За за ёстой сайхан кайф авлаа. Үнэнийг хэлэхэд айгаад утасаа салгаад гэртээ ганцаараа үзлээ хэхэ.
Тоглолтын сайныг яриул барагдахгүй биз хэхэ. Хаа сайгүй л байна.
Гэхдээ өөрийнхөөрөө сайн, муу гээд дүгнэчихье.
Муу:
-Сэтгэлзүй. 2 гоол оруулчаад нэгийг маш хурдан алдсан. Дараагийн Лампардын "гоол"-ыг ч бүүр пайнагтаж байгаад алдсан. Энэ үед аргагүй туршлага дутаж байгаа нь харагдсан. Баллак тэгэхэд л үгүйлэгдлээ дээ. Дараагийн тоглолт бүр л их гал гарсан тоглолт болох нь тодорхой.
-Зүүн ар. Боатэнг арай л найдваргүй харагдсан. Англи хэдий муу байсан ч гэсэн. Хаа очиж тэр талд нь Жонсон гэж тааруу нөхөр байлаа. Ер нь тэмцээний турш манай зүүн талаар их олон дамжуулалт орж ирж байгаа.
-Холоос их буудууллаа. Юутай холбоотойг сайн мэдэхгүйн. Магадгүй Хэйдира Швайнид бага тус болж байсын боловуу. Ямар ч гэсэн тэрний балагаар нөгөө дуулиантай бөмбөг "орсон" хэхэ. Тэрэн дээр гэхдээ Нойер их сэргэлэн байлээ дээ. Юу ч болоогүйм шиг шууд бөмбөгөө тоглолтонд оруулцан шүүгч ч анзаараагүй. Аргентины хэд холоос их буудаж байсан.
-Польди. Нөхөрийн 2 дахь гоолтой ярих юм алга. Харин бусдаар бол тийм сул хамгаалалттай баг дээр галзуурч чадсангүй. Бас дамжуулалтууд, цохилтууд нь нэг л оновчгүй. Арай л биш байгаад байна. Ялангуяа хойно нь бас сул ер нь л манай зүүн жигүүр баруунаа бараадахгүй сул жигүүр байлаа.
Сайн:
-Өшөө авалт. Европ төдийгүй дэлхийд яригддаг дербидээ ийм том хожил авч фэнүүд бидэндээ ямар том бэлэг баривдаа. Гайхалтай
-Багийн тоглолт. Яг л нээлтийн тоглолт шиг бүх юм ном журмын дагуу явагдлаа. Тоглолтын сүүлрүү айлын хэдэн одуудыг голдоо хийж байгаад бөмбөгөө тойруулж байхыг харах ямар гоё байваа.
-Клозе гоол. ДАШТ-ий 12 дахь, нокаутын 2 дахь гоол нь. Зүгээрчгүй заналт дайсныхаа хаалганд хамгаалалтыг нь элэглэж хийсэн гэхээр гайхалтай. Ер нь л аймаар байсан. 5 дотор хууралт хийгээд хаалга руу хатгахаас илүү айлын хамгаалагчдыг дээрэлхэнэ гэж юу байхав хэхэ.
-Лаам. Эшли энэ 2-ийн хэн нь шилдэг вэ гэж маргаад байдаг билүү...
-Пер. Шүүмжлүүлээд байсан тун давгүй тоглолт үзүүллээ. Гол нь алдаагаа засч байгаа нь сайн байна.
-Швайни. Угаасаа ажилгүй байсан Лампард Жерард 2-т бараг л хичээл заачлаа. /Английн фэнүүд уурлхагүй биз дээ/
-Мюллер. Бараг хэттрик хийх шахлаа. 3 гоолтой мэргэн буучдын 2-р эгнээнд явна. Ганц гоол гэлтгүй бусад тоглолтоороо ч шилдэг нь байлаа. Жилийн өмнө л 3-р лигт тоглож байсан нөхөр.
За тэгээд энэ хагассайнд дахиад нэг ривалтайгаа. Сая цаасан дээрх одуудтай үзсэн бол одоо цаасан дээр ч талбай дээр ч од нөхдүүдтэй тулах нь.