by spain man » Tue Jun 08, 2010 6:39 pm
Зиа Люси бага сага баримт авчирлаа... жакс ахыгаа дуудаад хажуудаа суулга... Жакс битгий хүүхдийн толгой руу тоншоод байгаарай лол ...
Зиа дэлхийн хамгийн орлоготой клуб маань 2008-2009 оны улиралд өөрөөр хэлбэл бүх юм нь тооцогдчихсон улирлаар жишээ татлаа... сүүлийн хэдэн жилийнхээр авбал Люси маань толгой нь эргэчиж магад...
За ингээд 2008-2009 оны улиралд манайх нийт 401 сая евро олжээ.... Ингэснээр тасралтгүй тавдахь жилээ дэлхийн хамгийн их орлого олсон клубээр тодорчээ... Харин Барса 350 орчим олсон гэнэ... Юуны өмнө орлогыг ганц жэрсинээс бүрдүүлдэггүй гэдгийг ойлгуулая... Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг ч хамгийн гол нь Ла лигийн шууд дамжуулах эрхээс ирдэг тв -ний мөнгө юм... Энэ мөнгөний 50 хувийг Реал, Барса хоёр хувааж авдаг гэнэ... Үүнээс гадна Реал Каталоны нэгэн тв -тэй тэрбумд дөхөж очих олон жилийн нүсэр гэрээ байгуулсаныг дурдах хэрэгтэй...
2. Үүн дээр нэмээд мэдээж билет борлуулт... Манайх хэдийгээр 80 орчим мянган хүний суудалтай ч үзэгчдийн тоогоор Барсагаас /98,000 хүний суудалтай.. Зарим суудлуудаа авч хаявал таарна... / илүү байдаг ажээ... Баримт дурдвал манайхыг 2008-2009 оны улиралд 1.358.934 буюу дунджаар 71.523 хүн харин барсаг дунджаар 70.491 үзсэн аж...
3-рт спонсоруудын гэрээ... Ауди, Адидас, Бвин, Кока Кола, гээд л үргэлжилнэ.. Ганцаар жишээ татъя... Манайх адидастай, харин барса найктай гэрээтэйг бүгд мэднэ... Найкаас Барса жилийн гучийг авдаг бол харин манайх Адидасаас 40 ийг авдаг гэнэ... /Энэхүү гэрээ нь мөн энэ жил шинэчилэгдэж нэмэгдсэн... / Энэнд хамаагүй ч нэг хөгжилтэй жишээ татъя... ккк ... Клубын гол тоглогчид багийн спонсоруудаасаа эсрэг тэсрэг... Мэсси Адидастай гэрээтэй, тэр адидасаас Ээф50 -ыг өмсдөгийнхөө төлөө 3 саяыг авдаг бол Роналдо найкаас жилийн 6 саяыг авдаг гэнэ... За энэ ч яахав... Бвинээс харин 20 саяыг олдог... Барса харин эсрэгээрээ мөнгө төлдөг...
4-рт мэдээж өмсгөл зарах... Яаг энэ тухай тодорхой тоо баримт алга... Гэхдээ энэ улиралд Роны жэрси 1,2 сая хувь зарагдсан гэнэ...
За зарлага...
Манай цалингийн цэс мэргэжлийн бүх спорт дотроос цалингаараа хоёрт ордог аж... Нэгт алдарт Нью Йорк Янксынхан... харин хоёрт манайх... 2008-2009 оны улиралд 24 тоглогчдоо дунджаар 4,708,546 евро төлжээ... Нийт 113,005,104 евро гэнэ... Мөн клубын бусад стаффын ажилчдад 32 сая еврогийн цалин төлжээ... Үүн дотор Кастиллын тоглогчид ч гсн багтдаг аж... Ингээд нийт цалингийн зардал 145,023,000 евро болсон байна... Харин барсагийн цалин дунджаар 4,500000 орчим гэнэ... Энэ нь дэлхийд гуравт ордог аж...
За өөр ямар зарлага байсныг мэдэхгүй ч манай баланс нэмэх 112 саятай гарчээ... Өөрөөр хэлбэл цэвэр ашиг нь ... Мөн манай нийт өр /250 сая еврогоор тоглогчид авчирсны дараа/ 327 сая евро байгаа юм байна... Барсагаас 100 орчим саяын бага... Манай өрөнд их санаа зовоод дампуурчих вий гээд байсан ккк ... За тэгээд Испани хэл мэддэг бол манай бүүр дэлгэрэнгүй тайланг пдф -ээр авч болно...
Хала Мадрид