by xb » Tue Jun 29, 2010 4:35 pm
чао Белла!
Дэлхийн аваргууд энэ удаа маш муу тоглолоо. Аргагүй л нэг үе нь дуусч байна. Энцо Беарцотын түүхийг давтах байхаа гэсэн таамаг л 2008 онд ажилдаа эргэн ороход нь гарч байсан. Үнэхээр ч Липпи, Беарцот нарын түүх ижил юм. Өмнөх дэлхийн аварга болоход нь Италичууд дараагийнхад нь бас л ижил зүйл хүлээж байсан ч энэ бүтээгүй. Липпигээс олон хүн цомыг хүлээж байгаагүй ч найдлага бол байсан.
Одоогийн болоод 4 жилийн өмнөх Аццурригийн ялгаа гэвэл их байна. Хамгийн гол нь багийн лидерүүд 4 насаар хөгширсөн.
Каннаваро Берлиний хана гэгдэж багаа дэлхийн аварга болгож, өөрөө оны дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч байсан бол энэ удаа түүний алдаанаас болж баг нь муу тоглосон. Заримын бичээд байгаа шиг Каннаварог суулгах байсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Италийн шигшээд хамгийн олон тоглолт хийсэн түүхэн ахлагч, тоглогчийг суулгана гэдэг амар биш. Ядаж л түүнд найдсан найдлага дэмжигчид, дасгалжуулагчид байсан. Тийм том агуу тоглогчийг том тэмцээний утаа үнэрлээгүй Бонуччигаар солих нь ч дэндүү гэмээр эрсдэлтэй.
Ямартаа ч Каннаваро зодгоо тайлах байх. Италийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг. Оны шилдэг тоглогч болсон цорын ганц хамгаалагч. Энэ ДА-с илүү 2006 оны гавьяаных нь төлөө тифоси нар түүнд талархах болно.
Каннаваро гээд жаахан хадуурчихлаа. Парагвайн эсрэг гоолыг Марко байсан бол алдахгүй байсан болов уу. Замбротта ч гэсэн түүх болон үлджээ. Тэгээд Липпигийн, тоглогчдын алдаанууд их байсан. Өнгөрсөн жил 4-3-3 тохирохгүй гэдгийг хангалттай л харсан. Тэгсэн шийдвэрлэх тоглолтод дахиж тэр бүтэхгүй системээрээ тоглосон. Пирло багийн чухал тоглогчдын нэг. Гэхдээ түүнийг байхгүй гээд Словак, шинэ Зеландыг хожиж чадаагүй гэж байгаа бол энэ зүгээр л шалтаг. Түүнтэй түүнгүйгээр Итали энэ мэт багуудыг хожих ёстой байсан. Хожоогүйнхээ горийг тэд өөрстөнөө амссан. Итали ингэж хасагдсан нь шударга зүйл гэж Буффон ч хэлсэн байсан.
Словакын эсрэг: Замброттаг суулгаж Мажжиог л гэж эхний үеийн турш хүсэж байсан, биелэлээ олсон, харин мань эрийг зүүнд гаргасан. Миний хувьд нэмэгдэхүүнүүдийн байрлалыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг л болсон. Дээр хэлсэн бүтэхгүй хувилбар 4-3-3. Ядахад хагас жил болж нэг гоол хийдэг Яквинтаг яах гэж гаргасан юм болоо. Паццо, Жила нарыг л гаргах байсан миний бодлоор. Том багууд жижиг багуудын эсрэг тоглохдоо хэмх дарамтлаад, ёстой гацаанд оруулаад хүссэн тоглолтоо гаргадаг шиг Италичууд тэгж чадсангүй. Зоргоороо тоглосондоо Словакууд.
2 гоол алдаж л Италичууд сэрцгээсэн. Заавал ийм нөхцөлд хүрч тоглолтоо гаргах шаардлага байхгүй штэ. Гоолууд дээр Де Россигийн үхжийсэн дамжуулалт. Кьеллиниг гайгүй юм уу гэсэн удаан юмаа. Бас дээрээс нь 2 дахь гоол түүний буруу. 3 дээр бол нүүр хийх газаргүй болсон доо. Нөгөө дэлхийд гайхагддаг хамгаалалт юу хийчихэв дээ. Төвд байсан хослол байхгүй ээ байхгүй, зүгээр л энүүгээр ороод гоол хийгээрэй гэсэн шиг зай гаргаад өгсөн. Хувь хүний бодлоор бол Маркеттиг буруутгах хэрэггүй. 10 гаран жилийн Буффоны дарангуйлал доор бараг ганц Тольдо л том тэмцээнд оролцсон. Хэдэн жил замень нь байсан Амелиа 2р сонголт байгаагүй. Юу хэлэх гээд байна гэвэл Маркеттид том тэмцээнд орох боломж гараагүй. Клубтээ европын тавцанд ч тоглодоггүй. Тиймд Буффон байсан бол гэсэн яриа дэмий санагдаж байна. Тэр чадахаараа л сайн тоглосон. Алдсан гоолууд бусдын илт буруугаас л орцгоосон .
Эцэст нь үхээнц тоглоход нь жаахан уур хүрснээс би тэгтлээ харамсаагүй. Цоороод дээшээ гарахгүй юм гэхэд хэсгээсээ өлхөн гарчхихна гэж бодож байсан. Урьд нь бичиж байсан Итали Африкт түрүүлэх үгүй нь сонин биш, 4 жилийн өмнөх аварга одоогоор надад хангалттай гэж байсан. 98 оны азгүйтэл, 2000 оны 45 секунд, 2002 оны луйвар гээд олон хар дурсамжуудыг арилгаж чадсан нь одоо ч надад хангалттай. Харин дараагийн дэлхийн аваргад бол дэмжинээ Аццурриг.