by avarga » Wed Sep 20, 2006 8:55 pm
Чєлєєтийн шигшээ багийн бvрэлдэхvvн тодорлоо
(2006.09.20)
Чєлєєт бєхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бvрэлдэхvvн
Эмэгтэй: 48 кг Цогтбазарын Энхжаргал (Гавьяат тамирчин), 51 кг Юрагийн Гандолгор (Спортын мастер), 55 кг Найдангийн Отгонжаргал (ОУХМ), 59 кг Очирбатын Насанбурмаа (ОУХМ), 63 кг Бадрахын Одончимэг (спортын мастер), 67 кг Гэлэгжамцын Наранчимэг (ОУХМ), 72 кг Очирбатын Бурмаа (ОУХМ),
Эрэгтэй: 55 кг Баяраагийн Наранбаатар (Гавьяат тамирчин), 60 кг Сэнгэдоржийн Сvхбаатар (ОУХМ), 66 кг Буянжавын Батзориг (ОУХМ), 74 кг Чулуундаваагийн Мєнхбаяр (ОУХМ), 84 кг Чагнаадоржийн Ганзориг (Спортын мастер), 96 кг Гvржавын Батпvрэв (Спортын мастер), 120 кг Даваанямын Лхагвадорж (Спортын дэд мастер).
Дасгалжуулагчид: Г.Єсєхбаяр, З.Дvвчин, Х.Намшир, Б.Баттулга, Ц.Хосбаяр, Т.Сvхбаатар, А.Цэдэнсодном, Ч.Раднаабазар, Х.Амараа Шvvгчид: А.Басхvv, А.Баасанхvv
ДАШТ-д оролцох бєхчvvд бэлэн
БНХАУ-ын Гуанжоу хотноо энэ сарын 23-аас аравдугаар сарын 1-ний хооронд болох чєлєєт болон сонгомол бєхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бvрэлдэхvvн тодорлоо. Энэ удаагийн ДАШТ-д манай улс зєвхєн чєлєєт бєхийн тєрєлд єрсєлдєх бєгєєд эрэгтэй, эмэгтэй бvтэн багаараа оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Одоогоор баг тамирчид дэвжээний бэлтгэлээ хийж байгаа бєгєєд ирэх 23-ны єдєр урд хєршийг зорих болов. Бид монголын чєлєєт бєхийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга А.Басхvvтэй уулзаж дараах асуултад хариулт авлаа.
-Шигшээ багийн бэлтгэл хэр хангагдаж байна?
-ДАШТ-ий нэгдсэн цугларалтаа Эрдэнэтэд хийсэн. Yvнд МЧБХ-ны дэд ерєнхийлєгч Д.Болдбаатар идэвхтэй оролцож бэлтгэлжилтийг хангах нєхцєл бололцоог бидэнд маш сайн хангаж єглєє. Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтын газарт гурван долоо хоног ерєнхий бэлтгэлээ хангасны дараагаар Эрдэнэтэд “Хангарьд палас” спорт цогцолбор дээр долоо хоног дэвжээний бэлтгэл хийсэн юм.
Ингээд есдvгээр сарын 1-нд Улаанбаатар хотноо ирж “Баярлалаа” тєв дээр байрлан эрчимжvvлсэн бэлтгэлдээ гарлаа. БТСУХ бидэнд тєсєв мєнгє гарган бэлтгэл хийх нєхцєлийг бvрдvvлсэн. Одоогоор бєхчvvд маань Спортын тєв ордонд дєрвєн дэвжээн дээр барилдаж байна. Тактикийн болон хяналтын, сургалтын барилдаануудыг тvлхvv хийж байна.
-Зарим жинд сорилт барилдаанууд хийсэн гэж дууллаа?
-Энэ тухайд зориуд нэг зvйл дурдахад МЧБХ-ны удирдлагууд баг тамирчдаа бvрэлдэхэд тvvнийг сонго, эд нарын дунд сорилт хийлгэ гэж хэзээ ч оролцож байгаагvй. Харин баг тамирчдаа хариуцан ажиллаж буй багш дасгалжуулагч нарынхаа vгийг сонсож хvлээж авдаг. МЧБХ-ны мэргэжлийн зєвлєл гэж хэлж болохоор дасгалжуулагчдын зєвлєлєєр vvнийг хэлэлцvvлсэн. Эхний vед хэлэлцэхгvй байснаар бага зэргийн маргаан гарч санал зєрсєн л дєє.
Ингээд дасгалжуулагчдын зєвлєлийн хурлын дагуу баг тамирчдынхаа нэрийг баталсан. Зарим нэг сонин дээр МЧБХ дасгалжуулагч нарынхаа vгийг сонссонгvй, хvлээж авсангvй гэж бичсэн байна лээ. Бид багш дасгалжуулагч нарынхаа санал хvсэлтийг хvлээж авдаг. Дасгалжуулагч нарын саналын дагуу бид эрэгтэй 60 кг-ийн жинд Д.Лхагвадорж, С.Сvхбаатар, П.Єнєрбат нарын дунд сорил барилдаан явуулсан. БТСУХ-ны дvрмийн дагуу шийдвэр гарган тусгай шvvгчдийн комиссыг батлуулан сорилт барилдаан хийлгэхэд ОУХМ С.Сvхбаатар ДАШТ-д оролцох эрхээ авсан.
-Ганцхан жинд л сорилт барилдаан хийлгэсэн юм уу?
-Єєр жинд дасгалжуулагч нар сорилт хийх vv гэдгээ яриад олонхын шийдвэрээр хийгээгvй. Хийх шаардлагагvй гэж vзсэн.
-Манай баг тамирчдад Євєрмонголын эмч нар хяналт тавьсан тухай сонслоо?
-Манай шигшээ багтай Євєрмонголын шигшээ баг хамтарсан бэлтгэл хийсэн. Эмч нар нь манай бєхчvvдэд хяналт тавьж єглєє. Yvний хажуугаар манай БТСУХ-ны эмч нар хяналтын барилдаан дээр тамирчдынхаа ачааллыг тодорхойлж єгсєн. Зарим тамирчдын эрvvл мэнд сайн гарч, зарим тамирчид сэргэлтэн дээр анхаарах тал гарсан. Yvний дагуу эмч нар дасгалжуулагч нарт дvгнэлт єгсєн.
-ДАШТ-д аль жиндээ илvv найдвар тавьж байна?
-УИХ-ын гишvvн, МЧБХ-ны ерєнхийлєгч Т.Бадамжунай шигшээ багийн бэлтгэл сургуулилалт хийж буй Спортын тєв ордны “Б” зааланд очиж тамирчдынхаа бэлтгэлтэй танилцаж тэдэнтэй уулзаж ярилцсан. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй бvх тамирчидтай уулзсан. Тамирчид маань бэлтгэл сургуулилалт сэтгэл санааны бэлтгэл сайн байгаагаа хэлж, ДАШТ-д барилдахад бэлэн гэдгээ албан ёсоор холбооныхоо удирдлагуудад уламжилсан.
Yvний дараа шигшээ багийн 11 дасгалжуулагчийн ес нь єєрсдийн санал хvсэлтээ холбооны удирдлагуудад хэлсэн юм. Эцэст нь МЧБХ-ны ерєнхийлєгч Т.Бадамжунай нийт багш, дасгалжуулагч нарт хариуцсан ажлаа сайн хийх vvрэг даалгавар єгсєн. Энэ дашрамд хэлэхэд зарим сонинд энэ тухай ор vндэсгvй зvйл бичсэн байна лээ.
-Манай баг тамирчид хэзээ урд хєршийг зорих вэ?
-ДАШТ ойрхон болж байгаа учраас 23-26-ны єдрvvдэд эх орноосоо мордоно. Эхлээд сонгомол барилдаан болох учраас манайхан хожуу очно.