Бамбууш wrote:Nomer 10 wrote:Өчигдөр лагер дээр найзууд ирээд тоглолтууд үзэж чадсангүй ээ гэж. Сүүлийн хэдэн тив дэлхийн аваргад багийнхаа тоглолтыг алгассан удаа байхгүй байсан юмсан. Гэхдээ сая тойм харлаа. Нөгөө л уйтгартай тоглолт. ВдВ дахиад л их муу тогложээ, одоо Роббен ирэхээр суулгах хэрэгтэй. Коучийн хүргэн харин их сайн байжээ. Япончуудыг мань хүн л зогсоож байна. Самурай нараа гэхдээ одоо дэмжнээ. Уг нь ч Данийг хасмааргүй л байна. Тэр аймаар хэсгээс будаа болгож гарч ирчихээд одоо Камеруныг нухсаныг нь бодохоор. Гэхдээ тэд Японыг хожоод гараад ирвэл чадаж байгаа юманд арга алга даа. Гэхдээ Япон ч саяных шигээ 4-3-2-1 гээд италичууд шиг үзчихвэл тэнцэж чадах л юм байна.
Би бас Даниг гаргамаар байдаг. Мөн азиас Самурай нараа гаргамаар байдаг. Яг өөртөө чинь адилхан азан шалаанд орчихлоо л доо.. Дани ч бас гоё баг шүү.. Өчигдөр майр комбэк хийдэг байна шд..гэснээс Нисдэгүүд өнөө үзүүштэй майр тоглолт моглолтоо гаргадаггүй ээ.. Энэ ДАШТ европын багуудад үнэн халгаатай байх шиг байна даа..
угаасаа л халгаатай байдаг биз дээ?..... европын дэвжээнд биш өөр газар болсон дэлхийн аваргад европ баг түрүүлж байгаагүй..... аварга бол тэгэхээр өмнөд америк ч юм уу африк ч худлаа боллоо, ази ч юм уу эсвэл манай америк мексикийн энэ хэдээс л аварга болно дөө..... гол фаворит бол мэдээж аргентин, бразил.......