by Nomer 10 » Mon Jul 05, 2010 1:57 am
За бага зэрэг хуучин татлууд.
Бэкхам: Маш их цаг, мөнгө гарзадсан манай фэнүүдэд их хүнд тусч байгаа... Өзилийг би биширч байна.
Мара: Хэрэв энэ 32 баг марафон гүйвэл Герман Мюллерын ачаар түрүүлнэ. Гэхдээ бөмбөгтэй харьцах тал дээрээ бид илүү.
Мичо: Хэрэв би Терри Германы эсрэг тоглосон шиг тогловол шигшээгээс гарна, нутагтаа ч очихгүй(Нутагтаа очиж болноо, нэг тогооноос иддийм гэсэндээ бас ч гэж хэд хэд хамгаалсан)
Мара: Чи нервтэж байнуу, Швайнштайгер?(Швайни хэвлэлийн бага хурал дээр аргентины 2006 оны тоглолт дахь зан араншинг шүүмжилсэн байсан)
Элиа: Мелог ван Боммелтой харьцуулна гэсэн үү? Тэр ямар амжилт гаргасан билээ? Робиньо Сантост тоглодог нь Роббен Байернд тоглохоос асар ялгаатай(мань хүн майнд гэймд хутга дүрсэн нь тоглолт дээр тэр 2 шатахад нөлөөлсөн байх аа)
Маноло: Хэдий миний амь насаар дэнчин тавигдаж байгаа ч би эргэж ирэх болно(el bombo de Espana буюу бөмбөртэй нөгөө хөгшин хүндээр өвдөөд Чилийн тоглолтын дараа нутаг буцжээ. Финал дээр ирнэ гэж амалсан байна)
Маттеус: Бурхан чамд ер бусын авьяас заяасан. 20 жил чи дэлхийн шилдэг нь байлаа. Чи миний талаар яг ингэж хэлэх байх(Нэгэн үеийн 2 агуу тоглогч. Мара тэр 2 олон жил үзэлцсэн дээ. Маттеус шиг шигшээдээ 150 тоглолт хийсэн хүн ховор доо)
Ебоа: Европын дасгалжуулагчид юу ч авчрахгүй байна. Тэд тоглогчдыг бүр улсын онцлогийг ч огт ойлгохгүй байна, тэгээд дээр нь тэд маш үнэтэй(Одоо харахад энэ экс Ганын шигшээгийн нөхөр үнэн хэлж дээ)
Идриссоу: Энэ хүмүүс дэлхийн аваргад зөвхөн паарий хэлбэрээр л оролцож байна. Шөнө 3 цагт хотелдоо ирнэ гэж юу гэсэн үг вэ(Камеруны довтлогчийн энэ үгнээс харахад Европын дасгалжуулагчдаас илүү хар тоглогчид өөрсдөө буруутай мэт)
Дэко: Хувийн шалтгааны улмаас би зодог тайлснаа хэнд ч юу ч гэж тайлбарлахгүй.
Лэманн: Нугалсан цаас бэлд(Аргентин дээр тэр Нойерт ингэж зөвлөжээ)
Гартсайд: Капелло ердөө ганц л хожигдсон, тэгээд ч 2012 он хүртэл гэрээтэй(АХХолбооны боссын энэ үгнээс 13,8 саяыг салхинд хийсгэхийг хүсэхгүй байгаа нь тод харагдаж байна. Бас ердөө ганц хожигдол нь өстөн дайсандаа нухуулдаг гутамшигт хожигдол шүү дээ, мөн Алжирыг бараагүй хихи)
Эшли Коул: Би Английг болон факин хүмүүсийг нь үзэн ядаж байна. Би Английг төлөө бүхнээ шавхахыг үргэлж хүсдэг, гэвч энэ дарамт нь миний амьдралыг там болгож байна(Тэмцээн эхлэх үед найзууд руугаа блэкбэрринээсээ мээсэж шиджээ)
Блаттер: Гана 11 У23-ын тоглогчоосоо долоог нь гараанд гаргаж байна. Германы 9 хүүхдээс долоо нь талбайд гарч туршлага хуримтлуулж байна. Францад нэг ч алга, Италид ганцхан байгаа ч тэр нь тоглосонгүй. Энэ хэвээрээ байвал энэ 2 улстай ярих юм гарч ирнэ.
Ламмерт: Тоглолтгүй өдрөөр л ирц бүрдэх юм шиг байна(Бундэстагын ерөнхийлөгч улсынхаа шинэ ерөнхийлөгчийг сонгох өдрийг тоглолттой өдөр тогтоох нь хэт рисктэй гэж үзжээ. Манай 76 хэдэн мантуун бууз харах гэж хуралдаа суудаггүй шиг л хэхэ)
Дэйли Мэйл: Хэрэв бид дайнд ингэж хамгаалсан бол одоо бүгд германаар ярьдаг байх байсан(Английн хамгаалалтыг шүүмжилжээ)
Хиддинк: Өзил буруу пасс сонгосонд маш их харамсаж байна даа(Тэрээр Туркын шигшээгийн босс болсон билээ)
Мара: Надад нэг хүсэл өгвөл би Германы эсрэг тоглогчоор дахин нэг тогломоор байна(Хэд хоногийн өмнөх татлууд гэж дээр хэлсэн)
Тони Шумахер: Надад Англи бол хөлбөмбөгийн эх орон биш харин эмэг эхийн орон шиг мэдрэмж төрж байна(Германы нэгэн үеийн алдарт хаалгач Английг бут ниргэснийхээ дараа үнэнхүү даапаалжээ)
Вальке: Дэлхийн аваргын дараа 32 багийн дасгалжуулагч, ахлагч нартай бөмбөгний талаар семинар хийх болно. Дэлхийн аваргын бөмбөг төгс байх ёстой(ФИФА-ын ерөнхий нарийн бичиг ингэж хэлсэн байх юм. Блаттер та 2-ын ч ажил мөн дөө. Тэмцээний өмнө хийж байхгүй, бөөн шүүмжлэл гарсны дараа ингэж байгаа улстай юу ч ярихав дээ)
Аппиа: 20 Марадона нэг багт байсан ч эв нэгдэлгүй бол юу ч чадахгүй(Уг нь талбай дээр 11 Мара шиг тоглосон ч Уругвай дээр пеналти маш муу цохицгоосон, зөгнөөд л байж дээ)
Чилаверт: Францчуудад эх орон нь ямар ч хамаа алга. Өмнөд Америкийн багууд ялахын хүслэнгээр жигүүрлэнхэн байна(Парагвайн домогт хаалгач ингэж хэлсэн нь 2 топоос бусдад хамаарагдах мэт)
Баттон: Маргаашийн гараанд саад бага гарна гэж найдаж байна. Уралдаан 2 цагт эхэлнэ. Цаг хагас болоод дараа нь би ялбал хэвлэлийн бага хурал богино болно гэж найдаж байна. Тэгээд 4 гэхэд Англиа дэмжээд суучихна даа(Хөөрхий Женсон. Даанч муухай хусуулсан л даа. Өөрийнх нь талхны мөнгөө олдог ажил нь хүртэл хөлбөмбөг үзэх сонирхолд нь дарагдаж байна гэхээр хөлбөмбөг ч үнэхээр агуу юм даа)
Жэймс: Хэрэв Германы эсрэг пеналти цохих бол сүүлийнхийг нь би цохино(Тийм юм болсонгүй ээ)
Эффэнберг: Герман аварга болохгүй. 2014 онд харин боломжтой.
Ван дер Ваарт: Буларуз зурагтаар гоё гарахын тул сахлаа хуссан(Мань хүн Камерун дээр гараанд гарсан юм)
Месси: Бид хамгийн үзүүштэй хөлбөмбөг харуулж байгаа. Мөн бидэнд хамгийн сайхан эрчүүд байгаа тул эмэгтэйчүүдтэй яаж харьцахаа ч сайн мэддэг(Хаха хэхэ)
?????: ..........(Хойд Солонгосын тайлбарлагч Португалтай хийсэн тоглолтод 4 дэх гоолын дараанаас хойш ганц ч үг ганхийгээгүй байна. Тоглолт дуусангуут ганц ч дүрс гаргалгүй шууд эфир хаагджээ)
Hup Holland Hup