Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Thu Jul 08, 2010 1:17 pm

аа тийн ш дээ... францд нэг нухуулчихсан... одоо Лөвд итгэл хүлээлгэх үү? халах уу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby Gunnerz » Thu Jul 08, 2010 1:19 pm

2 удаа туслах гол дүрд тоглолоо хүрэлээс цаашаа байдагүй ээ халсан нь дээр байх
шинэ үе гаргаж өгсөнд танкс гээд
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Германы шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Thu Jul 08, 2010 1:23 pm

Лөвийг явуулахгүй байхаа. Ийм сайхан баг босгочоод байхад хэн ч Лөвд муу амтай байхгүй биз. Харин Евро авахгүй бол яв гэнэ биз!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Thu Jul 08, 2010 1:23 pm

гол нь яг адилхан испанид хоёр нухуулчихлаа даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby Amgaa » Thu Jul 08, 2010 1:24 pm

Лёвыг халах тухай яриа гарахгүй байхаа гэж бодож байна шдээ. Сая угаасаа түүнд сонголт байсангүй. Эхлээд Кроосыг гаргаад сэлгээрээр Маринийг оруулж ирсэн бол, өөр ч өөдтэй сэлгээ байхгүй угаасаа довтлогчид гэж нойл ганц Клозетэй. Кроос тэр гоё боломжийг алдаж байдаг :sad: Булан дээр Пуёол мөргөх гээд байсан шдээ өмнө нь нэг араас орж ирээд хаалганы дээхнүүр хуссан дараа дараагийн булан дээр сайн барихгүй сул мөргүүлж байгаа нь аргагүй л туршлага тутаж байгаа нь байхдаа.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Германы шигшээ баг

Postby chukcha2002 » Thu Jul 08, 2010 1:27 pm

Хоёр том багийг хусаад арай илүүд нь хусууллаа.

Том багуудын эсрэг үндсэн цагт хожил авч чадахгүй удсан шд. Бараг 2002 оны ДАШТ-ийн урьдчилсан шатанд Английг хожсоноос хойш байхгүй биз. Энэ ДАШТ-ээр харин дараалан хоёр том ялалт баахан залуучуудтайгаар байгууллаа. Ирээдүй, шинэ давалгаа гээч юм шигшээд байнаа байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Германы шигшээ баг

Postby Suugii » Thu Jul 08, 2010 1:47 pm

El Payaso wrote:гол нь яг адилхан испанид хоёр нухуулчихлаа даа...

Аргийг 2 дэлхийн аварга дарааллаад бас нухчихлаа л даа цаадах чинь :ногоон:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Thu Jul 08, 2010 1:48 pm

нэг нь аз ш дээ... пен.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby Suugii » Thu Jul 08, 2010 1:55 pm

El Payaso wrote:нэг нь аз ш дээ... пен.

Аз гэдэг сохор ч хиймортойг нь дагадаг гэдийг амьдрал Амараа ах 2 нотлочихсон юм шд... :RD

Би буруу санаагүй бол хожигдож яваад... гоол хийгээд дараа нь пеналтигаар гүйцээдэг байхаа..
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Thu Jul 08, 2010 2:06 pm

Цаг цагаараа байдаггүй ээ гэж. Испани Германд аранга зааж ч байх шиг.
Ямарч байсан уйтгартай гэж тодорхойлогдоод байгаа энэ тэмцээнийг чимсэн залуустаа, Лөөв болон түүний багийханд баяр хүргэе!
Тэмцээн эхлэхээс өмнө л баахан үхэл хагацал, бэртэл гэмтэл гээд маш олон бэрхшээлийг давж гарч ирсэн шигшээ энэ хүрээд зогсох учиртай байж. Лөөвийн багт бусад багууд атаархмаар олон сайхан зүйлс байгаа боловч Германы шигшээн хамгийн гол чанар болох хожигдож байсан ч эцэст нь ялагч болдог тэр чанар байсангүй. 2 жилийн өмнө ч гэсэн үүнийг л үгүйлж байлаа. Ер нь бол өчигдөрийн тоглолт яг л Евро2008-ын финал шиг юм боллоо. Эхнээсээ л нэг бол хамгаалаад нэг бол довтлоод тоглочих байсын.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Thu Jul 08, 2010 2:28 pm

Боатэнг нэгийн эсрэг нэг нөхцөлд дөнгөж 25 хувьд нь ялалт байгуулсан гэжийнэ. Ингэх байсан бол Янсэнг шууд гаргачих байж. Тэгээд голдоо Кроосыг гаргаад Троховскийг суулгаад байранд нь Өзилийг тавьчихсан бол. Өзил тэгээд тэр финиш нтэр муутай нь аргагүйн байна. Алдаа гаргана гэхээс үхтлээ айдым шиг байгаан. Гоол алдтал огт харагдахгүй байснаа тэрнээс хойш овоо тоглоод эхэлж байгаан.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby Suugii » Thu Jul 08, 2010 2:31 pm

Зүрх муутай юм шиг байна лээ нас ахиад ирвэл гайгүй болох байхаа
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Thu Jul 08, 2010 2:35 pm

нэг урагшаа гарсанаа жаахан контакт үүссэн шууд унаад өгч байна лээ ш дээ... тэмцээд цохий гэлгүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby Lucifer » Thu Jul 08, 2010 2:50 pm

Боэтэнг анхнаасаа л Рамос, Педрог барахгүй байсан лдаа. эртхэн сэлгэх
хэрэгтэй байсан байх.
Ер нь ч Лөев азаа үзээд шууд нээлттэй тоглох юман дээр хэт их арагшаа татаад
бөмбөг эзэмших боломж олгосон гэж харагдсан.
Тэрнээс Испани нэг хэсэгтээ л илүүрхсэн байх. бөмбөг эзэмшилт 51-49 гэж байсан.
Мюллер байсан бол Германы багаар бодоход нэг сөрөг довтолгоо нь амжилттай болох байсан
байх гэж бодож байна.

эцэст нь хэлэхэд шатрын тоглолт шиг бага зэрэг уйтгартай тоглолт боллоо.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Германы шигшээ баг

Postby *R9* » Thu Jul 08, 2010 2:53 pm

Suugii wrote:
El Payaso wrote:гол нь яг адилхан испанид хоёр нухуулчихлаа даа...

Аргийг 2 дэлхийн аварга дарааллаад бас нухчихлаа л даа цаадах чинь :ногоон:


:-o :-o
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Thu Jul 08, 2010 2:54 pm

Lucifer wrote:
эцэст нь хэлэхэд шатрын тоглолт шиг бага зэрэг уйтгартай тоглолт боллоо.

энэ жилийн испанийн тактик ийм юм биш үү ер нь...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby Lucifer » Thu Jul 08, 2010 3:00 pm

El Payaso wrote:
Lucifer wrote:
эцэст нь хэлэхэд шатрын тоглолт шиг бага зэрэг уйтгартай тоглолт боллоо.

энэ жилийн испанийн тактик ийм юм биш үү ер нь...


ер нь бол Барса маягийн л даа.
тойруулж тойруулж дамжуулж байгаад л нэг алдаа гарангуут нь хийгээд л болоо.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Thu Jul 08, 2010 3:03 pm

Өчигдөр гэхдээ наадхыг чинь сайн хамгаалсан шүү харин ч.
Гол нь тэмцээний эхнээс л анзаарагдаж байсан стандартаас ирэх аюул л гай болсон. Манайхан стандарт дээр хэзээ ийм муу байлаа даа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Thu Jul 08, 2010 3:06 pm

Лөвийг цаашид ажиллуулах эсэх талаар аль дэлхийн аваргын өмнө ярилцаж байсан, гол нь үр дүнгээс хамаарч тэмцээний дараа шийдэхээр болж байсан. Одоо бараг хусуулах байхдаа. Ядаж байхад холбооныхоо ерөнхийлөгчтэй таагүй харилцаатай байгаа. Миний хувьд Лөвийг үлдээсэй гэж хүсэж байна. Багийн ноён нуруу Баллакгүй дээрээс нь анх удаа том тэмцээнд оролцож байгаа шигшээгийнхээ төлөө 10 тоглолт ч хийж амжаагүй байсан Бадштубэр, Хэдира, Өзил, Мюллэр, Марин, Кроос зэрэг туршлагагүй залуусаар багаа бүрдүүлж орсон гэхэд тун давгүй амжилт үзүүллээ. Гол нь орсон тэмцээн бүрдээ ямар нэгэн шагналт байр эзэлдэг уламжлалаа хадгалж чадлаа дээрээс нь хоёр том ривалаа бут ниргэж фенүүд биднээ баясгасан. Түүнийг үлдээж Еврогоор ямар амжилт үзүүлэхийг хармаар байна!
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby Suugii » Thu Jul 08, 2010 4:35 pm

Kro wrote:Өчигдөр гэхдээ наадхыг чинь сайн хамгаалсан шүү харин ч.
Гол нь тэмцээний эхнээс л анзаарагдаж байсан стандартаас ирэх аюул л гай болсон. Манайхан стандарт дээр хэзээ ийм муу байлаа даа.

хэлээд юу гэхэв... 4 жилийн өмнө гэж 2 жилин өмнө ч гэсэн стандарт бол манай үндсэн зэвсэг байлаа шд....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Германы шигшээ баг

Postby Nomer 10 » Thu Jul 08, 2010 4:46 pm

Танайхан сэтгэл хангалуун үлдэх бүрэн эрхтэй гэж. Хамгийн заналт 3 дайсныхаа 2-ыг нь нухлаа. Нухах нухахдаа шившиг болгосон. Хүн төрөлхтөнд хөлбөмбөг гэж ийм юм байдгийг харуулсан баг танайх л байлаа. Ямар ч туршлагагүй баахан хүүхэд ирээд их шөвөгт үлдэнэ гэдэг бахархмаар. Ойрын арван жилийн наадамд танайх үргэлж маш дээгүүр наадах нь тодорхой боллоо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Германы шигшээ баг

Postby Хулганаа » Thu Jul 08, 2010 4:53 pm

нээрээ англи ийг хожсон тоглолтыг хараад биширсэн шүү гайхалтай бсөөн танайх
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Германы шигшээ баг

Postby Realist » Thu Jul 08, 2010 5:34 pm

Б.Швайнштайгер: Испанийн шигшээ хамгийн шилдэг баг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөв­гийн наймын тоглолтын үеэр аргентинчуудыг бут нир­гэхэд Германы шигшээ ба­гийн тоглогч Баштиян Швайнштайгерын үүрэг бага­гүй байсныг фанатууд нь харсан. Тэрбээр дэлхийн гурван удаагийн аварга багийн түүхэн дэх хамгийн залуу бүрэлдэхүүнд багтсан юм. Швайнштайгер төвийн талбайд тоглож, гайхалтай дамжуулалтуудыг хийж байв. Өдгөө 25 настай түүний гялалзах талбар хөл­бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болж байна. Өмнө нь 2008 онд болсон Европын аваргын үеэр багаа тэргүүлэн тоглож, Йоханнесбургт ирэх замыг нь засч өгсөн гэхэд болно. Германчууд хагас шиг­шээд Испанийн шигшээ баг­тай учраа таарсан. Энэхүү тоглолт болохын өмнө Швайнштайгерийн өгсөн ярилцлагыг сонирхуулъя.


-Германчууд Англи, Арген­тины шигшээ багийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлж, дэл­хийн аваргын хагас шигшээд шалгарлаа. Германы шигшээ багийнхан ямар байна?

-Та нарын бодож байгаачлан яг энэ мөчид бид баяртай байна. Дараагийн тоглолтуудад бүр илүүг харуулна.

-Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн залуу бүрэлдэхүүнтэй оролцож буй Германы шигшээ багт ямар үнэлгээ өгмөөр байнадаа?

-Бидэнд санаа зовох юм байхгүй. Бид ур чадвартай. Мөн сэтгэлийн хөөрлөө хэрхэн дарж, бөмбөг рүү анхаарахаа мэддэг гайхалтай тоглогчидтой. Бид сүү­лийн минут хүртэл энэ эрчээрээ тоглох болно. Магадгүй бид хоёр, гурван оноогоор ялсан бол тийм ч сэтгэл хангалуун байж чадахгүй байх. Гэтэл манай оруулсан гоолын тоо гайхалтай байгаа шүү дээ. Энэ бол миний бүрэлдэхүүнд нь багтан тоглож байсан үндэсний шигшээгээс хамгийн шилдэг баг нь. Англи, Ганын шигшээ багийг ялсны дараа бид өөрсдөдөө илүү итгэлтэй болж чадсан юм шиг санагддаг. Австраличуудын эсрэг сайн тоглолтыг үзүүлсэн ч тэр үед багийн зохион байгуулалт төдийлөн хангалттай байгаагүй. Харин англичуудтай тоглох үеэс эхлээд бид хэн, хаана, хэзээ, юу хийх ёстойгоо илүү их ойлгосон.

-Дасгалжуулагч Иохим Лоу багийнхаа төлөө юу хийв?

-Дасгалжуулагч гэдэг бол эзэн л гэсэн үг. И.Лоу болон түүний баг биднийг тоглолт бүрийн өмнө маш сайн бэлтгэж байгаа. Жишээ нь, Аргентины шигшээтэй тоглох үед бид тэднийг бөмбөгөө хэрхэн дамжуулж, гоол оруулахыг хараад зогсч болох л байсан. Гэхдээ дасгалжуулагчийн зөвлөгөөгөөр бид илүү түрэмгий байж, нүүрний шугам руу бөмбөгөө хурдтай дамжуулж чадсан. Энэ тактик сүүлийн хоёр тоглолтын туршид бидний амжилтын түлхүүр болж байна шүү дээ.

-“Евро 2008”-ын финалын шатанд Испанийн шигшээгийн эсрэг тоглолтод та нар 1:0-ээр ялагдаж байсан. Энэ удаагийн дэлхийн аваргын хагас шигшээд хариугаа авах боломж олдож байна?

-Ийм бодол хамгийн түрүүнд л толгойд орж ирдэг. Тэр үед испаничууд биднээс илүү байсан. Тийм учраас гомдоллох юм байхгүй. Бидэнд цом авах боломж байсан. Харин тэр боломжийн үзүүрээс шүүрээд алдахаар хэн ч гэсэн уурлана биз дээ. Үнэхээр ч Германы шигшээ тэр үед 100 хувийн тоглолт үзүүлж чадаагүй. Одоо бол бидний зүрх ялалтын төлөө цохилж байна. Тоглогч бүр үүнийг сэтгэлээсээ мэдэрч байгаа. Тоглогч бүр финалын шатны төлөө амьсгалж байна.

-Шави, Андрес Инеста, Дэвид Вилла нарыг бүрэлдэхүүндээ багтаасан Испанийн шигшээгийн довтолгоог яаж зогсооно гэж бодож байна вэ?

-Бид 2008 оныхоосоо эрс өөрчлөгдсөн. Манай баг шал өөр тоглолт үзүүлэх болно. Харин Испанийн шигшээ чухамдаа нэг их өөрчлөгдөөгүй байх. Тэд хүмүүсийн найдаж байгаа шиг сайхан тоглолт үзүүлж чадахгүй ч байж мэднэ. Гэхдээ тэд бол ялалтын төлөө тоглох баг. Гайхалтай тоглодоггүй ч гэсэн ялж чаддаг баг. Энэ нь л испаничуудыг аюултай болгож байгаа юм. Миний бодлоор бид дэлхийн хамгийн шилдэг багийн эсрэг тоглох гэж байна. Хэдийгээр испаничууд амархан давах даваа биш ч бид тэднийг ялж чадна. Яг л Англи, Аргентины шигшээг хожсон шиг Испанийн шигшээг ч ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.

-Германы шигшээ баг, Герман үндэстэн тэр чигээрээ баяр хөөртэй байна. Гэхдээ та нар одоохондоо юунд ч хүрээгүй байгаа шүү дээ?
-Үнэндээ бид хөлбөмбөгийн хорхойтнуудын гайхашрал, бидний төлөө гэсэн сэтгэлийг шагнал болгоод авчихсан гэж бодож байна. Миний зорилго бол тэмцээний үеэр фанатуудаа баярлуулах юм. Манай тоглолтын дүр зураг итгэхийн аргагүй гайхалтай байна. Таны хэлж буйгаар бол бид спортын тэмцээний шагналыг хараахан хүртээгүй байж болох юм.

-Та бол довтолгоондоо их анхаардаг тоглогч. Харин энэ удаад талбайн төв хэсгээр тоглож байна. Үүнд хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Уг нь би ийм үүрэг хүлээнэ гэж найдаж байгаагүй. Гэхдээ энэ бол миний хувьд ур чадвараа харуулах хамгийн шилдэг байрлал гэдгийг мэдэж байна. Магадгүй хоёр, гурван жилийн өмнөөс энэ байрлалд тоглох хэрэгтэй байсан байх. Гэхдээ тэр үед энэ байрлалд олон сайн тоглогч байсан л даа.

-Хөгжөөн дэмжигч, шүүмж­лэгчид таныг Аргентины эсрэг хамгийн шилдэг тоглолтоо үзүүл­сэн гэж дүгнэсэн. Үүнийг зөв­шөөрч байна уу?

-Манай баг сайн байсан учраас л би сайн тоглосон. Энэ бол маш чухал. Хувийнхаа зүгээс бол би хэзээ ч төгс тоглолт үзүүлж байгаагүй. Аргентины шигшээгийн эсрэг ашигтай байрлалд байсан. Би өмнө нь бүр илүү тоглолт үзүүлж байсан шүү дээ. Дэлхийн аваргын өмнөх тэмцээний үеэр Португалийн эсрэг тоглосныг минь санаж байна уу. Би үргэлж төгс тоглохыг хүсдэг. Энэ нь ч надад ахих боломж олгодог байх. Миний зорилго бол цом. Тиймээс ч амжилтдаа 100 хувь сэтгэл хангалуун байхыг хүсэхгүй, испаничуудыг бут цохихыг хүсч байна. Бидэнд боломж бий. Гэхдээ би Испанийн шигшээг агуу гэдгийг хүлээн зөвшөөрнө.

-Михайл Баллак гэмтлийн улмаас тэмцээнд ороогүй. Гэхдээ тэр та нарт нэг их хэрэггүй л байж дээ?

-Нэг талаар тийм туршлагатай тоглогч гэмтэл авсан нь харамсмаар. Бид түүнтэй илүү сайн тоглох байсан ч байж болно. Гэхдээ нөгөө талаас түүнийг байхгүй ч бид сайн тоглож байна. М.Баллак эргэж ирээд багаа илүү хүчирхэг болгох нь дамжиггүй.

-Саяхны ярилцлагадаа та элэнц эцгээ Голланд хүн бай­сан тухай ярьжээ. Та улбар шартнуудад дуртай юу?

-Тийм. Би Марко ван Бэстэний фанат. Голланд бол жижигхэн орон. Гэхдээ гайхалтай тоглогчдыг бэлтгэдэг. Би тэдний тоглолтыг Байренд өдөр бүр хардаг. Тэд сайжрахын төлөө их хичээдэг. Голландын багийн бүрэлдэхүүнд багтсан Марк Ван Боммел, Ариен Роббен нар Байрены тоглогч. Тэд багаа финалын шатанд авчирч чадсан. Бид тэдний эсрэг сүүлчийн шатанд тоглох байх.

-Та клубын хамтрагчидтайгаа холбоотой байгаа юу?

-Бид дэлхийн аваргын тэмцээн эхэлснээс хойш холбоогоо тас­лаагүй байгаа. Бразилийн эсрэг тоглож, гайхалтай хууралт хийсний дараа тэдэнтэй ярьж, баяр хүргэсэн. Надад маш гайхалтай санагдсан. Үүнийгээ ч хэлсэн.
news.mn
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Германы шигшээ баг

Postby Reda » Thu Jul 08, 2010 9:25 pm

Аа тэгээд Пуёл мөргөж хийгээгүй бол Лөв пеналт хүлээж байсан ч юм билүү, сөргөөс гоол хийх гэж үзнэ, үгүй бол пеналт гээд... Сайхан довтлоод тоглоё гэхээр зай гаргаад Спайнийн ур чадвартангуудад олз болох ч байсан юм билүү.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Fri Jul 09, 2010 5:42 pm

Шигшээ багийхантай холбогдож байгаа арилжаа наймааны цуу, шуум

mirrorfootball дээр ийм нэг сонирхолтой жагсаалт байхаар нь орууллаа.

1. Мануэл Нойер (Шалькэ 04): Премиэр Лигийн гиантууд болох МанЮ, Арсенал сонирхож байна. Аль альд нь шууд тоглох гарааны хаалгач хэрэгтэй байгаа. Мөн Байерн түүний араас 2 жилийн турш хөөцөлдөж байгаа билээ.

12. Тим Вийзэ (Вэрдэр Брэмэн): Одоогоор санал ирээгүй

22. Ханс-Йөрг Бутт (Байерн Мюнхэн): Одоогоор санал ирээгүй

2. Марсэл Янсэн (Хамбург): Хуучин клуб болох Байернтай холбогдож байгаа

3. Арнэ Фрийдрих (Хэрта Берлин): Баг нь доод лиг рүү унаснаар явах нь тодорхой болсон тэрээр Английн хуучин дасгалжуулагч Стив МкЛарэнийн удирдахаар болсон Волфсбург руу 1,6 сая фунтээр энэ 7 хоногтоо багтан шилжинэ.

4. Дэннис Аого (Хамбург): Ювэнтус Диегогоор солих саналтай байгаа аж. Мөн АС Милан сонирхож байгаа.

5. Сэрдар Тасчи (Штуттгарт): Хойд Лондонгийн багууд болох Тоттэнхэм, Арсэнал түүнд санал явуулна гэж шуум явж байгаа.

14. Холгэр Бадштубэр (Байерн): Он гарснаас хойш Реал сонирхож байсан боловч багтайгаа шинэ гэрээ байгуулсан.

17. Пэр Мэртэзакэр (Вэрдэр): Дэлхийн аваргын өмнө Арсенал 10 сая еврогийн санал явуулна хэмээн шуумдаж байсан мөн Байерн сонирхож байгаа.

16. Филлип Лаам (Байерн): Манчэстэрийн хоёр баг холбогдож байгаа. Сити 14 сая еврогийн санал явуулна гэсэн шуум бий.

20. Жером Боатэнг (Хамбург): Дэлхийн аваргын өмнө Ман. Сити руу 11 сая еврогоор шилжсэн.

6. Сами Хэдира (Штуттгарт): Штуттгарт залуу одоо үнэгүй алдах алдах аюултай болчихоод байгаа, түүний гэрээ дараа жил
дуусах юм. Түүнд Чэлси 12 саяын фунтын санал явуулаад байгаа бол Реал 10-13 сая евро санал болгохоор төлөвлөж байгаа аж. Мөн МанЮ сонирхож байгаа.

7. Бастиан Швайнштайгэр (Байерн): Чэлси 25 сая фунт санал болгохоор төлөвлөж байгаа ба Реал мөн сонирхож байгаа.

8. Мэсут Өзил (Вэрдэр): Дэлхийн аваргын нээлт тоглогчийг Европийн ихэнх том клубууд сонирхож байгаа. Барсэлона түүнийг
өөрийн болгон багт нь нэг жил зээлээр тоглуулах санал тавиад байгаа бол Арсэнал 20 сая фунтын санал тавих гэж байгаа аж. Мөн Сити, МанЮ, Чэлси зэрэг багууд идэвхтэй хөөцөлдөж байна.

15. Пиотр Троховски (Хамбург): Арсэнал 13 сая фунтын санал тавиад байгаа.

18. Тони Кроос (Байерн): Байернийн тоглогч хоёр жилийн турш Лэвэркузэнд зээлээр тоглож байгаад энэ зун клубтээ иргэн ирж байна.

21. Марко Марин (Вэрдэр): Тоттэнхэм 14 сая фунтын санал явуулна гэсэн шуум байгаа.

9. Штэфан Кийзлинг (Лэвэркузэн): АС Милан, Ювэнтус, Байерн зэрэг багууд сонирхож байгаа. Мөн Арсэнал сүүлийн 4 жил түүний хойноос хөөцөлдөж байгаа.

10. Лукас Подольски (Көльн): Тэрээр клубтээ үлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн боловч Фэнэрбахчэ, Ювэнтус, АС Милан зэрэг багууд сонирхож байгаагаас гадна Сити түүнд 16,5 сая фунтын санал явуулах шуум гарч байгаа.

11. Мирослав Клозэ (Байерн): Фенербахчэ, Вэст Хэм зэрэг клубууд сонирхож байгаа.

13. Томас Мюллэр (Байерн): Чэлси нэлээн хүчтэй холбогдож байгаа ба МанЮ мөн сонирхож байгаа.

19. Какау (Штуттгарт): Бразилд төрсөн довтлогч маань багтаа үлдэхийг хүсэж байгаа боловч Болтон, Блакбурн, Сэвилл зэрэг багууд холбогдож байна.

23. Марио Гомэз (Байерн): Хэрэв Ювэнтус Сампдориагийн Жианпаоло Паззиниг авах наймаа нь бүтэлгүй болвол Марио Гомэзийг сонирхох аж.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests