by Miro Klose » Mon Jun 28, 2010 9:06 pm
Герман
Бүхий л дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд автоматаар нэг багийг фаворитод оруулдаг нь Национал Маншафт тэд зогсоно гэдгийг мэддэггүй нарийн чанд зохион байгуулалт нь тэдний тэр тусмаа Герман улсын гол давуу тал нь болдог яаж ч хожигдож байсан зохион байгуулалтаа алдана гэж хэзээ ч үгүй. 2002, 2006 оны дэлхийн аваргуудад 2 болон 3 дугаар байр, 2008 оны Европын аваргын мөнгөн медаль нь тэдний хэр сонсист тоглодогийг илтгэнэ. Германчуудын 2010 оны дэлхийн аваргын онцлог гэвэл бүрэлдэхүүний бүхий л тоглогчид нь бүгд Бундес Лигт тоглодог нь гол онцлог нь болов уу мөн шигшээ багийн ахлагч Баллак нь харамсалтайгаар бэртэл авч дэлхийн аваргыг өнжсөн.
Онцлох тоглогчид: Филип Лаам Баллакийн гэмтлийн дараа багийн ахлагчаар сонгогдсон, өнөө цагийн шилдэг фул бэкүүдийн нэг жижиг биендээ багтамгүй хүчтэй хамгаалалт, жигүүрийн гүйлтүүд түүнээс их харах болно. Хамгаалалтын зохион байгуулалт түүнээс ихээхэн хамаарч байгаа багийн албан ёсны лидер.
Бастиан Швайнштайгер Төвийн шугамын зохион байгуулагч маань үүргээ сайн биелүүлж байгаа одоо гоал л хүлээж сууна даа тэр хэрэгтэй үедээ ямар ч байрлалаас гоалдож дөнгөнө. Хэзээд л Германы шигшээгийн онцгойнуудын нэг.
Мирослав Клозе Хөлбөмбөгийн үнсгэлжинг нэр л гэвэл би лав Клозег л гэнэ мужаанаас хөлбөмбөгчин болсон замнал нь даан ч гэмээр сонирхолтой. Ихэнх шилдэг тоглогчид бага наснаасаа хөлбөмбөгийн сургуульд сурч мэргэжлийн хөлбөмбөгчин болдог бол Клозе идэр нас хүртэлээ зүгээр л бидний адил жирийн нэгэн залуу байв харин уйгагүй хичээл зүтгэл хөлбөмбөгт хайртай тэр сэтгэл нь дэлхийн шилдэг довтлогч нарын нэг болгосон доо. Рүди Фоллер 2002 оны дэлхийн аваргад хэн ч үл мэдэх нэгэн залууг шигшээд дуудас нь хожмоо Германы шигшээ багийн довтолгооны гол зэвсэг нь болсон доо.
Өзил бол Мюллер Вундеркидууд 2006 онд Подолскийгоос хүлээсэн шиг зүйлийг энэ хоёроос хүлээж суугаа итгэлийгч алдалгүй сайхан л тоглож байна. Дэлхийн аваргын жинхэнэ нээлтүүд.
Хамгаалалт
Бундесийн бүхий л өнгөтэй өөдтэй эд насны үе дээрээ явж буй хамгаалагчид Германы хамгаалалтыг бүрдүүлж байна. Хамгаалалтын тактикийг ажиглавал төвийн хамгаалатын багана болох Мелтезакер, Фридрих хоёр урагшаа дамжуулахгүй Лаам эсвэл Боатинг рүү буюу фул-бэкээр дамжуулж довтолгоо эхлүүлж байгаа ялангуяа Лаамын баруун ар хэсэгээр ихэнх довтолгоо эхэлж байна. Ерөнхийдөө сайн хамгаалалт Аргентинаас лав хамаагүй сайн хамгаалалт.
Хагасууд
Бастиан, Өзил, Хэдира 3 хагас хамгаалалт ямар байх ёстойг яруу тодоор үзүүлж байна ялангуяа Өзил бүхий л довтолгооны эхийг тавиад байгаа. Баллак байсан бол мэдээж илүү хүчирхэг дунд шугамыг бүрдүүлж чадах байсан гэхдээ түүх залуучуудад боломж олгож байна тэд чадна, би мэднэ.
Довтолгоо
Клозегийн оронд Коку эсвэл Гомезийг гарга гээд байсан хүмүүсийн ам руу алгадчихаарай. Клозегийн 3 дахь дэлхийн аварга Мюллертэй тэнцэх, Роналдогийн амжилтыг эвдэх гээд бие маш сайн дайчилж тоглож байгаа ер нь бүх тоглолт дээр тэгдэг л дээ гэхдээ энэ бол жирийн тоглолт биш Дэлхийн аварга шүү дээ. Серби дээр юу болсоныг бид бэлэхнээ харсан яг үнэндээ одоогийн бүрэлдэхүүнд Клозегоос өөр сайн формтой довтлогч алга Мюллер баруунд, Полди зүүнд гээд илүү вингердээд боломж үүсгээд байгаа. Мюллер гарцаагүй шилдэг тоглолтыг үзүүлж буй оновчтой дамжуулалт хууралт цохилт гээд энэ залуу ч баруунд хүчтэй хүчтэй цохилтыг олныг өгсөн сүүлд л гэхэд Английн хаалганд 2 гоал хийлээ. Полди 2006 оных шигээ байж чадахгүй байгаа ч гэсэн боломжийн л тоглож байна. Довтолгоонд Өзилийг хэлэхгүй байж болохгүй төвөөс довтолгоо эхлүүлээд дриббл гээд скилл нь хэдэн ч хамгаалагчийг хуураад цохиж чадаж байна гол дутагдал нь финиш маш муутай юм харин боломжтой бол Клозе эсвэл Полдид дамжуулаад өгвөл зүгээр.
Германы тухай нэг иймэрхүү л байна үнэхээр хэцүү учираануудтай таарчаад байна Аргентин бол 2010 оны онцлох гол багуудын нэг сүүлд Клозегийн мөргөлт Аргентинийг жинхэнэ цус харвуулсан даа одоо харин яах бол их л сонирхолтой үзүүштэй тоглолт гарах байх гол айж байгаа зүйл бол шүүгчид жоохон хариуцлагтай шүүгээсэй л гэж хүсэж байна.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos