by Bayara » Fri Jul 02, 2010 3:56 pm
Капелло-н 10 алдаа
1. Тео Валкоттыг орхисон. Тэр үнэхээр чадварлаг тоглогч. Улам сайжраад л байгаа. Ирэх жил Арсеналд шилдэг улирлаа өнгөрүүлэх байх. Валкоттоос дээрд үзсэн А.Лэннон, Ш.Р.Филипс 2 нь хог байж, сүүлийн тоглолтуудад огт гарсангүй. Хэрэв Валкотт байсан бол ядаж сэлгээнээс орууллаа гэхэд жигүүрт хурдтай сугарч гараад гоолын боломжууд гаргах буюу өөрөө гоолдох байлаа. Хорватын хаалганд хэт трик хийхэд л ДА-р багаа чирэх ганц тоглогч бол Валкотт шүү гэсэн бодол надад төрж билээ. Тэрнээс хойш Арсеналын тоглолтыг үзэх бүрт энэ бодол баталгаажиж байсан. Ер нь Валкоттыг энэ Арсэн Вэнгэр нээрээ алж байнаа. Уг нь бол баруун жигүүрт биш довтлогчоор тоглуулбал илүү тоглож ч магад.
2. Жэрардыг зүүнд тоглуулсан. Жэрард бол одоогоор Английн шигшээгийн хамгийн сайн тоглогч. Энэ жил багаа амжилтад хөтлөх үүрэг түүнд оногдох байлаа. Гэтэл түүнийг зүүнд тависнаар тэр тоглолтод оролцох оролцоо багасч, шилдэг тоглолтоо гаргаагүй. 1 гоол, 1 ассистаа төв рүү орж ирж байж хийсэн. Өөрийн эрхгүй л төв рүү гүйгээд байлаа.
3. Зүүн жигүүрт яг зүүн жигүүрийн хүн аваагүй. А.Яанг гэж залууг л авах л хэрэгтэй байж дээ, одоо хараад байхад. Ингэснээр шигшээгийн зүүн жигүүрт тоглолт ер гарсангүй.
4. Тоглолтын тактикийг буруу сонгожээ. Англи муу, олигтой юм алга гэж яригдаад байгаа чинь одоо тактик тохироогүй, хүмүүс дадсан байрлалдаа тоглоогүйгээс л болж байгаа даа. 4-4-2 биш Рүүнийгийн ард Жэрардыг тоглуулсан таагчиг л хэрэгтэй байж дээ.
5. Рүүнийг хэтэрхий хойш нь татсан. Ингэснээр тэр зүгээр л хагас хамгаалагч болж хувирлаа. Уг нь түүнийг хойшоо юунд ч битгий санаа тавь гээд урд нь л байлгаад байх хэрэгтэй байлаа. Одоо байгаа ганц сайн довтлогчоо юу биш болгосон нь таагчигийн л алдаа.
6. Хэсгээсээ нэгээр гаргах боломжийг ашиглаж чадаагүй. Алжир дээр хожих бүх бололцоог шавхсан тоглолт хэрэгтэй байлаа. Тоглолт ерөөсөө болохгүй байгаа нь нэгдүгээр үед харагдсаар байтал 2-р үед эрс өөрчлөлт хийх хэрэгтэй байсан юм.
7. Тоглолтыг хэтэрхий темптэй эхлүүлээд байлаа. Баахан гүйж харайсан хүмүүс. Тэгээд тоглолтын сүүл рүү суучаад байлаа. Тоглолтыг аядуухан Итали хэмнэлээр эхлүүлээд аажим аажим темпээ нэмээд, тоглолтын сүүл рүү сайн довтлоод өгөх таагчиг барьсан бол.. Сая бол бүх тоглолт дээр тоглолтын сүүлийн 10 минутад арай л гэж хамгаалж байх шиг байсан, гоол алдчих гээл.
8. Германтай тоглосон тоглолтод тэдний хурдтай сөрөг довтолгооноос болгоомжлох хэрэгтэй байсан. Хамгаалах тактик барьсан бол арай ч ингэж хожигдохгүй байлаа.
9. Тоглогчдоос нэлээн хөндий, боос маягтай байсан шиг байгаамаа. Илүү дунд нь орж, чөлөөтэй байлгах хэрэгтэй ч байсан байж магад.
10. Гарааны 11 тоглогчийг тулгаж хэлэх нэг л сонин санагдаад байгаам. За чи гарна шүү гээд тоглолт эхлэхээс өмнөхөн хэлэхэд тоглогч барьц алдаж болох л юм.
Монголын шигшээгээ дэмжнээ.