by Nomer 10 » Sat Jul 03, 2010 3:47 am
Гадуур ажил гараад эхний үеийн ихэнхийг үзэж чадсангүй. Оноо 1-0, манайхан нэг л сулбагар. 2-р үеийг их л догдолж үзлээ. Шнайдерын эхний гоолыг ямар нэгэн юмаар зүйрлээд хэлэх юм бол шинэхэн барьсан талхан дээр Мелогийн амттай гэгч нь нимгэхэн жигд түрхсэн орос масло аятай. Энэ гоолоос эхлээд л манайх сэргэчихлээ дээ. 2 дахь гоолыг хийнэ гэсэндээ урамшаад л. Айл тэгэхэд байхгүй ээ. Дунга ер нь гоол алдахаараа яах вэ гэдэг тактикаа боловсруулсийм болуу. Тоглогчид нь нэг л унжгар болчихсон. Нөгөө аймаар мундаг хамгаалалттай байсан багт ердөө метр далхантай хүн мөргөчихдийм даа. Айл сүүлдээ ямар ч муухай алдаанууд хийгээд байв даа. Тэр Робиньод би угаасаа дургүй. Сая нэг зураг харсан чинь тэр хүн сармагчин гэдэг нь таг дүрээрээ юм аа. Мело ямар муухай бүдүүлэг хог вэ, нэрвээ барьж чаддаггүй өөдгүй гар байна. Роббен минь зүгээр л байгаасай. Айлаас Кака хүртэл аймаар нервтээд л. Тэр муу Баштош хог ЧЛ дээр Роббеныг барьж чадахгүй алуулсандаа юм бодож явдийм байлгүй, зүгээр мунаглаад л унагачих юм. Удахгүй улаан болох нь гэж айгаад Дунга суулгасан. Дунгуйг 98 оны хариутай нь цуг нам хийлээ дээ. Манайхыг том тоглолтод сэтгэл зүйгүй болчихдог, тийм учраас бид 98 онд хожсон юм энэ тэр гээд л олон юм донгосоод байсан. Бас манай амьд домгийг муухай хэлсэн байсан. Кройфф зөв л хэлсэн байсан, миний мэдэх Бразил энэ биш, ийм Бразилыг үзэх гэж би билет худалдаж авахгүй гэсэн байсан. Бэкэнбауэр ч гэсэн өмнө нь бас тэгж хэлсэн. Бүр Пеле нь хүртэл хүн төрөлхтөнд хөлбөмбөгийн гайхамшгийг харуулдаг баг шд манайх уг нь гэсэн бна лээ. Дунга нээх шинэчлэлт хийх гээд пээдийгээд байсан, эцэс сүүлд нь мэхт мэхэндээ гэдэг л болчихлоо. Манай 2 гоол стандартын нөхцлүүдээс орсон, тэднийх хамаг гоолоо стандартаас хийдэг баг болж хувираад байсан. За тэгээд сэтгэл көөрөөд кэдэн ооранж сайтаа гүүглээр хөрвүүлээд баахан л умшлаа. Уг нь Ц1-ийн гадаа байгаа журмын нөхөд дээрээ очиж жаахан даапаалий гэж бодож байсан чинь юм умшсаар байтал дараагийн гэйм эхэлчлээ. Энэ тоглолтыг үзэхгүй гэж бодож байсан ч хагас шигшээд үзэх өрсөлдөгч болохоор хүчээр үзэж сууна даа. Гана нэг хусчлаа. Эднийх гараад ирвэл бүхэл бүтэн тивийн дэмжлэг ирэх тул манайд их хэцүү. Уругвай нь гарахаар нөгөө гайхал 2 нь Адриано, Пато, Роналдиньог авч яваагүй багийн хажууд манай арын хэдэд довтолгоон гэж юу байдгийг үзүүлэх гээд байдаг. За гэхдээ Бразилыг нухсан юм чинь аль нь ч гараад ирсэн нухна доо.
Hup Holland Hup