Үргэлжилэл...Олимп, Дэлхийн аварга Ким Юу-На гийн зүгээс ирэх улиралд оролцохоор мэдүүлгээ өгсөн Орос болон Хятадын Гран При цувралуудад
оролцохгүй болсон тухайгаа өчигдөр мэдэгдсэн билээ. Ингэснээр ISU дүрэм ёсоор Гран При Финал болон мөн дараа жил зохиогдох Азийн өвлийн наадмыг ч мөн өнжихөөр болсон байна. Мөн түүнээс гадна дэлхийн чансааны 2-т бичигддэг Иохан Роччетэ ч мөн ирэх улирлын Гран При-нуудыг өнжихөө мэдэгдсэн байна...
Ким Юу-На гийн өмнө нь Гран При цувралуудад гаргаж байсан амжилтаас дурьдвал: Тэрээр насанд хүрэгчдийн ангилалд 4 улирлыг үдсэн бөгөөд тус бүрд нь 2 буюу нийт 8 Гран При оролцсоноос 7-д нь түрүүлж, харин хамгийн анхны Гран При-даа 16 хан насандаа хүрэл медаль хүртэж байсан. Мөн Гран Финалд 4 удаа оролцож 3-т нь түрүүлсэн боловч эх нутагтаа оролцсон цор ганц тэмцээн буюу 2008 оны Гран Финалд насан туршийн өрсөлдөгч Асадо Мао-д 50 сая Хангуг үндэстнийхээ нүдэн дээр харамсалтайгаар ялагдсан билээ... Гэхдээ өмнөд солонгосын ард түмэн түүнийг зэмлэлгүй, харин ч үзүүлбэрээ дуусгасных нь дараа, фенүүдийнх шидсэн бэлгүүд яг л аадар бороо шиг асгаран мөсөн талбайг гишгэх зайгүй дүүргэж байсан гэдэг.
Нэг ёсондоо түрүүлсээр байгаад сурцан гэсэн үг. Тийм болохоор энэ удаад өнжлөө гээд түүнд алдах зүйл юу ч байхгүй...
Түүний өчигдөр эх нутагтаа ирсэн даруйдаа өгсөн ярилцлаганаас сийрүүлбэл: "Би ирэх улирлын Гран При цувралуудыг өнжий гэж бодож байгаа, Улмаар дараа жилийн Дэлхийн аваргад сайн оролцохын тулд шинэ үзүүлбэрээ бэлдэж эхэлнэ дээ.
Одоохондоо би шинэ улирлын үзүүлбэрээ хараахан бэлдэж эхлээгүй байгаа, Маш олон үзүүлбэрүүд дундаас сонголт хийх шаардлагатай байгаа бөгөөд Торонто руугаа буцаж очоод дасгалжуулагч болон бүжиг дэглээчтэйгээ ярилцаж байгаад шийднэ дээ.
Миний хувьд шинэ үзүүлбэртээ Испани хэв маягийг оруулахыг хүсч байгаа. Ингээд ирэх улиралд би өөрийнхөө хамгийн сайн үзүүлбэрээ үзүүлэхийн төлөө хичээх болноо..."
Эндээс харахад тэрээр Гран При тэмцээнүүдыг өнжиж байгаа гол шалтгаан нь дараа жилийн Дэлхийн аваргад сайн оролцож, улмаар Туринд алдсан дэлхийн аварга цолоо Японы Нагоя хотод буюу өөрийн гол өрсөлдөгч Асада Мао -гаас 'нутаг' дээрээс нь эргүүлэн авахыг ирэх улирлын гол зорилгоо болгож байгаа бололтой...
Түүний хувьд мөн дараа жилийн 2 сард Тайванд зохиогдох, дэлхийн аваргаас дутахгүй цар хүрээг хамардаг 4 тивийн аваргад оролцож магадгүй байгаа юм. Тэрээр өмнө нь 4 тивийн аваргад ганцхан удаа оролцож, мэдээж хэрэг түрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил Олимптой ойрхон болсон тул оролцоогүй юм, харин түүний 'эзгүйд' өнөөх л Асадо Мао түрүүлсэн билээ.
Түүнийг Гран При цувралуудыг өнжих болсноос болж Орос, Хятдад байдаг олон мянган фенүүдийнх нь сэтгэл ихэд дундуур байгаа гэнэлээ.