by Жавхлан » Mon Jul 05, 2010 8:27 am
Германы Билд сонины өнөөдрийн дугаар дээр гарсан яагаад бид ингэж сайн тоглох болов гэсэн нийтлэлийг орчуулж хүргэх гэж оролдлоо.
1. Лөв гэнэтийн зүйлд найдаагүй
ДАШТ-нээс өмнө тэр 3-н ч удаа Өмнөд Африкт очиж тоглох цэнгэлдэх хүрээлэн болон тоглох талбайн зүлэг, бэлтгэл хийх талбайтай танилцсан. Тэр ч байтугай багийн зочид буудлаас онгоцны буудал хүрэх замыг цаг минуттай нарийн хэмжиж авсан байна.
Бэлтгэлийн явцыг 3Д-Технилогиор тэмдэглэж, дараа нь анализ хийж ярилцаж байжээ.
2. Хүнд бэлтгэлийн дараах амралт
Английн дасгалжуулагч Фабио Капелло Германд хожигдсон тоглолтынхоо дараа тоглогчиддоо хэсэг хугацааны амралт өгөх ёстой байсан тухайгаа хэлсэн билээ.
Харин Лөв тоглогчиддоо ямар нэгэн зүйл дутагдуулахыг хүсээгүй. Тэр чөлөөт цагаа өнгөрүүлэх төрөл бүрийн тоглоомнуудыг Африкт авчирсан, мөн Англитай хийсэн тоглолтын дараа нэг бүтэн өдрийн амралтыг тоглогчиддоо өгч гэр бүл, найзтай нь зугаалах боломж олгосон. Үүнд нь ч тоглогчид нь их талархалтай хандсан.
3. Германчууд өнөөг хүртэл тоглосон Австрали, Англи, Аргентинаас илүү их гүйсэн
Фитнессын тал дээр германчуудыг одоогоор хэн ч муулж чадахгүй. Ямар ч тоглогч энэ тэмцээний үеэр Сами Кедира шиг 56.69 км-ийг 437 минут тоглохдоо гүйгээгүй. Мөн 40 минутын хугацаанд түүн шиг тогтмол өндөр хэмнэлтэй тоглоогүй. Германы хөлбөмбөгийн холбооны фитнесс хариуцсан дасгалжуулагч Шэд Форсит жилийн өмнө АНУ-аас ХБНГУ-д ирсэнээс хойш бундеслигийн клубуудтэй нарийн харилцдаг болсон. Үүний нэг жишээ нь Мезут Өзил өөрийн клубын фитнесс дасгалжуулагчтайгаа хамт африкт ирсэн.
4. Яг одоо юу болоод байгааг үгээр илэрхийлэх арга алга. Энэ бол гайхамшигтай багийн эв нэгдэл
... гэж Арне Фридрих Аргентинтай тоглосон тоглолтын дараа өгүүлжээ. Бүх тоглогчид багийн эв нэгдэлтэй байлгахад хувь нэмрээ оруулж байгаа, түүний дотор талбай дээр тоглоогүй сэлгээний тоглогчид ч гэсэн. Бүх тоглогчид, дасгалжуулагчид, багийн эмч, туслах гээд бүх хүмүүс гартаа хар-улаан-шар өнгийн зүүлт зүүж байгаа нь бид бол нэг баг гэсэн утгыг агуулж байгаа. Германы алдарт хөлбөмбөгч Гьюнтер Нэц хэлэхдээ тоглогчид бие биентэйгээ зүгээр нэг хамтрагчийн хувиар биш хүнлэг харьцаж байна гэжээ. Багт ямар нэгэн хэрүүл маргаан, атаа хорсол байхгүй.
5. Шинэ үүрэг хариуцлага
Баллак, Адлер, Ролфс, Вэстэрманн нарыг гэмтсэний дараа хүмүүс германы залуу багийг хэсгээсээ ч гарч чадахгүй гэж таамаглаж байсан. Харин одоо тэд шөвгийн наймд үлдэж чадлаа. Энэ олон гэмтэл бэртэл тэднийг эв нэгдэлтэй болгож өгсөн. Үүрэг хариуцлага шинээр хуваарилагдсан, үр дүн нь бүгд нэгэндээ илүү итгэж эхэлсэн, тэгэхээс ч өөр аргагүй байдалд хүрсэн л дээ. Энэ нь Мюллер, Кедира мэтийн туршлага багатай залууст жигүүр болж өгсөн.
6. Байерны цөм
8 Байерны тоглогчид шигшээдээ ирэхдээ бундеслиг, покалын аварга болоод мөн ЧЛ-ийн финалд тоглочихоод ирсэн. Энэ өөртөө итгэх итгэл нь бусаддаа ч нөлөөлсөн. Аргентины эсрэг тоглоход 4 Байерны тоглогч гараанд гарч, 4 тоглогч сэлгээнд сууж байсан. Мөн нэг давуу тал бол Байерны Луй ван Хааль ч гэсэн Лөвтэй төстэй бөмбөг илүүтэй эзэмшиж, өргөн талбайд тоглож, маш хурдтай довтолгоо хийж тоглодог.
7. Залуучуудын шигшээ багийн ажил
2000 оны ЕАШТ-ний хэсгийн тоглолтоос хасагдсаны дараа шигшээ багийн бүрэлдэхүүнийг залуужуулах талаар дорвитой ажил хэрэг хийсний үр дүнд залуучуудын 3-н ч баг олон улсын тэмцээнд түрүүлсэн. Лөв бүх залуусын багийг шигшээ багтай нэг ижил системээр бэлтгэл хийлгэх болон тоглуулах ажлыг удирдсан.
8. Скаут болон иргэншил
Германы хөлбөмбөгийн холбоо германд төрсөн гадаад эцэг эхтэй хүүхдүүдийг германы иргэншилтэй болгох тал дээр их сайн анхаарсан. 10 жилийн өмнө ихэнх гадаад гаралтай тоглогч нар эцэг эхийнхээ угсааг дагаж өөр орны нэрийн өмнөөс тоглож байсан. Харин өнөөдөр африк байгаа 23 тоглогчоос 11 нь герман гаралтай бус тоглогчид байна.
9. Урам зориг
Энэ бол Клинсманнтай хамт шигшээд ирсэн шинэ санаа оноо билээ. Тэр бол хүнийг маш сайн зоригжуулах чадвартай нэгэн билээ. Түүнтэй нэгэн адил Лөв ч гэсэн шинэ зүйлсийг нэвтрүүлсэн. Уулчин Райнхолд Мэсснэр гэгчийг урьж авчирч тэсвэр тэвчээр хязгаарын тухай, мөн өмнөд Тирол дахь бэлтгэлийн бааз дээр тоглогчидод тухайн үед боломжгүй зүйл гэгдэж байсан ч дэлхийн аварга болж чадсан Өмнөд Африкийн рэгбийн шигшээ багийн тухай кино зэргийг үзүүлжээ. 4 жилийн өмнөх Клинсманны үлдээсэн зүйл өнөөдөр ч Лөвд тус болж байна.
10. Гайхалтай хөгжөөн дэмжигчид
Хэрвээ германы шигшээ тогловол бүх орон даяар нам гүм болдог. Аргентины эсрэг тоглолтын үеэр телевизийн ковот бараг 90 орчим хувь болсон. Бүх герман орон энэ залуусын ард зогсож байна. Тэд зөвхөн үзүүштэй хөлбөмбөг тоглоод зогсохгүй, өөрсөд нь итгээгүй олон шүүмжлэгч нарын амыг таглаж байна. 1934 оноос хойших хамгийн залуу шигшээ багийн ялалт маш гайхалтай байна, яагаад гэвэл тэднийг хэн ч тэднийг энэ хүрнэ гэж тооцоолоогүй учраас.
Лөв залуустаа сонины эхний нүүрт юу гарсан байгааг харуулж урам зориг өгдөг гэнэ.
Герман оронд нэг л хамтын зорилго байна. Тэр бол алтан дагинатай хамт Берлины төв дэх олон мянган фенүүдтэйгээ баярлах.
★★MIA SAN MIA★★