by Monteyne » Sun May 23, 2010 2:54 pm
Бербатов гоол хийж чадаагүй, гэхдээ маш ухаалаг, голно багийнхантайгаа хамтарч ажиллахыг илүүд үздэг. Энэ жил азгүй л байлаа. Гэхдээ түүний он гархаас өмнө өгч байсан ассистууд ямар ухаалаг, сайхан байсан гэдгийг мартаж болохгүй. Магадгүй Верон-г авсан шиг наймаа байж болох юм, гэхдээ САФ, Фенүүд, Багийнхан мөн би дараа жил өөрийгөө харуулна гэдэгт итгэлтэй байна.
Манайх хэдий аваргын төлөө өрсөлдөж байсан ч 7 хожигдолтой баг 1 оноогоор удаалж байна гэдэг манайх хэр сул байсныг болон аварга авсан цэнхрүүд төдийгүй улирлыг муу хийсэн гэсэн дүгнэлтэнд хүрч болох юм. 2008-2009 оны улиралд бид 90 оноогоор, мөн авч болох байсан хожлуудыг авч чадаагүй ч 90 оноогоор түрүүлж байсан. Бидэнд хагасын байрлалаас гоол хийдэг тоглогч хэрэгтэй байна, Тоглолтыг эргүүлж чадах хэмжээний. Харин одоо энэ хүнийг рүүни гэж хариулж болох л юм. Гэхдээ рүүни зүгээр л сайн, маш сайн довтлогч. Боломжыг үүсгэх биш боломжийг ашиглагч. Баг болохгүй үед маш сайн довтлогч маань төдийлэн тоглолтыг өөрчилөөд байхгүй. Гиббод болон флетчерт энэ ачааг дараа жил үүрүүлж болох юм. Бидэнд Рүүний, Бербатов, Овен, Македа, Велбек, диоүф, Чичарито, Обертан гэх довтлогчид байгаа.
Харго, Андо, Гигзи, Каррик, Нани, Сколес, Флетчер, Валенсиа, Гиббо магадгүй Тосич. Хамгаалтанд шинээр Смаллинг
За ер нь ингэж гаргасан нь дээр юм шиг байна. /Rooney, Owen, Diouf, Chicharito/ /Mac'heda, Berbatov, Obertan, Wellbeck/ гэж довтогчидоо 2 ангилж болох юм. Эхний хүрээнд байгаа нь Финиш хийх бую гоолыг хийх хүмүүс, Харин 2 дахь хүрээнд байга нь гоолыг бүрэлдүүлэх, ухаалаг тоглолтыг урд хийх, мөн боломж гарвал гоол хийх, Айлыг хамгаалагч нарыг татаж аль болох айлын 16д боломж бүрдүүлэх тоглогчид.
Харин дунд шугамд /Харго, Андо, Каррик магадгүй Сколес/ /Флетчер, Гиббо,Гигзи/ /Нани, Валенсиа, Гигзи, магадгүй Тосич/ .
Эхний шугамд хамгаалтанд оролцох, цэвэрлэгч хийх тоглогчид гэж үзье. Харго үнхээр формтой, яг л Эссиэн бэртлээс ирээд гайхалтай байсан шиг байж чадвал, өөрийн хийж байсан гайхалтай тоглолтыг үзүүлж чадаж байвал хамгаалтанд байрлал нөхөх, цэвэрлэгч болон холын дамжуулалтыг гайхалтай хийх хүн, Андо бол довтлох чиглэлийн хагас гэж байсан ч САФ түүнийг жигүүрт нэг гүйлгэж үзсэн, Довтлогчийг дэмжүүлхээр нэг тавьж үзсэн, Харин хамгийн ашигтай байрлал нь цэвэрлэгчийн байрлалд сайн тоглож байгаа харагдсан, Каррик энэ байрлалд их орон гаран, нэг бол сайн нэг бол муу. Байрлал нөхөх тал дээр манай хүн бүр ч муу байдаг, Нэг төвийн эсвэл жигүүрийн хамгаалагчийг нөхөн тоглох бол элдэвтэй довтлогч нар дээр их хайнга үздэг, учирийг нь олох амархан. Гэхдээ тух ухаалаг тоглогч. Сколес маань хөгширөөд ер нь өөрийн арга туршлагаар бөмбөгийг эвтэйхэн салгаад холын дамжуулалтыг гайхалтай өгч байгаа тул довтлогчийг дэмжихээр биш харин багаа бөмбөгөөр хангах тоглолтыг буурал хан хүү маань үзүүлээд өгнө дөө. Эндээс Харго, Каррик гарааны эрхтэй байх тоглогчид, Тэднийг орлохоор Андо, буурал хөгширсөн залуу байж болох юм. Харин довтлогчид болон жигүүрийн тоглочидтой байрлал нөхөж, солиж бөмбөг эзэмших, дамжуулалт болон боломж үүсгэх манай хүн флетчер, байрлалдаа тун сайн, юу хийхээ мэддэг тийм л хүн. Гигзи маань хөгширч байна, нас явж байна, тоглолтууд их ухаалаг боловч нас явсных санснаар нь болж өгдөггүй. Гэхдээ нэг жил өөрийн туршлагаа залуусдаа зааж өгөөд ... Жигүүрт тоглохоосоо илүү довтлогчийг дэмжихээр их гарч ирдэг болсон. Ер нь ч тэгэж тоглох дуртай тоглогч, Хамгаалалт, Таклаас бусад бүгдийг хийнэ. Гиббо ... Сайн цохилт, байрлал эзлэх тал дээр тун сайн ч туршлага байхгүй, дамжуулалт байхгүй, такл муу, ухаалаг тоглолт тэр бүр үзүүлээд байдаггүй ч миний хүсээд байгаа тоглолтыг яаж ч эргүүлж мэдэх залуу. Ийм сонголтууд байж болох юм, магадгүй берба хойш энэ байрлалд ч ирхийг үгүйсгэхгүй, учир нь боломжтой зүйл. Гэхдээ энэ байрлалд л хүн дутаад байгаа юмаа ингээд хархаар. Жигүүрийг тоглогчид, бидний жигүүрийн довтолгоо үргэлж хамгийн их аюулыг таригчид байсан, Валенсиа тун хангалттай тоглосон, магадгүй Блакбүрн рүү тэр гоолыг хийчихсэн бол ч ... Гэхдээ яхав тэр хийх юмаа хийсэн, ганц сул тал нь талбайд гарсан эхний 20 мин хангалттай сайн тоглогдог юм шиг. Нани элдэвтэй тоглогч, сайн. Манай шинэ ирээдүйн нэг. Гэхдээ бүтэн улирал хангалттай тоглолт үзүүлнэ гэж итгэж болохгүй, жаахан бэлтэр аваад л ямбалаад, тоглолт нь байхгүй болоод эсвэл нэг эвгүй таклдуулсан бол тэгээд л алга болчихдог талтай, хэрвээ энэ байрлалд бидэнд тоглолтыг өөрчилч, гайхалтай дамжуулалт, гайхалтай оролтуудыг хийх хүн манай хоёрын хэн нэгнийг орлож гарах хэрэгтэй бол хэн байх вэ? Тосич? магадгүй жижиг ч гоё гарч ирээд гоё дамжуулалтууд өгөөд байж болох юм, гэхдээ тэр нөхөр Английн лигд германд үзүүл байгаа тоглолт шигээ байж чадахгүй л болвуу .. хүн хэрэгтэй байнааа, Яг л валкотт шиг. Харин хамгаалтанд бол сөнөө зовоод байх юу ч алга,
Рафаел энэ жил хөөдсөн үнэн, гэхдээ түүнд нэг ч ширхэг буруу байхгүй. Тэр европын тавцан гэж юу байдгийг мэдэхгүй хүүхэд, Английн шүүгчид, тоглолтоос өөр тоглолт мэдэхгүй хүүхэд. Тэр нэг алдаан дээр шартай хүнд шар өгчихнө гэж яаж мэдхэв, аргагүй тийм шүүлт мэдэхгүй хүүхэд шүү дээ, Английн лиг, тэнд юу болдогийг л мэдэх залуу. Англи шүүгч гэж ямар байдаг, Английн лигийн шүүгч, Жинхэнэ хөл бөмбөгийн шүүгч гэж ямар хүн байдгийг Аваргуудын лигийн финалыг шүүсэн Ховерд Вебб харуулсан гэж бодож байна, аль нь алдаа байдаг, юунд хуудас өгдөг, хөл бөмбөгийг утгаар нь харуулж чадсан, магадгүй Английн нэг шүүгч байсан бол Рафаел хэзээ ч улаан авахгүй байсныг ПЛ үздэг хүмүүс бүгд мэдэж байгаа, Гэхдээ яхав Италын шүүгч байсан юм хойно ... Англи багийн тоглолтыг англи шүүгч шүүж болохгүй нь л хэцүү юмдаа. Сериа А, Ла лигийн шүүгчид, тэдний үзэмжид нийцэж мэдэхгүй тийм залуу, гайхалтай ирээдүй.. Дараа жил үзүүлээд өгнө өө, цом өргөөд уйлаж байхыг нь харах байх. Бусдынх нь хувьд санаа бодол бүгд адил гэж бодож байна, гайхалтай хамгаалагчид.
Тэгхээр жигүүрт нэг тийм ямар ч байсан аргалаад гараад ирдэг тэгээд доогуур дээгүүр сайн хаядаг, мөн айлын 16 рүү амжилттай орж чаддаг тийм жигүүрийн тоглогч болон довтлох чиглэлийн хагас, тэр дундаа гоол хийдэг тийм л хүнийг хүсээд байна. Ухаалаг, гоол хийх чадвартай, тоглолтыг яаж ч өөрчилж болох тийм хүн ..
football is the Manchester United