Jul 09, 2010 11:43 pm
by Realist » Fri Jul 09, 2010 11:47 pm
by Realist » Fri Jul 09, 2010 11:55 pm
by Realist » Sat Jul 10, 2010 12:00 am
by ballu » Sat Jul 10, 2010 12:09 am
by Realist » Sat Jul 10, 2010 12:21 am
by ТӨӨГӨӨ » Sat Jul 10, 2010 12:31 am
Eternity wrote: Евро 2012 гэхэд Паул наймаалж бурхан болчихсон байхын байхаа.
Буучин wrote:Тэр наймаалж нэг алдах байлгүй дээ...
Дандаа л Германыг таагаад байсан биз дээ...
Муу амтай наймаалжийг Испанитай юутай ээтэй нь хожоод өгөөсэй дөө...
by Realist » Sat Jul 10, 2010 12:32 am
Буучин wrote:ИСПАНИ - ХОЛЛАНД-ын хэн нь away тоглохын бол? кк