by enkuna » Wed Jun 30, 2010 3:54 pm
За тэмцээнээ дуусгалаа. Сугалаа гархад л Испанитай эрт таарж болку дээ л гэж бодогдож байсан тэгээд имээж байсан багтаа хожигдож хасагдлаадаа. Тоглолт анхнаасаа л иймэрхүү сөрөгөөр довтолгоогоо эрэлхийлэх маяагаар явах нь тодорхой байсан тэд чинь Испани шүүдээ. Тэгээд л Испаничууд илүү бөмбөг эзэмшиж илүү боломжууд гаргаж нэр нь гоол боллоо.
Эдүардо энэ тэмцээнд мундаг байлаа 4 тоглолт хийхдээ ганц л гоол хаалгандаа алдсан. Өнөөдөр ч мундаг тоглолтоо үзүүлсэн олон хаалтууд ээлж дараалсан хийгээд л, сүүлд уйлж байсан их харамссан бололтой. Гэхдээ түүнд шигшээтэй их ирээдүй байгаа.
Кошта хамгаалалтын сул тал байлаа, түүнийг ч Вилла сайн ашиглаж байсан хэд хэдэн удаа цохиулсан. Мигуэл бол хамгаалалтандаа сайн дээр нь Испаний лигийн хурдтай тоглолтонд дассан хүн арай өөр байж болох байсан байх. Бусдаар хамгаалалтын хэд тун сайн Буржгар болон Бруно нар төвдөө хий гаргаагүй, мөн Коентрао том тэмцээнд тоглолт бүрдээ сайн тоглолт үзүүлж байсан нээлт боллоо.
Хагасууд болон довтолгоо яах аргагүй Испаний темпэнд орцон эхний үед гаргасан ганц, хоёрхон боломжоо хийсэн бол. Роналдод их л найдсан даанч юу ч хийж чадсангүй тэгээд ч түүнтэй хамт довтолгоо найруулж байгаа дэмжиж байгаа тоглогчид юу ч хийж чадсангүй. Нани байсан бол ч гэж бодоод л сууж байлаа Симао арай л муу байлаа.
Деку гэмтлээсээ болов уу эсвэл дасгалжуулагчаасаа болов уу энэ тоглолтонд оролцсонгүй ингээд түүний шигшээн кареер дуусж байгаа түүнд баярлалаа гэх л үлдэх шив. Тэгээд бас Ферреира, Мигуэл, Лиедсон, Мендеш зэрэг тоглогчдын үе дуусч энэ тэмцээний гадна үлдсэн залуус ирэх тэмцээнүүдэд гялалзнаа. Дахиад л хүлээх үлдлээ.
Глори МанЮтд