Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Германы шигшээ баг

Postby Amgaa » Sun Jul 04, 2010 1:45 pm

chukcha2002 wrote:Испанийн эсрэг Мюллер байхгүй, Троховски лав орлож чадахгүй юм байна лээ. Довтолгооны хүч сулрах нь, золиг гэж.

харин тэхх. Миний хувьд Кроос орлож чадхаар байсан сэлгээгээр орж ирээд хэд хэдэн гоё боломжуудыг үүсгэж байгаа харагдсан. Харин Троховски бөмбөгөө алдаад хэт нухаад байсан сэлгээрээр Марин дээр биздээ бараг
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Германы шигшээ баг

Postby Miro Klose » Sun Jul 04, 2010 1:57 pm

Клозед сайхан пасс хаячихаар л хүн хэрэгтэй байна цаадах чинь бол май гээл хийнэ Кроос л явж явж дээр биз эсвэл Маринийг гаргаад Клозе Полди гэвэл гоё л байна. Одоо 2 гоал Клозе хийчихмээр байна тэгвэл 16 гээл
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Германы шигшээ баг

Postby Suugii » Sun Jul 04, 2010 2:57 pm

Кроос л Муллерийг илүү орлох байхдаа...
одоо тэгээд мултарсан гэсэн ойлголт байхгүй биздээ айн ккк :ногоон:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Германы шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Sun Jul 04, 2010 4:05 pm

За ямар ч бсан 3 ДАШТ дараалж 7 тоглолт хийх нь тодорхой боллоо!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Германы шигшээ баг

Postby addictive » Sun Jul 04, 2010 4:27 pm

:-D
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Германы шигшээ баг

Postby Цэнгүүн » Sun Jul 04, 2010 6:24 pm

Баяр хүргэе..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Германы шигшээ баг

Postby Suugii » Sun Jul 04, 2010 6:33 pm

Image
"Кeep up the good work boys"
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Sun Jul 04, 2010 6:55 pm

Клозег дубльдэхэд нь бараг баярлалаа ш дээ... зайлуул нөгөө рекордод дөхөг гэж бодоод... өнгөрсөн арван жилийн хамгийн аугаа хоёр довтлогчийг нэрлэ гэвэл Роналдо Клозе байх юм биш үү бараг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby Miro Klose » Sun Jul 04, 2010 7:09 pm

бас тэр нэг гоё гоалийн момент алдсан даа уг нь тэрийгээ хийцэн бол хэт-трик хийчихгүй юу
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Германы шигшээ баг

Postby Мянхай » Sun Jul 04, 2010 7:25 pm

Jaaaaaaaaaaaaaa!
Одоо испаниас даагаа нэхэх сайхан боломжтой боллоо. Лёөв яаж тоглохоо аль эрт төлөвлөөд эхлэчихсэн байгаа байлгүй.
Weiter so Jungs!
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Германы шигшээ баг

Postby Жавхлан » Sun Jul 04, 2010 9:13 pm

Кедира булчиндаа гэмтэл авсан бололтой, өнөөдрийн бэлтгэлд оролцоогүй байна. Өчигдөр Боэтенг бас гэмтээд гарсан гайгүй л байдаг байгаа даа. Кедира тоглохгүй бол ч голд орлох хүн муутай асуудал үүсэх нь дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Германы шигшээ баг

Postby Suugii » Sun Jul 04, 2010 9:25 pm

Өө бас 2 өдөр байна учиртай.... Инэста Шави 2-ыг л нэг нэгээр тасдаж аваад илдхэд урд мянган Вилла Торрес 2 байгаад гоол хийж чадахгүй л дээ.... энэ 2 атигарыг л аргалах хэрэгтэй....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Германы шигшээ баг

Postby Бамбууш » Sun Jul 04, 2010 10:01 pm

All he needs is a one chance... One opportunity..
Res is history..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Германы шигшээ баг

Postby Miro Klose » Sun Jul 04, 2010 10:03 pm

Испанийн аз угаасаа дууссан Вилла гоал хийхгүй бол өөр хийж чадах гар үнэндээ алга Торрес бол худлаа шүү ганц гоал ч хатгаад хийчиж чадахгүй. Ер нь Ливерпүүлийнхнээс олигтой амьтан нэгийн зэрэг алга.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Германы шигшээ баг

Postby Ladykop » Sun Jul 04, 2010 10:15 pm

Чи одоо юунд ингэж дандаа хүний дургүй хүргэсэн юм ярьж явж байдын бэ. Би л амтай нь гэсэн шиг байдгаа болиоч.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Германы шигшээ баг

Postby Captain » Sun Jul 04, 2010 10:18 pm

энэ тоосго зайлна гээд сүр бадруулаад байсан яасан ла вэ энэ чинь...
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Германы шигшээ баг

Postby Miro Klose » Sun Jul 04, 2010 10:22 pm

Ливерпүүлийнхнээс уйчлал хүсье
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Германы шигшээ баг

Postby Бамбууш » Sun Jul 04, 2010 10:43 pm

Чи муу одоо өдөөд байгаа юмуу?
Уйчлал гэж юу байдаг юм?? Би чамаас асууж байна . Уйчлал гэж чи юу күсээд байгаа юм?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Германы шигшээ баг

Postby boboZ » Sun Jul 04, 2010 11:46 pm

***өг чинь өөрөө ингээд хуцаад унадийн мөрөөрөө байхгүй..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Германы шигшээ баг

Postby zigo » Mon Jul 05, 2010 12:01 am

Энэ муу амилсан вирус юу юу гээд хүн амьтны дургүй хүргэж байгаа болдоо. кккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Германы шигшээ баг

Postby Жавхлан » Mon Jul 05, 2010 7:09 am

Лөвийн тактикийн талаар их сонирхолтой зүйлс байна. Орчуулах гэсэн залхуу хүрчихлээ. http://www.bild.de/BILD/sport/fussball- ... titel.html гүүглээр орчуулаад уншчих :ногоон:
Image
Last edited by Жавхлан on Mon Jul 05, 2010 8:30 am, edited 1 time in total.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Германы шигшээ баг

Postby Жавхлан » Mon Jul 05, 2010 8:27 am

Германы Билд сонины өнөөдрийн дугаар дээр гарсан яагаад бид ингэж сайн тоглох болов гэсэн нийтлэлийг орчуулж хүргэх гэж оролдлоо.

1. Лөв гэнэтийн зүйлд найдаагүй
ДАШТ-нээс өмнө тэр 3-н ч удаа Өмнөд Африкт очиж тоглох цэнгэлдэх хүрээлэн болон тоглох талбайн зүлэг, бэлтгэл хийх талбайтай танилцсан. Тэр ч байтугай багийн зочид буудлаас онгоцны буудал хүрэх замыг цаг минуттай нарийн хэмжиж авсан байна.
Бэлтгэлийн явцыг 3Д-Технилогиор тэмдэглэж, дараа нь анализ хийж ярилцаж байжээ.

2. Хүнд бэлтгэлийн дараах амралт
Английн дасгалжуулагч Фабио Капелло Германд хожигдсон тоглолтынхоо дараа тоглогчиддоо хэсэг хугацааны амралт өгөх ёстой байсан тухайгаа хэлсэн билээ.
Харин Лөв тоглогчиддоо ямар нэгэн зүйл дутагдуулахыг хүсээгүй. Тэр чөлөөт цагаа өнгөрүүлэх төрөл бүрийн тоглоомнуудыг Африкт авчирсан, мөн Англитай хийсэн тоглолтын дараа нэг бүтэн өдрийн амралтыг тоглогчиддоо өгч гэр бүл, найзтай нь зугаалах боломж олгосон. Үүнд нь ч тоглогчид нь их талархалтай хандсан.

3. Германчууд өнөөг хүртэл тоглосон Австрали, Англи, Аргентинаас илүү их гүйсэн
Фитнессын тал дээр германчуудыг одоогоор хэн ч муулж чадахгүй. Ямар ч тоглогч энэ тэмцээний үеэр Сами Кедира шиг 56.69 км-ийг 437 минут тоглохдоо гүйгээгүй. Мөн 40 минутын хугацаанд түүн шиг тогтмол өндөр хэмнэлтэй тоглоогүй. Германы хөлбөмбөгийн холбооны фитнесс хариуцсан дасгалжуулагч Шэд Форсит жилийн өмнө АНУ-аас ХБНГУ-д ирсэнээс хойш бундеслигийн клубуудтэй нарийн харилцдаг болсон. Үүний нэг жишээ нь Мезут Өзил өөрийн клубын фитнесс дасгалжуулагчтайгаа хамт африкт ирсэн.

4. Яг одоо юу болоод байгааг үгээр илэрхийлэх арга алга. Энэ бол гайхамшигтай багийн эв нэгдэл
... гэж Арне Фридрих Аргентинтай тоглосон тоглолтын дараа өгүүлжээ. Бүх тоглогчид багийн эв нэгдэлтэй байлгахад хувь нэмрээ оруулж байгаа, түүний дотор талбай дээр тоглоогүй сэлгээний тоглогчид ч гэсэн. Бүх тоглогчид, дасгалжуулагчид, багийн эмч, туслах гээд бүх хүмүүс гартаа хар-улаан-шар өнгийн зүүлт зүүж байгаа нь бид бол нэг баг гэсэн утгыг агуулж байгаа. Германы алдарт хөлбөмбөгч Гьюнтер Нэц хэлэхдээ тоглогчид бие биентэйгээ зүгээр нэг хамтрагчийн хувиар биш хүнлэг харьцаж байна гэжээ. Багт ямар нэгэн хэрүүл маргаан, атаа хорсол байхгүй.

5. Шинэ үүрэг хариуцлага
Баллак, Адлер, Ролфс, Вэстэрманн нарыг гэмтсэний дараа хүмүүс германы залуу багийг хэсгээсээ ч гарч чадахгүй гэж таамаглаж байсан. Харин одоо тэд шөвгийн наймд үлдэж чадлаа. Энэ олон гэмтэл бэртэл тэднийг эв нэгдэлтэй болгож өгсөн. Үүрэг хариуцлага шинээр хуваарилагдсан, үр дүн нь бүгд нэгэндээ илүү итгэж эхэлсэн, тэгэхээс ч өөр аргагүй байдалд хүрсэн л дээ. Энэ нь Мюллер, Кедира мэтийн туршлага багатай залууст жигүүр болж өгсөн.

6. Байерны цөм
8 Байерны тоглогчид шигшээдээ ирэхдээ бундеслиг, покалын аварга болоод мөн ЧЛ-ийн финалд тоглочихоод ирсэн. Энэ өөртөө итгэх итгэл нь бусаддаа ч нөлөөлсөн. Аргентины эсрэг тоглоход 4 Байерны тоглогч гараанд гарч, 4 тоглогч сэлгээнд сууж байсан. Мөн нэг давуу тал бол Байерны Луй ван Хааль ч гэсэн Лөвтэй төстэй бөмбөг илүүтэй эзэмшиж, өргөн талбайд тоглож, маш хурдтай довтолгоо хийж тоглодог.

7. Залуучуудын шигшээ багийн ажил
2000 оны ЕАШТ-ний хэсгийн тоглолтоос хасагдсаны дараа шигшээ багийн бүрэлдэхүүнийг залуужуулах талаар дорвитой ажил хэрэг хийсний үр дүнд залуучуудын 3-н ч баг олон улсын тэмцээнд түрүүлсэн. Лөв бүх залуусын багийг шигшээ багтай нэг ижил системээр бэлтгэл хийлгэх болон тоглуулах ажлыг удирдсан.

8. Скаут болон иргэншил
Германы хөлбөмбөгийн холбоо германд төрсөн гадаад эцэг эхтэй хүүхдүүдийг германы иргэншилтэй болгох тал дээр их сайн анхаарсан. 10 жилийн өмнө ихэнх гадаад гаралтай тоглогч нар эцэг эхийнхээ угсааг дагаж өөр орны нэрийн өмнөөс тоглож байсан. Харин өнөөдөр африк байгаа 23 тоглогчоос 11 нь герман гаралтай бус тоглогчид байна.

9. Урам зориг
Энэ бол Клинсманнтай хамт шигшээд ирсэн шинэ санаа оноо билээ. Тэр бол хүнийг маш сайн зоригжуулах чадвартай нэгэн билээ. Түүнтэй нэгэн адил Лөв ч гэсэн шинэ зүйлсийг нэвтрүүлсэн. Уулчин Райнхолд Мэсснэр гэгчийг урьж авчирч тэсвэр тэвчээр хязгаарын тухай, мөн өмнөд Тирол дахь бэлтгэлийн бааз дээр тоглогчидод тухайн үед боломжгүй зүйл гэгдэж байсан ч дэлхийн аварга болж чадсан Өмнөд Африкийн рэгбийн шигшээ багийн тухай кино зэргийг үзүүлжээ. 4 жилийн өмнөх Клинсманны үлдээсэн зүйл өнөөдөр ч Лөвд тус болж байна.

10. Гайхалтай хөгжөөн дэмжигчид
Хэрвээ германы шигшээ тогловол бүх орон даяар нам гүм болдог. Аргентины эсрэг тоглолтын үеэр телевизийн ковот бараг 90 орчим хувь болсон. Бүх герман орон энэ залуусын ард зогсож байна. Тэд зөвхөн үзүүштэй хөлбөмбөг тоглоод зогсохгүй, өөрсөд нь итгээгүй олон шүүмжлэгч нарын амыг таглаж байна. 1934 оноос хойших хамгийн залуу шигшээ багийн ялалт маш гайхалтай байна, яагаад гэвэл тэднийг хэн ч тэднийг энэ хүрнэ гэж тооцоолоогүй учраас.
Лөв залуустаа сонины эхний нүүрт юу гарсан байгааг харуулж урам зориг өгдөг гэнэ.

Герман оронд нэг л хамтын зорилго байна. Тэр бол алтан дагинатай хамт Берлины төв дэх олон мянган фенүүдтэйгээ баярлах.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Германы шигшээ баг

Postby Бамбууш » Mon Jul 05, 2010 9:16 am

Испани оронд нэг л зорилго байна. Тэр нь Алтан Дагинатай Мадридын талбайд хөгжөөн дэмжигчтэйгээ уулзах.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Германы шигшээ баг

Postby RBK » Mon Jul 05, 2010 9:44 am

Miro Klose wrote:Ливерпүүлийнхнээс уйчлал хүсье

Чи ер нь зайлна гэсэндээ зайлаачээ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Германы шигшээ баг

Postby Amgaa » Mon Jul 05, 2010 10:24 am

Жавхлан wrote:Германы Билд сонины өнөөдрийн дугаар дээр гарсан яагаад бид ингэж сайн тоглох болов гэсэн нийтлэлийг орчуулж хүргэх гэж оролдлоо.

1. Лөв гэнэтийн зүйлд найдаагүй
ДАШТ-нээс өмнө тэр 3-н ч удаа Өмнөд Африкт очиж тоглох цэнгэлдэх хүрээлэн болон тоглох талбайн зүлэг, бэлтгэл хийх талбайтай танилцсан. Тэр ч байтугай багийн зочид буудлаас онгоцны буудал хүрэх замыг цаг минуттай нарийн хэмжиж авсан байна.
Бэлтгэлийн явцыг 3Д-Технилогиор тэмдэглэж, дараа нь анализ хийж ярилцаж байжээ.

2. Хүнд бэлтгэлийн дараах амралт
Английн дасгалжуулагч Фабио Капелло Германд хожигдсон тоглолтынхоо дараа тоглогчиддоо хэсэг хугацааны амралт өгөх ёстой байсан тухайгаа хэлсэн билээ.
Харин Лөв тоглогчиддоо ямар нэгэн зүйл дутагдуулахыг хүсээгүй. Тэр чөлөөт цагаа өнгөрүүлэх төрөл бүрийн тоглоомнуудыг Африкт авчирсан, мөн Англитай хийсэн тоглолтын дараа нэг бүтэн өдрийн амралтыг тоглогчиддоо өгч гэр бүл, найзтай нь зугаалах боломж олгосон. Үүнд нь ч тоглогчид нь их талархалтай хандсан.

3. Германчууд өнөөг хүртэл тоглосон Австрали, Англи, Аргентинаас илүү их гүйсэн
Фитнессын тал дээр германчуудыг одоогоор хэн ч муулж чадахгүй. Ямар ч тоглогч энэ тэмцээний үеэр Сами Кедира шиг 56.69 км-ийг 437 минут тоглохдоо гүйгээгүй. Мөн 40 минутын хугацаанд түүн шиг тогтмол өндөр хэмнэлтэй тоглоогүй. Германы хөлбөмбөгийн холбооны фитнесс хариуцсан дасгалжуулагч Шэд Форсит жилийн өмнө АНУ-аас ХБНГУ-д ирсэнээс хойш бундеслигийн клубуудтэй нарийн харилцдаг болсон. Үүний нэг жишээ нь Мезут Өзил өөрийн клубын фитнесс дасгалжуулагчтайгаа хамт африкт ирсэн.

4. Яг одоо юу болоод байгааг үгээр илэрхийлэх арга алга. Энэ бол гайхамшигтай багийн эв нэгдэл
... гэж Арне Фридрих Аргентинтай тоглосон тоглолтын дараа өгүүлжээ. Бүх тоглогчид багийн эв нэгдэлтэй байлгахад хувь нэмрээ оруулж байгаа, түүний дотор талбай дээр тоглоогүй сэлгээний тоглогчид ч гэсэн. Бүх тоглогчид, дасгалжуулагчид, багийн эмч, туслах гээд бүх хүмүүс гартаа хар-улаан-шар өнгийн зүүлт зүүж байгаа нь бид бол нэг баг гэсэн утгыг агуулж байгаа. Германы алдарт хөлбөмбөгч Гьюнтер Нэц хэлэхдээ тоглогчид бие биентэйгээ зүгээр нэг хамтрагчийн хувиар биш хүнлэг харьцаж байна гэжээ. Багт ямар нэгэн хэрүүл маргаан, атаа хорсол байхгүй.

5. Шинэ үүрэг хариуцлага
Баллак, Адлер, Ролфс, Вэстэрманн нарыг гэмтсэний дараа хүмүүс германы залуу багийг хэсгээсээ ч гарч чадахгүй гэж таамаглаж байсан. Харин одоо тэд шөвгийн наймд үлдэж чадлаа. Энэ олон гэмтэл бэртэл тэднийг эв нэгдэлтэй болгож өгсөн. Үүрэг хариуцлага шинээр хуваарилагдсан, үр дүн нь бүгд нэгэндээ илүү итгэж эхэлсэн, тэгэхээс ч өөр аргагүй байдалд хүрсэн л дээ. Энэ нь Мюллер, Кедира мэтийн туршлага багатай залууст жигүүр болж өгсөн.

6. Байерны цөм
8 Байерны тоглогчид шигшээдээ ирэхдээ бундеслиг, покалын аварга болоод мөн ЧЛ-ийн финалд тоглочихоод ирсэн. Энэ өөртөө итгэх итгэл нь бусаддаа ч нөлөөлсөн. Аргентины эсрэг тоглоход 4 Байерны тоглогч гараанд гарч, 4 тоглогч сэлгээнд сууж байсан. Мөн нэг давуу тал бол Байерны Луй ван Хааль ч гэсэн Лөвтэй төстэй бөмбөг илүүтэй эзэмшиж, өргөн талбайд тоглож, маш хурдтай довтолгоо хийж тоглодог.

7. Залуучуудын шигшээ багийн ажил
2000 оны ЕАШТ-ний хэсгийн тоглолтоос хасагдсаны дараа шигшээ багийн бүрэлдэхүүнийг залуужуулах талаар дорвитой ажил хэрэг хийсний үр дүнд залуучуудын 3-н ч баг олон улсын тэмцээнд түрүүлсэн. Лөв бүх залуусын багийг шигшээ багтай нэг ижил системээр бэлтгэл хийлгэх болон тоглуулах ажлыг удирдсан.

8. Скаут болон иргэншил
Германы хөлбөмбөгийн холбоо германд төрсөн гадаад эцэг эхтэй хүүхдүүдийг германы иргэншилтэй болгох тал дээр их сайн анхаарсан. 10 жилийн өмнө ихэнх гадаад гаралтай тоглогч нар эцэг эхийнхээ угсааг дагаж өөр орны нэрийн өмнөөс тоглож байсан. Харин өнөөдөр африк байгаа 23 тоглогчоос 11 нь герман гаралтай бус тоглогчид байна.

9. Урам зориг
Энэ бол Клинсманнтай хамт шигшээд ирсэн шинэ санаа оноо билээ. Тэр бол хүнийг маш сайн зоригжуулах чадвартай нэгэн билээ. Түүнтэй нэгэн адил Лөв ч гэсэн шинэ зүйлсийг нэвтрүүлсэн. Уулчин Райнхолд Мэсснэр гэгчийг урьж авчирч тэсвэр тэвчээр хязгаарын тухай, мөн өмнөд Тирол дахь бэлтгэлийн бааз дээр тоглогчидод тухайн үед боломжгүй зүйл гэгдэж байсан ч дэлхийн аварга болж чадсан Өмнөд Африкийн рэгбийн шигшээ багийн тухай кино зэргийг үзүүлжээ. 4 жилийн өмнөх Клинсманны үлдээсэн зүйл өнөөдөр ч Лөвд тус болж байна.

10. Гайхалтай хөгжөөн дэмжигчид
Хэрвээ германы шигшээ тогловол бүх орон даяар нам гүм болдог. Аргентины эсрэг тоглолтын үеэр телевизийн ковот бараг 90 орчим хувь болсон. Бүх герман орон энэ залуусын ард зогсож байна. Тэд зөвхөн үзүүштэй хөлбөмбөг тоглоод зогсохгүй, өөрсөд нь итгээгүй олон шүүмжлэгч нарын амыг таглаж байна. 1934 оноос хойших хамгийн залуу шигшээ багийн ялалт маш гайхалтай байна, яагаад гэвэл тэднийг хэн ч тэднийг энэ хүрнэ гэж тооцоолоогүй учраас.
Лөв залуустаа сонины эхний нүүрт юу гарсан байгааг харуулж урам зориг өгдөг гэнэ.

Герман оронд нэг л хамтын зорилго байна. Тэр бол алтан дагинатай хамт Берлины төв дэх олон мянган фенүүдтэйгээ баярлах.


Жавхаагийн орчуулга гоё байна :eek:

Германы шигшээ баг Сэдэвт дэмий юм бичихгүй байхыг нийт гишүүдээс хүсье.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron