Товч танилцуулга:Бүтэн нэр: Hannoverscher Sportverein von 1896
Хоч: Die Roten (улаанууд)
Байгуулагдсан: 12 April 1896 4-р сарын 12
Цэнгэлдэх: AWD-Arena (Багтаамж: 49,000)
Ерөнхийлөгч: Martin Kind
Дасгалжуулагч: Mirko Slomka
Тоглодог лийг: Герман Бундеслига
Хамгийн сүүлд үзүүлсэн амжилт: Бундеслигийн 2009–10 оны улиралд 15-р байр.
Клубын түүхэнэхүү клуб нь 1986 онд Deutscher FV 1878 Hannover /рэгбийн клуб/-г үүсгэн байгуулагч, үндэслэгч Ferdinand-Wilhelm саналаар Hannoverscher Fußball-Club 1896 нэртэйгээр байгуулагджээ.
Гэвч энэ клубын эхний сонирхол нь хөнгөн атлетик ба регби байсан бөгөөд 1899 он хүртэл хөлбөмбөг тэдний эхний сонирхол байсангүй. хөлбөмбөг ба бусад спортын алийг нь голчлон хөгжүүлэхээс болж 1902 онд клуб хоёр хуваагдан хөгжиж эхэлсэн ба ийнхүү хуваагдахад хөлбөмбөгийн клуб болох 96-д гишүүдийн ихэнх хэсэгорж, үлдсэн цөөхөн нь Hannoverscher Ballspielverein хэмээх хөлбөмбөгөөс бусад төрлийн спортыг гол зорилгоо болгосон клубыг бүрэлдүүлсэн. Гэвч удалгүй 1913 онд эргэн нэгдэж зөвхөн хөлбөмбөг гэлтгүй бөмбөгтэй спортын төрлүүдийг сонирхох болсон байна.
Клубын анхны өнгө нь хар-цагаан-ногоон байсан бөгөөд заримдаа цэнхэр хөх өмсгөлтэйгээр талбайд гардаг байсан боловч тэднээс салж сүүлд буцан нэгдсэн Hannoverscher Ballspielverein клуб нь улаан өнгийг үндсэн өнгөөрөө сонгосон байсан болохоор нэгдсэн багын хувьд анхандаа хар-цагаан-ногоон өнгийн өмсгөлөө өмсөж байсан боловч удалгүй улаан өмсгөлөөс салахгүй байхаар шийдэж улаанууд /die roten/ хочтой болсон билээ. харин багийн гуравдугаар өмсгөл нь багийн үндсэн өнгө болох хар-цагаан-ногоон өнгөтэй болсон. одоо ч гэсэн багийн үндсэн өмсгөлөөс илүү хар-цагаан-ногоон өнгийн өмсгөлөөр нь хүмүүс ханновер клубыг мэддэг боловч үндсэн өмсгөл нь улаан бөгөөд багийн хоч нь улаанууд /die roten/ гэдгийг тэр бүр мэддэггүй.
1900-гаад оны эхэн үеээс тогтмол амжилтийг үзүүлж байсан боловч тийм ч өндөр амжилтийг гаргахгүй байлаа. 1933 онд буюу гуравдугаар эзэнт гүрний үеийн германы хөлбөмбөг нь 16 дээрээс доошоо шатлалтай лийгтэй байсан ба энэ үед хэд хэдэн мужуудыг хамарсан Niedersachsen Gauliga лийг үүсгэн байгуулагдсанаар уг лийгэд тоглох болсон байна. удалгүй /1935 онд/ улсын дээд лийгт тоглоход ойрхон болж жилийн дараа тийшээ тамирчдаа явуулжээ.1938 онд тэд анх удаа германы үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ялан германы хөлбөмбөгт томоохон шуугианыг дэгдээж байв. учир нь тэр үед шальке04 баг жинхэнэ доминат байжээ. энэ тоглолтод эхлээд 3-3-аар тэнцэж дахин тоглоход 4-3-аар хожсон бөгөөд ханноверийн хувьд маш хүнд хэцүү тоглолт байсан боловч ханноверчууд жинхэнэ сенсацийг бий болгож чадсан билээ.
харин 1942 онд шинээр үүсгэн байгуулагдсан Gauliga Braunschweig-Südhannover лийг рүү нүүж тэндээ тоглох болсон. гэвч дэлхийн хоёрдугаар дайны уршгаар ханновер96 клуб нь тоглолт хийхээн больж бараг үгүй болж байлаа. харин дайны төгсгөлд буюу 1945 оны наймдугаар сард ханновер96 клуб болон Arminia Hannover клубын тоглогчдоос бүрдсэн холимог баг британийн цэргийн багтай тоглосноор клуб дахин сэргэж байгаагаа зарласан билээ.
клубуудыг дахин лийгүүдэд хувиарлахад ханновер96 клуб германы хойд нутгийг хамарсан нэгдүгээр дивизион болох оберлига нордод тоглохоор болсон бөгөөд тэр жилдээ муу тоглон доошоо унасан боловч маш хурдан сэргэж 1949 онд буцаад дээд зэрэглэлд тоглох болсон. 1954 онд үндэсний аваргийн шувтаргийн тоглолтод тэд эргэн ирж FC Kaiserslautern багийг 5-1 ээр буулган авсан. тэр жил германчууд дэлхийн аваргад гайхалтай ялалт байгуулан энэхүү тоглолтонд ханноверчуудын оруулсан гоолтой ижил таван гоолоор өрсөлдөгчөө буулгаж авсан Бернийн гайхамшиг болсон гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа болов уу.
1963 онд германы хөлбөмбөгийн холбооноос бундес лийгийг байгуулж үндэсний хэмжээний 16н багтайгаар тоглож эхэлсэн. энэхүү өөрчлөлтийн хүрээнд ханновер клуб нь Regionalliga Nord (II) /хойд бүсийн 2-р дивизион/-д тоглох болсон. гэвч тэд сайн тоглож жилийн дараа гэхэд 1-р дивизион 2 жилийн дараа бундэс лийгт багтах хэмжээний болсон боловч харин германы хөлбөмбөгийн холбооноос бундеслийгт дэвшин тоглох багийн тоглолтийг дунджаар 46000 үзэгч үздэг байх ёстой гэсэн шаардлагийг тавьснаар тэд зөвхөн хойд бүстээ л тоглож байх болсон байна. ийнхүү хойд бүсийнхээ доминатаар арван жил нэрлэгдсний эцэст 1975-76 оны улиралд доошоо унан 2-р дивизонд тоглох болсон байна.
үргэлжлэл бий..